Эдүгээ манай дэлхий дээр 8 тэрбум шахам хүн амьдарч байна. 2000 жилийн өмнө дэлхий дээр 300 сая хүн л амьдарч байсан. 200 жилийн өмнө дэлхий дээр 1 тэрбум хүн л амьдарч байсан. Эдүгээ дэлхий дээр тэрбум давсан хүн амтай улс Хятад, Энэтхэг хоёр л байна.
Эдүгээ нэг жилд дэлхий дээр 155 сая хүүхэд төрж байна, 60 сая хүн үхэж байна. Нэг өдөрт 387 000 хүүхэд төрж байна, 150000 хүн үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 854 сая хүн өлсөж байна. 27 000 хүн өлсгөлөнгөөр үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 788 сая хүн ундны цэвэр усаар дутагдаж байна, 600 000 хүн ундны усны дутагдлаар үхэж байна. Эдүгээ дэлхий дээр нэг жилд 13 сая хүн халдварт өвчнөөр үхэж байна. Эдүгээ дэлхий дээр 45 сая эмэгтэй аборт хийлгэж байна. Эдүгээ дэлхий дээр жилд 1.0 сая гаруй хүн амиа хорлож үхэж байна. Эдүгээ дэлхий дээр нэг секундэд 3 хүн үхэж байна. Дайн, өвчин, өлсгөлөн, осол, амиа хорлолт, абортоос болж олон сая хүн үхэж үрэгдэж байна.
Дэлхийн бүх бүсгүйчүүдийн 70.0 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Дэлхийн бүх гэр бүлийн 75.0 хувь нь салж байна. Гэр бүлийн уламжлал, үнэт зүйл алдагдаж байна. Хорьдугаар зуунд гэхэд л нийтдээ 1200 дайн болжээ. Хорьдугаар зуунд дайнаас болж 260 сая хүн үхжээ. Яг одоо дэлхийд 40 гаруй том бага дайн болж байгаагийн хамгийн том нь Украины дайн болоод байна. Оросын түрэмгийлэгчид 6 сарын хугацаанд Украинд 4500 энгийн иргэд, 300 гаруй хүүхдийн амь насыг хөнөөгөөд байна, НҮБ-ын бүрэн эрхт тусгаар улс Украины Крым, Луганск, Донецк, Херсон, Запороже мужуудыг түрэмгийлэн эзлээд байна. Энэ дайнд 55 000 орос цэрэг амь үрэгдээд байна.
Путин Украины дайныг шатлан өргөжүүлж эдүгээ Орос даяар цэргийн дайчилгаа явуулж дайныг эсэргүүцсэн ард түмнээ шоронд хийж дайны эсрэг нэгдсэн европыг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Хойд Солонгос Америктай хийсэн гэрээгээ зөрчиж цөмийн зэвсэг бүтээж пуужин хөөргөж цөмийн зэвсгээр Азийг айлгаж байна.
Дэлхийд хоёр зуугаад улс байдгаас хоёрхон улс л дэлхийг цөмийн зэвсгээр айлгаж арайхийж тогтоод байсан энх тайвныг бусниулж байна. Цөмийн зэвсгийг аль наяад оноос АНУ, Зөвлөлт улс хоёр гэрээ байгуулж хориглосон байсан. Гэвч одоо байдал өөр болоод байна.
Хүмүүс яагаад дайн хийж бие биенээн хөнөөдөг юм бэ?
