Iphone 13 Pro max утсаа 3 сар ч барьж амжилгүй 1-р сарын 1-нд Скай Резорт-д хүүхдүүдээ салхилуулж яваад кармаанаасаа хулгайчид алдав. Тэр өдөр нэг цаг дор 6 хүн утсаа алдсан байлаа. Ихэнх нь 2 сая-аас дээш үнийн дүнтэй утас…. Скай резорт-ын хамгаалалтын албаныхан иж бүрэн камержсан учир санаа зоволтгүй, олдоно, бид цагдаа дуудсан учир Та заавал цагдаад мэдүүлэг өгөөрэй гэв. Энэ хооронд өөрөө хамгаалагчийн камер хальт шүүж үзлээ, нийтийн хоолны газар утсаа кармалаад цанын талбай руу гарангуутаа бээлийгээ өмсөх гээд курткны халаасыг уудлахад утас байхгүй болсон байв. 5-хан минутын хооронд хаалгаар гарах замд болсон үйлдэл, 16 цаг 45-50 минутын хооронд болсон гэдгийг сүүлд хамгаалагчтай сууж тогтоосон.
Ингээд хүүхдүүдээ эгчтэй нь таксинд суулгаж гэр рүү явуулаад өөрөө хаа хол Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах Цагдаагийн 1-р хэлтэст очиж мэдүүлэг өгөв. Орой 6-ийн үе, бас баярын өдөр байсан тул Соронзонболд гэсэн жижүүрийн цагдаа байсан \хошууч\, бусдаар бол хөл хөдөлгөөн байсангүй.
Мэдүүлэг өглөө, бүрэн камержсан Монголын бас ч гэж нэг боломжийн амьдралтай хүмүүс очдог, сайн менежменттэй газар хаясан ч камер энэ тэр нь бүрэн ажиллаад, хулгайч этгээдийг олчих биз гэсэн ихэд сүрхий итгэлтэй байв.
Гэртээ ирээд iPhone-ыг иж бүрэн ашигладаг мэргэжлийн гэр бүлийн хүнтэйгийн хэрэг юу билээ, утас маань FIND ME тохиргоогоо хийцэн, iPAD-тэйгээ холбогдсон учир АМЕI дугаарыг нь төвөггүй олоод, дээрээс нь FIND ME-гээр Модны 2-ын тэнд Хөгжил Хотхоны дунд нэг ТҮЦ шиг байшинд байгааг нь ч олоод гаргаад ирлээ. Зургуудыг нь аваад Соронзонболд цагдаа руу бүгдийг нь явууллаа.
Мөхөс би Миний Монголын цагдаа шууд л ажиллагаандаа гараад явна гэж бодохгүй юу. Тэгээд ч карманы хулгайч, ер нь хулгайчдыг илрүүлэх тал дээр манай цагдаа нар дэлхийд дээгүүр ордог гэдгийг сонсож байсан, тэрийгээ ч цагдаадаа хэлээд авлаа. Нөгөө талаар цагдаатай анх учирсан түүх маань манай компаний оюуны өмчийг хулгайлах гэж оролдсон нэг цагдаагийн дэд хурандаа биднийг бүтэн жил хонгилоор “чирч” байхад миний Монголын цагдаа бүр үнэхээр сайн ажиллаж, биднийг бараг өдөр бүр дуудаж, байцаалт авч, эд мөрийн баримт цуглуулж, өчнөөн хавтаст хэрэг үүсгэж, систем бүтээгч бид нарыг л “системын хулгайч” болгочих гээд мөн ч их үзсэн л дээ. Хэдийгээр тэр сүрхий цагдаа биднийг хэрэгт гүтгэж чадаагүй ч би бол цагдаа нарыг маш шуурхай ажилладаг юм байна, цаанаас нь захиалаад байсан ч бай, үгүй ч бай, хэргийг шийдэх гэж их шаргуу явдаг гээд л бодчихсон байв.
