Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 1 жил 7 дахь сардаа явагдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Украины ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк, литвагийн улс төрч, Европын парламентын депутат Пятрас Ауштрявичюс, оросын улс төр судлаач Алим Батов, украины эрдэмтэн Игорь Рейтерович, украины армийн генерал асан Николай Маломуж нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Орчин үеийн түрэмгий Орос улсад Украин л цэг тавьж чадна. Анхлан цэцэг тэврүүлээд дуу бүжиг, талх давстай угтуулна гэсэн Оросын энэ дайн одоо ОХУ өөрөө тэсч үлдэх үү, үгүй юү гэдгийн шалгуур дээр ирчихсэн байгааг Михаил Подоляк анхааруулжээ.
Одоо энэ дайн оросын хувьд ямагт эрсдэл, Киевийг хэлэлцээний ширээнд албадаж суулгах гэсэн шахалт, өөрөөр энэ дайныг үнэлэх аргагүй. Тэр шахалт нь Украины хот суурингууд, энгийн иргэд руу өдөр шөнөгүй пуужиндах, дрондох хэлбэрээр хэрэгжинэ. Пригожины үхэл юу харуулав гэвэл ОХУ-д засгийн эрхийн шилжилт тун ойртсоныг илтгэн харууллаа гэжээ. “Оросын эрх чөлөө” легионы дэд командлагч “Цезарь”-ийн хэлснээр бол Пригожин онгоцны ослоор нас бараагүй, түүнийг цаазалсан тэр ба Путины дэглэмийг сөрсөн хэнд ч ийм үхэл ирнэ гэдгийг оросын элитүүдэд сануулсан хэрэг гэжээ. Вагнерчуудын мөрөөр Кадыровчууд мөшгиж Орост төрийн шинэ эргэлт хийх гэж оролдож магадгүй тул дараагийн үхэл Чеченийн толгойлогч руу чиглэнэ хэмээн тэр командлагч ярьжээ. Вагнерын алагдсан дайчдын оршуулгын газрыг шатаагаад эхэлсэн нь “Та нар хэрэггүй ээ!”, “Тонил цаашаа!”, “Та нар хохь чинь ээ!” гэсэн Кремлийн сануулгыг нь нотлоно.
.jpg)
Украиныг дэмжинэ гэдэг бол өнөөдөр нийт хүн төрөлхтөний хандлага болчихоод байна гэж Литва улсын төрийн зүтгэлтэн Пятрас Ауштрявичюс тэмдэглэв. Оросын суртал нэвтрүүлэгчид худал хуурмаг мэдээллээ удтал Европт түгээлээ. Балтийн орнуудыг бүр ч ихээр гутаахыг оролддог. Гэвч Кремль нэг л зүйлийг ойлгосонгүй. Эрх чөлөөгөө худалдаггүй юм гэдгийг ойлгоогүйгээс өнөөдөр энэ их гайг тэд чирсэн.
Украиныг Европын Холбоонд элсүүлэхгүй гэдгээс энэ мөргөлдөөн эхэлсэн. Хэргээр хурцатгасан, хэргээр дотроос нь үймүүлсэн, хэргээр өдөөн хатгаж зэвсэгт мөргөлдөөнд хүргээд араас нь 9 жилийн турш Украиныг гутаан доромжилж фашист нацистаар нь цоллож, Оросын ард түмний тархийг Дэлхийн II дайны үед Гитлерийн Германыг үзэн ядуулдаг шиг болгож тавиад одоо байж байгаа байдлыг нь хар даа хэмээн литвагийн улс төрч ярьжээ.
