Энэ цаг үеийн “үймээн”-ий эзнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэрлэдэг. Сүүл үеийнхээс нь яривал “Том хулгайтай үзнэ, зогсооно” гээд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ мэт нь нийтэд таалагддаг ч нэг хэсэг хүмүүст огт үгүй ажээ. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болж байгаа талаар хэвлэл, эх сурвалжууд бичдэг, хэлдэг. Тэдгээр нь голдуу улстөрчид, бизнесийнхнээс бүрдсэн хэсэг бүлэг хүн байдаг гэдэг. Харин төрийн бүх институци, субъектууд Засгийн газар, Ерөнхий сайдтай ижил бодлоготой гэж байсан. Тэгтэл саяхан маш сонин үйл явдал болжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ дээр хэлснээр дэмжиж биш, харин огцруулах асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаж тавихаар хуралдсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэр хуралдаанаар дөрвөн “үйлдэл”-ийг авч хэлэлцсэн байгаа юм.
Үүний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, нэг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамаатай байжээ. Дэлгэрүүлбэл, нэгдүгээрт Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн.
Хоёрдугаарт, 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан.
Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэж мэдэгдсэн. Дөрөвдүгээрт 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байна. Улмаар “Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй. Ес нь энэ хуралд оролцжээ. Зургаа нь “Огцруулъя” хэмээж, гурав нь татгалзжээ. Мэдээж хэрэг энэ асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар орох гэж, орсон хойноо санал хураалт болох гэж нэлээд явдал болсон байна.
Энэ санаачилгын гол эздийн нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар юм байна. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болохгүй байна. Шүүх рүү халдаад байна. Ямар нэг арга хэмжээ авъя” гэсэн агуулгатай зүйл ярьж нэлээд хэд хоног явжээ. Харин асуудал тэр агуулгаар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд орж ирэхэд Д.Зүмбэрэллхам танилцуулгыг нь барьж орсон байна. Нэг үгээр хэлбэл “Л.Оюун-Эрдэнийг огцруулъя” гэдэг саналыг шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр ажиллаж байсан таван гишүүн өгч, тэдэн дээр Д.Зүмбэрэллхам нэмэгдсэн гэсэн үг. Э.Зоригтбаатарын тухайд 1999 онд “Шинжээч-21” дээд сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2011 онд МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан. 2000-2021 оныг хүртэл шүүхийн нарийн бичиг, туслах, шат шатны Захиргааны хэргийн шүүхүүдэд шүүгчээр ажилласан. Хамгийн сүүлд 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ. Харин Д.Зүмбэрэллам нь олон жил хуулийн байгууллагад ажиллаж байгааг монголчууд мэднэ. Тэрбээр 1984 онд Орост Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2001 онд МУИС-д магистр хамгаалсан. 1989 оноос Өмнөговьд мөрдөн байцаагч, УМБГ-т мөрдөн байцаагч, Цагдаагийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Элчин сайд, УИХ-ын Байнгын хороонд ахлах зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2021 оны сүүлчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны дээрх хуралдааны үеэр гишүүд нь нэлээд маргасан байгаа юм. Дээр дурдсан эрхмүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг Улсын дээд шүүх рүү яаралтай явуулъя гэсэн байна. Харин тус нэр бүхий гурван гишүүн өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой. Тиймээс би энэ тогтоолыг баталгаажуулж чадахгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн байна. Ингээд уг тогтоолыг батлалгүй орхижээ. Улмаар ингэж маргасаар хуралдаан ч таржээ. Үүнээс гурав хоногийн дараа 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд дахин цуглаж хуралджээ. Тэр хуралдаан дээрээ Л.Оюун-Эрдэнийг хэрхэхээ дахин яриад “Хэлэлцэхээ больё” гэсэн шийдвэр гаргасан байна.
Ө.БААСТ
Сэтгэгдэл0
Ерөнхий сайдыг дэмжиж ажиллахгүй, хулгайч нарын талд орсон Зүмбэрэлхамыг ард түмэн өршөөхгүй. Онончимэг зөв хэлж байна. Монгол улсад үүссэн хулгайч нарыг шүүх ажилдаа шамдан орж шударга ёсыг тогтоо.
Урвагч Баабар хэмээх Батбаярын хэнд ч хэрэггүй, сэтгэгдэлгүй нийтлэл нэртэй зүйлийг тавихгүй байж болмоор доо.
ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ ГЭСЭН, АВЛИГАТАЙ УЛААН ГАРААРАА ҮЗЭЛЦЭЖ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНИЙГ ҮНЭХЭЭР ИНГЭСЭН БОЛ ЭД БОЛ ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОНО. АРД ТҮМНИЙ ЖИНХЭНЭ СЭРЭГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРНА. ҮҮНД ТУЛХТАЙ ТОМ ХУУЛЬЧ ЗҮМБЭРЭЛЛХАМ ОРОЛЦСОН ГЭДЭГ НЬ ХУДАЛ БАЙХОО, ХАГАРАЛДУУЛАХ Л ГЭЖ ИЙМ ЯРИА ГАРГАЖ БАЙГАА БООХ, ТҮҮНЭЭС БИШ ҮНЭХЭЭР ИНГЭХ БАЙСАН БОЛ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН БАЙХДАА ИНГЭХ БАЙЛГҮЙ. ИТГЭХГҮЙ БНА
МАН дотроо маш их хагаралтай байгаа боловч энэ бол жүжиглэл.Данх өөрийгөө ажил хийж байгаа гэж харуулах гэж иймэрхүү шоу удаа дараа дэглэж тоглуулж байгаа..Энэ шоуны захилагч нь Данх өөрөө
Монголын шүүх ажиллах чадваргүй, авилгалд идэгдсэн учраас татан буулгаад ард түмний шүүх байгуулах хэрэгтэй. Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49, газрын наймаа, 60 тэрбумын хэргүүд шийдэгдэхгүй, авилгалчид сул чөлөөтэй явж байна.
Шүүхийн зөвлөл өөрсдөө огцор
За Оюун-Эрдэнэ чи үнэхээр энэ шүүхэд шургалсан авилгачидтай тэмцэж байгаа бол АНУ-тай адилхан шүүгч нарыг ард түмэн сонгодог тийм өөрчлөлт Үндсэн Хуульд оруулчих. Тэрнээс өөр эрх мэдэлтэнүүдийн тоог нэмэх, УХНА авилгачийг дахин ерөнхийлөгчөөр сонгох гэх мэтийн өөрчлөлтүүдийг ард түмэн хүлээж авахгүй. Чамайг үнэмлэхүй олонхи болсон намыг даргалж байж ийм өөрчлөлт хийж чадахгүй бол худлаа попорч л байна гэж үзэх болно. Ард түмэн өөрсдөө сонгодог бол наад авилгач шүүгчидийг чинь гудамжинд хөөгөөд л гаргана.
тэнэг ац вэ! code law, common law гэж хоёр ялгаатай юм бий. юм л бол америк гэж хyцaцгаана. тогтолцоо нь эрс өөр газраас шууд хуул барь гэж орилоод л... жоохон юм унш аа. тэгээд ч америкт ард түмнээсээ шүүч нь сонгогддоггүй байх шүү.
Тархины тураалтануудын бичихдээ хэрэглэж буй үг хэллэг үнэн танхай. Яг авилгачидтайгаа таарсан нэг тэрэгний дугуйнууд шүү, хэхэхэ.
Монголчуудыг аливаа юмыг ухаж төнхөж мухарлаж ойлгохыг хичээдэггүй ,зөвхөн хүний үгээр үг хийж явдаг маанаг гэдгийг нь мэддэг дайснууд ингэж худлаа ойлголт тарааж байдаг. АНУ д шүүгчийг ард юм сонгодог юм огт байхгүй. Нэг их ард түмэн гэж донгосох ч хэрэггүй. Ийм маанаг иргэд очирбатыг сонгож байсныг ,элбэгдоржийг сонгож байсныг бүү март. Дайснаа сонгодог ард түмэн дандаа зөв сонголт хийж чадахгүй.
Харсан чинь нөгөө хулгайчдын ар талын хэд байна
Энэ явдал нь Хүүкийн чихэнд хүрвэл энэ муусайн шүүгч нар суудлаасаа хийсээд хогийн тантан долоох ёстой ! Шүүгч хүн бүр авлигач байдаг юм харин их бага авсан илрээгүй илрэх гэж байгаа гэдгээрээ ялгагддаг юм ! Данх ч зүгээр байхгүй өвдөг рү нь өшиглөх байх !
