Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын шинжээч Владимир Осечкин, Виталий Литвиненко, Михаил Фишман, израилийн шинжээч Игаль Левин нарын ярьснаас түүвэрлэн, украины УНIАН сайтаас эшлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Санкт-Петербург дахь Оросын Тэнгисийн цэргийн флотын штабын хаалган дээр ийм лоозон хаджээ: "Далайчин минь! Дайсан Украинд биш Кремльд байна”. Оросын ард түмний нэг хэсэг нь Украинд явуулж байгаа дайнаа үнэлсэн нь энэ биз ээ. Цэргийн тусгай ажиллагааны нэр хүнд Орос даяар унаж байна. Ажиллагааны зорилго зорилт бүдгэрч алга болсонд оросын цэргийн албан хаагчид гайхахын сацуу Кремль дэх улс төрийн хямралын илрэл гэж харах явдал ч элбэг байна. Генералууд нь Украин руу явуулчих вий гэсэн айдсаар хэдэн биенийхээ араар нуугдана, явсан болгон нь нэг бол шарил болж ирнэ, нэг бол ганц сараас хэтрэхгүй хусагдана, ял шийтгэл авна. Путины дэглэмд цэргүүд итгэл алдсан, харин тэглээ гэснийг нь шоронгоор далайлгаж фронт руу хөөнө. Gulagu.net сайтад бичсэнээр Украинд очиж байлдахгүй гэснийг нь Л/ДНР руу хуурч аваачаад шоронд тарчлаана. Л/ДНР-ийн чөлөөлөгдсөн гээд байгаа нутагт маш олон шорон гяндан байгуулагджээ.

Украинд очиж байлдая гэсэн болгонд дотоод гадаадгүй зөвшөөрөл олгож, цалинжуулна гэдгээ Орос нуухаа больсон. Сири, ливиэс цэрэг элсүүллээ гэж дуулддаг байсан, тэр худлаа байсан. Одоо сарын 100 мянган рублиэр киргизүүд очиж эхэлсэн гэдэг мэдээ байна. Молдовын Днестр хавийн БНУ-аас цэрэг элсүүлсэн сураг байна. Хувийн үйлдвэр хамгаалуулна, гэрээт харуулын алба гэсэн хуурамч нэрээр 100 мянган рублийн цалин амласан зар их тархжээ. Гэрээт харуулын албаны дайчид гэж бэлтгэл сургуулилалт байхгүй, мэргэжлийн биш, шууд байлдуулахгүй ч эзэлж авсан Украины нутаг дэвсгэрт хүн ардыг хянаж цагдахад ядахдаа хэрэгтэй. Ийм зовлонтой албанд ОХУ-ын үндсэн уугуул иргэд тоож очихгүй, иймд төв азийн хөлсний хар ажилчид тохирно гэж үзжээ.
Украинд дайн өрнөх тусам, оросын арми бүтэлгүйтэх тусам чанаргүй, муу сургуулилсан анги салбарууд олширч, их бууны зууш болох нь элбэг тохиож байна. Энэ нь Оросын яруу алдарт зэвсэгт хүчний нэр хүндийг унагаж, дэлхийд хоёрдугаарт орох хүчирхэг арми гэдгийг нь гутааж, дээр нь эзлэгдсэн нутагт нь партизаны ажиллагаа, хорлон сүйтгэл нэмэгдэх боломж олгоно.
Шоронгийн ялтан байгаад ялаас мултрахын тулд Украинд явж алуулсан анхны “ялтан-баатар” төрж, оросын суртал нэвтрүүлгээр баахан магтан дуулав. Константин Тулинов гэдэг эрүүгийн хэрэгтэн Донбасст “баатарлагаар амиа өргөсөн” тухай оросын ТВ-ээр үзүүлнэ. Нэрт найруулагч Никита Михалков “Бесогоны” гэх нэвтрүүлгээр ялтан байгаад баатар болсон хүний тухай сурталчилна. Эх оронч гэхээсээ ичгэвтэр юм. Орос орон ингэтлээ доошоо орлоо гэж үү?
