Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос 14 дэх сардаа явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн “Гроші”, Уніан ТВ-ийн “Utrofevralia” булан, “Аргумент” хөтөлбөр, оросын Төрийн Думын экс-депутат социологч Игорь Яковенко, украины эдийн засагч Олег Пендзин, украины урвагч Олег Царев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
.jpg)
Манайд эрчүүд дууссан. Донбассын эрчүүдийг зүгээр л хядчихсан. Юу ч үгүй болтол нь!–Энэ үгсийг Донецк, Луганскийн эхчүүд, бэлбэсэн эхнэрүүд ам уралдан ил ярина. Эзлэгдсэн нутагт албан хүчээр паспортжуулалт явуулах нь Кремлийн эрхэм зорилго бөгөөд тийм паспорт өвөртөлсөн эрчүүд бүгд фронт руу хөөгдөж, эмэгтэйчүүд нь бэлбэсэрлийн зовлон амсана. Украины нийгмийн зүтгэлтэн Татьяна Ивановагийн ярьснаар бол оросын паспортоос татгалзагчид Донбасст үлэмж олон байгаа ба гэм нь оросын зүгээс албадах, дарамтлах, барьцаалах, хүнс бараагаар хавчих зэрэг олон аргыг хэрэглэнэ. Террористууд ба түрэмгийлэгчдийг дэмжиж байгаагийн бэлгэдэл хэмээн Оросын паспортыг үздэг болсон, одоо Украиныхаа бүрэлдэхүүнд украин паспорттойгоо эргэж орохыг хүсэгчид эзлэгдсэн нутагт маш олон байна.
Хотууд эзгүйрсэн, иргэд нь Украины давшилтыг тэсэн ядан хүлээж байна хэмээн Иванова ярьжээ. Украинд өдүүлсэн дайныхаа ялагдлын шалтгааныг илрүүлж тогтоох их аян өрнөжээ. Оросууд ба орост урвасан украин урвагчид уралдан амаа билүүднэ. Урвагч Олег Царев тун их гомдолтой байна.
Соловьевын студэд гашуудан цамнана. 2014 онд Крымыг аннекс хийхдээ эх орон руу нь шууд халдан довтолсон бол өдийд ингэж үйлээ үзэхгүй байсан, яагаад тэгээгүй юм. Түүнд хэн буруутайв, Киевт сууж байсан Оросын Элчин сайд Зурабов буруутай, цаана нь ОХУ-ын ГХЯ буруутай хэмээн ярьж харагдав. Тэгснээ “Оросын эрх баригчид биднийг хаяжээ. Украинд буугаад өгчихжээ” гэж уйлах нь халаг хэлэв. 2014 онд оросууд Донбассын хоёр мужийг Киевийнх нь эсрэг босгож байх үед дэмжиж байсныхаа төлөө одоо амаа барих, гашуудан харамсах цаг үе донбассчуудад яалт ч үгүй иржээ. Эр нөхөр, хүүгээ, ахаа дайнд илгээлгээд алуулсан бүсгүйчүүд хий дэмий л Путинд хандан нулимс урсгаад байхаас биш бүр цаад утга учрыг нь ойлгохыг үл хүснэ. Тэр хэрээр нь Украиныг үзэн ядуулах гэсэн Москвагийн далд явууллага хэр үр дүнд хүрэхийг мэдэхгүй гэцгээнэ. Үзэн ядуулах кампанит ажил дайнтай зэрэгцээд 14 сар үргэлжиллээ. Гэхдээ “неонацист украин”-д итгэж үнэмшдэг хүн үгүй болсон.