Уур, шунал, их гүрний дээрэнгүй үзэл, геноцид, арьс өнгөөр ялгаваралах үзэл, соёл шашны зөрчил, хүчирхийлэл, буруу үзэл зэргээс болж улс гүрэн, хүмүүс дайн хийж байна. Энэхүү буруу үзлээсээ хүмүүс татгалзахгүй юм даа. Орчин цагт хүмүүсийн үзэн ядалт, буруу үзэл нь улам газар авч дэвэрсээр байна. Буддагийн ганц сургаалийг хүн төрөлхтөн хэрэгжуүүлсэн бол дайн сүйрэл болохгүй байх байсан. Тэр сургаал бол “Амьтны амийг таслахыг цээрлэх тухай” сургаал юм. Хүн төрөлхтөн анхнаасаа л хүнийн амийг хөнөөдөггүй, амьтны амийг тасалдаггүй байсан бол, уул, ургамал, ой мод, ус далай, хүрээлэн байгаа байгал орчноо хайрлаж хамгаалсан бол энэ дэлхий диваажингийн орон болж болох байсан. Одоо ч гэсэн Буддагийн энэрлийн сургаал ямар их гүн утгатай, ямар их энэрэнгүй, ямар их хүчтэй, ямар их үнэн байгааг хүмүүс бид алхам тутамдаа мэдэрч байна. Улс гүрэн, хүмүүс ямар их хөрөнгө хүчийг цэрэг дайнд зарцуулж байна вэ.
Дэлхийн зарим их гүрнүүдийн зөвхөн нэг жилийн / 2021 он / цэргийн салбарын төсвийг аваад үзье.
1.АНУ 801 тэрбум ам.доллар
2.Хятад улс 293 тэрбум ам.доллар
3.Энэтхэг улс 76.6 тэрбум ам.доллар
4.Британи улс 68.4 тэрбум ам.доллар
5. Орос улс 65.9 тэрбум ам.доллар
Ази, Африкийн ядуу буурай орнууд өлсгөлөн ядууралд оршиж байж ямар их зардал цэргийн салбарт гаргаж байна вэ.
1.Бангладеш 2.7 тэрбум ам.доллар
2.Мьянмар 2.2 тэрбум ам.доллар
3. Нигери 2.1 тэрбум ам.доллар
4.Өмнөд Судан 1.4 тэрбум ам.долларыг нэг жилд цэргийн салбарт зарцуулж байна.
Дэлхийн улсууд бүхэлдээ нэг жилд / 2021 он / 2 их наяд 113 тэрбум ам.долларыг цэргийн салбарт зарцуулжээ. Ямар их хөрөнгө хүч вэ. Энэ бол дэлхийг бүхэлд нь ногооруулаад хүмүүсийг өвчнөөс нь салгачих хөрөнгө юм биш үү.
Гэтэл хүн төрөлхтөн одоо болтол өвчин, өлсгөлөн, дайн, тахал, усны дутагдлаасаа ч салж чадаагүй байдаг. Хүн төрөлхтөн хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчнийг ч анагааж чадаагүй байдаг. Саяхан гэнэт гарсан ковид цар тахал манай дэлхийн 6 сая 540 000 хүний амь насыг авч одоод байна, 616 сая 587 000 хүн ковид тахлаар өвчилсөн байна. Анх чулуу, төмрөөр жад, хутга хийж байсан хүн төрөлхтөн эдүгээ цөмийн зэвсэг, тив алгасах пуужин, танк, нисэх онгоц, лазерийн хүчит зэвсэгтэй аймшигтай амьтад болцгоожээ. Дэлхийн их гүрнүүд дэлхийг хэдэн зуу дахин хөнөөх чадалтай зэвсэгтэй болжээ. Цэнхэр дэлхий маань өнөөдөр дарьтай торх шиг болжээ. Дэлхий дээр эдүгээ нийтдээ цөмийн хошуу 13 000 байгаа нь дэлхий өөрийгөө сөнөөхөд тун ойрхон байна гэсэн үг. Орчин үеийн цөмийн зэвсгийн ганц хошуу 1945 онд Японы хотууд дээр хаясан цөмийн бөмбөг / энэ анхны цөмийн бөмбөгний хүч 20 килотонн байсан/ -өөс гурван зуу дахин хүчтэй хор хөнөөлтэй болоод байна. 1 килотонн гэдэг 1000 тонн тротил дэлбэрсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Орчин үеийн атомын нэг бөмбөгний хүчин чадал 550 килотонн болоод байна.
