Орос 3 дугаар сургуулийг олон хүн мэддэг. Хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг, засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль.Тийм учраас засаг төрийн анхааралд байдаг. ОХУ ч энэ үеийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Л.Энх-Амгалан сайд өөрийгөө огцрох хэмжээний мэдэгдэл хийж байж 30 жил захирал хийсэн Соронзонг сольж, Сахал Эрдэнэ билэгийн Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан үйл ажиллагааг мөнгөжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан гэж шүүх ял оноосон, дараа түүний хэргийг дээд шатны шүүх будлиантуулан сармагжуулсан ч одоо эцэслэн шийдэгдээгүй дахин шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа хэргийн эзэн, ардчилсан намын зүтгэлтэн Б.Болорыг ковидын үеийн хуулийг ашиглан томилсон.
Эрх баригч намд энэ сургуулийг удирдах хэмжээний боловсролын менежер олдоогүй нь анхаарал татдаг. Болор нь тэр том сургуулийг удирдах гэж хичээж байгаа боловч боловсролын бус улс төрч хүн учраас нэг л болж өгдөггүй.
Эцэг эхчүүд харсаар, ажигласаар, санаа зовиносоор. Монголчуудын хэлдгээр хаврын бас нэг синдроом болж болзошгүй тортой дарь шиг дуншиж байна. Монголчууд боловсролыг дээдэлдэг, хүүхдийнхээ боловсролын төлөө юу ч хийж мэдэх сэтгэл зүйтэй ард түмэн. 3000 шахам эцэг эх том хүч мөнөөс мөн.
Одоо тэд Засгийн газрын “шүүр” ажиллагаагаар боловсрол мэддэг, багш мэргэжилтэй, улс төрждөггүй, сургуулийн хүрсэн төвшинг алдагдуулахгүй аваад явчих захирлыг сонгон шалгаруулж томилохыг хүсэн хүлээж байна. Засгийн газрын “шүүр” ажиллагаа хоосон сүржиглэл байсан уу, бодит ажил уу гэдгийг шалган харах нэг эмзэг цэг болсныг олон эцэг эхчүүд чих дэвсэн хүлээж байна.
Сэтгэгдэл(13)
ШҮҮР ажиллагаа ч , ер нь ШҮГЭЛ ажиллагааны аль ч АН - д л зориулагдсан ШОУНУУД л даа , гэвч яаж ч болохгүй МА\х\Н өргөн хүрээгээр хамтрагдчихаад л ТОЛГОЙНЫ ӨВЧИН эмчлэгдэхгүй байна , цаашид ч ЭМЧЛЭГДЭХГҮЙ ...
АН д зориулагдсан 5 шоу хөтөлбөр юм чинь ойгомжтой шдэ.Нэг намын дарангуйлал тогтоож соц нийгэм рүү орж байгаа
Тэнэг хүнд нар хүртэл хүйтэн л харагдана
АН асуудалтай болхоор л өртөж байгаа биз
Болор нь яах вэ, цаад Соронзон шуналаа шоронд нь явуулаачээ
Соронзон захирлаа буцааж томилье
Bolor bol mundag chadaltai seheeten hun
Luivarchin!
Болор захирал сайн ажиллаж байгаа
Арай хийж Соронзон гэж шуналын хүүдийг цааш явуулсан мөртлөө энэ бас шуналын новшийг тавьдаг нь юу билээ. Хэний карман болоод тэр вэ бушуухан ялыг нь өгөх хэргтэй
Ер нь шүүр ажиллагаа бүгд л ирэх жилийн сонгуулын улс төрийн шоу шүү дээ, АН ыг сүүлийн 4 жил Эрдэнээтэй нийлж хорлох ү.а явууллаа. Одоо улс төрчид байсан ихэнх хүмүүст ял өгөх гээд Мөнх Эрдэнээс эхэлж шуурхай ажиллагаа ид явагдаж бна. Тоглоом тоотой үг бий дээ.
odoo bol oros surguuliar yu hiih ve dee. Sots ued darga naryn huuhed surdag muu surguuli baisan.
Соронзон бхад орос 3 хоол хүртэл онц блаа.одоо хулхи болсоон.болор дураараа өргөтгөл барина.төлбөр 5 сая болгоно гэж донгоддог хэн бэ.орос 3 тдундаж айлын хүүхдүүд сурдаг шүү дээ эцэг эхчүүд маш их дургүйцэж бж болиулсан