2023 ондоо багтаад Крымээ буцаагаад алдана гэдэгт Кремлийнхэн том түгшүүр зарлажээ. Бүр паникт орж байх шиг байна. Украины зэвсэгт хүчин ч давших нь гарцаагүй боллоо, хэрэв тийм давшилтаар тэд Крымээ чөлөөлөөд авчихвал тэр нь Орост эргэлтгүй процессыг эхлүүлчихнэ. “Энэ дайнд Орос ялагдвал Орос сүйрнэ, задарна” гээд Д.Медведев 2022 ондоо анхааруулчихсан нь одоо Орост гарцаагүй нүүрлээд ирлээ хэмээн Кремльд үнэхээр мэдэрчээ. Д.Медведев тэгж анхааруулахдаа ялагдах тухайд биш, ялах тухайд, ялахгүй бол болохгүй боллоо гэсэн утгаар оросуудаа ятгасан болохоос эх орныхоо нуралт задралд уриалсан юм биш гэдгийг оросын хэвлэлүүд тэмдэглэнэ.
Хөрш орныхоо 4 мужийг ОХУ-д нэгтгээд аваад ирлээ гэдэгт итгэдэг эрүүл орос хүн байхгүй, хэн ч итгэхгүй, баярлахгүй, жишээ нь Запорож хэзээ ч Оросынх байгаагүй, Оросынх болохгүй, энэ бол үлгэр, энэ бол солиорол хэмээн оросууд үздэг тухай оросын экс-депутат Игорь Яковенко ярьжээ.
Яг ингэж ханддаг шигээ Крым Оросоос салж Украиндаа очно гэдэгт Оросын эрүүл саруул бүх иргэн итгэдэг, тиймдээ ч Крымын төлөө Эх орны дайны үе шиг ариун дайнд нийт Орос даяар босч ирнэ гэж шал худлаа гэв. Оросын цэргийн үхэл хорогдол 200 мянга руу дөхсөн, өдөр болгон олон зуун орос цэрэг амиа зольж байгаа үзэгдлийг Яковенко их сонин тайлбарлав.
Тэр тоонд Оросын эрх баригчид үнэмшинэ, гэвч зарлахгүй. Зарлахгүй байгаа нь ард түмнээсээ айж байгаа хэрэг огт биш, Оросын үе үеийн эрх баригчдын хувьд бүр хэдэн зуун жилийн турш хүний амь ямар ч үнэ цэнэгүй байж ирсэн түүхэн уламжлалтай, тэр уламжлалаараа үл тоож хандаж байгаа нь тэр болно. Орос хүний цус урсаж байгаа нь чухал биш, харин газар нутгаа тэлж, газар цуглуулж байгаа нь чухал, Орос бол их хаадынхаа үеэс эхлэн хуурай газрын (дэлхийн хуурай газрын) их гүрэн болохыг зорьсон, харин тэр зорилгодоо дан цус урсгаж, оросын хөвгүүдийн армийг зольж байж хүрсэн.
ОХУ-д газар нутаг хэрэгтэй, тиймгүйгээр байж сууж чадахгүй болчихсон, харин хүний амь чухал биш болох нь энэ дайнаар харагдлаа.
Харин яг одоо тоглоом биш болсон. Ялагдах тоолонд ямар нэгэн бужигнаан дэгддэг. Энэ удаа Крымээ эргүүлж алдаад Донбасст ялахгүй байхад л ямар нэгэн бужигнаан Оросын нийгэмд дэгдэнэ. Тийм бужигнааны дараа Путин унаж, гурван кланы–Вагнер, ФСБ, Оросын Зэвсэгт хүчний дунд засгийн эрхийн төлөө тэмцэл Оросыг нөмөрнө хэмээн Төрийн Думын гишүүн асан нөхөр ярьж анхааруулж байна.
Өндөр технологийн өрсөлдөөнд (товчоор “чипний дайн”, “микроэлектроны дайн”) ОХУ нь Барууны дэргэд хол хаягджээ гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ оросуудад даан ч суухгүй. Орос аугаа, Орос мундаг, Орос дандаа ялдаг, хэзээ ч ялагддаггүй гэсэн суртал нэвтрүүлгийн сэтгэлгээ оросуудыг эзэмдсэн учраас бодит учир шалтгааныг олж харахгүй л хий дэмий хараал урсгана.
