Украинд явуулж буй Оросын цэргийн түрэмгийллийг Европын Холбооны бүх гишүүн улс эрс шийдвэртэй буруушаахын зэрэгцээ дайныг зогсоохын тулд ОХУ-ын эсрэг 5 багц хориг арга хэмжээ авсан бол одоо 6 дахь багц хоригийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Украинд үүссэн нөхцөл байдлын талаар Европын Холбоо, түүний гишүүн улсууд ба түнш орнууд болох АНУ, Их Британи, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын явцад өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ дээрх мэдэгдлийг хийлээ.
Түүнчлэн түрэмгийлэлд хамтран оролцож буй Беларусь улсыг буруушааж байгааг ЕХ-ноос Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Аксель Никэйз хэвлэлийн хурлыг нээж үг хэлэхдээ мэдэгдэв.
Оросын эзлэн түрэмгийлэгч хүч олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж буйг ЕХ буруушааж байна.
Оросын цэргийн ажиллагааг буруушааж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахын зэрэгцээ ЕХ-ны гишүүн улсууд Украинд цэрэг зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа ба цаашид үргэлжлүүлэн туслах болно гэдгийг сайд нар онцлон дурдлаа. Тухайлбал, 2 дугаар сарын 27-ноос хойших хугацаанд холбооны гишүүн орнууд Украины зэвсэгт хүчинд 500 сая еврогийн тусламж үзүүлжээ. Харин 2014 онд хямрал дэгдсэнээс хойш Украинд олгосон тусламж дэмжлэгийн нийт хэмжээ 17 тэрбум евро болж байна.
Украинд тусламж үзүүлэх, Оросын хориг тогтоох бүх арга хэмжээг АНУ, Их Британи, Канад, Норвег, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг холбоотон ба түнш улс орнуудтай нягт уялдуулан зохицуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоригт 40 гаруй улс нэгдээд байгааг хатагтай Никэйз дурдлаа. Хоригт нийтдээ Орос ба Беларусийн 877 хувь хүн, 62 аж ахуйн нэгжийг хамруулжээ.
Багц хоригууд түрэмгийлэгч талд асар их хохирол учруулж байгаагийн зэрэгцээ холбооны гишүүн улсууд, түнш орнуудад багагүй өртөгтэй тусч байна. Тухайлбал, эрчим хүчний хувьд Оросоос ихээхэн хамааралтай ЕХ-ны хувьд дээрх хоригууд хүнд тусаж байна. Энэ хамаарлыг багасгахын тулд:
-эрчим хүчний эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх
- цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй болж байна.
Түүнчлэн эрчим хүчний тал дээр Оросоос тодорхой хэмжээгээр хамараалтай Монгол Улс ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр эрчим хүчний аюулгүй байдлаар хангах нь зүйтэй гэсэн санааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.
Энэ ондоо багтан ЕХ нүүрс, газрын тос, байгалийн хийн хамааралтай байдлаа эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. Цаашдаа ЕХ-г илүү хүчирхэг, илүү чадамжтай болгох зорилго бүхий стратегийн үйл ажиллагааны чиглэл болох the Strategic Compass буюу “Стратегийн луужин”-г батлах тал дээр санал нэгтэй байна. Энэ бол дараагийн 10 жилийн хугацаанд ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь ерөнхий дүр зураг, зорилтуудыг тодорхойлох юм. Үүнд:
-Хямрал дэгдсэн үед илүү шийдэмгий, илүү хурдтай ажиллах
-Хурдан өөрчлөгдөж буй аюул заналаас иргэдийг хамгаалах,
-Шаардлагатай чадамж ба технологид хөрөнгө оруулах
-Нийтлэг зорилтуудад хүрэхийн тулд бусад түншүүдтэй хамтран ажиллах
БНФранц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн: Энэ дайны улмаас Монгол шиг улс орнууд валютын ханшийн өөрчлөлтийн томоохон цохилтод өртөж байна. Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс, төмөр замын тоног төхөөрөмжүүд импортолдог орны хувьд Монгол Улс томоохон хүндрэлтэй тулгарч байна.
Франц болон бусад улс орнууд хүнс болоод хөдөө аж ахуйн салбарт учирч буй эдгээр үр дагаврыг багасгах талаар хамтран ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр Франц улс Монголтой тууштай хамтран ажиллах болно. Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний салбарын биеэ даасан байдлыг бэхжүүлэх талаар хамтарч ажиллана. Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд Монголд нөлөөлөхгүй байлгах үүднээс өөрсдийн зүгээс бид анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. НҮБ-ын идэвхтэй гишүүн, мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудалд бид дэмжлэг үзүүлэх болно.
ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенберг: ОХУ буруу ташаа мэдээлэл цацах байдлаар олон улсын яриа хэлэлцээнд нөлөөлж, Украинд бий болсон бодит нөхцөл байдлыг гажуудуулан тайлбарлахыг оролдож байна. Бид гярхай ажиглан харж байх ёстой. Нэг улс нөгөө улс руу ийм зэвсэгт халдлага хийнэ гэдэг бол байж боломгүй зүйл. ОХУ энэ түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байна. Түүнчлэн дайны учир шалтгаан, мөн чанарын талаар буруу мэдээлэл түгээж байна.
БНПольш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойко:
Манай улс Украины 2,7 сая дүрвэгчдийг хүлээн авсны 80-90 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байна. Ингэснээр хамгийн олон тооны дүрвэгсэд хүлээн авсан орнуудын нэг болж байна. Украины дүрвэгсдэд чин сэтгэлийн тусламж үзүүлж, тэдний аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр ажиллаж, эрүүл мэндийн ба бусад үйлчилгээг хүргэх талаар арга хэмжээ авч байна.
БНБолгар Улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов:
Энэ дайныг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Дайны улмаас олон сая украинчуудын амьдралын чанар доройтож, нутаг орноо орхин явахаас аргагүй байдалд хүрчээ. Манай улс НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран дүрвэгсдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Болгар улс Украины 75 мянган дүрвэгсдийг хүлээн авсан. Манай засгийн газар, ард иргэдийн зүгээс 1,7 сая еврог дүрвэгсдэд зориулан хандивлалаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески:
Бид ЕХ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хэрвээ бид Орост байсан бол ийм мэдээлэл хийх боломжгүй байсан. Учир нь, тус улсад хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдлыг байнга зөрчдөг. Тухайлбал, Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг сүлжээг хаасан. Энэ дайн бол утга учиргүй, харгис түрэмгийлэл мөн гэдгийг давтан хэлье.
Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф:
Дэлхийн II дайнаас хойших энэхүү томоохон түрэмгийлэл нь НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн хэрэг мөн. Энэ бол хүний эрхийг зөрчиж буйн нэг илэрхийлэл юм. Аливаа үл ойлголцсон асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэдэг. Жижиг улсыг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч шийдвэрлэж болохгүй.
Канад улс Украины засгийн газар, эрэлхэг зоригт ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хүмүүнлэгийн тусламж болгож 45 сая долларыг зарцууллаа.
Дайнтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал үлэмж доройтлоо. Украин болон Оросын экспортын бүтээгдэхүүнээс, тэр дундаа улаан буудайнаас олон улс орон хамааралтай байдаг. Хүнсний аюулгүй байдал, эмзэг бүлгийн хүмүүсийн хоол хүнсний асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
Энэ тал дээр Канад улс Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл хэрхэн нөлөөлж байгааг бид анхааралтай ажиглаж байна.
Өөрсдийн байр суурийг илэрхийлснийхээ дараа элчин сайд нар Монголын сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариуллаа. Тухайлбал, ардчилсан нээлттэй улс болох Монголын иргэдэд виз олгох асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа бөгөөд удаашруулж буй асуудал байхгүй, виз олголт бол ЕХ-ны гишүүн улс орон тус бүрийн өөрсдийнх нь асуудал гэдгийг Чех улсын элчин сайд онцлон дурдлаа. Мөн Финланд, Шведийн тухайд аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй учраас тус хоёр орон хүсэлтээ гаргасан болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Оросын эсрэг хоригийн үр нөлөө хэзээ гарах вэ гэдэг нь тодорхойгүй, гэхдээ энэ утгагүй дайныг нэн даруй зогсоох ёстой, бүх зүйл Кремлиэс хамаарна гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон ЕХ-ны төлөөлөгчид дурдлаа.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, энэ дайныг ЕХ, АНУ олон жилийн туршид Украинд зэвсэг нийлүүлэн, үндэсний хэт даврагсдыг оросуудын эсрэг өөгшүүлэн турхирснаараа эхлүүлсэн. Одоо ч гэсэн дайныг зогсоох гээд байгаа юм бол юунд Украины армийг зэвсгээр хангаж, санхүүжүүлээд байгаа юм?!
1
umhii Russian troll naad am aa hamhi. mongol ruu dairaad irvel chi omd oo shuvtlaad zogsoj baih shaar baina
Чинийхээр тэгээд ялагдаад алуулаад арчуулаад устгуулаад, дараа нь оросын боол болоод байж байх ёстой юм уу?
Чи муу битий гуцоо !
