сонин mn
Нямбаатар сангийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээг 09 дүгээр сарын 24-ны өдөр буюу бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
 
Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах юм байна.
 
Мөн энэ үеэр “Андра” академийн загвар өмсөгчид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн урласан хувцсыг өмсөж танилцуулах бөгөөд Batuh, Toonot, Desant, ThunderZ,  Erka, Jason, Nene, Ginjin, MrsM, Young Mo’G, Davaidasha, Vandebo, GangBay, Rookie, Чойжоо зэрэг 20 гаруй уран бүтээлчид оролцоно.
 
Ташрамд, Сонгинохайрхан дүүрэг нь Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой, Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй ганц дүүрэг юм.
 
Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2008 онд СХД-ийн ИТХ-ын дарга дарга байхдаа Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулсан байдаг.
 
Дүүргийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд оёдол, сүлжмэл, эсгийн гар урлал гэсэн гурван үндсэн чиглэлээр дээрх холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Анх СХД-ийн 47 өрхийн үйлдвэрлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байсан тус холбоо өнөөдөр оёдлын чиглэлээр 10 үндсэн нэр төрлийн 1000 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байгаа бөгөөд оёдлын салбарт 9 компани, 24 бүлэг, 18 цех 684 оёдолчид зэрэг 2000 гаруй гишүүнтэй 2800 гаруй өрхий бизнес инкубатор үйлчилгээг үзүүлж байна.