sonin.mn
"АНУ-ын эрх баригчдаас олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нэг талыг барьсан арга хэмжээгээ цуцлан, Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг зохицуулах олон улсын хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна." Саяхан НҮБ-ын бие даасан хүний эрхийн 14 шинжээч ийм хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд Афганистаны Төв банкны олон тэрбум долларыг царцаасан байгаагаа чөлөөлөхийг АНУ-ын Засгийн газарт шаардсан нь энэ.
 
2001 онд АНУ "терроризмын эсрэг" нэрээр Афганистанд дайн хийж эхэлсэн юм. 20 жил үргэлжилсэн энэ дайнд 100 мянга гаруй Афганистаны энгийн иргэн амиа алдаж, 11 сая орчим  иргэд нь дүрвэгсэд болсон. АНУ-ын цэргийнхний харгис ажиллагаа нь дэлхий нийтийг ч цочирдуулж  байв.
 
Өнгөрсөн оны 8-р сард дэлхийн стратегийн нөхцөл байдлыг дахин авч авч үзэн, АНУ Афганистан дахь цэргээ яаралтай татан гаргасан ч Афганчуудыг дарамтлахаа огтхон ч зогсоогүй. Энэ оны 2-р сард АНУ-ын эрх баригчид Америкт царцаагаад буй Афганистаны Төв банкны 7 тэрбум орчим ам.долларыг хоёр хэсэгт хувааж, талыг нь "9.11"-ийн хэргийн хохирогчдод нөхөн олговор болгон өгөхийг шийдвэрлсэн.
 
АНУ-ын Афганистанд хийсэн зүйл бол бусад орны тусгаар тогтнол, хүний эрхийг зөрчдөг үйл ажиллагааных нь ердөө л нэг жишээ юм. Иракаас Сири хүртэл, Кубаас Иран хүртэл  АНУ "ардчилал", "хүний эрх", "эрх чөлөө" гэх нэрийн дор дайн дэгдээж, хориг арга хэмжээг урвуулан ашиглаж, үй олон эмгэнэлт хэрэг үйлдсэн.  
Украины хямралын хамгийн том турхирагч болохын хувьд АНУ хямрал эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд тус улсад найман ээлжийн зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрчээ. Цэргийн тусламжийн нийт хэмжээ 3.7 тэрбум ам.доллар болсон нь Украины хямралын галд тасралтгүй тос асгаж явдал юм.
Америкийн улс төрчдийн үзэж буйгаар Орос-Украины мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам АНУ-д илүү ашигтай байх гэнэ. Украиныг шавхаж, Оросыг сулруулан, Европыг бужигнуулж, өөрийн зэвсгийн аж үйлдвэрийн системийг хөгжүүлэх нь АНУ-ын жинхэнэ зорилго юм.
 
Наянтайгийн Далантай