Литвагийн улс төрчийн ийнхүү ярьсан нь Оросоор үл тогтоно. Оросыг дагагч, Оросоос хоолны шавхруу горьддог бусад улс орнуудад ч (дэндүү цөөн дөө!) хамаатай шүүмжлэл юм. Украиныг демилитаризац (цэрэггүйжүүлэх) болгоно гэдэг нь эсрэгээр эргээд тэр улсыг цэрэг-зэвсгийн хүчирхэг гүрэн болгох зам руу оросууд өөрсдөө түлхээд оруулсныг оросын пропаганда төсөөлөхөөс ч айн чичрэнэ. Орос өөрөө ингэхэд демилитаризац болж хувирлаа. Мэргэжлийн байнгын цэргээ хиаруулаад дууссан, махан овоо босгон давшаад давшаад нэмэргүй. ОХУ-ын зэвсэгт хүчний олон төрөл мэргэжлийн салбарууд сүүлчийнхээ нөөцийг шавхлаа. Оросын артиллер, танк, тэр бүү хэл флот маш ихээр хохирлоо. Оросын цөмийн зэвсгийн триад буюу “цөмийн гурвал” гэгддэгийн нэгийг украин цохиж сулрууллаа. Стратегийн бөмбөгдөгч Ту-22-ууд сөнөөгдлөө. Оросын цэргийн аэродромууд украины агаарын халдлагад өртөх нь олон боллоо. Курск дэхь нисэх хүчний бааз украины нисгэгчгүй камиказейн цохилтод өртлөө. Су-30 онгоц 4, МиГ-29 онгоц нэг, С-300 пуужингийн цогцолбор нэг, хоёр “панцир” халдлагад өртсөн, нийт 13 дэлбэрэлт бүртгэгдсэн хэмээн оросын суртал нэвтрүүлэгчид хүлээн зөвшөөрөв. “Манай их буу гэж зүгээр л нэг төмрийн сэг боллоо”, “ВСУ (Украины зэвсэгт хүчин) бүх талаар манайхаас давлаа” гэж оросын ТВ-ийн ток-шоугаар уулга алдан ярина. Ток-шоу хөтлөгчдийн сэтгэл нэн тавгүй, сэтгэл санааны бөөн хямрал, насжилт нь богиноссон байх даа.

ОХУ тэсэшгүй их хохирол амсаж байна, арай хэтэрлээ. Гэтэл барууны орчин үеийн авиац хараахан ирээгүй байгаа, ирээд удахгүй дайнд орно, одоо яанаа гэсэн айдас Оросын ТВ-үүдийн суртал нэвтрүүлгээс байнга харагдана. Сүүлдээ Орос энэ дайныг өдөөгөөгүй, зөвхөн татагдан орсон гэж ярьж байгаа харагдав.
ВСУ-д хүнд хэцүү, амаргүй өдрүүд тулгарч байгаа боловч фронт дээр бага багаар ялсаар, бага багаар давшсаар байна. Украины зэвсэгт хүчин Запорож мужийн Работино хотыг бүрэн чөлөөлж, энэ суурингаас зүүн урагш хөдөлж байна. “Дайсны ширүүн эсэргүүцлийг үл харгалзан Новопрокоповка, Оберетоваты руу урагшилж байна” гэж Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр ярьжээ.
Орос фронтын өөр хэсгээс цэргээ шилжүүлэн байршуулах гэж оролдож байгаа нь оператив нөөцгүй гэдгийг нь харуулж байна хэмээн америкийн дайн судлалын хүрээлэн дүгнэжээ. Украины ялалт давшилтын тухай мэдээ нийтлэгдэх тусам оросуудыг мунаар тархи руу нь дэлсээд авах шиг болдог бол энэ үзэгдлийн давтамж бүр ойртжээ. Оросын цэрэг Крым, Запорож, Херсоноос бөөнөөрөө, анги нэгтгэл бүрэлдэхүүнээрээ Орос руу ухран гарах арга зам хайж, төлөвлөгөө боловсруулж байгаа тухай Николай Маломуж ярьж байна. Крымд Украины БХЯ-ны цэргийн тагнуулын газрынхан тусгай операц явуулсан. Тэр нь тогтмолжих чигтэй байна. Хоногтоо тогтмол 40 дрон Крым рүү илгээж оросын цэргийн баазууд, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдийг (С-400 гэх мэт) устгаж байна. Хар тэнгист оросын флотыг амар заяа үзүүлэхээ болилоо. Тэнгисийн дрон хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ, хэд л бол хэдээрээ Оросын флот руу халдахад бэлэн боллоо.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын эрэн сурвалжлагад орчихсон, олон улсын гэмт хэрэгтэн гэх статустай, тэр нь өөрийг нь шившиглэж БРИКС-ийн дээд түвшний уулзалтад оролцож чадахгүй, тэр ч байтугай Туркэд хийх айлчлалаасаа бултаж, хаана ч баривлагдчихаж магадгүй гэсэн айдастай гэртээ бүгэж байна. Украины эсрэг дайнд Путины хамгийн том алдаа юу байв гэдэгт гадаадын хэвлэлүүд анхаарлаа төвлөрүүлжээ.