Дэлхийд хамгийн их цөмийн хошуутай улс бол Орос улс юм. Одоогийн байдлаар дэлхийд хамгийн олон цөмийн хошуутай улсууд бол:
Орос улс 6255,
АНУ 5550,
Хятад улс 350,
Франц улс 290,
Британи улс 225,
Пакистан улс 165,
Энэтхэг улс 156 цөмийн зэвсэгтэй байна.
Хамгийн сүүлд Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй орон боллоо. Цөмийн зэвсгийг эдүгээ хэрэглэж цөмийн дайн дэгдээж болзошгүй орон бол Орос улс, Хойд Солонгос хоёр болоод байна. Өнөөгийн дэлхий цөмийн бөмбөгний том агуулах болжээ. Хэрэв нэг жилд хүн төрөлхтөн цэргийн салбарт зардаг 2 их наяд ам долларыг анагаах ухаан, шинжлэх ухаан, сургууль, эмнэлэг, орон сууц, бүтээн байгуулалтад зарцуулсан бол хүн төрөлхтөн өдийд диваажинд амьдрах бус уу. Хүн төрөлхтөн эдүгээ дэлхий дээр амьдрах нь аюултай болсон тул өөр гариг, өөр ертөнц рүү тэмүүлж эхэлж байна. Манай гаригийн хамгийн баян хүн буюу 219 тэрбум ам.долларын хөрөнгөтэй америкийн залуу бизнесмен Элон Маск хамаг хөрөнгөө сансар судлал, шинжлэх ухаанд зориулдаг.
Элон Маск: “Цөмийн зэвсэг манай гаригийг устгаж болзошгүй. Дэлхийд цөмийн дайн гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Удахгүй 2031 он гэхэд хүн төрөлхтөн Марс гариг дээр нисэн очиж тэнд станц байгуулж амьдрах болно” хэмээн ярьдаг. Илон Маск хувийн хөрөнгөөрөө олон удаа ашиглах “Falcon” пуужин бүтээж, дэлхий орчмын тойрогт “Dragon”, “MKC “хэмээх сансрын хөлөг бүтээж, энгийн хүн сансарт аялах боломжийг олгож байна. Удахгүй энгийн хүмүүс Сар руу нисэж, Марс гариг дээр очих цаг ойртож байна. Хорин нэгдүгээр зуун бол оюун ухаан, технологийн зуун юм. Хүний дундаж нас эдүгээ Японд 85 хүрээд байна. Удахгүй хүмүүсийн дундаж нас 100 хүрнэ. Хүн 100 жилд их юм бүтээж чадна шүү. Цөмийн дайн дэгдэж хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөчихгүй бол хүн төрөлхтөнд хөгжлийн их ирээдүй байна даа.
Өвчин зовлон, дайн өлсгөлөнд үргэлж өртөж байдаг дэлхийг өөрчилж сайжруулах арга хүн төрөлхтөнд буй шүү.
Зовлонд живсэн дэлхийг Амар амгалан дэлгэрсэн дэлхий болгон өөрчлөе.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл0
Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт байгаль экологид гамшиг авчирч байна.
Солонгосын ханян их сургууль өмнөд гийнхан хаягдлаар монголд байшин барьж тусламж үзүүлж байна гэсэн мэдээ гараад байна ямар заваан юм бэ та нар алалала яасан заваан юм бэ
Эмнэлгийн хаягдлаар шүү балиар юм бэ
Үнэн үү
eneederiin amidarch baigaa irgen byrees l ene delhii byren togtnoj chadah yy?ygyi yu?....hemeen asyylt garchee.....yadaj Mongol gazaraa hogoo baga hayaj,oron delhiidee hairtai boloosoi doo!!!!Orchin chagiin zaluus hatyy setgeltei hairga chylyy sig sanagdah yum!!!ta nariin setgeliig zeelleh ireedyi ni tenger yazgyyrtai MONGOL yum suu dee!!!
сүхбаатар банди хужаагийн шээсээ гудманд таарна ацаа хөгшин төгцөг минь еврэйн боов хөхсөн зөнөг
Чи хүнийг харааж байгаагийн чинь харахад чи сэтгэцийн өвчтэй юмаа даа...
