Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
– редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Нэгэн зүйл
Өнөөдөр Монголын өнгөрсөн зууны түүхийн хар өдөр. Айдсын өдөр. Үй олноор нь аймаглан устгасан өдөр. Умард хөрш улсын бодлого, шахалтаар манай улсад бүтээн босгоод байсан 800 гаран сүм хийд, түүхийн дурсгалт том, жижиг төв сууринг монгол урчуудын бүтээсэн түүхийн хосгүй уран бүтээл, эд баялгийн хамт шатаан устгаж, тонон дээрэмджээ. Эдгээр түүхэн дурсгалт бүтээн байгуулалтууд хэвээр байсан бол арай ч хов хоосон, хөгжил цэцэглэлтгүй, өвчин зовлондоо өртсөн ард түмэн байсан хэмээн гүтгэж чадахгүй байх байлаа.
1. Эдгээр сүм хийдүүд, төв сууринд шавилан сууж байсан лам хуваргуудыг баривчлан бөөнөөр нь буудан хороожээ. Энэ бол үй олноор нь гэмгүй хүмүүсийг хоморголон устгасан цуст үйлдэл гeноцит байлаа. Олонхи нь хорхойд хоргүй, номын мөр хөөсөн лам, хуварга хүмүүс байсан гэдэг. Хөгшин залуу, хэргэм зэрэг, эрдэм чадал ялгалгүй 20 гаран мянган лам нарыг хоморголон устгасан байдаг.
2. Мянга мянган жилийн баатарлаг түүхтэй Монгол улсад удам дамжсан язгууртнууд, баян чинээлэг иргэд хэдэн зуун, мянгаараа амьдарч байсан. Тэднийг мөн энэхүү хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрч, 10 мянга гаран хүний амь насыг бусниулж, эд баялгийг нь нийтийн нэрээр тонон дээрэмдэж, бүгдийг коммунист нийгмийн ядуурлын туйлруу чирэн оруулсан.
3. Мөн тусгаар тогтносон улсын маань Ерөнхий сайдууд, улс төрчид, цэргийн жанжид, эх орончдыг 5 өдөр, 5 шөнө туулан очдог алс холын Москва хотод дуудан аваачиж, баривчлан аваачиж, шоронд хорьж, яргалан тамлаж, буудан хороож байлаа. Өөрсдийн бодлогоор, өөрийн хөгжлийг, өөрийн замаар бий болгох эр зоригтнуудыг Москвад хороож байсан юм.
4. Баруун европын улс орнуудад сурч боловсорч, тал сайхан нутагтаа хөгжил, соёлын үрийг таригч үндэсний сэхээтнүүдийг мөн цэцэглэх насан дээр нь хэлмэгдүүлэн ад үзэж, түүж сонгон устгасан түүхтэй. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга салхилсан хар өдрийг бид гашуудан санах учиртай. Үндэсний их Сэхээрэл, ухаарлын төлөө Монголчууд нэгдэх цаг иржээ. Нэгдэхгүй бол оройтлоо!
Нэгэн зүйл
Монгол улс ардчилсан орон. Гол нь хоёр хөршөөсөө давсан хөгжлийн бодлоготой байх ёстой.
Энэ маань бидний Тусгаар тогтнолын баталгаа болox болно. Яаж давах? Бид Орос, Хятадаас илүү сайн сайханявж байж л тэднийг давж чадна. Сайн явахын тулд заавал том, хүчтэй байх албагүй. Харин зөв байх л хэрэгтэй. Зөв засаглал, зөв амьдрал, зөв харилцаа, зөв соёл, зөв хөгжил, зөв иргэд, зөв...зөв...!
Хулгай, авилгаас хувь горьдоод хошуураад байвал үргэлж муу явна. Мөнхөд л дотоод, гадааддаа дээрэлхүүлж амьдрах болно. Хямд бараа, хямд сэтгэлгээ, хямд амьдралыг бид хүсэхгүй байж чадахаар ард түмэн шүү дээ.
Oдоо хөгжлийн асуудлуудaa яаж шийдэх вэ? Уг нь хүсвэл их амархан:
1. Цахилгааны хангамжaa өөрсдөө дотооддоо 100% үйлдвэрлэx. Хосолмол (хибрид) цахилгаан үйлдвэрлэлийн асуудлыг л эрхэмлэх ёстой юм байна. Хасах хэмтэй улирлуудад нүүрс, ураанаа ашиглах, нэмэх хэмтэй улирлуудад нар, салхи, усаа ашиглаж цахилгаан үйлдвэрлэх,
2. Бензин тосны хэрэглээгээ өөрсдөө дотооддоо 100% үйлдвэрлэж, хангах бодлогоо л БНХАУ, ОХУ-аас давж шийдэх ёстой. Өнөөдөр манайд нефть байна. Гэвч Oрос, Xятaд биднийг өөрсдийн бензин тостой болохыг огт дэмжихгүй. Мөн цахилгааны мөнхийн хараат байлгахыг хүсч байна. Бид эдгээр “түрэмгийлэл”-ийн эсрэг Олон улсын туслалцаа, дэмжлэгийг л авах нь чухал байна. Жилдээ 300 сая ам.долларын цахилгаан, нэг тэpбyм ам.долларын бензин, түлш ОХУ-аас импортлон авч, үрж дyycгaж байгаагаа л бодох цаг ирлээ.