“ЧВК Вагнер” гэх нэртэй Евгений Пригожин даргатай хувийн цэргийн “Лига” компани оросын засан хүмүүжих 17 колониор явж 1000 гаруй хэрэгтэнг элсүүлж иржээ. “ЧВК Вагнер” гэж Африкт гавьяагаа мандуулж, Оросын армийн нэр нүүрийг тахлаж явсан бол одоо Украинд эрүүгийн ялтнуудаас бүрдүүлсэн армиар залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж эхлэх гэж байна.
Эдүгээ Украинд хагас жил өрнөж буй энэ дайныг “их бууны дайн”, “дроны дайн” гэж нэрлэж байгаа нөхцөлд сургуулилаагүй үй олон эрүүгийн хэрэгтэн, хөлсний цэрэг, гэрээт харуулчид украины армийн их бууны галын шуурганд амиа өргөхөөс өөрөөр Орост ямар ч нэмэргүй. Орос нь Украин руу 3000 орчим пуужин харвачихсан, харвасан 10 пуужин болгоны 7-8-ыг амдан сөнөөж байгаа, Оросын пуужингийн нөөц дуусах дөхсөн, иймд дайнд Орост хамгийн олон тоотой байгаа юм нь их буунууд л байна. Их буугаар өдөр шөнөгүй галлаад байж болдог нь өнгөрч байна.
Учир нь их бууны сум галт хэрэгсэлийн агуулахууд украины дайралтад өртөж буудах сумгүй болсны дээр их буугаар хичнээн галлаад, давшуулах явган цэрэггүй бол Орост ямар ч ялалт ирэхгүй нь ойлгомжтой. Давшсан болгоныг нь Украинд бүтэн сар амжилттай няцааж ухраалаа. Америкийн “Нimars” украины зэвсэглэд нэвтэрсэн сар хагасын дайнд оросын цэрэг Донбасс, Өмнөд Украины ганц хот байтугай ганц ч том тосгоныг эзэлж чадсангүй, харин олон арван тосгон суурингаа эргүүлж алджээ. Украинд алдсан хүн хүчний их хохирлоо нөхөхийн тулд Орост төрийн түвшинд хөлсний отрядууд эмхлэн байгуулах кампанит ажил өрнөж байна. Нууц дайчилгаа гэсэн нэртэй цэрэг элсүүлэх кампани нь янз бүрийн хэлбэртэй. Пентагоны зарим тооцоогоор Украинд алагдаж шархадсан нийт орос цэрэг 70-80 мянга, Украины өөрийнх нь мэдээгээр алагдсан орос цэрэг 45 мянга руу дөхсөн, шархадсан нь 100 мянга давсан.

Энэ их хохирлыг дор нь нөхөж байхгүй бол эзэлж авсан нутагтаа тогтож сууна гэж байхгүй, иймд оросын телевизийн холбооны сувгуудаар сайн дурын батальон, хороо бүрдүүлэх зарын утасны дугаар байнга нэвтрүүлнэ, зарын дагуу ч оросын олон арван бүс нутгуудад сайн дурын дайчдын отрядууд бүрдэж байгаа юм байна. Цэрэгт элсүүлнэ гэсэн зар нийгмийн сүлжээ, тэр ч бүү хэл нийтийн тээвэрт энд тэндгүй өлгөөтэй. Рекламны ролик хүртэл гаргачихсан, зарим мужийн губернаторууд цэрэг хувцастай, гартаа зэвсэг барьсан эх оронч зургаа самбарт ил тавьжээ.
Оросын “Коммерсант” сонинд мэдээлснээр, бүс нутгуудад 40 гаруй сайн дурын цэргийн анги салбарууд байгуулагджээ. Цалинжаад эхэлсэн гэж байна. Хөлсний сайн дурын дайчдын ихэнхи нь 130-300 мянган рублийн хооронд цалин сар бүр авна гэж сурталдана.
