Өнөөдрийн чуулганы хуралдаанаар нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэхүү чуулганаар шийднэ. Нэр дурдагдсан дээрх гишүүдийн дотор Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн байгаа нь сонин. Хэрэв энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл Өмнөговийн 73 мянган иргэдийн төлөөлөл парламентад үгүй болно гэсэн үг. Нөхөн сонгууль явагдах боломжтой боловч ээлжит сонгууль хаяанд ирчихсэн учир бүтэн жил гаруй хугацаанд төлөөлөлгүй болох магадлал өндөр. Төлөөлөлгүй болно гэхээр Өмнөговьд хэрэгжих олон төсөл хөтөлбөр гацна, бүтээн байгуулалтууд зогсоно, орон нутгийн иргэдийн эрх ашиг хаагдана гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр яагаад энэ аймгийн хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа вэ гэдэг нь сонин.
Нүүрс экспортолдог, олборлодог, нүүрсний уурхайтай учраас тус аймгаас сонгогдсон гишүүд нь хулгайч гэж үү. Тэрэн дээрээ тулбал хулгайч өөрөөсөө хулгай хийх үү. Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүнийг анх улс төрд орсноос нь хойш өдийг хүртэл янз бүрээр бичиж, гүтгэж, харлуулж ирсэн. Тэр утгаараа түүний хийсэн, бүтээснийг орон нутгийн иргэдээс бусад нь бараг мартаж. Монгол Улсын эдийн засаг өдий зэрэгтэй байгаагийн нэг тулгуур нь нүүрс.
Нүүрсний экспорт нэмэгдэх тусам улсын эдийн засаг өснө. Улсын эдийн засаг өсөх тусам ард түмний амьдрал сайжирна. Товчхондоо энэ шүү дээ. Тэгвэл тэрхүү нүүрсний экспортыг эхлүүлж, анхны шанг татсан нөхөр нь Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүн. Үүнийг хүн ер нь мэддэг болов уу. Хоёр мянгаад оны эхээр Монгол Улсад нүүрсний экспорт хийдэг ганцхан компани байсан нь “Пүүшин” гэх 100 хувь хятад ажилчидтай, хятад компани байв. Үнэндээ бид нүүрсээ олборлож, гадагшаа экспортлох нь битгий хэл 100 тонны даацтай “Шланз” гэх машиныг хараад нүд нь орой дээрээ гартлаа ангайдаг үе байлаа шүү дээ. Тухайн үед аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс тус компанийг Монгол, тэр дундаа Цогтцэций сумын иргэдийг ажилд авахыг шаардахад, “Танай иргэд том машин барьж чадахгүй учир ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгч ганц нэг хүнийг хашааны манаач, харуулаар ажилд авч нойлын цаас, хог хаягдлаа түүлгэдэг. Тэр ч бүү хэл аймаг, сумын дарга нарыг хашаандаа оруулдаггүй, гаднаас нь явуулдаг байсан гэдэг. Тухайн үед буюу 2004 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д Өмнөговь аймгаас сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө, хятадуудын чадаж байгаа ажлыг монголчууд тэр дундаа өмнөговьчууд чадах учиртай хэмээн 30 сая ам.долларын хөрөнгөөр уурхайн олборлолтын том техник, тээврийн шланз машиныг оруулж ирж үндэсний тээврийн “Тавантолгой транс” компанийг байгуулсан түүхтэй. Машин техник оруулж ирэх нэг хэрэг, түүнийг монгол залуус эзэмшинэ гэдэг амаргүй ажил байсан гэдэг. Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэдэд том тэрэг барьж сургах ажлыг зохион байгуулан монгол жолооч нарын анхны цуваа нүүрс тээвэрлэж эхэлж байжээ. Ийнхүү Монгол Улсад нүүрс тээврийн шинэ бизнес эхэлж, нүүрс тээврийн жолооч гэсэн шинэ мэргэшил бий болж, нүүрс тээврийн эхлэл тавигдсан нь үнэн.