Оросын аугаа их армийн хүч чадлаас Европ, НАТО айдаг, айх болно, тиймээс НАТО тэлнэ гэж байхгүй болсон гэж сүсэглэж байтал Финланд НАТО-д элсэж Оросын хилд тулж ирсэнд нь оросууд хариулт олохгүй нийтээрээ шооконд оров.
Балтийн тэнгис Оросын хяналтаас гараад явчихсан, одоо НАТО-гийн дотоодын тэнгис болчихлоо (кремлийн суртал ухуулагч Борис Надеждин тэгж хэлэв). Энэ үнэн Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагаа гэгчийг нь мөлчийтөл хуулж хаяв. ОДКБ дэх холбоотон гэгддэг Армен нь НАТО-гийн хээрийн сургуульд уригдаад цэргээ оролцуулаад явсан ба Армен дахь оросын цэргийн баазыг хөөж гаргах уриа бүхий жагсаалд Ерөнхий сайд нь оролцоод явахыг харах Кремлийн хувьд төсөөлшгүй үзэгдэл болно. Ялахгүй дайнд Украинд очиж ясаа тавих орос хүний хувьд ялах дайтах мотивац байхгүй нь оросуудын буруу биш л дээ. Яаж ч уриалаад, Эх орны дайны хууль тулгаад, Сталиныг хичнээн мандуулж, хөшөө нээгээд XXI зууны орос залуус далдуур доог хийнэ үү гэхээс Кремлийн суртал нэвтрүүлэгт итгэнэ гэж байхгүй нь өдөр тутам харагдана.
.jpg)
Явж явж Орост засгийн эрхэнд хязгааргүй тогтож байхын тулд хэзээ ч сөрөг хүчний жагсаалыг тэлчих орос залуусыг цөөрүүлэх далдын бодлого Кремлиэс явж байгаа тухай оросын сөрөг хүчнийхэн цуу тараана. Харин энэ жилийн Ялалтын парад Улаан талбайд ном журмаараа явагдаж чадах эсэх эргэлзээтэй боллоо. Учир нь украины дронууд Улаан талбайг онилж очоод сүйтгэчих бүрэн боломжтой болсон, тийм учраас Москвад биш гэхэд бусад хотуудад Ялалтын баярын цэргийн парадаа цуцлаад эхэлжээ. Соловьевын нэвтрүүлгээр хүртэл тийм яриа өрнөжээ.
Оросын эдийн засаг гэрлийн хурдаар доошилж яваа нь Украинд өдүүлсэн дайных нь нэг уршиг дагавар мөн. Долларыг үзэн ядаж төлбөрийн хэрэгсэл болгохгүй зөвхөн юань, рупигээр орлуулна гэсэн чинь Оросын эдийн засаг-санхүүд том дарамт учрав.
Гадаад худалдааны төлбөр тооцоо баларсан. Хөрвөдөг чөлөөт валютыг дэлхийд доллар, евро тодорхойлж байгаа тохиолдолд юаниар тооцоо хийх нь хязгаарлагдмал. Хятадын ихэнхи технологи, бараа бүтээгдэхүүн нь америк ба барууны лицензээр бүтсэн, түүний хуулбар байдаг тохиолдолд Оростой энэ салбарт худалдаа хийх, Орост нийлүүлэх бол юаниар тооцоо бодох боломжгүй.
Өндөр технологийн өрсөлдөөнд Орос сөхрөөд уначихсан, тэр нь Оросын дотоодын үйлдвэрлэлд хүндээр тусч байна. Зөвхөн автомашины үйлдвэрлэл гэхэд 90 хувиар унав. Нефть худалдан авдаг 4-хөн улс үлдсэн. Экспорт унаж, импорт (бараа, хүнс, эм) өсөв. Дагаад юмны үнэ өсч, оросын иргэдийн амьдралын түвшин уруудав. Санхүүгийн хар зах тэлж, мөнгө солих гэж нийгмээрээ хошуурлаа.