Сая Мөнх-Эрдэнийг шүүсэн шүүгч хэн байсан бэ? Авилга зуучилсан гэж Мөнх-Эрдэнэд хорих ял өгөөд авилга авсан, өгсөн этгээдүүдийг хорих ялаас мулталж байдаг тэр шүүгч нарыг хамгийн түрүүнд гудамжинд хөөж гаргах хэрэгтэй.
Онончимэг нь эрүүл сэтгэлгээтэй юм байна! Зүмбэрэллхам актлагдахаар болжээ!!
Ялзарчихсан шүүхийн гөлөгнүүд. Хувьсгал болвол та нар хамгийн түрээүнд талбай дээр дүүжлүүлэнэ шүү!
Нүүрсний хулгайч нар мөн даварч бнаа ! ШЕЗ - ийг хүртэл худалдаад авчих шахсан бна. Олон түмээн нүдээ нээгээч, гараа хөдөлгөөч! Даварсан шүүхийг, даварсан хулгайчдыг дар ах тэмцэлд босооч ээ !!!
Муу сайн шүүхийн гөлөггүүд та нар хэн юм бэ?! Арчаагүй та нарын нөмрөгийг хуулчихаао гийналдан тийчигнаж байх шив дээ..Өөдгүй амьтад. Хэниийг ч худлаа алж чадна.
Монголын Төр болон Шүүх засаглалд Онончи мэг мэт эрүүл сэтгэдэг шударга хүмүүс байгаа нь яамай даа ! Засгийн Газрын эсрэг, Нүүрсчдийн талд ажилласан Зоригтбаатар, Зүмбрэллхам нарын 5 малыг одоохон заазла х хэрэгтэй, юуны өмнө нэрийг нь зарлаад аж лаас нь халаач !!!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно." гэж ноён нуруутай ханджээ. Өөрсдийгөө илчилсэн нөгөө 5-ыг солих хэрэгтэй.
Онончимэг нь бас өөрийгөө илчилсэн юм биш үү
Шуугчид хоцрогджээ Шинэчлэл хийх хэоэгтэй Шуухийн зовлол Дээд шуухийн гишуудийг ажилд томилохын омно ундэслэлгуй хоронгожсон эсэхийг нь АТГ шалгадаг болох хэоэгтэй Шуугч омгоологч хоерыг ижил тувшинд аваачиж байж жинхэнэ мэтгэлцээн болж зов шударгаа шийдвэр гардаг болно Хуулийн системд омгоологчийг угуйсгэх хандлага оршсоор байна
Shuuhgchdiin sariin 3- 7say iin zalin ogohoo bolih heregtei.
Онон чимэгт баяр хүргэе. Амжилт хүсье
ЖИНХЭНЭ ҮНЭН ЦАРАЙГАА ХАРУУЛЖЭЭ.
Зөв үйлдэл хийсэн бна. МАН Оюун эрдэнэ авилгатай тэмцэх нэрийн дор бүхнийг хамах эрх мэдлээ нэмэгдүүлэх, ард түмнээс оноо авах үйлдэл л хийж бна. Оюун эрдэнийн ЗГ г огцруулаад дараа нь Шүүх ерөнхий зөвлөл тар
Шүүх, прокуроры байгууллагын өөочлөлтийг эхлээд хийхгүй бол 5ш будаа болох нь тодорхой байна аа
Монголын ард түмэн ерөнхийдөө Ерөнхий сайд Оюунэрдэнийг дэмжнээ шүүхийн зөвлөл гэгчийг тоож үзэхгүй
Монголын заяа их шүү дээ. Тахал өвчин, дайн дажинтай энэ гэцүү үед өөр хэн нэгэн Ерөнхий сайд байсан бол яах байсан бол гэж би хамгийн их боддог. Арчилсан нам засаглаж байсан бол Оростой хэрэлдээд өнөөдөр бид тоггүй, бензингүй таг зогсоод, төрийн албыан хаагчид нь өнөөдөр цалин нэм гэж биш цалингаа авмаар бна гээд жагсаж байх бйасан дөө. АН угаасаа л тэгдэг. Энх цагт цалин, тэтгэвэр тавьж чадахгүй хэдэн сараар ард түмнийг тарчлааж байсан нь саяхан шд. Өнөөдөр л бид мартчаад бгаа болохоос. Өмнөх Ерөнхий сайд нарын үед ийм том хоёр гай ар араасаа ингэж Монголын эдийн засагт сүүдрээ тусгаж байсангүй. Улам ихийг хийх хэрэгтэй. Идээчин уугаачингууд бол шээс нь савираад сошиалаар элдвээр харааж, зураг хөргийг нь элдэвлэж, хар бараан коммент бичиж бгаа гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн бна.
