sonin.mn
Төрийн соёрхолт Д.Сосорбарам руу гурил цацсан иргэн Х.Бээжин хэвлэлийн хурал хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: “Монгол, Оросын харилцаа 100 жилийн түүхтэй. 1921 онд ардын хувьсгал болсон. Энэ хувьсгалыг Оросын цэрэг, зэвсгийн тусламжтай хийсэн. Японы эзлэн түрэмгийлэгчид Халхын Голоор дайрч орж ирэхэд мөн л Орос улс тусалсан. 1961 онд мөн л ОХУ-ын тусламжтайгаар НҮБ-д элссэн.
 
Тиймээс Оросын ард түмний ач тусыг бид хэзээ ч  мартаж болохгүй. Монгол улс өнөөдөр тусгаар тогтноход Орос улс л хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн.
 
Гэтэл Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Д.Монголхүү тэргүүтэй этгээдүүд бидний 100 жилийн түүхтэй харилцааг тасалж, муудалцуулах зорилготойгоор удаа дараа жагсаал, цуглаан, тархи угаалт хийж байна. Тиймээс бид тэр өдөр очиж, эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр болох гурилыг цацсан. Гурил хоргүй учраас гэмт хэрэг болдоггүй. Харин Э.Бат-Үүл өөрөө хэтэрхий дэвэргээд, шившлэгтэй, хортой ч гэх шиг ярьж байна.
 
Монгол Улсын Баатар хүн байж гурилнаас айгаад байгаа юм уу? хаашаа юм. Цаашдаа ч бид Э.Бат-Үүл мэтийн дотоодын дайснуудтай тэмцэнэ. Э.Бат-Үүл: “Оросууд манай Ерөнхий сайдуудыг алсан хядсан” гэж ярьж байна лээ. Үнэн. Гэхдээ түүхээс өш хонзон авч болохгүй. Хэрвээ үнэхээр Монгол хүний амь насыг нэхэж байгаа юм бол Халхын Голд амь үрэгдсэн дайчдын амийг Япончуудаас нэхэхгүй яасан юм бэ? Оросгүй болчихвол Монголыг өлхөн эзэлчих улсууд захаас авахуулаад байгаа. Э.Бат-Үүл удахгүй жагсаал хийх юм гэсэн. Тэрэн дээр нь очиж, ташуураар домноно. Монголчууд сахилгагүй хүүхдээ ташуурдаж хүмүүжүүлдэг шиг үйлийг хийнэ.” гэв.
 
 
О.Чулуут