Санхүүгийн сүүдрийн үйлчилгээний үнэ хадаж, оросын нийгмийн хөдөлгөгч цорын ганц амортизатор нь архи болж хувирлаа. Архины хүчинд олон түмнийг тэмцэлд босгочилгүй аргацаана. Орост эмийн хүрэлцээ хэцүүдлээ, үлэмж хангалуун хэсэг нь эм олж хэрэглэнэ. Жирийн иргэдэд эм нүдний гэм боллоо. Барууны орнуудаас Оросын эсрэг 11 дэх пакет санкц тавилаа. Улсын төсөвт том хар нүх бий боллоо. Тэр нүхийг бөглөх гэж Кремль үйлээ үзнэ. Үндэсний сайн сайхны сан ажиллахаа болилоо. Энэ бүх бэрхшээлийг хятад юаниар аргална гэсэн нь инээдэм доог болж, Орос эдийн засгийн уналтынхаа ангал руу явж байна. Украины эсрэг дайн өдөөсөн биш Оросынхоо эдийн засгийг хөмрүүлжээ.
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(41)
ДОЯ-ны ногоон малгайтай хүн төр барихаар одоо үүнээс өөр хувилбар байхгүй дээ ! Фашист чекист Путин Орос орныг мөхөөж бна даа !!!
Битгий баярла, эргүү юмнууд малнаасаа дор сэтгэхүйтэй монголчууд
Долоо хоногт эзлэнэ гэсэн үлгэр байсан биздээ аль эсвэл тэгж яриагүй болсон уу алуулж байгаа нь үнэн шдээ хоцрогдсон гэхдээ арай дэндүү хоцрогдсоншдээ оросууд юүн техник
Украйнд бүр хүн дууссан эзгүй нутгуудыг АНУ тэргүүтэй улсуул хувааж авна
Эмээ уу,,,
ДОМБААССЫН ЭРЧҮҮДИЙГ ЗҮГЭЭР Л ХЯДЧИХСАН ГЭНЭ ҮҮ украйны цэргүүд өдөр бүр донецк луганск запорож херсон муж руу энгийн номхон иргэд сургууль цэцэрлэг музей соёлын ордон мужийн захиргаа руу буудаж террорист ажиллагаа явуулж энгийн иргэдийг буудсаар сумаа дууссан уг нь орсын түрэмгийлэгчид гээд байгаа цэрэгтэйгээ байлдахгүй ар гэрийн авгай хүүхэдтэй нь байлдсаар сумаа дуусч ялагдсан бахмутад ялагдаад одоо бахмутаас краматорск ордог төмөр замын вокзал баруун талд нь байгаа элеватор -үр тарианы агуулах дээр байлдаж байна өдөр бүр краматорск талаас мянга шахам махны машины цэрэг ирээд таван зуу нь үхдэг энэ орос цэрэг бахмуутыг эзэлж урагш давшиж украйны давшилтыг түрж ухрааж ялж байна украйн цэрэг хий дэмий буудаж сумаа барж ялагдсан
ЧИ ОРОС ЦЭРЭГТ ЭЛСЭЭД БАХМУТ ЯВААЧ ПУТИНД ХУЦДАГ ХОНЬ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ ККК
Оросууд Бахмутыг бүрэн бус эзэлсэн нь стратегийн бус ялалт юм гэсэн шүү!
Номиндарь минь дээ чи зүгээр л хулдагдсан сэтгүүлч л байна. Өөрийн үзэл бодол дүгнэлт алга. Украйнаас зарим холбоотнууд урваж байна. Жишээ нь нөгөө Польш Украйнаас Европын Холбоо руу үр тариа оруулахыг хориглож байна. Ганц Поьш биш Словен болон Унгар. Энэ бол Украйны эдийн засгийг боомилсон хэрэг. Шууд хэлэхэд урвалт. Украйны дайнаас зэвсэгийн наймаачид л хамгийн их ашиг олж байна. Украйны олон хот сүйрсэн. Украйны цэргийн хохирол 170 000 болж олон сая иргэд нь гадагшаа дүрвэсэн. Путин олон улсын гэрээ НҮБ ийг үл хүндэтгэн бусдын нутагийг булааж байгаа нь буруу. Миний санаа Украйн барууны тоглоом болсон нь буруу. 2014 онд ерөөсөө буруу бодлого барьсан гэж бодож байна. Үнэндээ энэ 2 орон хоёулаа сүйрсэн
Бас Нэг горьдсон хуя
185.220.102.246 зөв мэдээлэл авдаг хүмүүс байнаа байна
Украины эрх чөлөөг эрхэмлэсэн бодлогыг тасалж өөрийн хуучин республик байлгах гэсэн Путины түрэмгий бодлого шүү дээ.
