Америк доллар дэлхийн хамгийн түгээмэл хамгийн өргөн хэрэглэгддэг валют болсон нь нэг талаар ам.долларын эх орон болох АНУ олон улсын харилцаанд манлайлдаг, олон улсын худалдаа, төлбөр тооцоонд голлодогтой холбоотойгоос гадна дэлхийд олон улс орон ам.долларыг өөрийн валюттай уяж зарим нь өөриймшүүлж адил доллартай болсонтой холбоотой. Ам.долларын ханшид АНУ-ын байр суурь, тус улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ нь АНУ-ыг хөрөнгө оруулалт, худалдааны хамгийн тохиромжтой газар болгож долларын эрэлтийг улам бэхжүүлж байна. Ам.долларын харьцангуй хүчирхэгжих өөр нэг гол хүчин зүйл бол инфляц өсөхөөс сэргийлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бодлогын хүүг тогтоодог Холбооны нөөцийн сан юм. ХНС инфляцын түвшинг бага буюу жилийн 2% дээр барьж, ам.долларын ханшийг яваандаа үнэ цэнээ алдахаас сэргийлж байдаг. Долларын энэхүү үнэмлэхүй манлайлалд өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын мөнгөн тэмдэгт юань сорилт учруулахаар өрсөлдөн гарч ирж, олон улсын худалдаа, төлбөр тооцооны системд аажмаар байр сууриа бэхжүүлж байна. Иймд олон улсын төлбөр тооцоо, дэлхийн худалдаанд доллар юаний өрсөлдөөн хэрхэн явагдаж буй талаар энэ удаагийн дугаараар хүргэж байна.
Ам.долларын савалгаа ба инфляцын цохилт
2020, 2021 онд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр олон улсын санхүү, эдийн засгийн харилцаа асар хүнд байдалд орсон ба эрэлт, нийлүүлэлтийн харьцаа доголдож үнийн хөөрөгдөл үүсэх суурийг тавин, 2022 он гэхэд систем бүхлээрээ шоконд орсон. Мөн онд олон улсын харилцаа ч хамгийн саваалгаатай байв.
2022 оны эхний хагаст яаралтай арга хэмжээ авбал эдийн засгийн хямралыг тойрон гарна гэсэн хүлээлт байсан боловч 2 дугаар сарын 24-нд ОХУ Украины дайн гарснаар дэлхийн улс орнууд хямралд бус дайнд илүүтэй анхаарав. Үүнээс үүдэж 2022 оны 2, 3 дугаар улиралд санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрч, инфляц гаарсан. АНУ сүүлийн 40 жил байгаагүй өндөр инфляц буюу 8.8%-д хүрч, Япон мөн сүүлийн 40 жил хүрээгүй өндөр хувь болох 8%-д хүрсэн, Турк 80% давж, Монгол Улс 17 хүртэлх хувийн инфляцтай болсон байв. ОУВС, Дэлхийн банкнаас хямралтай тэмцэх төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулж зөвлөмж хүргэж байсан ч бүгд ОХУ Украины дайнд анхаарал хандуулж байсан.
2022 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хүндрэхэд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ нэмж, дэлхий нийтээр ам.долларын ханш хүчтэй чангаран, үндэсний мөнгөн тэмдэгт унаж эхлэв. Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зангиддаг гол улс болох Хятад “тэг Ковид” бодлогоо хатуу барьж байв. Эдийн засгийн хоригоос больж ОХУ олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасагдаж, рублын ханш огцом унав. Европын холбоо дайныг санхүүжүүлэхгүй гэх нэрээр эрчим хүчний импортоо алхам алхамаар зогсоож, ОХУ-ын зүгээс Европд нийлүүлдэг байгалын хий, эрчим хүчээ үе шаттайгаар таслан, Европт эрчим хүчний хямрал эхлэв. Тухайн цаг үетэй давхцаж зарим улс орон “de-dollarization” буюу ам.доллараас татгалзах бодлого баримтлан, өөр хоорондоо дотоодын мөнгөн тэмдэгтээ ашиглаж худалдаа хийх боломжийг эрэлхийлж эхэллээ.