Гэтэл үгүй юм байна. Цаад хохирогч нь нэг цагдаагийн хурандаа, эсвэл нэг дарга, эсвэл нэг албан тушаалтан, эсвэл ядаж гар юуг нь хүндрүүлээгүй нэг жирийн “ядаргаатай эмэгтэй” бол зүгээр сэтгэл гаргаад жирийн хүн ч шийдчиж чадах хэргийг Миний Монголын цагдаа бол шийдэж чаддаггүй юм байна. Юутай ичгэвэртэй вэ!!! Нөгөө Соронзонболд нь жижүүрийн цагдаа болж таараад, тэр Хөгжил хотхон энэ тэр рүү чинь би явж чадахгүй ээ гээд…Харин хэрэг мөрдөгч Отгонмөнхөд би захиж захиж 7 хоног гадаад яваад, 3 хоног тусгаарлагдаад утас алдагдсаны дараа 14 хоноод ярьж байхад нөгөө Хөгжил хотхонд очоо ч үгүй сууж байдаг… Гадаадаас залгахад утсаа авахгүй, өргөдөл гаргасан хүнтэйгээ тоож харилцахгүй…. Камераа Скай резорт-д очиж шүүсэн үү гэхээр шүүсээн, яааг хамгийн чухал нүүр харуулах, орох гарах хаалган дээр байсан камер нь эвдэрсэн байнаа гэх….
Нэг хүүхэд дагуулсан эмэгтэй кармаа руу маань гараа хийгээд утас аваад хурдхан алхсан гэнэ, хүүхдүүдээ анхаараад явж байсан би анзаараагүй нь мэдээж миний буруу. Гэхдээ Скай Резорт тэгээд хамгийн гол газраа эвдэрхий камертай байж байдаг газар юмуу? Тэр олон security нэртэй бие хамгаалагч шиг залуучууд тэгээд нэг хүүхдээ дагуулсан хүүхэн л 6 хүний хармааг уудлаад уудлаад утас тоншоод явахад анзаардаггүй хэрэг үү????
Тэгээд байршлыг нь олоод өгөхөд очоод шалгадаггүй цагдаатай, AMEI дугаарыг нь өгөөд 4 сар болж байхад сураг нь гардаггүй утсаа мөрөөссөн би 4 сар хүүгийнхээ Самсунг-ийг барьж, горьдлого тээсээр өнөөдөр бас л утсаа хулгайчид алдсан ижил зовлонтой Oyun Erdene-ийн цөхрөнгөө барсан бичвэрийг хараад ийнхүү бичиж сууна. “Сүртэйм бэ яасан, шинэ утас аваач” гэх хүн байгаа л байх… Уучлаарай, тэр 5 сая төгрөг надад тийм амар олддоггүй… Нөгөө талаар өч төчнөөн олон арван саяаар нь сар бүр татвар төлдөг би яагаад надад нэг удаа эрүүл мэндийн, эсвэл нийгмийн даатгалын үйлчилгээ, шүүх цагдаа гэх мэт төрийн үйлчилгээ хэрэг болохоор ингээд оогт тоосон шинжгүй байдаг юм бэ??
Төрийн нүүр харж суухгүй өөрсдөө хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгөөд, хувийн эмнэлэгтээ үзүүлээд, төрсний дараа ч элдэв тэтгэмжээ авалгүй төрд дараа болохгүй яваад байхад битгий давраад байгаачээ!!! Ажил олгогчийн хувьд өчнөөн олон жил олон тэрбум төгрөгийн татвар улсад төллөө, одоо би тэгээд хувийн мөрдөгч авч хулгайчийг олох уу? Яагаад төрийн албан хаагчид ийм сэтгэлгүй юм бэ? Тэр Улиастайн Соронзонболд, тэр Отгонмөнх жоохон сэтгэл гаргацан бол тэр байршил нь тодорхой, авсан хүн нь тодорхой, АМЕI нь байгаа утсыг олох үнэхээр тийм хэцүү юм уу? Үнэхээр олдохгүй байгаа бол 4 сар болоход нэг удаа миний утсыг аваад тайлбарлаад өгөх, эсвэл гарц гаргалгаа хэлэх тийм хэцүү юу? За миний утас дүүрч гэхэд ийм албан хаагчид тэр нэг ядарсан ноорсон гэрт нэг хүүхэд нэг хүчирхийлэгчид зодуулаад, нэг эмэгтэй алуулаад суухад бол тоож очихгүй гэдэгт ер нь бол эргэлзэхгүй болчлоо.