Сайн дурынхныг ийнхүү өргөнөөр элсүүлж байгаа нь цаанаа тодорхой зорилготой. Юуны өмнө бүх нийтийн дайчилгаа-цэрэг татлага зохион байгуулахгүйгээр цэрэг татах, ард нийтийн дургүйцлийг дэвэргэхгүй, “сайн дурын үндсэн дээр” өөрөө зөвшөөрч дайнд явсан гэх тайлбар хэлчихнэ, ажилгүйдлийг эвтэйхэн шийдчих арга байж болно, ядуу өрхүүдэд ч мөнгөн тусламж очно, нийгэм хэрэгтэй хэрэггүй сул дэл иргэдээсээ санаа амар салчих арга байж бас болно, дайнд яваад алагдчихсан байхад гарзгүй муу иргэдээ нийгмээсээ шахаад гаргачихна. Одоо Орост өдөр ирэх тусам тавигдаж буй нэг асуулт Кремлийг түгшүүлнэ. “Юуны төлөө, хэний төлөө Украинд очиж алагдах ёстой вэ?”–энэ асуултын цаана Украин дахь хагас жилийн дайныг үл ойлгох, үл таашаах үзэгдэл ил болж байна. “Отказник” гэсэн нэртэй дайнаас зугтагсад Орост олширсон. Украины фашистууд Орос руу халдана, Орост аюул занал учруулна гэдэг үлгэрт итгэх хүн эрс багассан.
“Отказник” олныг төрүүлэхгүйн тулд л сайн дурын цэргийн анги салбарууд байгуулж эхэлсэн. Муж, орон нутгийн дарга нарын үнэнчийг шалгаж ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөө үүрэх үүрэг хариуцлага гэсэн том сүржин шалтаг гаргаад иржээ. Хэрэв Кремльд үнэнч зүтгэж байгаа бол ийм анги салбарууд байгуул, хамаагүй өөрийнхөө нэрэмжит болгоод илгээ гэж үүрэгджээ. Москва ба Москва мужаас Сергей Собянин, Андрей Воробьев нарын нэрээр нэрлэсэн сайн дурын цэргийн ангиуд Украин руу хөдөлсөн сурагтай.
Губернаторын нэрэмжит цэргийн ангийн дайчид Украинд очоод украинчуудын эсрэг аллагад оролцоно. Сайн дурынхан дотор эрүүгийн элементүүд олноороо яваа учраас дайн гэхээсээ дээрэм тонуул, хүчин, хулгай, өөр янз янзын хэрэг дагалдах болно. Ийм “батальон”-уудаас ёс суртахуун, ёс зүй шаардах нь ч утгагүй. Эрүүгийн хэрэгтэн биш гэхэд нөгөө нэг хэсэг нь зөвхөн мөнгөний төлөө яваа тул бас л ёс суртахуун, ёс зүй тэдэнд чухал биш. Оросын армийн нэр хүнд яах болж байна.
Украины дайны театр эрс өөрчлөгдөж байна. Хагас жилийн дайны явцад Орос нь хамгийн шилдэг мэргэжсэн цэргээ алдаад дууслаа. Хамгийн шилдэг, шинэхэн, дэлхийд өөр хаана ч байхгүй гэсэн зэвсэг техникүүдээ сөнөөлгөөд дууслаа. Аргаа барахдаа сайн дурын, хөлсний, эрүүгийн гэсэн хаягтай цэргээ өнгөрсөн зууны 1960-1980-д оны хуучирсан хураагдсан байлдааны техникээр зэвсэглэн дайнд илгээлээ.
Гэтэл эсрэг талд нь украины мэргэжсэн, зорилгоо төгс ухаарсан, эх орноо хамгаалж байгаа мэргэжлийн арми, америк, барууны хамгийн орчин үеийн зэвсэг техникээр зэвсэглээд оросын шинэ армийг хүлээж байна. Харин Хойд Солонгосоос 100 мянган цэрэг Орос авах тухай яриа өөр верстэй болсон. Хойд Солонгосын олон мянган цэрэг Украинд очих тухай цуу яриа тарсан нь Бээжингээс шидсэн чулуу, Тайваньд хатагтай Пелоси очсоны хариуд АНУ ба Барууныг дарамтлахын тулд хятадын зохиомжилсон тоглолт гэсэн мэдээ таржээ. Үнэн худлыг бүү мэд? Орос-Украины дайны талаар Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад бол Украины нөхөр биш, бас дайсан биш. Оросыг дагалдаад Украины эсрэг дайнд нь хамсан оролцох тийм гэнэн түнш биш. Украины түнш байсан уу гэвэл байсан. Худалдаа, арилжаа, хөрөнгө оруулалт аль аль нь байсан. Одоогоор Оросын тал баримталсан төвийг сахих гэдэг зарчим барьж Бээжингээс байна. Хятад нь нэг талаас украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих боловч НҮБ-д Украины оруулсан тогтоолыг эсэргүүцсээр ирсэн. Оросыг буруутгасан санал шүүмжлэл тогтоолд оролцдоггүй, Украины хэрэг явдалд АНУ, НАТО-г Бээжин ямагт буруутгадаг. Гол нь Украины эсрэг дайнд нь Орост цэрэг-техникийн тусламж огт үзүүлээгүй. Харин Хойд Солонгосоос олон зуун их буу худалдан авах гэсэн Кремлийн хүсэлтийг зуучилж мэдэх юм.