Ам.доллараас татгалзах бодлого ба бүсчлэн хөгжих үзэл баримтлал
Олон улсын харилцаа “de-dollarization” буюу ам.доллараас татгалзаж өөр хоорондоо зөвхөн дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, зээл тусламжаа үзүүлэх нь биеллээ олж эхэллээ. БНХАУ-ын олон жилийн турш мөрөөдөж зорьж ирсэн зорилго биеллээ олж эхэлсэн бөгөөд нэн тэргүүнд гадаад худалдаагаа юаниар төлөх хэлэлцээрүүд амжилтанд хүрч эхлэв. Хятад, Франц улсууд шингэрүүлсэн байгалын хийг зөвхөн юаниар хийхээр тохиролцсон. Хятад, Бразил хоёр худалдаагаа мөн юаниар хийхээр болов. 2022 онд Узбекстанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Орос Хятад хоёр дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдаагаа өргөжүүлэх төлөвлөгөө гаргасан ба энэ нь барууны хориг арга хэмжээний нөлөөллийг багасгах гэсэн ОХУ-ын нүүдэл байв. Үүнд мөн Хятад АНУ-ын хүйтэрсэн харилцаа, Энэтхэг Оросын хоорон дахь ам.долларын бус валют ашиглаж буй худалдаа, Ираны эдийн засгийн хямрал зэргийг тооцоолсон хэрэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөгжлийн алдагдлыг бүс нутгийн интеграцчлалаар шийдвэрлэх, ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтийн төлбөр тооцоонд эзэлж буй хувь хэмжээг нэмэх, хил дамнасан төлбөр тооцооны системийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахад тус дөхөм үзүүлэхийг санал болгов.
Бээжин одоогоор юанийг олон улсын валют болгоно гэж шууд нэр зааж хэлэхгүй байгаа ч ам.долларын ханшийг буулгаж, дэлхийн санхүүгийн систем дэх ам.долларын ноёрхлыг багасгах сонирхол Хятадад бий. БНХАУ-ын орон нутгийн байгууллагууд болон ШХАБ зэрэг бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагуудаар дамжуулан юанийг бүс нутгийн хэмжээнд хүчирхэг мөнгөн тэмдэгт болгох арга хэмжээ авсаар байна.
Бээжин Хятадын гадаад худалдааны төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтад юанийн хэрэглээг нэмэгдүүлж, ам.доллараас хараат байдлаа бууруулж, валютын ханшийн эрсдэл болон ам.долларын хөрвөх чадварын хомсдолыг багасгаж, геополитикийн хямралын үед дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг хадгалахыг хүсэж байна.
Хятадын ам.долларыг бууруулах санаачилгуудыг зөвхөн Хятадын төв засгийн газар хэрэгжүүлдэг биш юм. Мөн зарим санаачилгыг орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг жишээ бол Хятад-Оросын санхүүгийн холбоо юм. 2015 оны 10 дугаар сард Хятадын Харбин банк болон Оросын Сбербанк (ОХУ дахь хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн том хадгаламжийн банк) Хятад-Оросын санхүүгийн хамтын ажиллагааны ашгийн бус байгууллага болох санаачилга гаргажээ. Холбооны гол зорилго нь Хятад, Оросын худалдааг дэмжих үр ашигтай механизм бий болгож, хоёр талын санхүүгийн иж бүрэн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, хоёр талын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг дэмжих явдал юм. Энэхүү санхүүгийн холбоо 35 гишүүнтэй бөгөөд үүнд Хятадын 18 санхүүгийн байгууллага (жижиг, дунд банк, даатгалын компаниуд, итгэмжлэгдсэн хөрөнгө оруулалтын компаниуд) болон Оросын 17 байгууллага багтжээ. Холбоо байгуулагдах үед Хармөрөн мужийн дэд дарга Сун Яо хэлэхдээ, тус холбоо нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хөгжлийг дэмжих чухал талбар юм хэмээн онцолсон байдаг.