Шүүхийн дээр ард түмэн байдаг.
шүүхийн ерөнхий зөвлөл гэгч бүдүүлэгүүдийг тараах нь зөв аж
Монголын шүүх болохгүй байгаа нь үнэн. Зүмбэрэллхам гэх байнга л ямар нэгэн албан тушаал хөөцөлдөж явдаг дурак Хулгайч нөрын карманд орчихож Хулгайч нартай тэмцэж байгаа ЗГ ыг огцруулж хулгайч луйварчидад буян хийх нь.
Төрд шургалж төр хутгаж гаршсан Зүмбэрлхам мэтийн нохдуудыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Харин тэр Онончимэг чинь хаа очиж хор найруулагчидийн нөлөөнд автадаггүй эрүүл сэтгэлгээтэй хүн байна
KKK esreg ugsun nuhdyyd ni esregeeree hynii garaar mogoi bariulsan bh daa
Ямар олон дайсантай болж байгааг нь харсаар байж бид орхиж болохгүй биздээ. Оюун-Эрдэнийн дайсан чинь Монголын дайсан ойлголт ард олонд бий болж эхэллээ. Ерөнхий сайдад амжилт хүсэхийн ялдамд дайснууд чинь хүчиндэх гэвэл ард олныхоо дэмжлэгийг аваарай. Бүгд дэмжинэ шүү.
Шүүх , прокурор ёс зүйгүй боолсоныг бүх ард түмэн мэдэж бухимдаж байгааг өөрсдөө мэдсээр байж тэнэг юм хийх гэж оролдоод байгаа юм байна ,Грузин улсад бүх шүүнчдийн тэн хагасыг солисоны үр дүнд авилгал буурсаныг дэлхий даяар мэдээд байгаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга эмэгтэй маш зөв шийдвэр гаргасан байна. Ухаалаг хариуцлагатай л хүн юм. Харин тэр Зүмбэрэлхам болон Зоригтбаатар нарыг ард түмэн хараандаа авах хэрэтгэй. Шүүх рүү шүүгч нартаа хандаж шударга ажиллахыг Онончимэг дарга сануулжээ. Том хэргүүдийг мөрдөх албаныхан илрүүлээд тэр нь шүүх дээр гацдаг нь үнэн л биздээ??? Зоригтбаатар гэдэг хүн 2014 онд хэний түлхээсээр ШЕЗ-д орсон байж болох вэ??? Элбэгээ биш гэж үү???
Шударга ёсны төлөө болон авилга,хулгай луйвартай тэмцэж байгаа ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байгаа ШЕЗ-ийн 6 гишүүний нэрийг ил болгохыг шаардаж байна. Ард түмэн мэдэх эрхтэй. 2 нь яахав тодорхойл юм байна. Харин үлдсэн 4 этгээдийг нийтэд зарла
Зүмбэрэллхам, Зоригтбаатар нөгөө хэд нь хэн хэн гэнээ нэрийг нь бичиж төрийн эсрэг гэмт үйлдэл хийхээр завдсан хэргээр албан тушааалаас нь огцоруулж тохирох ялыг нь яаралтай өгөхгүй юм уу ерөнхийлөгчөө ?
yu gej "hutsaad bgam be", eronhii saidiig ogtsruulj huuhcin yanzaaraa zavaarah gee yu, irged uuniig chini estoi harin eserguutsej boon yum bolno shuu.
Төр засгийнхаа эсрэг үйл ажиллагаа сэдэж байгаа тэр 6 хүн яагаад ч Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллах эрх байхгүй шүү. Маш хурдан арга хэмжээ авахгүй бол байдал хэцүүднэ...