Мэдээжийн шүүмжлэхээс цаашгүй ажилгүй, сургуулигүй, архичин, бөгсөө ч олигтойрон арчиж чадахгүй хөгийн амьтан байгаа даа энэ хорсолыг харахаар. Ёстой ангайж хэвтэж, алцайж хэвтэхээс өөрчгүй тэнэг л байна
Дэлхийн хүн маш цөөхөн үхэж байна ! Одоо нэг цөмийн дайн гараад ядаж 30 хувь нь үхэх хэрэгтэй байна ! Путин л цөмийн мөргөлдөөнийг эхлүүлж чадна өөр хүн чадахгүй ээ ! Байнга энхтайван байх хүн төрөлхтөнийг өсгөх сайхан байлгах гэсэн үзэл бол хамгийн хэрэггүй тэнэг үзэл шүү дээ ! Путинд л найдвар тавьж байна хүн төрөлхтөнийг цөөлөөд өгөөч !!
Чи хамгийн түршүнд үхээрэй
Энэ хүний бичсэн тоо баримтууд их хэрэгтэй юм. Гагцхүү атгаг хорсол, өс хонзон, шунал,түрэмгийлэл, алан хядлагаар бүхнийг шийддэг энэ ертөнцийн мангас сэтгэлт “ Араатнууд” ойлгодоггүй бололтой! Үнэхээр,” Зовлонд живсэн ертөнц” юм даа!!!
Одоо цаг бол үнэндээ чөтгөр шулам, мангасын үе юм. Орос, монгол, хойд солонгос зэрэг улсуудыг ороолон, тийрэнгүүд удирдаж байна.
Delxii niiteeree xumuus dain dajingui bie bienee xairlan uxel xagatsalgui amar amgalan amidrax san daa
Дэлхийн дулааралаас илүүтэй орос зэрэг гүрний цөмийн халуурал улс ороныг туйлдуулж байна. Оросын энэ түрэмгий дайныг нэг тийш нь хамтын хүчээр цэгцлэх цаг болсон баймаарсан.
Harvaas " NUDEND HUITEN HULGAICH BE? UHVEL CHIN OLON HUN BAYARLAH BAIH DAA.
ЗӨВ САЙХАН БИЧДЭГ ТАНД БАЯРЛАЛАА
энд дурдсан тоо баримт бол бас ч тэр бүр олддоггүй чухал мэдээлэл байна шүү. судлаач хүнйх нь хувьд Сүхбаатарыг хүндэтгэдэг. хэд хэдэн нийтлэл нь анхаарал татмаар үнэнийг голлосон байгаа. Харин оросын бөгс долоогчдод бол таалагддаггүй л байх. гэхдээ дийлэнх олонхи нь таныг дэмжиж талархадаг юм шүү Сүхээ
Сухбаатар аа чи оросын 55-мянган цэрэг амь урэгдсэнийг нудээрээ харж,тоолоод ирсэн юм уу.украйнаас огт цэрэг ухээгуй юм уу.украйн цэрэг терминатор юм уудаа.чи мэдээлэлээ тэнцвэртэй унэнээрээ бичээрэй.украйн 150-мянган цэргээ алдсанаа бугд мэдэж байгаа шуу.худал юм бичээд,нэр тороо угуй хийж байна даа.
тортила мэлхийг дэлбэлнэ гээд байгаамуу. аан
unen heljee. Yana daa, ene ih zovlond jivsen delhii!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган д
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн гэрчлэлийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэрээр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн санхүүжилтийн бөөгнөрөлийг зарж борлуулах гэж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар танд хариу өгөхийг санал болгож болно. Яагаад гэвэл манайд маш их нөлөөлж байна. ирсэн: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн санхүүжилтийн бөөгнөрөлийг зарж борлуулах гэж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь дарааллаар санал болгох болно. Яагаад гэвэл манайд гэмтэл учирч байна, 91424323800802
Доржийн СҮХБААТАР - Таны утасны дугаар хэд вэ, холбогдож юм асуумаар бна. Баярлалаа, 91012255