Хятад улс 2013 онд “Бүс, Зам’ санаачилга гарган ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн бол 2015 оны Уфагийн тунхаглалд ШХАБ-ын орнууд ч “Бүс, Зам’-ыг дэмжиж байгаагаа албан ёсоор зарласан. Гэхдээ Хятад улс ШХАБ-ын тогтолцоог ашиглан хоёр талын төлбөр тооцооны үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглах сонирхол нь 2013 онд “Бүс ба Зам’ санаачилга гарахаас өмнө эхэлсэн. Хятадын бодлого боловсруулагчид 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа ам.долларын бус худалдаа хийх хувилбаруудыг судалж байсан. Тухайлбал, 2012 оны ШХАБ-ын Бизнес форумын үеэр Хятадын тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань ШХАБ-ын гишүүн орнууд худалдааны төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах, хоёр талын валютын своп хэлцлийг ахиулах, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүжилтийн шинэ загвар боловсруулах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Чадамжаа алдахгүй ам.доллар
ХХ зуунд олон улсын төлбөр тооцооны үндэс бэхжих үед АНУ гол тоглогч болж дэлхий дахинд ам.долларын манлайлал үүсгэсэн. Өнөөдөр энэ манлайлал байраа тавьж өгөх эсэхт судлаачид олон өнцгөөр харж байгаа бөгөөд АНУ-ын судлаачид эсрэгээрээ юань хэзээ ч долларыг орлож чадахгүй гэх байр суурь дээр буугаад байна. АНУ-ын санхүү, эдийн засгийн шинжээчид ам.доллар юаныг орлож чадахгүй гэх хэд хэдэн үндэслэл гаргасан.
Хамгийн том нөөц – Олон улсын төлбөр тооцоонд доллар хэзээд гол валют байсан ба өнөөдөр ч энэ хэв маягаа алдахгүй байна. CNBC-гээс жил бүр гаргадаг тайланд дэлхийн валютын нөөцийн 62%-ыг америк доллар дангаар бүрдүүлж байгаа бөгөөд бусад орнуудын төв банкууд доллар ихээр нөөцөлдөг. Харин юань 3 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Долларын ханшийн өөрчлөлт нь эдийн засгийн болон эдийн засгийн бус хүчин зүйлсэд нөлөөлдөг.
Ил тод байдал – БНХАУ нээллтэй гэхээс илүү хаалттай улс бөгөөд юаний чадамжыг Төрийн зөвлөлийн гишүүд хатуу хяналт дор байлгадаг. Энэ нь нэг талаараа ханшийн өөрчлөлт, үүний ард хэн байгааг мэдэх боломжгүй бөгөөд АНУ-ын зүгээс Хятадыг валютын хувьд илүү нээлттэй байхыг хүсдэг.
Түүхэн хүчин зүйл – Олон улсын харилцаанд аливаа нэг цаг үед манлайлж буй их гүрнүүд үргэлж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг гол валют болгох гэж зүтгэдэг. Эртний Грекд драхмаг онцолж байсан бол орчин үед Испани мөнгөн зоос, Их Британы эзэнт гүрэн фунт стерлингийг дэлхийн өнцөг булан бүрт колончлолоор дамжуулан эрэлтэд оруулж байв. Тэдний мөнгөн тэмдэгт нь эзэнт гүрнээ тогтвортой цогцлоох үндэс болж байсан ба эзэнт гүрэн хүчээ алдсаны дараа мөнгөн тэмдэгт нь ч мөн адил хүчээ алдсан. Түүхэн хүчин зүйлээс ялгаатай нь долларыг АНУ-ын холбоотнууд, өрсөлдөгчид, дайснууд бүгд зэрэг ашиглаж байгаа нь түүхэнд анхных байж болно. Доллар нь 310 сая хүн амтай зах зээлийн хөрсөн дээр амьдарч буй бол юань нь 1.4 тэрбум хүн амтай зах зээл дээр амьдарч байна. Хятдад дундаж давхарга нэмэгдэх тусам ард түмэн илүү их зүйл шаардаж эхлэх ба тухайн мөчөөс юань голлох чадамжаа алдана гэж үзсэн байна.
Дүгнэлт
Олон улсын харилцаа даяаршсан үетэй зэрэгцэн олон улсын төлбөр тооцооны систем боловсрогдсон ба дэлхийн улс орнууд нэг валютаар бүх гадаад төлбөр тооцоогоо хийж, дотооддоо өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашиглаж байна. Өдгөө АНУ-БНХАУ хоёр олон улсын худалдаа, зах зээлд өрсөлдөж, Азийн орнуудад БНХАУ манлайлна гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын зүгээс энийг ямар ч боломжгүй гэж харж байна.