Сошиалаар нэг таагүй уур амьсгал үүсгээд яахав гэж олон юманд дуугүй өнгөрдөг ч өнөөдөр цагдаа нарын хүнд ялгавартай ханддаг, ажлаа хийдэггүй энэ байдалд үнэн дургүй хүрч энэ бичвэрийг орууллаа.
Иргэн Нацагдоржийн Энхжаргал (Улаанбаатар хот)
Сэтгэгдэл0
xelex ug oldoxgui bnaa.
Татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү амьдардаг мөртлөө юу ч хийдэггүй нэг хүний дүр зургийг иргэн ЭНХЖАРГАЛ ТОДОРХОЙ ГАРГАЖ ТАВЬЖЭЭ .Соронзонболд , Отгонмөнх нар ажлаа хий , эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг аа болино . ҮНЭНийг хэлсэний төлөө Т.ЭНХЖАРГАЛ ХОХИРОХ ЕСГҮЙ
Iim teneg tor bna gej yu bsiin bee? Tsagdaag shalgadag tsagdaagiin tusgai alba ajilladag shd.tedentei holbogdooroi.jinken chacgii n avdgiin shuu
Манай төрийн энэ тэнэг үйлчилгээнээс болоод л залуус эх орондоо бус гадаадад байхыг илүүд үзээд байгаа. Бас төр арчаагүй сэтгэлгүй албан хаагчдаа үхтэл өмөөрнө хамгаална. Улаан цайм жагсагч залууг дэвсээд байгаа цагдааг цалинг нь 20 хувь буурууллаа гэх шиг. Өнөөх өөрөө 200 хувь нэмчих биз.
Уйтгартай, гунигтай, стресстэй монголоос явмаар байна.
Тийншдээ яг цаг завгүй ажил хийгээд нийгэмд дараа болохгүй өөрсдийгээ авч явдаг арчаатай шударга иргэнд ингэж хандаж байгаам. Гэцүү. Бараг өөрөө нэг хүн дагуулаад тэр хөгжил хотхон руу нь явбал хурдан байждээ.
Ymar ch baisan EM iin salbartai holbootoi hun aminii hergiig unen zuvuur shalgana gej hezee ch baihgui ym bilee. " Yagaad shalhahgui udaagaad baigaa ym be " geheer "Bolohgui baina aa" gedeg. "Tegeed yah ym bolj baina " geheer "Nadad 1 bodson ym bii. Tegej baigaad martuulna " gedeg baigaa. "Ene murdun baitsaagch chini shalgahgui baina " gej deed darga prokuroruudad ni helehed avch heleltsehgui." Sejigten etgeeduud chini hudlaa yrid baina. Nuurelduuleed baitsaalt avaach" gehed "Huulindaa sejirtnuud uursdiiguu hamgaalj hudal hen bolno geed zaasan baidag ym. Bas senigten hohirogch nariig nuurelduulj baitsaalt avch bolohgui gesen zaalttai" geed gediigeed suuchihdag. 11 11 tuvd handahaar " holbogdoh baiguullaga ruu ni shilnuullee " geed butsaad nuguu ajlaa hiideggui tsagdaa prokuror deeree ireed tag duugui boldog. Turiin uilchilgee hej nernees tsaashgui.
