Ард түмний хурлын Ерөнхий зохицуулах зөвлөл гэгч байгууллагаас Ард Түмний Хурлын тухай мэдээлэл хийлээ.
Товчхон өгүүлбэл Ард түмний хурлын Ерөнхий зохицуулах зөвлөл гэгч нь Ард түмний Хурал гэгчийг яг хууль журмын дагуу зохион байгуулах гэж байтал Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 9-р сарын 9-нд Ард түмний хурлын 2-р чуулган гэгчийг дур мэдэн зохион байгуулж байгаа юм гэнэ.
Энэ тухай Ард түмний хурлын Ерөнхий зохицуулах зөвлөлийн төлөөлөл: "Бид 2018 оноос хойш "Ард түмний хурлын" талаар дотоод, гадаад түвшинд хууль эрхзүйн хүрээнд, үе шаттайгаар, ухамсартайгаар тавьж ирсэн. Улс орноо уналтаас, мухардлаас гаргах, төрдөө дэмжлэг үзүүлэх оновчтой гарц шийдэлд хүрэхийн тулд Ард түмний хурлыг хуралдуулах түүхэн шаардлага бий болжээ гэдэг үндэслэлийг гаргаад асуудлыг үе шаттайгаар тавьж ирсэн. Төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүд гээд төрийн бүх байгууллагуудад хандаж тодорхой хариултуудыг авсан байдаг. Тухайн үеийн УИХ-ын Тамгийн газар, Хуульзүйн яам, Ерөнхий Прокуророос та бүхний үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжин ажиллах боломжтой гэдэг хариу өгсөн байдаг. Энэ үйл ажиллагаа 5 жилийн турш маш олон хүний оролцоотой явж ирсэн. Одоо ард түмэн хуралдахад төр, түмний оролцоо дэмжлэг л хэрэгтэй байна.
2023 оны 9 сарын 09-ний өдөр "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам" болон хэсэг бүлэг хүмүүс Ард түмний хурлын хоёрдугаар чуулганыг зохион байгуулна гэдэг нэрийн дор хэсэг бүлэг хүмүүс хуралдах гэж байна. Үүн дээр иргэд төөрөлдөж байна.
Үүн дээр няцаалт өгч байна. Монголын ард түмнийг хагалан бутаргаж байгаа намчид бидний үйл хэрэгт садаа болж байна. Ялангуяа ээлжит болон ээлжит бус сонгууль дөхсөнтэй холбоотойгоор намуудын ил далд сонгуулийн пи ар, нэр дэвшихийг горьлогчдын пиар маш хүчтэй явж байна. Баруун, зүүн аймгуудаар тойрч байна. МАНАН бүлэглэл өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан 126 гишүүнтэй болох ҮХНӨ, сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд сонгочдыг хандуулж, өөрсдөө УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд очиж сууж ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн элдэв хүмүүс орон даяар борооны дараах мөөг шиг болж байгааг бид ойлгож байна.
Улстөрийн 37 нам үйл ажиллагаа явуулж байна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам улстөрийн сонгуульд оролцохгүй гэж нүүрэн дээрээ хэлж байгаа боловч сонгуульд оролцоно. Биднийг дэмжээрэй, УИХ-д суудалтай болчих юм бол та бүхний чадахгүй байгаа "Ард түмний хурал"-ыг лоббидоод хийгээд өгнө гэж ярьж байна." гэв.
М.Чой
Сэтгэгдэл0
Оройтсон бооороооооо....
Улс орныг самарахын дээдээр самарч гүйцлээ. Түүхэнд тод хараар бичигдэж үлдэнэ дээ.
Хар шилээ авчих тэнэгээ. Урд орой нь архидсан малуу
??????
УИХ иргэдийн төлөөлөл гэдгээсээ дээш дэвшээд дэмийрсэн дарангуйлагч болсон. Иргэдийн хууль санаачлах эрхийг боомилж өөрсдөө батлах эрхэн дээрээ санаачлах эрхийг булаан авчихаад ,бүрэн эрхэт гэж өөрсдийгөө цоллоод дэвцгээж байгааг зогсоож байранд нь тавих хэрэгтэй.