Oрос, Англи хэлнээс түүвэрлэн буулгасан Д.Номиндарь
Сэтгэгдэл(43)
Путиныг хөөж явуулж байж л энэ дайн зогсоно
Путиныг хэн хааш нь хөөх юм бэ. Худал мэдээлэлд тархиа угаалгасан хүмүүсийн ийм мэдээнд хэн итгэх юм бэ .Саяхан Зеленский АЦСыг БӨМБӨГДЧИХӨӨД бид тэгээгүй гээд зогсож байхыг хүн болгон харав .Азов нь эзлэгдсэн чинь бид азовын орост шилжүүлэв гээд авч байх юм. .Тэнд тэгдээс зэвсэг гуйгаад юунд ч хүрэхгүй шүү дээ.Харин ч өрөнд ороод л дуусна..
Бүү шаа.
Хэн ийм мэдээнд итгэхийн
Бүгд итгэнэ, үнэндээ бол чи ч өөрөө итгэж байгаа ш дээ !
бидний үйлс шудрага үнэн тул ялалт бидний талд шүү
Алуурчин Путин
ОРОС ОРНЫ НЭР ХҮНД ШАВАРТ ХУТГАЛДАНА УУ , ЗЭР ЗЭВСЭГ НЬ ИЙМ ТИЙМ ҮНЭТЭЙ, Э/З НЬ БАЛАРЧ СҮЙРЛЭЭ ГЭХ ЮМ . ЭНЭ УЛС ЯАХ НЬ Д. НОМИНДАРЬ , До.СҮХБААТАР 2 т ЯМАР ХАМАА БАЙНАА. ДУНД НЬ МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДАЖ БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ .ЗҮГЭЭР Л ХӨЛСНИЙ ЫИЧЭЭЧИД ЮМ
Putleriin rashistuudiin turemgii dain olon uneniig il bolgoj bna. Delxiid #2 t orox tom army ni avilgald jivsen, texnik texnologiin xotsrogdold 20 r zuundaa uldsen xii sur baraandaa naidsan tsaasan army baisan ni todorxoi bolj bna. Army nx ni iim sul doroi baidal Orosiin niigem Putleriin deglemiinx ni tolinii tusgal bolj bna. Anx dain exelsenees xoish manaid Oros, Putleriig demjigchid tsoorch baigaa ni medregdej bna. Odoo xumuusiin amnaas ted nariin yaax ni bidend yamar xamaa bna gdg bolson bna le kkk. Ene oorchloltod Nomindari tanii bichsen niitleluud xuvi nemer oruulj bui gdgt itgej bna. Bayarlalaa (Xyatadiin chix zoolorch, Orosuudiin xulxi buuj bga ni Mongold maani tun ch xeregtei de)
Одоо Путин ингэж зовж байхаар Киёвт цөмийн цохилт хийх хэрэгтэй ! Маргааш өглөө нь Укриан шууд бууж өгнө ! Өөр арга алга миний үгэнд ор !
Оросууд худлаа сүржигнэлэг болохоос өөрсдөө ч энэ зэвсэгээсээ айдаг.