Сүүийн гурван жилд тохиож буй Ковид-19 цар тахал, эдийн засгийн хямрал, Орос Украины дайн зэрэг олон таагүй хүчин зүйлийн улмаас улс хоорондын худалдаанд тус тусын мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх явдал илт нэмэгдэв. Энэ нь Хятадын юаньд таатай нөхцөл бүрдүүлж байна. Гэхдээ дэлхийн худалдаанд юань ам.долларыг гүйцье гэхэд түүний жин нөлөө, санхүүгийн засаглал зэрэг хүчин зүйлийн улмаас хараахан боломжгүй, гэхдээ хэтдээ ам.доллартай хүчтэй өрсөлдөх нь тодорхой байна.
Монгол Улсын хувьд 2022 он эдийн засгийн хүндхэн жил бол өнгөрсөн. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, манай улсын гадаад худалдаа ихээхэн багассан. 2022 оны 12 дугаар сард БНХАУ хилээ нээж цар тахлын хөл хориог сулласнаар 2023 оны эхний улирлын байдлаар манай улс гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч дотоодын валютын нөөцөө нэмэгдүүлж төгрөгийн ханшийг чангаруулсан. Манай улсын гадаад валютын нөөцийн 60 гаруй хувийг ам.доллар бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь манай улсын худалдан авах чадвар, төгрөгийн ханшийн чадамжид долларын гүйцэтгэх үүрэг өдий төдий өндөр байгааг харуулж байна.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн
Сэтгэгдэл0
Rupee, RUBL , real iin tuuh iig haraarai. Bugd inflation d idegdsen. Daraa n saudi emirat Kuwait Bahrain…. Mungunii tuuhiig har … zugeer l dollar iin alban bus ner. Tegeed yuanii hanshiin tuuhiig har . Tegeed yu bodoj baina daa. Ulaan tsaasan dollar!!!!
Ши бол хар санаатай харгис гар өвөрмонголыг үндсээр нь устгах бодлого явуулж байгаа тэд дуусвал дараагын ээлж ар монгол
Дэлхийн улс орнууд ам.доллар болон юанаар худалдаа хийхээ зогсоовол олон улс ам.доллар болон юанийн дарлал мөлжлөгөөс ангижрах болно.
Tegeed chadahgui ldee. Er n bol 1 valuttai l boloh uil yavts yumaa. Dollarazation yavagdaad suuliin 70 80 jil bol bainaa. Uls or uud munguu dollartai uyaj bainaa gesen ug. Ene n dollar baina uu Yamar 1 valuttai bolno gesen ug suuldee. Emend hureh gej ih zam Tuulsaan
Ха ха гэртээ доллар хадгалж байж. Хятадын ком нам гэнэт мөнгөн дэвсгэртээ шинчилллээ гэвэл дуусаа
бүх улсууд өөр өөрийн үндэсний вадютаар худалдаа хийх нь инфдяци ханш унахаас бүрэн хамгаална Агаарт хийсч явдаг үнэ цэнэгүй цаасан доллараас олдог ашгаараа америк баяжиж бусад улс нь байлын баялаг хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн бүтээгдэхүүн нь үнэ цнэгүй нэмэргүй болж америк дотроо маш өндөр үнээр зарж хиймлээр цалинг өндөр болгосон улс учраас өндөр үнийн бүс нутаг дотроо хиймлээр өсгөдөг монголын 25 долларын ноолууран ороолтыг 250 доллараар зарах жишээтэй өндөр үнэтэй ноолуурыг авахын тулд жилийн цалингийн фонд 25 000 доллар дор хаяж байх ёстой МОНГОЛ АМЕРИКИЙГ ДУУРАЙЖ ЮМНЫ ҮНИЙГ ӨСГӨДӨГ АМЕРИК ЯПОН ЁВРОП ХИЙМЛЭЭР ЮМНЫ ҮНИЙГ ӨСГӨЖ ИХ ЦААС ҮЙЛДВЭРЛЭН ҮНДЭСНИЙ ВАЛЮТУУДЫН ХАНШИЙГ ГУТААН УНАГАЖ ИХ ХОЛ ДЭЭР ТУСГАЙ БАЙХЫГ ХҮСЧ ДЭЭШЭЭ ӨСГӨӨД БАЙДАГ хязгааргүйд тэмүүлдэг юманд бодит объектив хөдөлмөр үнэ цэнэ орсон материал гэж бий
Yang burin tulburiin heregseliig ashiglaj unzen l dee. Alt mungu coin USA gaas bush’s ulsiin valut geed 1. Alt Hen ih alttai n busdiigaa zalgina 2. Coin oilgomjtoi 3 busad ulsiin valut Nileen tailbartai
