УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 54 дүгээр тогтоолын дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг парламентад өргөн барьсан нь 2024 оны УИХ-ын сонгууль өвөрмөц төрхтэй, улс орны хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөн өнгө аястай байх болов уу гэсэн найдварыг төрүүлж байгаа юм.УИХ-ын 54 дүгээр тогтоолын төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлыг хоёр агуулгад ерөнхийлөн багтаажээ. Нэгдүгээрт, Монгол Улсын парламент буюу УИХ төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал зэрэг төрийн байгуулалтын хяналт, тэнцлийн харилцааг зөв голдиролд оруулах.
Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог 152-т хүргэх асуудлыг тусгасан. Улс төрийн намууд энэ удаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар байр сууриа идэвхтэй илэрхийлсээр байгаа.
Тухайлбал, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэгт оролцохдоо “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа гол зорилго нь сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах тал руу чиглэсэн. Монголын ард түмэн 31 жил мажоритар тогтолцоогоор явагдсан сонгуулийн ард гарсан. Үнэн хэрэгтээ энэ тогтолцоо улс орныг хангалттай хөгжүүлж чадсангүй. Ард иргэдийн амьдралын чанар хангалттай хэмжээнд дээшилж чадаагүй. Бидэнтэй ижил гараанаас гарсан ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс хөгжлөөр харьцангуй хоцорч яваа.
Сонгуулийн мажоритар системээс эхлэлтэй төрийн эрх барих дээд байгууллагуудын үнэлэмж, ард иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөж буй хэмжээ зэргийг харгалзан цаашдаа сонгуулийн хосолмол тогтолцоог хэрэглэх нь зөв юм гэж үзэж байгаа.
Энэ утгаараа 76 гишүүн нь мажоритар буюу хуучин тойргийн системээр сонгогдоно. Нөгөө 76 нь нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хамруулдгаараа онцлогтой пропорциональ системээр сонгогдох хувилбараар өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгасан. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байгааг буюу 76+76 гэсэн тоо, хялбар талаас харах хэрэггүй юм. Энд тойргоос сонгогдсон, тойргийн эрх ашгийг төлөөлдөг 76 гишүүнтэй ижил саналын эрхтэй “Улс орны хөгжлийн бодлого”-ыг тодорхойлох өөр 76 гишүүн үндэсний хэмжээнд нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн онцлог энэ юм. Энэ өөрчлөлтийг дагаад “УИХ-ын гишүүдийн тоог яагаад 152 байх ёстой гэж. Үүнээс бага байж болохгүй юу. Яагаад заавал 50:50 хувьтай байх вэ” гэх мэт хоёр, гурван асуудал нийгэмд яригдаж байна. Ерөөсөө л тойргийн буюу газар нутгийн хүн амыг төлөөлдөг мажоритар тогтолцоо өөрөө үндэсний хэмжээний нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг шингээсэн пропорциональ тогтолцоо хоёр зэрэгцэн оршино. Ингэж байж бие биедээ хяналт тавьж, аль нэгнээсээ илүүрхсэн, давуу байдал эдлэхгүй. Тойргийн хэт явцуу эрх ашигт нийцэхгүй байх боломж бүрдэнэ гэдэг талаас харах нь зөв” хэмээв.
Сэтгэгдэл0
Гишүүдийг 152 болгож, намын жагсаалт нэрээр офшор Баярцогт хужаа, Сайханбилэг, Элбэгдорж, С.Эрдэнэ, Хотгор шанага Ч. Хүрлбаатар мэтийн хулгайчууд шууд гишүүн болохыг эсэргүүцэж байна. Бүх ард түмний санал асуулт явуул.
Та нар ер нь эрүүл үү жагсаалтаар ёстой хулгайч луйвөрчид урвагчид л орж ирнэ! Бид ард түмэн хэзээч зөвшөөрөхгүй, мөн 152 болохыг ч зөвшөөрөхгүй шүү! Ядарсан төсөвтэй улсад нэмээд ийм олон өлөн хулгайч нарыг тэжээч чадаргүй шүү! Ард түмэн зөвшөөрсөн гээд чи битгий худлаа яриад бай! Зөвшөөрөхгүй шүү!
Монгол пропорционалаар их хурлын гишүүдийн 20%-ыг, харин үлдсэн 80%-ыг мажоритар сонгуулийн тогтолцоогоор гаргах нь зөв. Монгол улсын газар нутагт эзэн байх үүднээс энэ бүхэн хамгийн оновчтой.
харилцан хамааралтай нар дэлхий байхдаа яахав мажоритар нар сар гаригт байхгүй пропорционал хамаарлаар зууван эргэдэг согтуу хулгайчууд дураараа орно гэж юу гэсэн үг вэ
Тоо биш чанар!
Иргэдийг тэнэг гэж бодоо юу, юун хяналт бие биедээ тавих. 12 оны сонгуулиар гарсан хүмүүс тэгж 2 хуваагдаж, нээх биенээ хянаад байсан уу, өөрөө үтэр зайл.
128 байхад яачаад байгаа юм ! Ёрөнхийлөгчийн цомын төлөө 128 шилдэг бөх барилддаг ! Ёрөнхийлөгчийн суудлын төлөө 128 гишүүн тэмцэлддэг байхад зохистой юм биш үү ! Хүүк дургүйцээд байгаа юмуу !
Нөгөө л 30 гэр бүл гэдэн шиг нөгөө л байдаг ардын намынхаг гарна! Бас найгүй гавьят ардын хулгайчид яанаа
За мэдэхгүй ээ. Энэ хүүхэд л ийм юм яриад байх юм. Хэцүү цагт хүндхэн ачаа үүрч явна даа, нутгийн дүү минь. Үйлс нь бүтэж, хийморь өөдөө байгээ.
Хүмүүс эсэргүүцээд байхад л зүтгүүлээд, худлаа яриад байдаг... улс төрчөө гэж. 152 гэдгийг сонгогч түмэн чинь дэмжихгүй байгаа ш дээ. Энэ хүмүүн юу ярьж байгаагаа өөрөө ойлгодог болов уу
Тэр жил холимог /мажоритар ба пропорциональ/ тогтолцоогоор намын жагсаалт нэрийн дор ард түмэнд нэр нүүргүй болсон офшор Баярцогт хужаа, Баянсэлэнгэ мэтийн лагаанууд гишүүн болсныг давтахуу?
108-124 байхад болно
За нохой толгойтоо чамайг Англи Улс эзэн хааныхаа хүндэтгэлийн арга хэмжээнд оруулаагүй гэж үнэн үү ?