Товчхондоо түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Таван толгой”, "Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна. Энэ худлаа биш. Энэ бол өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн түүх. Тэр утгаараа нүүрсний экспортын анхны шанг татсан Ажнай Д.Бат-Эрдэнийг алдаршуулах ёстой. Монгол хүн анх сансарт ниссэн шиг л... Гавьяа шагналыг нь байг гэхэд гай болгондоо нэрийг нь холбож зүхдэгийн учир нь юу вэ.
Тэр говийн хүн. Угтаа говийн хүний тэвчээр, хүн чанарын мөсөөрөө өөр рүү нь мөндөр мэт чиглэсэн гүтгэлэг бүхнийг тэвчиж ирсэн нь тодорхой. Түүнийг прокуророос гурван үндэслэлээр нэр холбогдуулан яллагдагчаар татсан. Тэрхүү гурван үндэслэл нь үнэхээр энгийн агаад инээдтэй. Яаж хүнийг ингэж ялладаг байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Ингэж байгаа юм. Нэгдүгээрт, “Таван толгой” ХК болон "Таван толгой транс” компанийн хоорондын өр авлагын хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа. Угтаа Д.Бат-Эрдэнэ гишүүн нь орон нутгийн гэгдэх Таван толгой хувьцаат компанийн 19 хувийг эзэмшдэг нь үнэн. Тус компанийн 51 хувийг аймгийн ИТХ, 49 хувийг бусад хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг. Улмаар 51 хувийнхан таван хүн, 49 хувийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг бүрдүүлдэг. Тэр утгаараа тус компаниас гарч буй томоохон шийдвэрийг ТУЗ гаргана гэсэн үг. Тиймээс хоёр компанийн дундах өр, авлагын асуудал байгаа бол үүнийг гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь шийдэж явдаг нь ойлгомжтой. Түүнээс биш Д.Бат-Эрдэнэ асуудлыг нь шийдсэн гэдэг нь үндэслэлгүй болж байгаа юм. Хоёр дахь үндэслэл нь Д.Бат-Эрдэнийг Шүрэнхишиг, Сэддорж нартай гэмт бүлэглэл буюу мафи болж, ногдол ашгийг илүү авсан гэх. Үүнээс та нэг үгийг сайн хараарай. Мафи болж ажилласан гэж байгаа. Мафи гэдэг чинь хууль үйлчилдэггүй өөрсдөө үзэгддэггүй зохион байгуулалттай гэмт байгууллага биш юм уу. Үүнээс харвал мафи гэх сүржин үгийг үндэслэлдээ оруулж, нийгмээ яллуулах гэсэн явцгүй улс төр гэж ойлгогдохоор.
Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийддэг. Хөрөнгийн бирж хянадаг. Таван толгой хувьцаат компани хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани. Тэр утгаараа хувьцаа, ногдол ашигтай холбоотой бүх үйл ажиллагааг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор явуулдаг.
Нээлттэй хувьцаат компаний хувьд ногдол ашгийг гүйцэтгэх захирал, нягтлан, нэг, хоёр хувьцаа эзэмшигч нар тохиролцон илүү дутуу хуваарилах боломжгүй. Товчхондоо нэг хувьцаа эзэмшигчийн нөлөө, компанийн гүйцэтгэх захирал, нягтлан нарын оролцоо байх боломжгүй. Тус компанийн санхүүгээс хувьцаа эзэмшигч Бат-Эрдэнийн тухайн жилийн ногдол ашгийг шилжүүлэхдээ түүний гэр бүлийн хувьцааны ногдол ашгийг Бат-Эрдэнийн харилцах данс руу хамтад нь шилжүүлсэн нь хувьцааны ногдол ашиг илүү авсан гэх хардлагыг төрүүлсэн бололтой. Нөгөөтэйгүүр Д.Бат-Эрдэнэ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нэлээн хэдэн компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Түүний нэг нь Капитрон банк. Д.Бат-Эрдэнийн хувьд орон нутгийн Таван толгой хувьцаат компаниас өөрийн хувьцаанд ногдож ирсэн ногдол ашгаар Капитрон банкны дүрмийн санг өсгөснийг тус банкаар дамжуулж мөнгө угаасан хэрэг үүсгэжээ гэх. Ямар ч бизнесмэн нэг бизнесийнхээ ашгаар нөгөө бизнесээ өргөжүүлдэг. Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон’’ гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Таван толгой” ХК- аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж. Эцэст нь Тавантолгой орд, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК-уудыг андуурч төөрч будилаад байгаа хүмүүст багахан тайлбар мэдээлэл хэлье.