Маргааш нь Москвад атом хаяна
Ха ха. Сайхан худлаа залах юм даа. Ядаж Укрианы цэргүүд энгийн иргэд, байгууламж руу буудаж байгааг бичвэл хүмүүс үнэмшиж магадгүй. Янкуудын үгэнд орж хөрш улстайгаа муудалцвал ийм үйл ирдэг гэдгийг ийм мэдээлэл бичиж байгаа хүмүүс болон манай улсын улс төрчид ойлгоосой билээ
АНУ, БАРУУНЫ АГЕНТЫН МЭДЭЭГЭЭР МОНГОЛЧУУДЫНХАА ТАРХИЙГ УГААХ ГЭСЭН . Д.НОМИНДАРЬ , Д.оСҮХБААТАР НАРЫН ЭЭЛЖИТ НИЙТЛЭЛ НЭГ ӨДӨР НЭГ ЦАГ НИЙТЛЭГДДЭГЭЭРЭЭ ИХЭД СОНИРХОЛ ТАТАЖ БАЙГАА ЮМ.АНЗААРДАГ БОЛ ТА БҮХЭН ЭНЭ 2 ЫН НИЙТЛЭЛИЙН ХУГАЦААГ СОНИРХООД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ.САЯХАН ДО.СҮХБААТРЫН НИЙТЛЭЛ 30 МИНУТЫН ӨМНӨ ГАРСАН . ТҮРҮҮ ТҮРҮҮЧИЙН НИЙТЛЭЛҮҮД БАС Л ИХ ОЙРХОН ГАРДАГ.ЭНЭ 2 ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ АГЕНТЫГ ШАЛГАВАЛ ЯМАР ВЭ.ХӨРШӨӨ МУУЛСНААР БИД ЮУ ХОЖИХ БЭ , ХЭРХЭН ХОХИРОХ ВЭ.ЗААВАЛ БИД ДАЙСАНТАЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ.БҮГДТЭЙ НЬ ЭРХ ТЭГШ ХАРЬЦАЖ БОЛОХГҮЙ ЮУ.
Хөршөө муулж болохгүй, би санал нэг байна. Гэхдээ хөршийнхөө буруу бодлого, буруу үйлдлийг эрт хэлж байхгүй бол та бид бүгдээрээ тэр буруу үйлийн золиос болно. Та ганцаараа амьд үлдэх ямар ч боломж байхгүй. Хойд хөрш минь зөв замаар хөгжөөсэй, хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжих бодлого баримталдаг болоосой гэж л бид залбирах ёстой. Дайныг дэмжвэл тэд нэг л өдөр ямар нэг шалтаг олоод наашаа дайн хийнэ.
Наад хүүрнүүдийг чинь барьж алвал таарна.
Хаанаас юугаа бичээд бгаа Бат-Үүлийн фашистууд бэ
АФГАНИСТАНЫГ АМЕРИКУУД ХАЯАД ГАРСАН 20 ЖИЛ БАЙЛДСАН Америк украйнд ямар юмаа мартчихаад эргэлдээд байгаа юм бэ америкийн ардчилсан хүчин гэдэг чинь хар обама тахал клинтонуудаар толгойлуулсан хар аристан мексик испаний латинууд биз дээ Цагийн сайхан социализмын үед колонинийн хар африкийг ЗХУ -ын коммунист намын дэмжлэгээр америкийн коммунист болон олон улсын коммунист ажилчны намын тусламжтайгаар колонийн дарлалаас чөлөөлөгдөж байсан ХАР аристан америкууд коммунист намаа байгуулахгүй бол арьсны үзэлт расизмаас ангижирахгүй гитлерийн үзлийг залгамжилсан хөрөнгөт цагаан аристны боолчлолоос дарлагдлаас мултрахгүй хөрөнгөтний хуурамч суртал ухуулга фейка-хуурамч суртал ухуулга дэлхийд түймар шиг түгэн дэлгэрч байна
Юу ч ярьсан Орос ялж өөрийн уугуул газар нутгаа авна. Энэнийг одоо хэн ч зогсоож чадахгүй. Энд зөвхөн хэдий хэр хугацаа орох уу л гэдэг асуудал. Барууныхан жоохон ч гэсэн сунжруулахыг л хичээж байгаа өөр яаж ч чадахгүй.