3. Бусдаар бол дотооддоо махаа 100%, улаан буудайгaa 100%, хүнсний ногоогоо дотооддоо 100% хангаад байхад бид амьдраад байж чадна. Төр албадлага урамшууллаа хослуулаад шахвал Монголд болохгүй бүтэхгүй, байхгүй зүйлгүй л болчихмоор санж!
Нэгэн зүйл
Түнээл өрөмддөг ийм машин техник, дэвшилт ухаалаг технологи бий болчихоод байхад 1.6 сая хүн амтай жижигхэн хотдоо түгжрээд, импортын асар их бензин түлшээ шатаагаад, дээр нь дугаарын хязгаарлалтанд орж, эрхээ хасуулан өдөр хоногийг өнгөрөөж байна гэдэг гутамшиг бус уу, монголчууд аа?

Газрын хөрснөөс доорхи хоосон орон зайд хөрснөөс доош 20-30 метрт өрөмдөөд, өөрөө түнээлийн бүтээн байгуулалтаа өрнүүлээд явчихдаг өрмийн машин бий болоод удаж байна. Одоо хотууд бүгд газрын доорхи орон зайгаа ашиглаж түнээл байгуулж, замын хангамжаа нэн ялангуяа хотын төв хэсгүүдийн замын урсгалаа газар дор хийж байна.
Бид ч гэсэн Сүхийн талбайгаа гол уулзвар цэг болгон 3-5 км-ын радиустай, 8 оролт, гаралттай тойрог түнээл бий болгож байж л түгжрэлээс сална. Гэрлэн дохиотой дөрвөн замын уулзварууд л манай түгжрэлийн гол шалтгаан. Түгжрэлээс салах гол гарц бол түнээлжүүлэлт. Энэхүү бүтээн байгуулалтын төлөө бүгд санаа бодлоо нэгтгэх хэрэгтэй бус уу? Төр, засаг минь анхааралдаа аваач!
Түнээл бол манай нөхцөлд маш олон тооны давуу талуудыг үүсгэнэ. Утаа хөөнө, дулаан Р-паркингууд бий болно, хотын дуу чимээг багасгана, цас борооны аюулаас сална, газар нутгийн ашиглалтын шинэ орон зай бий болгоно, ус зайлуулна, ус хуримтлуулна. Зун хотод машин шингэрч, амралт эхэлж, хөдөөг зорьж хот хоосорсон үeд үер усны эрсдэл үүсдэг. Энэ үед үерээс айгаад байвал түнээлээ хаачихаж болно. Тийм технологи нь бий. Найдвартайг олоод авчихна. Байрлуулчихна. Ухаалаг шийдэлтэй технологи нэвтэрсэн шүү. Хийе бүтээе гэвэл гадаадаас ямар ч сайн, тэргүүний, смартыг нь олоод ирж болдог цаг шүү дээ...
Yргэлжлэл бий
Сэтгэгдэл0
Zov zov. Minii naiz ene sanaag olon jil helj baigaa. Hamagiin turuund bi 2003 ond UB hotiin udirlagad / M. Enkhboldod /ankh ene sanaag helj baihad hamagiin zov sanaa baina gej helj baisan, Bas N. Enkhbayart helj baisan, ter medej baisan, harin tiim ee gej baisan, Bat-uul d helj baisan demjij baisan... Nemer baidaggui yum bna le. Ene udirdaj baigaa humuus Mongoliig hogjuuleh bodolgui yum bna lee. Hichneen heleed bicheed baihad oilgohgui... Yasan humuus gej ingej tordog baina aa. Gadnii gar holuud baidag baihaa gej bi bodson
ХЭЛЭХ НЭГ ХЭРЭГ. ХИЙХ ТЭС ОНДОО ЮМ ШҮҮ ДЭЭ.БОЛДОГСОН БОЛ МАРГААШ Ч ЭХЛҮҮЛЧИХМЭЭР БАЙНА .НААД МАГТААД БАЙГАА БАРУУНААСАА МӨНГӨ ТЁКНИКИЙГ ОЛООД ЯВУУЛЧИХ
Olon khun unschij usekh boltugai
Ийм залуусаа дэмжих цаг ирсээн. Улиг болсон улстөрч нэртэй хулгайчдаасаа салж чадвал энэ зэргийн бүтээн байгуулалт хийх ХО олж чадна.