Монгол Улсад ашиглалтын “улаан” лиценз 1000 гаруй байдаг. Тавантолгой орд газарт Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК 68468 га буюу бүлэг ордын 90 хувь, хувийн өмчит Энержи Ресурс ХХК 2960 га буюу бүлэг ордын найман хувь, хувийн өмчит Хангад эксплорэйшн ХХК 12821 га, хувийн өмчит Аурум Ауруг ХХК 36390 га, орон нутгийн өмчит Таван толгой ХК 276 га буюу Таван толгой бүлэг ордын хоёр хувийн талбайг тус тус эзэмшиж олборлолт явуулдаг.
Мөн орон нутгийн өмчит Таван толгой уурхайн бүлэг ордын нийт талбайн хоёрхон хувь буюу 276 га талбайд үйл ажиллагаа явуулж жил бүр өндөр ашигтай ажиллаж, жилдээ 70-100 тэрбум төгрөгийн татвар төлдөг төдийгүй өнгөрсөн хугацаанд 568 тэрбум ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгодог Монгол Улсын топ аж ахуйн нэгжийн нэг. Тус компани 2022 онд 290 гаруй төгрөгийн ашигтай ажиллаж түүнээс 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах талаар мэдээлэл гарч байна. Үүний 51 хувь буюу 73.4 тэрбум төгрөг Өмнөговийнхоо төсөвт орж, Өмнөговьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэнэ. Жил бүр л тодорхой ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилдаг. Ганцхан Таван толгой ХК-ийг биш бусад Төрийн болон хувийн өмчит компаниудыг ямар ашигтай ажиллаж байгаа, ямар татвар төлж байгааг илүү анхааралтай ажиглах хэрэгтэй. Эцэст нь энэ мэт үндэслэлээр Д.Бат- Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үнэхээр байгаа юу. Улс төрийн зорилготой энэ мэт хэргээс болж парламентын дархлаа, чадавх улам л суларч байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн мэддэг үү.
Э.Түвшин
Сэтгэгдэл(27)
МОНГОЛ УЛС НААД ХУЛГАЙЧ ЧИНЬ БАЙСАН БАЙГААГҮЙ НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛОХ Л БАЙСАН. ХАРИН Ч НААД ХУЛГАЙЧ ЧИНЬ ХУТГАЛДАЖ ТОНОЖ ЭХЭЛСНЭЭР МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ ЧАДАЛГҮЙ ИХ ХОХИРОЛ АМССАН. ИЙМ ЯНЗААР ТАРХИ УГААЖ ХУЛГАЙЧ НАРАА ХАМГААЛЖ ҮЛДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ АРД ТҮМЭН БОСНО
turiin tolgoid garch bussines hiimeergui bn
Шалгуулах ёстой АН ыну удирдлагууд болиоч
Хуулиа зөрчсөн бол "энэ улаан шугамыг давах хүн байхгүй байх ёстой" шалгуул. Хууль хамгийн шудрага ёс, шалгуур.
Луйварчинг өмөөрөөд байхыг бодоход хэдэн халтар төгрөг авсан хүн юмаа даа
Энэ хүн ажнайн бөгс долоогч нөхөр байна. Хийсэн хэрэггүй бол буцаад л эрхийг нь сэргээнэ биз дэ.