байдан явган явсан ч шатаар өгсөж явсан ч байнга бүдэрч байдаг нэг бүдэрвэл долоо бүдрэнэ гэгчээр украйнаас болж хэд бүдэрлээ эцэстээ ерөнхийлөгчөө өгч ардчилсан намаа ялагдуулж бүдрэнэ ПУТИН ПОДТЯНУТЫЙ -ЖИМБИЙгээд ЦэМБийж БАЙНА Цэмбэлзээд гараад ирж байгаагий нь яана "жулган морин хэвтэй" гэж баяд дөрвөдүүд ярьж байна Америкуудын украйнд бичсэн миллиард доллррын чек зэвсэг үнэ цэнэгүй юм украйн коллапс болж байна барууны орнуудад хэт халуун болж ургацгүй коллапс болж байна эрчим хүч хязгаарлаад эйр кондейшин ажлахгүй гудамж харанхуй байна америк хэдэн арван метр урт биетэй сүлбээрийн зүү шиг толгойтой бронто завртай төстэй байна толгой муу---дэлхийд деглобализации денателизации деоднополяризации денацификации демилитеризации деруссфобизации ---------------украйн цөмийн гүрэн орсыг тодорхойлох оростой дүйцэх оронд нь өөрийгөө тавих маргаж маажих хэн юм бэ ЗХУ-ын зэвсгийн бүх үйлдвэр завод хүнд үйлдвэрийг байгуулсан шүү
Орос их гүрэн ,дэлхийн 2 орох армитай гэж шал худлаа хөөргөж байж дээ.Хамгийн хоцрогдсон техник,тактиктай ухамсар ноль цэрэгтэй хол явахгүй нь дээ хөөрхий.
ямар болохыг нь амьд байвал үзэхгүй юу
Энэ сайт угаасаа нэг талыг барьж худал мэдээлэл хийж байдаг сайт Украйн орос 2ын хооронд зүгээр мэдээллийн дайн болж дунд нь АНУ ашиг хардгаараа харж ЕХ АНУг хараад өөрсдөө дампуурах гээд л байж байна Энэ дайныг2 талаасаа цөмийн цохилт өгч байж л дуусна үгүй бол афганы дайн шиг 20, 30 жил болно
МОНГОЛ ХЯТАДЫГ ОРСЫН ТАЛД БАЙДАГ ГЭДЭГТ ХЭНЧ ИТГЭХГҮЙ AUKUS гэдэг байгууллага хятадын эсрэг англи хэлтэй атомын гүрнүүдийг АНУ ИХ БРИТАНИ АВСТРАЛИ ШИНЭ ЗЕЛАНД ГЭСЭН ОРНУУДЫГ НЭГТГЭЖ нэмэх нь ЯПОН гэсэн бүлэг байгуулж цамийн техник нэвтрүүлж байгаа гэсэн уУКРАЙН ОРСЫГ УСТГУУЛАХ АРГА ЭРЭЛХИЙЛЖ БАЙГАА БОЛ ТАЙВАН" ХЯТАДЫГ УСТГУУЛАХ АНГЛИ ХЭЛТЭЙ ЦӨМИЙН ГҮРНҮҮДИЙГ НЭГТГЭЖ БАЙНА ГЕРМАНЫ БЕРЛИНГИЙН ОНДЕР ДЕ ЛИНДГРЕН МУЗЕЙД ГАНГАН ПЛАКАТ ӨЛГӨӨТЭЙ БАЙНА "" НА ЗАЩИТУ КАРТА ЁВРОПЫ С ВОСТОКА НАКАТЫВАЕТСЯ ТАКАЯ ГАЛАПУЗА МОНГОЛОИДНАЯ МРАЗЬ " ВНИЗУ ЗАЩИТЫ ЁВРОПЫ ЗАХВАТЧИКОВ МОНГОЛОВ ГЭЖ МОНГОЛЫГ МАШ МУУХАЙГААР ХЭЛЖЭЭ ЧИНГЭС ХААНЫГ ДЭЛХИЙД ГЕРМАНД ЯАЖ ҮЗДЭГ НЬ ИЛЭРХИЙ
Гэхдээ л орос нэг бишээ
Маргааш украйныг газартай тэгшилж, зеленскийг барьж алья Монголчуудаа.