Хууль шуухийн хулгайч нар салбараа булшилчихаа биз дээ
Энэ маш ноцтой асуудал. Одоо ерөнхийлэгч зарлиг гарган шүүхтйн ерөнхий зөвлөлийг тараагаад шинээр бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь шупрага ёмонд нитцнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө өөрсдийнхөө санаачлагаар огцрох ёстой. Хийх ёстой ажлаа хийж чадахгүй байж, 30 жил монголыг сүйрүүлж буй хулгайч луйварчдын талд орж, Ерөнхйисайдыг орцоруулах санал хураалт явуулдаг хүмүүс хэний захаилгаар ажиллаж байснаа ард түмэнд тайлагнаж, өөрсдийн саналаар нэн даруй огцорох ёстой
Ер нь монголын ард түмэн сүүлийн үед шүүхийг, гаргаж буй шийдвэрийг нь, хөрөнгө чинээг нь ихэд анхааралтай ажиглаж байгаа шүү. Одоо жагсаал цуглаан хүчээ авбал шүүх дээр анхаарахаар зэхэж буйг авилгад идэгдэн, хараа харалган болсон шударга бус шүүгч прокурорууд анзаарсан царай байгаам уу? Олон нийтийн хүч шүүх прокурор дээр төвлөрч байгаа шүү. Түр хүлээзнэж харзнаж байгаад л тэсэрнэ!!!!
Монголын өнөөгийн байдлыг ойлгохгүй мэдрэхгүй байгаа ийм бэртэгчингүүдийг зайлуулах хэрэгтэй,Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө Шүүгчид явдаг болохоос Авлигчдад ял шийтгэлийг нь шуурхай шийдэхгүй хүлээлт үүсгэж байгааг л хэлсэн шүү дээ.Эдгээр нөхдийг Монголын ард иргэдийн ,ард түмний шүүлтэнд оруулах хэрэгтэй.Хоцрогдсон,үхширсэн,албан тушаалдаа шигдсэн бэртэгчин сэтгэлгээтэй ийм хүмүүсийг ер нь эртхэн чөлөөлж баймаар санагдах юм.Нэг нь шинэчилье,хийе гээд байхаад нөгөөх нь хийхгүй гэж гэдийгээд цааргалаад гартаа байгаа шүүгч эрх мэдлээрээ далайлгаад байдаг мөнч тоогүй хэрэг ээ.
Шуугчид шуухийн хараат бпус бие даасан байдлын зарчмуудаар бамбай хийж шуумжлэлээс ангид байж болохгуй Хуний амьдрал хувь заяаг шийддэг хумууст хэн ч шуумжлэх эрхтэй Шуумжлуулэхээр итгэл унэмшил биеидаасан байдал нь ганхчтхдагтбол муу шуугч гэсэн уг Тэгээд ч манайд зарим шуугч ямар аймшгийн алдаа гаргаж иргэдийг хохироож байгаа билээ Гурван шатны шуухээр хоер хунийг хилсээр хун амины хэрэгт ялласан шуу бур МУИС д багш байсан хун прокурор байсан Хуульч эрх зуйч бэлддэг их дээд сургуулиудийг онцгой анхаармаар
Авилгалтай тэмцэгч Засгийн газрын эсрэг шүүхийнхэн хуйвалдвал ард түмэн ЗГ-аа хамгаалж дэмжиж жагсах болно. Одоо ҮХ-иа өөрчлөх, гишүүдийн тоо нэмэх, холимог тогтолцоо, сонгууль гэснийг бодвол шудрага ёсны тэмцлээ л үр дүнд хүргээсэй. Засгийн зөв бодлогыг саармагжуулах вий гэдгээс их зовж байна. Засгийг унагая өөрчлөе гэж хичээдэг хүмүүсийн санааг нь гүйцэлдүүлээд байвал ямар улс төрч гэхэв. Яарвал даарна болохвий. Сайн зөвлөлдөж, хэлэлцэж, тэвчээр гаргах нь зөв.
Р.Онончимэгээ дарга болгох хэрэгтэй! ЗЛх-г зайлуул!
Bosno shv bid ! zvmberel bu.gs doloogchoo!
Turiin esreguu gemt uildel hiij baribchilaach haana iim zuil baihgui mafia gar huluud ba
Baabar bol gadnii tagnuul soros bolon saihan ner haygtai sanhuu abch mongol humuusiin tarhi uhmgaah daalgabtai
Эхлээд шүүгчдээ цэвэрлэ шүүгч биш шунагч нар болоод бгаашдээ
Өөрсдийн хуу хамаад шүүрдээд хая шударгаар ажилж чаднаа,тангарагтаа үнэнч бнаа гэсэн нөхдүүдийг оронд нь тавь.Эдний дураар огцруулдаг юм уу..
Зүмбэрэлийг зайлуулж хариуцлага тооц.Р.Онон ухаалаг шийдвэр гаргажээ