Шууд бариад хорчих. Бусдад нь сургамж болог.
Авилга луйврын эсрэг тэмцэх нь зов Гэхдээ тэмцэл ур дунтэй бас зов арга барилаар явах естой Гол ур дун бол зувчуулсан хоронгийг хурааж ард иргэдэд цалин тэтгэврийн нэмэгдэл шинэ шинэ ажлын байр болж очих естой Тэгэхээс биш тосовт цуглуулж сайд нарын багцад очих дураар зарцуулахын нэр. Биш
Авилгын эсрэг тэмцэл бас хуулиа чанд сахисан байх естой Хэнийг ч хэлмэгдуулж болохгуй МАН ы дарга Батэрдэнэ нуурсний гол хулгайч гэж мэдэгдэж байсан Энэ бол хууль зорчсон уйлдэл Шуухээр л шийднэ хэн луйварчин гэдгийг
Хувийн хэвшлийнхэнд зовлох юм байнаа Жил бур татварт хэдийг огч байснаа ил тод зарлаж бай. тэгэхгуй бол манай нийгэмд хулгай луйврын эсрэг тэмцэлдээ улайраад хуний ходдолмороор татвар бурддэгийг мартах боллоо
Ардчилал бол Ардчилсан нам биш. Ажнай бол бүр юу ч биш. Цаг үеэ мэдэрэхгүй, ард түмний хүсэл эрмэлзлэлийг ойлгохгүй, авилга хээл хахуульд идэгдэж ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлагчидтай тэмцэх хэрэгтэй. Намын нэр хүндийг унагагч, мөнгөөөр бүхнийг шийдэхийг эрхэмлэгч ийм хүмүүсээс салж байж Ардчилал өөрийн үнэт зүйл үзэл санаа нь хэрэгжинэв Явуулах хэрэгтэй. Түүнийг болон хулгайч нарыг авч үлдэхийг хүссэн хэн боловч АН-д байх эрхгүй.
ХУЛГАЙЧИЙГ ӨМӨӨРӨӨД АН НЭР ХҮНДЭЭ БАРААД. УЛС ТӨРИЙН ЯМАР Ч МЭДРЭМЖГҮЙ. ХОЁР ХЭРҮҮЛЧ АВГАЙ Ч ХЭРЭЛДЭЖ БАЙХДАА САЛХИ ХААНААС ҮЛЭЭЖ БУЙГ МЭДРЭНЭ. ИЙМ УЧРААС ХҮМҮҮС АРДЧИЛСАН НАМЫГ ДЭМЖИДГҮЙ. НӨГӨӨ Л АН НӨГӨӨЛ ХУЛГАЙЧ НАР. АЛТАНХУЯГ,АЖНАЙ8 ЗЭНХБОЛД
Хулгайч хөдөлмөрийн баатар шалгах сургаар гадаад руу зугтсан, бас нэг хөдөлмөрийн баатар найзыгаа чад хийлгээд сууж байгаа, одор энэ баагий шалгуулаад хулгай хийсэн бол хэргээ үүрээд, хийгээгүй буруугүй бол ажлаа хийгээд явна биз, дээрхийг бичсэн Түвшин гуай, хууль зөрчиж хэрэг хийсэн бол энэ байтугай гавьяатай хүн хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой.
Оюутан байхдаа хүн амьтай орооцолдож байсан Ажнайгийн булай их бий.Авгай хүүхнүүд нь гэхэд тоогоо алдсан байх шүү.Женко Баяр Жагай нараас лав дутахгүй.
Ajnai xediig toloo ve E.Tuvshin guai,urdan xelj bichij zalruulax baij dee,ongorson boroonii xoinoos tsuv nomor noo gej.