украйн польш хоёр хил гаальгүй "речь посполит"" гэдэг эртний польшийн улс байгуулна гээд баясан саяхан польшид бослого гараад украйн украйнчуудын үр тариа хоол хүнс авахгүй гэж польшийн хориг гарлаа украйн орсыг ялахгүй гэдэгт польшууд итгэж эхэллээ
Шаа чи,,,
Шаа чи,,,
аливаа сөргөлдөөнийг шийдэх суурь зарчим бол: loose - loose; win - win ; win or loose; гэсэн байдаг бол Украйн Орос 2 2улаа хамгийн муу хувилбар 2лаа хамт сүйрэх зарчмаар явж байна
ЗХУ-ын украйн манайх гэж ёвропийн хамуурсан толгойтой трансжендер гомосексуаль хар тамхинд тархи нь тэмбүүрсэн толгойнь хөл хөл нь толгой болж санаанд орсноо донгосч донгодож чаддаг эрээ цээргүй гаазны шугам крымийн гүүр бүх талаар террорист ажиллагаа явуулж алж устгадаг намайг хэн мэдэж нохойг хэн саахав гэсэн юмнуудад гиперзвуктай цөмийн аравт зуут мянгат болон цацарч бороо мэт ам руу нь цутгаж мөнх нойрсуулах хэрэгтэй
Эмээ уу,,,
энэ номиндарь гэх овоо тэнэг гаруу
ҮГҮЙ ЭЭ ТЭР МОНГОЛ ГӨЛӨГ ЭРГҮҮ ХОНЬ БИШ БИЧИГ Л МЭДДЭГ ХҮН ККК ДУРАК
ЛЕНИН ОРОС ДОМБААССЫГ УКРАЙНД НЭГТГЭСЭН НЬ ЦААНАА УЧИРТАЙ ФАШИСТ НАЦИСТ ШОВОНИСТ УКРАЙНЫГ ЗӨВХӨН ОРОСТ ХАМГИЙН ТЭРГҮҮНИЙ УХАМСАРТАЙ ХАЛ ҮЗЭЖ ХАЛУУН ЧУЛУУГ УКРАЙНЧУУДААС НЭГ БУС УДАА АМССАН АЖИЛЧИН ТАРИАЧНЫ АНГИ ЯМАРЧ ФАШИСТ НАЦИСТ ШОВИНИСТ НИЙГЭМ ТОГТСОН Ч УКРАЙНЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ ЧАДНА ГЭЖ МЭРГЭН ОЧИР АЛМАЗ ШИГ ОЮУНДАА ТУНГААН ШҮҮЖ ҮЗЭЖЭЭ ФАШИСТ УКРАЙНД 2014 ОНД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ ФАШИСТ НАцистуудын хунт гарч ЛЕНИН СТАЛИНЫ домбаассын залгамжлагчдыг хорсолтойгоор алж эхлэ ДОМБААССЫН ЭРЧҮҮД ҮХЭЭГҮЙ ДУУСААГҮЙ БҮГД ААВ ХҮҮ АХ ДҮҮГЭЭРЭЭ НАЦИСТУУДТАЙ ТУЛАЛДАЖ БАЙНА тэд ЛЕНИН СТАЛИНЫ ухамсартай ажилчин анги хэвээрээ ТЭДНИЙ ГЭРТ ЭМЭЭ ӨВӨӨД НЬ ЗХУ-ын алх хадууртай улаан туг хэвээрээ хадгалагдаж байгаа нацистууд зөвхөн үүнд их хорсдлг УКРАЙН БОЛ ЗХУ-ын бүрэлджхүүн улс ЗХУ-ын газар нутаг мөнөөс мөн цагааан хаант орос байхаас орсын газар шүү украйн хэлийг орос биш гэж хэн үнэмших юм бэ
ӨВЧИТӨӨН ЭМЭЭ УУСАН УУ ККК
Манай ояа оркууд хэзээ украиныг ялах бол гээд хий дэмий горьдоод л сууж байна.