Ялагдах нь дөхөөд ирсэн, эсвэл Путин гэнэтийн шийдвэр гаргаж дайнаа зогсоох гэж байж магадгүй тул тийм сэдэв голлож байгаа бололтой. Түүний хамгийн том алдаа бол бодит байдлаас хэт тасарсан, дэлхийн хэвлэл мэдээллээс тасарсан, зөвхөн Кремлийн улангассан суртал нэвтрүүлэгт итгэдэг, түүнийхээ барьцаа болсон явдал ажээ.
Түүний өөрийнх нь байгуулж өгсөн суртал нэвтрүүлгийн машин түүнд өөрт нь энэ бүх таагүй кейсийг бий болгожээ. Оросын ард түмнийг олон жил хуурч, айлгаж, мэхлэж ирсэнийхээ төлөө Путин сэтгэл зовсон шинжгүй, гэвч аргумент инструмент нь дуусах нэг өдөр ирнэ, Украинтай дайнаа дуусгадаг, залгуулаад Оростоо иргэний шинэ дайнд явж орно хэмээн улс төр судлаач Игорь Рейтерович ёрлон ярьжээ.
СССР улсыг залгамжилсан ОХУ нь түүхэндээ учирч байгаагүй, дахин учрахгүй маш аюултай зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгааг “RostovGazeta” сонинд Алим Батов тайлбарлан ярьжээ. Зөвлөлт улс Афганистанд маш ноцтой мөргөлдөөнд орж, ихээхэн хохирч, хөөгдөн гарч байж хоёр яс салсан бол түүнээс хэд дахин их, том ноцтой мөргөлдөөнд одоо орж, түүндээ орооцолдон, бүдрэн унах гэж байна.
Афганистан дахь тэр дайн олон талаараа Украин дахь СВО-той адил байна, энэ бол тэр үед ч, одоо ч геополитикийн конфронтац байсан, байна. Тэр үед ч, одоо ч НАТО ба манай улсын хоорондын ашиг сонирхлын сөргөлдөөн өрнөсөн, тэр үед СССР нь социализмын үзэл санаагаа Афганистанд дэлгэрүүлэх гэж дайтсан. Тэгвэл өнөөдөр манай Орос нь олон туйлт дэлхийн үзэл санаагаа хамгаалан байлдаж байна. Украин дахь СВО нь маш хүнд ноцтой мөргөлдөөн гэдгээрээ ялгарч байна. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ нь мэдээллийн дайны аюулыг дагуулж байна. Хоёрдугаарт хүн төрөлхтөн цөмийн мөргөлдөөнд тун ойрхон ирээд байна. Афганистанд бол тийм асуудал тавигдаж байгаагүй. Гуравдугаарт оросын хилийн дэргэд, бүр тулж ирээд цэргийн мөргөлдөөн өрнөж байна. Дөрөвдүгээрт сөргөлдөөд байгаа тэр украины ард түмэн чинь бидэнтэй соёл-түүхийн нийтлэг үнэт зүйлтэй юм шүү гэжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
.jpg)
Сэтгэгдэл0
Дайн хийнэ гэдэг бол зүгээр л тэнэглэл юм
Оросууд өөрөө өөртөө дүүжлүүрийн олс томж байгаа юмдаа,,,дуусвал дуусцгаа оросын фашистууд,,,
Тархи нь анусын чацгаар дүүрчихсэн Номиндарь хүүхэн долоо хоног бүрт 100 долларын хөлстэйгээр нэг юм эвлүүлж бичиж тавьдаг үүрэгтэй юм гайгүй агёнт шүү ! Орос нь ялагдаж байвал ашгүй нөгөө цөмийн дайн нь ойртож байна гэсэн үг ! Ялаад байвал холдоно гэсэн үг ! Укрианы арми энэ эрчээрээ Мариуполийг эзлээд Азовын тэнгис хүрчихээсэй тэгвэл Путин цөмийн чёмоданоо онгойлгоод укрианы нэг хотыг агаарт хийсгэж хариуг нь барих гээд байна ! Бид ч гэсэн зурагтаар үзэх юмтай болно ! Пригожиныг Шойгу гэдэг нөхөр захиалаад онгоцонд нь цагтай тэсрэх бөмбөг наагаад нисгэчихсэнийг монголын захын нохой муур ч гэсэн мэдэж байгаа ! Онгоцоо шалгаж үзэлгүй тэнэг Пригожин юундаа яардаг байна аа !