Эднийг барьж хорихоос гадна асар их мөнгө хөрөнгө баыгаа Намраас хойш хэнээс ч нэг төгрөг хураасангүй За хураалаач ядуу хүнд ямар хамаа бнх Таван төгрөг олдох биш Улсын орлог болгоно Бас нэг намын сонгуульд хэрэглэгдэнэ биз Хөрөнгө хураахгүй бол барьж хориод ямар ашиг байнаХураасан хөрөнгөөр ийм юм хийлээ гэж дублсангүй Олигархи баячуулын хөрөнгө бүвбүтнээрээ байгаа Шалгаад дуусахгүй юмИнгэсгэад 2024 он гарна Ямарч үр дүн гарахгүй хэдэн жил болно биз Чг Жаст Батхүүгийн хэрэг шиг Сүржин эхлээд даржин төгсгөл болно
ene udaa tul barijee. sain baina
Ха ха бид их сонин хүмүүс юмаа
Нүхтийн амралт гуталын үйлдвэрийш битүүмжилэж Нүхтийн хүүхэдийн агаар сувилал болгож утаа ковидод өвдсөн хойч үеээ эмчилэх гуталын үйлдвэрээ төр аьч сэргээж арьс зөөлөн эдоэлийн үйлд эр хиих ноогдол ашиг хуваарилатыг 2000оноос эхлэн эзэмшигч нэг бүрээр шалгах орон нутгийн ужрхайн санхүүгийн сүүлийн 20жилиин тайлан мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд олон талбн мэргэжилийн хамтарсан шалгалт оруулах БХЯ ны санхүүг мөн шалгах
Uhah morooroo uhahgyi nemej morogtsog shaana arai shyy
ТА НАР ЗҮГЭЭР БАЙСАН НҮРС ХУЛГАЙЛНА НҮҮРС ШААНА ДЭЭРЭМДЭНЭ ЭНЭ ЯМАР БАТ-ЭРДЭНИЙН ХУЬИЙН ӨМЧ ЮМ УУ БИТГИЙ ХУЦАЖ БАЙ
хулгайчийг алдаршуул гэж хэлээд байгаа юм уу? прокурор чинь хулгай хийсэн гэж үзээд шалгана гээд байхад яаж алдаршуулах вэ? Ардчилсан намын мөн чанар нэг иймэрхүү. Логик бахгүй. Ялангуяа тэр БААБАРЫН бичсэн зүйл нь хулгай хийхийг л алдаршуулаад бага их хулгайснаараа барьцалдаад. ард иргэдийн төлөө санаа зовсон зүйл огт байхгүй. Улс төрч ухаантай юм бол улс төрийн эрх ашгийг ярина биздээ. хэн бага хэн их идсэний талаар хэрүүл хийх юм.
буудах ёстой хулгайч шүү
Түвшин ч гэх шиг нэг долоогч захиалга зааврын дагуу утга авцалдаагүй хэдэн юм сараачжээ. Шуналын тулам Батэрдэнэ би хувьцаа эзэмшигч гэж нэг худлаа бамбай барьж донгосож байгаа харагдсан. Угаасаа л ойлгомжтой үмхий луйварчин шүү дээ.
Монголын баялагыг цөлмөж байхдаа ард түмнээ бодож байсан уу энэ.
ТОЛГОЙЛОГЧДООС НЬ ЭXЭЛЖ ГЯНДАНД 30 ЖИЛ ӨГЧ БАЙЖ Л АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ, XАМГИЙН БАЛАЙ НЬ ЦААЗЫН ЯЛАА УСТГАЧИХСАНД ЭНЭ БИРДҮҮД ИНГЭЖ ОЛШИРЛОО, СЭРГЭЭX XЭРЭГТЭЙ !!!
Дэмий магтах хэрэггүй, чи бүх зүйлийг мэдэх юм уу,, хууль өөрөө шиыдэг, хөндлөнгөөс элдэв аргаар нөлөөлөх гэж бүү орлд оо.