OPOC HA XYI ! ! !
Энэ дайны цөмийн шат нь ойртсоор л байна Удахгүй укрианы нэг хотод Путин цөмийн цохилт хийж үзнэ одоо сонгож байгаа ! Амёрикууд нэг муу укрианаас болж цөмийн дайнд татагдан орохыг хүсэхгүй ! Нато нь айсандаа чимээгүй болчихно ! Путин гэнэт алагдчихгүй л бол ийм юм удахгүй болно !!
ЧИ ПУТИНТЭЙ ЯРИЖ БАЙНА ГЭЖ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Ийм тэнэг ухуулга орчуулж цагаа үрж байдаг шал тэнэг юмаа, тэгэхийн оронд Эх орондоо хэрэг болох зүйл орчуулж хөврүүлж байвал зүгээр шүү дээ.
ХУЦАЛГҮЙ АМАА ТАТААД ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯХГҮЙ ЯВ ТЭГВЭЛ ЧИ ЭХ ОРОНЧ ККК
Эзлэн түрнмгийлэгчид удахгүй шүүхийн өмнө очно оо
за шаа шаа
Энэ Номиндарь гэгч эруул биш, энэ сайт ч эруул биш юм нийтлээд байх, хаавал таарна!
Америкын хүүхэлдэй болсон Ногооноод гомдохоос өөр яахав дээ
Mash bodit unen zuil bichij.Keep up with your good work
Д.Номиндарь маш зоригтой эрч хүчтэй, үнэний талд зогсож байгааг бүрэн дэмжиж байна
Путин одоо өөрийн эхлүүлсэн дайнаа зогсоож чадахааргүйгээр ацан шалаанд орчихлоо доо. Ялах гэхээр чадал нь хүрдэггүй. Ялагдахаар Путины дэглэм сүйрчих гээд байна даа.
2036 он гэхэд манай ертөнц сөнөх магадлалтай болчихоод байгаа талаар ярьж - бичдэг болоод байна гэтэл хоцрогдсон сэтгэлгээтэй пролетари улаан оросууд ямар ч утгагүй дайн хииж цус урсгасаар байна мөн ч бүдүүлэг аж
Манай ах оросчингуудад ноцтой мэдээ байна даа ах орос ялж байгаа нато европын холбоо сөнөж байгаа Украин дууссан гээд л бич л дээ ядаж санаа чинь амрана
Америк л Украйныг ашиглаж Оросыг номхотгох задлах зорилготой шүү дэ Нато зэвсэгтэй байж болдог Хойд солонгос болохгүй юу Яагаад Барууныхан олон жил Оросыг задоах санаархалтай Одоо украйныг утсан хүүхэлдэй болгож Чухамдаа Украйны нутгийг ашигдаад Нато л Оростой байлдаж байна шүү дэ Барууныхны дээрэлхүү түрэмгий бодлого их муухай шүү
Хохоолууд яг манай баатар өнөө салга Бат-үүл шиг энд тэнд очоод нуугдчихсан баруунд баячуудын хөл угаагаад хүүхнүүд нь халбага пивонд оршдогоо үнэлээд явж байгаа
Хошногоо
Одоо Орос оронд 3 гарц үллсэн. 1рт сөнөх, 2 рт сөнөх, 3 рт сөнөх