УИХ 2022 оны 12 дугаар сарын 22-нд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу УИХ-аас Зөвлөлдөх зөвлөл гэж байгуулагдсан. Мөн УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Тогтохсүрэн гишүүдээр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Доржханд ажиллаж байгаа. Энэ ч утгаар өнөөдөр тус ажлын хэсэг Зөвлөлдөх санал асуулгын асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ-ын тогтоолын дагуу Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж анхны Зөвлөлдөх санал асуулгынхаа Нэгдүгээр үе шатыг 2023 оны 01 дүгээр сард зохион байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 14, 15-нд хоёр дахь шатны Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Уулзалтыг Зөвлөлдөх зөвлөл, ҮСХ, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, УИХ-ын тамгын газар хамтарч зохион байгуулна. Бэлтгэл бүрэн хангагдсан.
Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ҮХ-ийг бүхэлд нь өөрчлөх гэж байна, ҮХ-нд байгаа Тусгаар тогтнолтой холбоотой том асуудлыг ҮХ-нд өөрчлөлт оруулах замаар Үндсэн Хуулиас хасах гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга өөрийн цахим хаягаараа дамжуулан ийм асуудал байхгүй гэдгийг тодорхой хэлсэн.
Өнөөдөр мөн УИХ-ын Ажлын хэсэг, УИХ-д суудалтай улс төрийн намуудаас шинэ Үндсэн Хуультай холбоотой асуудал огт байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн сэдэв дотор Монгол улсын нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд тулгамдаж байгаа 4 том асуудлын хүрээнд ярих юм. Нэгдүгээрт: Өнгөрсөн өвөл болсон жагсаал цуглаантай холбоотойгоор иргэний эрх, улс төрийн эрх, хэвлэн нийтлэх эрх, үг хэлэх эрхтэй холбоотой олон санал гарсан. Үүнийг ярилцана. Хоёрдугаарт: Парламентын ардчиллын асуудал.
Парламентын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг ярилцана. Гуравдугаарт: Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал байгаа үүнийг ярина. Дөрөвдүгээрт: Нийгмийн бодлогын тулгамдсан олон асуудлыг ярина. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт гэдэг бол ард түмнийхээ саналыг тодорхой хүрээнд, тодорхой тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц юм. Тиймээс энэ зөвлөлдөх зөвлөлийн уулзалтаар шинэ Үндсэн хуулийн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Намбарын Энхбаяр гэдэг хүний боловсруулсан хуулийн төслийг энэ УИХ хэлэлцэж батлах гэж байна гэсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулж байна.
Сэтгэгдэл(7)
Tanai namaas nuursnii hulgaich baihgui l biz dee...Shaamar....!!!!!
Ардын Намын арга заль ч мөндөө! 100 жил ингэж залилж байхад бид үнэмшээ л байдын. ҮХНӨ хийнэ гэж 3 тодорхой зүйл ярьж эхэлс эншүү дээ. Тэрнээсээ зөвхөн давхар дээлийг хэрэгжүүлээд бусдыг нь бухчихлаа ! Сонгуулийг хольмог системээр явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гээд 2 маш дэвшилттэй зүйл нь "түг жого" болов оо! Манай МАН-ын арга заль нь ямар ч аавын хүүг сөхрүүлдэг л юмдаа !
Иргэд тийм ойлголттой болох нь аргагуй шидээ Оюунэрдэнийнизахирамжаар пжлын хэмэг байгуулагдаж МАН ы Эгхбаяр болон зарим жижиг намынхан шинэ Ундмэн хууллийн томол боловсруулсан гээд сайтуудаар тавиад сурталчилаад байгаа ш дээ Хуулийн тосолд гадаадын хунд газар омчоуулэх бас давхар иргэншлийг зовшоорох болон хоер танхимтай парламент бас хуучин еронзийлогч еронзий сайд байсан хумуусийг УИХ д оруулах гэх мэт зуйлууд орсон гэж мэдээлсжн шуу дээ Энхбаяр гэдэг хун гэж ьярихын оронд намын дарга чинь тэр талаар ямар бодолтойгг асуугаач
Энэ чадваргуй , боловсон хучингуй намд чадах юм ч алга. Академиа ч дуудлаа, одоо зевлелдеед ч ур дун гарахгуйдээ.
манай намд нүүрсний хулгайч байхгүй гэдэг хүний үгэнд итгэх үү
Зайлаачээ улаан коммунист дуракаа
Ядуурлаас гаргах,татвар нэмэхгүй... гээд байсан яасан бэ ?