sonin.mn
Монголын Ардчилсан Холбооны удирдлагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор чиглэл тус бүрийг хариуцсан дэд дарга нар МоАХ-ны дүрмийн 3.1.1, 3.1.2, 6.19.6 заалтын дагуу томилогдон үүрэгт ажилдаа орлоо.
 
Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар тус холбооны улс төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргаар, Пүрэвийн Нүрзэд иргэний нийгэм, олон нийт хариуцсан дэд даргаар, Гантөмөрийн Төгөлдөр нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Баатарын Болор-Эрдэнэ төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан дэд даргаар, Баяраагийн Төрсүлд  залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ Хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар, Болдбаатарын Аминаа эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан дэд даргаар тус тус ажиллана. МоАХ-ны удирдлагын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцсэн байна.