Олон улс үндэсний мөнгөөрөө гадаад худалдаагаа хийвэл валютын ханшийн дарлалд өртөхгүй
Avilgachin Totalitar uls uud iin valut
Totalitar Tulburiin heregsel bolgood yavj baital 1 udur huchingui Avilgachin Saihan jishee n mongol uls 20r togtooloos ehleed alt dealer HOTSh sergeen bosgolt bank dampuural hadgalamj zeeliin hotshot erdenetiin 51, 49 huvi Suuld Jdu
Yagaad dollar 3500 horsemen be? Luivarchid turd garsanaas bolood avsan Zeelee unegui bolgoh gej uur yuch bish
Jishee n Minii medehiin Delgersaikhan gej hulgaich baina . HOTSh iig dampuuruulsan Erdenetiin 51 49. dollar 2000 Jdu dollar 3500
Ene buhen ardchilalaas bolson yum bish shuu ardchilal zamdaa l yavj baina. Etsest n in god we trust …. In dollar we trust
Доллар дэлхийн худалдаанд 65 биш харин 35 иин оролцоотой. Евро 25 хувь юань 4 хувь. Харин иень канад доллар эсвэл фунт гэх мэт бусад валют нь үлдсэн 36 хувийг эзэлдэг. Дэлхийн хоер дугаар дайны дараа л 1950иад онуудад л доллар дэлхийн голлох валют болж 65 хуьд хүрч байсан гэдэг юм. Жаахан баримжаатай тоо бичээчэй.
yg tiim bgaa l daa. gehdee ug ni naaduul chin delhiin uls oronii noots valitiin gesen shuu 65 hubi gej. vnendee bas l hudalaa shuu.orosuud iranuud venuseli geh ornuud dollaraar hadgalahaa bolson. uls oronuud altiig iheer hudaldaj abch nootsolj bna. harin ter delhiin hudaldaand dollariin ezleh hubi 36 hubi evro 34 hubi l bsan da .vldesen funt, swiss frans kanad, avistrali dollar, yani , yponii ein geed bgaa shuu..
Ийм юм бичиж байгаа нь овоодоо л гэж хэлэхээс дээ. хятад улс энэ талаар маш хол явчихсан байгаа бид худлаа үнэн ийм тийм гэж тайлбарлаж суухаар бид энэ үйл явцад яаж оролцвол ашигтай болохыг,манай гадаад худалдаанд баримтлах санхүүгийн ямар сайн механизм хэрэгтэй болохыг бодож үзэх л хэрэгтэй. манай улс дэлхийн санхүүгийн бодлого хөгжлөөс хол хоцорсон шүү дээ Аюулгүй байдлийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэл уншлаа Мэрэгжилийн үг хэллэг муутай бичилт нь алдаатай манай боловсон хүчиний царай энэдээ.Ер нь долларын ноёрхолыг зогсоох хэрэгтэй
Дэлхийн бүх улс орнууд Ши Жиньпин шиг улс төрчидтэй болвол дэлхий дээр авилгал ядуурал буурч олон улс хөгжих болно.
iim tom sudalgaanii baiguulaga gehed dvgnelt ni vneheer chamalmaar bna. odoo oros hyatadiin hudaldaanii 70 hubi dotoodiin mongoor hiij bna. hyataduud saud arabtai neftiig yaniar abahaar geree hiisen Brazili ulstai bas tegsen, irantai ali ert tiim gereetei bga. iran uls barag 1 trillion dollariin ediin zasagtai oron baij dollaraar hudaldaa hiihgui bolood udaj bga.sayhan zvvn omnod aziin 8 oron hoorondoo vndestenii valtiar hudaldaa hiin gej helsen de.Amerikuud horig tavih tutamd uls ornuud dollarjihaas bolgoomjilj dollariin ner hvnd unaj bna.1990 ond dollaraar delhiin hudaldaanii 80 hubiig hiij bsan bol odoo dongoj 36 hubi boljee.evrogoor 34 hubi busad ni oor valtiar shu Uls ornuud nootsoo altand shiljuulij ehelsen de.oros bvh amerikiin zasagiin bondoo zarsan bol hyataduud 870 terbum bolgoj buuruulsan. ug ni 1.3trillon bsan da. amerikiin olon bank dampuursan ,or ni 32 trillion bolson gadaad hudaldaanii aldagdal jild 500 terbum bolj bgaa..dollariig olon oron niilj