миний найз утсаа хулгайд алдаад тэгээд хулгайсан хулгайчийн тэр дор нь бариад цагдаад өгөөд асуудал нь одоо 6 сар болоод байхад шийдэгдээгүй хулгайсан дороо утсаа дамжуулаж амжсан байгаа юм монголын цагдаа үнэн бүтэхгүй
Энэ дэлхийд монгол цагдааг бүтэлгүй гэдгийг мэддэггүй харь гаргиас ирсэн хүн гуай та буруу яриад бна. Өөрийгөө толинд харах цаг болжээ!!!
Цагдаа олоод авсан ч утсыг чинь өгөлгүй өөртөө авна. Тэдний тал нь бас хулгайч.
Монголын цагдааг татан буулгаад бүгдийг нь тараагаад, дахин цоо шинээр, шинэ хүм үүсээр бүрдүүлэхгүй бол бүтэхгүй болсон шүү !!!
Та хаана ямар улс оронд амьдарч байгаагаа гар утсаа алдах хүртэл ойлгоогүй явсан юм шиг байна.
хулгайчдаа сая төгрөгний гар утасны тухай ярьж битгий хулгайгаа бүрхгдүүлээд бай улсын үйлдвэр заод банк санхүүг хулгайлснаа яах гэж байнаа энэ чинь жинхэнэ хулгай шүү гар утас хулгайлсан хүнд 10 жил өгөөд өөрсдөө гар утасны чинь зардал 10 саяд хүрч байгааг юу гэх вэ тэр бүү хэл хагс миллиард төгрөгний машин унаад бэнзин масло улсаас хийгээд авгай хүүхэд аминдаа унадаг хулгайчид хулгайч биш юм уу ард түмний татварын мөнгө ард түмэн татвар өхөө болиочээ монгол банкинд байсан гурван мянган доллар яасан бэ монгол банкийг хоосолсон монгол банкны хулгайчдаа монголын украйн шиг нацистуудаа барууныхантай хуйвалдагчдаа монгол банкны захирал баярт сайхны цуглуулсан доллар яаваа украйныг дуурайсан хулгайчдаа
Tsagdaaa nar uursduu avchdag shd ee. Hulgaichiig ni duudaj uulzaad l utsiig ni avaad yavuulchdiin. Tegeed l hohirogchid utas chin oldsongui ee geed l boloo.
ТИЙШТЭЭ
Яг ийм юм болдог юм байна лээ дээ. Манай охин бас утсаа алдчихаад цагдаа царайчлаад л сууж байна. Монголын цагдаа бүрэн дампуурсан. Өөрсдөө жинхэнэ хулгайч нар
Алдсан хүн арван тамаа эдлээд хоцордог юм.
Энэ олон төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс өөрсдийгөө хэзээ татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг гэдгээ ойлгоно тэр цагт энэ улс хөгжинө!
Утас зэргийн зүйлийг ч тоохгүй байх! Дэлгүүрт орсон хулгайчийн масктай дүрс камерт бичигдчихсэн байхад огт тоохгүй, энэ танигдахгүй байна гээд л өнгөрдөг хүмүүс шүү дээ! Хулгайчтай нь хуйвалддаг юм уу? Эсвэл, далд илрүүлчихээд, тэр хулгайчийг ямар нэгэн зүйлд ашигладаг байх! Монголын нийгмийн амьдрал ямар ч итгэлгүй болчихсон байхгүй юу?
Кк хулгайчийг нь барьж өгөсд ч юмаа олж авч чадаагүй дээ. Хэн нь хулгайч юм
Хулгайн хэргийг Монголын цагдаа тоож хөөцөлддөггүй гэдэг ч үнэн шүү. Цахилгаан барааны дэлгүүр үзүүлэнгийн бараагаа алдчихаад юуны тулд олон камертай камераа шүүсээр байгаад нөгөө хулгайчийн сохор хүн ч танихаар олон зураг хөрөгтэй нь цагдаад өгөөд байхад цагдаа нь хөдөлж олж өгөөгүй гэсэн дээ.
Монголын цагдаа ч бүрэн дампуурч дээ..