БАДААРЧ ЧИ АМЕРИК ВИЗ АВАХ УУ ОРОС ЯВАХ УУ ККК
Наад бадарч чинь холестрин нь ихсээд сахартай болчихсон гүзээгээ унжуулсан хаашаа ч явж чадахаасааа өнгөрсөн усны үхэр шиг юм байгаа
визээр амьдралаа төсөөлдөг гэхээр их л өрөвдмөөр юм даа
энэ номиндарь гэгчийг 25-ын шуламбаяртай хамт цаазлан хороох цаг болжээ
ЯВЖ ПУТИНИЙ ӨМНӨӨС ҮХ НАХУЙ
25 д улайбалай гэсэн дүлзэн байнаа хаа байсан газраа гай болж байдаг новшнуудыг устгах юмсан
Энэ нойтондарийн фсйг задлахуу өнгөрсөн үеийн бүх булай явдаоын хаха сургуулийнхаа 00 д хөхөж явсан жингэрдээ
ДУРАК МОНГОЛЬСКИЙ БАРАН ИДИ НАХУЙ
Чам шиг тааралдсан орос болгоноо эр эмгүй хөхөж явсантайгаа ургуулан бодоо юу
Энэ орсыг дэмжигчид бүр үхэх нь ээ. Тэртээ тэргүй бүх зүйл нүдэн дээр болж байхад дүлий годил, хараагүй сохор юм шиг л байцгаах юм.
Энэ Их буруу ойлголттой бичжээ Оросыг ч Украйнбг ч АНУ тэргүүтэй Нато гийнхон ийм байдалд хүргэсэн Украйныг ашиглахд Оросын их гүрнийг задлах самрах санаатай Оросууд за задрая бууж өгье гэсэнгүй эх орныхоо төлөө дайнд орохоос өөр ямарч гарцгүй. болсон юмаа Украйныг Нато д элсүүлнэ гэж юу гэсэн үг вэ Орос Нато той хиллэхийг хүсэхгүй нь ойлгомжтой АНУ Өдөөн хатгасааи байгаад энэ цуст дайныг өдөөсөн Оросууд яах байсан юмбэ Бүх буруу барууныханд байна Украйн гадаад бодлогооо алдсан Хөрштэйгэа эвтэй байх байсан юм Хаа холын Америк гэж гүйснээс болсон
эмээ уу,,,
Орос бол шуналтай дээр нь хоцрогдсон,,, хажуу хөршүүддээ хөгжихд нь саад хийж ирсэн адгийн үндэстэн.
Балай шахуу юм даа
tuuhee hariin huneer bichuulheer iim mulgui humuus ih boldog yum baina tom oronuudiin har hairtsagnii bodlogod ulsiig mohooyo gevel ehleed tuuhiigen zohiyoj og daraan bichig useg ov soyolooson salgaj ovogloh (uragiin) yosiigon ustag gesen baidag. ene manaid tohiyoldson uu ugui yu? ingeh tusam ulam yanag boloh yum ene tegeed sufer uhaan uu? burhan mini uuniig oilgoh uhaan hairlaach
Энэ дайн Оросд ашигтай дуусах 1 л гарц байна. Зүгээр л нутагтаа тайван амьдар оросуудаа. Танай нутгийг тэр байтугай булаан эзэлсэн Сибирийг чинь , Монголоос хулгайлсан Буриад Туваг чинь ч хэн ч авах гээгүй байна . Авах гэсэн улс байгаа бол тэр нь зөвхөн Хятад д байж таарна. Хятадаас чамайг Монгол хамгаална. Цор ганц үнэн бол энэ
Ямар тэнэг хог вэ , 30мянган бараг буу ч барьж үзээгүй цэрэгтэй Монгол Оросыг хамгаална гэнээ
Монголчуудаа зүгээр о төвийр сахь
260000.tsereg.30.generalaa. aluulchihdag.ene.tsergiin.nusgai. ajillagaagaa.zogsoovol.taarna. Hunii.ami.nasiig.estoi.nohoinoosch. dor.uzeh.umdaa.ene.orosuud
Тэнэг хогоо, чи үүнд итгээд байгаан юм уу ,аргагүй л багаасаа бааварт тархиа базуулсан тэгэг новш байнадаа
Soliorol shu ukriane uksa hudaldsan urbagchid ard tumnee alj Gazar nutga suitgeed elbeg baabar bayr shig hulgaichid
Яшка хүүхэн яшка юмаа л сонгож орчуулна шд. Ховор өсөж дэлбэ шаасны л гай шд. Номиндарийг эцэг эхээ хорлоод алчих хэдэн ногоон өгөе зөвшөөрөх л хүүхэн.