НАТО -г тараах хэрэгтэй,
СЛАВА УКРАЙН
Орос Украинаас болж, монголчууд хоорондоо үг хаялцан эвдрэлцэх хэрэггүй! Манай орон энэ ажиллагаанд татагдан орох ямар ч шаардлагагүй! Энэ хоорондоо марган элдэв зүйл бичиж байгаа хүмүүс нэг л биш ээ! Монгол хүмүүсээс өөр үзэл бодолтой бололтой!Атом, цөмийн бөмбөг хая”Газартай тэгшил” гэх мэт хачин муухай, монгол хүний амнаас ийм үг гарахгүй л дээ! Тэгэхлээр ийм зүйл бичиж байгаа хүмүүс яагаад ч монгол гаралтай хүн биш!
нэг талыг баримталсан мэдээлэл бна.
10 жил байтугай 6 сарын өмнө ОХУ-Украйн дайтна гэхэд хэн ч итгээгүй. Ахан дүүс яагаад алалцах ёстой вэ? гээд л... Украйны дараа Казакстан байхгүй бол гэвэл одоогоор хэн ч итгэхгүй. Гэхдээ ОХУ-ын улс төрийн түвшинд "Казакстан бол зохиомол улс" гэдэг ПР эхэлчихсэн, яг л Украйны дайн эхлэхээс өмнөх үе шиг. Дараа нь Монгол байх болно.
балай шахуу юм
Монгол улс яасан
Монгол улс яасан гэж золиос болох ёстой юм бэ? Энд ямар хачин үзэл бодолтой хүмүүс ийм юм бичдэг юм бэ? “ Дараа нь Монгол” ч гэх шиг! Тусгаар тогтносон, энэ хоёр хөрштэйгээ эерэг, зөв харьцаатай орон яахаараа дараагийнх нь болох учиртай юм бэ? Тийм зүйл яагаад ч бичих ёсгүй шүү!
хэ хэ Украйнууд өдөрт 100 орчим цэргээ алдаж флот, нисэх хүчин, нь үгүй болсон.Барууны нийлүүлж буй зэвсгээр /тэрний талаас илүү нь хулгайчин мафийн гараар ордог бөгөөд ирсэн хэдийг цэгэн цохилтоор орсууд устгаж байгаа. Азов, Правый сектор г.м-н бүлэглэлүүд нь үнсэн товрог болсон ба Киев,Львоов гудамжинд явж байгаа хүүхэд ,Өвөө нарыг шууд автлбусанд чихээд авч явж буй билээ шүү.Тэгээд ч Путин хэлэхдээ" Жинхэнэ дайн болоогүй Юуч эхлээгүй гэсэн нь их хэлж байна даа.
украйн бүх нөөц бололцоогоо шавхаж дууслаа нэгд моальный хувьд хоосорч сэтгэлийн хугаралт төрж "азов" бууж өх гадаадын хөлсний цэрэг бууж өх бууж өгсөн "азовчуудаа" буудаж хөнөөх запорожийн АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БУУДАХ" зелигский "ОРСЫН ИРГЭД-ийг" шингений визтей ч ёвроп руу битгий нэвтрүүлж өгөө ч гэсэн хүсэлт латвийг РОССИЙН ХОЛБООНЫ УЛС-ыг " терроризмыг санхүүжүүлэгч" гэж нэрлэх латвийн "азовч"-уудын жагсаал хийж азовсууд устаагүй байна гэж үзүүлсэн явдал омголон нацист украйн ханд нь дарагдаж сэтгэл нь урагдаж аргаа барсны гэрч юм өдөр бүр запорожийг пуужингаар харваж ёс суртхуунаа алдаж байна шинэ шинэ хүчээр зодож барьж цэрэг элсүүлсэн ч зугтдаг урвадаг хаядаг ХОЁРТ ЦЭРГИЙН ЗЭВСЭГ ТЕХНИК ШАВХАГДАЖ ДУУССАН ГУРАВТ эдийн засгийн хүч чадал дууссан 52 миллиард долларын өр одоо дайнаас хойш зуун миллиард дөхөж яваа аль хэдийн дефолт болсон украйнаас авах юм байхгүй цалин мөнгө тэигэвэр тэтгэмж байхгүй