Монгол улс хулгайчуудын орон болсон. Ихэс дээдээс эхлээд л хулгайлна шүүдээ.
Цагдаа нарын үнэн дүр царайг олж мэдсэн чинь их сайн олз шүү.
Монголын цагдаа бол төрийн алба биш Жензогийн хувийн хуулийн алба болоод удсан шүү дээ !
Монголд гурван сая хулгайч авилгачин олз ашиг мөлжлөгө шулааны донтой галзуучууд амьдардаг.
Монголын цагдаа жинхэнэ новш хахууль өгөхгүй бол хөдлөх ч үгүй өөрөсдөө хулгайч нар
Karanduulsan nutag us harsan dargatai Tsagdaa odoo bol ajil hiihgui ee.. Yumand chini setgel baij baij uneheer ajil hiideg humuus shat shataaraa devshij baij ajil zuv yavna shuu dee. Zuvkhun darga hamgaalahaar irsen humuus yu hiihev dee...
манай хүүхэд 2 гар утсаа алдаад /сургуулийн хүүхэд/ байршлыг нь олж өгөөд имай кодыг нь өгөөд байхад хөдөлж өгөөгүй дээ сүүлдээ өөрөө өөрөөсөө хулгай хийсэн болоод дууссан цагдаа энэ байдлаар өөрлөгдөхгүй ээ хүмүүсээ монголоос явцгаасан нь дээр
камер дээр хулгайлсан хүний дүрс нь байхад олж өгдөггүй юм байна лээ. Би саяхан автобусанд А50 хулгайд алдчихсан, цагдаад хэлээд ямарч хэрэггүй ш дээ.
Яг адилхан зүйл болсон. Миний охин утсаа таксинд хаячаад байршил тогтоогчоор нь хайгаад амгаланд айлын хашаанд гараад байхаар нь өөрсдөө очсон чинь нөгөө такси маань дүрээрээ зогсож байсан. Зураг энэ тэрийг нь аваад цагдаад өгсөн. Тэгээд л таг болсон. Одоо гурван жил өнгөрсөн байна. Охин минь тэр үед утсаа хүлээгээд сэтгэл санаа таагүй байсан. Би өөрөө халуун дээр нь хөөцөлддөг байж гэж их бодсон доо.
Цагдаа нарын үнэн төрх л дөө Одоо бас гайгүй болсон болов уу гэсэн худал юмаа 10 аад жилийн өмнө гар утсаа хулгайчтай нь хамт олоод өгөхөд хулгайчийг шууд явуулчдаг байсан.Хөдөөний цагдаа бүр хөгийн Дорноговьд вокзал дээр хэдэн залуус буугаад 1 лаац пиво уусан энэ бол хориотой гэхдээ ойр хавьд нэгч хүн байгаагүй дээ гэтэл нуувчнаас нэр цагдаа гарч ирснээ хүн бүрээс 50 к нийт 300 к болоод баримт ч өгөхгүй яваад өгч билээ Залуус буруу л даа гэхдээ хэлж сануулахгүй өлөн царайлсан юмнууд Дахиж Дорногвь явмааргүй санагдсан шүү уг нь 3 очдог билүү
delhiid hamgiin muu turiin uilchilgeetei uls bol oros mongol 2.Oris n zarim gazaraa arai deer baij magadgui.Ajilaa hiihgui hunees gar harna.Huniig yalgaj haritsana.Dalimguulj huviin hariltsaa togtooh gej uzne.Evgui baidald orohooroo buur hyasaj boono.Ard tumnii halaasnii munguur amidarch baigaa gedgee oilgodoggui.Tur tsali juuldah geed oilgotdon teneguudiin armi mongold l bna.Tsagdaanuudiig bie tomtoi tarhi jijigteigees n songodog n barag unen taldaa.
Гомдол гаргаа, Энхжаргалаа. 1111, цагдаагийн хяналт руу нь, хандаж болох бүгдэд нь ханд, бүү орхи!