Та нар эх орныхоо тухайл бодож яв.Гэрт чинь аюул орж ирэхгүй хүүхдүүд чинь зовохгүй байвал азтай,жаргалтай амьдрал тэр биедээ.Хайран сайхан биеээ ингэж хорлох хэрэг байна уу.
Ромын пап лам Франциск орос залуучуудад хандан: Өв залгамжлалаа бүү март. Та нар бол агуу Оросын үр удам юм: гэгээнтнүүдийн агуу Орос, удирдагчид, Петр I, II Екатерина, тэр эзэнт гүрэн бол боловсролтой, агуу соёл, агуу хүн төрөлхтөн. Энэ өвийг хэзээ ч бүү орхи. Та нар аугаа Орос эхийн үр удам, түүгээрээ урагш алхаарай. Мөн та бүхэндээ баярлалаа - Орос байх арга барилдаа баярлалаа." гэж тэр хэлэв. https://www.nbcnews.com/news/world/pope-francis-praise-russian-empire-ukraine-putin-rcna102283
Үхсэн таарсан 2 таар шуудай. Орос Украйн 2 яг адил годилдоо годил бие биенээ алж л байг.... Хэн нь илүү шар ногооноо үзээд өрсөлдөөд алалцаж л байг..
haan orosuud ylagdaad bnaa nomindaria. dandaa neg hudalaa zvilsee davtaj tarhi ugaah geed l . daanch odoo orosuud davshiad bgaa ch dee. zaporaje frontod bol neg km ch ukirainuud davshij chadaagui bnaa..
чиний хоцрогдсон гээд байгаа улс маш их халдлагын дундуур эз гынчадлаар германы өмнө гарлаа шүү дээ хөө. дэлхийн 5 дахь эз боллоо гэдгийг та нарын шүтээд байдаг дэлхийн банк чинь гаргаж зарлалаа шүү дээ. Юм уншиж бай
өчигдөр Украйны дронууд оросын нутагт 700 км гүн нисэж агаарын баазад 4 ширхэг ИЛ 76 тээвэрлэгч онгоцыг сөнөөжээ 40 тонны ачаа 200 гаруй цэрэг зөөдөг том тээвэрлэгч онгоцнууд байжээ
Тэнэг хогоо, чи үүнд итгээд байгаан юм уу ,аргагүй л багаасаа бааварт тархиа базуулсан тэнэг новш байнадаа 0 0
Тэнэг хогоо, чи үүнд итгээд байгаан юм уу ,аргагүй л багаасаа бааварт тархиа базуулсан тэгэг новш байнадаа 0 0
:Ганц Д.Номиндарь л уншигч биднийгээ болж байгаа үйл явдалтай байгаагаар нь үнэнээр нь ямар нэг зорилгогүй бичиж мэдээлдэгт талархадаг
Цөмийн зэвсэгтэй улс дайнд ялагдана гэж хэзээ ч байхгүй. Үгүй ядаж цөмийн зэвсгээ алдчихсан гэж хэлээд хэрэглэж болно. Тархи нь өтсөн слава нараа
Номиндарь энэ дайны талаар мэрэгжилтэн болжээ, бараг нүдэнд харагдтал монголчууддаа ойлгуулж бичдэг болжээ түүн шиг ингэж маддэг өөр хүн ч байхгүй юм шиг байна даа энэ дайн 2 жил гаран үргэлжилсэн болоод дуусаж хүмүүсийн санааг амраана гэж дуулдсан
хоёр хөрш нь монголыг ямар болгосон нь илт харагдана