украйнаас херсоноор дамжин чөлөөлөгдсөн домбасс луганск херсон руу нацист энгийниргэд нь мэдэгдэхгүй өдөр бүр хэдэн мянгаараа машинтай ачаатайгаа лүрвэн орж ирж байна удахгүй донецкийн нутагт бугшсан нацистуудыг устгаж дуусах дөхөж байна том голомт байсан жижиглэж жиргэж тасалж хөөж устгасаар дуусгаж байна газар доор бункео блиндаж окоп хэдэн мето бетондсон хоргодох байр катакомб хэдэн жилийн сарын хоол хүнс устай суурин байжээ ийм юмыг орос ялж чадаж ялах тусам улам фейка хуурамч худал суртал ухуулгйин мэдээлэл туйлдаа хүрч орсыг үзэн ядуулах багалзуурдах галзуу шинэ санаа энд тэндгүй гарч байгаад гайхах зүйлгүй ёвроп ёс суртахууны хүний ёсноос гадуур гитлер нацист үзэл санаагаар сэтгэлээ зогоож түүнд тулгуурлан дөрөөлж смьдарч хөгжиж байсан нь илэрлээ оросхүий хучин ази африкийн хэдэн зуун улс боолчлол дарлалаас ангижирсан Хамгийн сүүлд СИРИЙГ хэдэн мянган орос цэргийн офицерийн амиар хамгаалж авч үлдсэн гавъяатай
Ямар нэгэн сөргөлдөөн дайн хэрүүлд ялагч байх гэхээсээ хохирол л их гардаг. Тийм болохоор хэлэлцээрийн аргаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь харилцан ойлголцох шүү
Путин уул нь гайгүй л байсан. Даанч Украйн луу дайрч нүдэндээ хуруугаа хийсэн. Одоо ч бараг сохорсон байх.
украйнд найман жил 15 мянгн орсыг алж домөбасс луганскад ямарч зэвсгээр цөм цохиход бархтэй хэдэн мянган хиймэл ""БҮГЭЖ ДАЙТАХ" хүнс хоол ундны усаар хэдэн сар дутагдахгүүй катакомб буНКЕР блиндаж окоп хоргодох байр далдлах байр шууд газар доор ороод алга болчихдог хонгил нүх маш их барьж байгуулжээ ЭНЭ НЬ нэгд дайныг сунжруулж эзлэхэд бөрх болгож зарим үед гарч ирэхийг нь отно хоёрт хоёрт хэдэн метр зузаан бетондсон бол бүр мэрэхээс өөр аргагүй гуравт байрны хонгил айлын гэрт цэцэрлэг сургуулийн байранд бүгжээ Хуучин зөвлөлтийн миг бук -нэг газар град точка -у их буу пулемёт катюша АК хэргэлж бараг дуусч байна ОДОО ХУУЧИН СОЦИАЛИСТ ОРНУУДАД БАЙСАН зэр зэвсгийг цуглуулж америк өгөөд дуусч байна ЗХУ-ын хуучин зэвсгийг дасгал сургуульгүй эзэмшдэг дөрөвт гадаад орчин үеийн хол тусгалтай онилсон газартаа яг цэх тусдаг америкийн хаймерс мэтийн гарпуун М777 ашгилж байна гадаад зэвсэг эзэмшихэд хэл сургууль хэрэгтэй
Донбасст 15 мянган иргэдийг аймаглан устгасан гэдэг нь украины цэргийн форм өмссөн оросын тусгай албаныхны хийсэн гэмт хэрэг гэдгийг одоо нотолжээ
Хүн амыг аймаглан устгасан гэмт хэргээ одоо бие биендээ чихэж эхэллээ! Дайн ийм л муухай, хар мөртэй, хүн чанар, ёс зүй, ёс суртахууныг уландаа гишгэж, алан хядагчдыг бэлтгэн өгдөг хамгийн харгис, туйлын бузар,муухай үйлдэл шүү дээ!
украйны донецкийг буудаж байсан голомт авдедевк орсын хараанд бүрэн орсон гэнэ