АРАЙ Ч ДЭЭ , ӨӨРСДӨД ӨӨ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИАД , МОНГОЛЧУУДЫГ НАРНЫ ЗАЙГААР АМЬДАР ГЭНЭ ҮҮ ? РИО ТИНТО НЬ ЗӨВШӨӨРӨХ ЮМ БОЛОВ УУ ? ОРОСЫГ ХҮЧГҮЙ БАЙХАД НЬ УКРАИНЫГ НАТО - Д АВАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ . БУДАПЕШТИЙН МЕМОРАНДУМ ААР УКРАИНД БАЙСАН ЦӨМИЙН ЦЭНЭГТ , ТИВ АЛГАСАГЧ СС - 18 ,СС - 24 АНГИЛАЛЫН 176 ПУУЖИНГ ТА НАР ӨӨРСДӨӨ ОРОСТОЙ НИЙЛЖ НОХОЙТОЖ БАЙГААД УСТГУУЛСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО БОЛСОН ЧИНЬ НЭГ Л УКРАИНД ХАЙРТАЙ УЛСУУД ГАРААД ИРЖ. УКРАИН ДАВУУ БАЙДАЛ АА ХАДГАЛЖ ТУСГААР ТОГТНОЛ ОО ХАДГАЛЖ ҮЛДЭЖ ЧАДВАЛ , ЦӨМИЙН ЗЭВСЭГЛЭЛЭЭР ХӨӨЦӨЛДӨХ ЁСТОЙ ГЭДЭГ ЗАРЧИМЫГ БАРЬДАГ УЛС НЭГЭЭР НЭМЭГДСЭН ГЭЭД Л БОД. ИНГЭХЭД ХҮНИЙ НУТАГТ ЭЛЧИН ГЭЖ ОРЖ ИРЧИХЭЭД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЖ ҮЗЭЛ СУРТАЛЫН ДАЙН ХИЙГЭЭД БАЙДАГ ЭД НАР ЕР НЬ ХЭН БЭ ?
Та бүхэн наад юмаа нутагтаа очиж ярьцгаана уу . Монгол улсад хэвоэоийн хурал хийж монголчуудыг 2 дохь узрайн бүү болгочихоорой .Суугаа улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэдгийг хэлчихье .Суугаа улсаа хүнлэтгэн үзнэ үү . Дайн бараг та нараас болж гарсан гэж мргэн би боддог оо хэлчихье . Канад ,Болгар , АНУ , Франц Польшчуудаа та нар өөрсдөө энэ дайнд дээд зэргийн нөлөө үүрэгтэй оролцож ДАЙНыг эхлүүлсэн шүү дээ .Нутагтаа харьцгаа . Тэндээ очиж мэдэгдэл хэвлэлийн хурлаа хийцгээ . МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭРЭЭС МОНГОЛЧУУДЫН ӨМНӨӨС МЭДЭГДЭЛ ГАРГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ДАА . ДАХИН ХЭЛЬЕ . ДАЙНЫГ ТА НАР ЭХЛҮҮЛСЭН
болгар ч бас юув дээ.. Cоц - змын үед Moсквад унгахад Cофид өмдөндөө баачихсан байдаг. Mосквад найтаахад Uлаанбаатар аль хэдийнээ ханиад хүрчихсэн байдаг - гэж монгол болгар 2 -ыг гадныхан шоолдог байсан даа..
Tegeed yu gej, nasan tutrshdaa shooluulj deerelhuulj baimaar baina uu?
Маниус нээрэн элгийн шүү, санал асуулгаар оросуудын 80% нь Болгарыг ах дүү гэсэн, Монголыг 3% ккк.
орос дэлхийн хоёр удаагийн германы фашизм нацизмын боолчлолд орохоос анх удаа ЛЕНИН тэргүүтэй ЗХУ хоёрдох удаа СТАЛИН тэргүүтэй ЗХУ авран хамгаалж зөвлөлтийн 40 сая улаан армийн цэрэг амиа өгсөн Гэтэл баруун ёвропийн холбооны одоогийн гишүүн орнууд зөвлөлтийн улаан армийн цэргийн дарга генерал офицер байлдагчдын дурсгал удирдагчдыг нурааж бузарлаж мөнхийн галыг унтрааж гитлер бандер үндэсний фашистуудыг баатар болгон гудамж талбай дурсгалт газрыг тэдний нэрэмжит болгосон амиа өгсөн улаан цэрэг фашист ялгаагүй болов ЗХУ-ын фашизмтай тэмцсэн үйл хэрэг ул мөргүй болгож санаатай балартуулж түүхийг ор тас мартуулахыг хүсч сургуулийн сурах бичгээс хасав домбассын орос үндэстнийг найман жил аллаа ОРОС ХҮН НИНЖИН СЭТГЭЛТЭЙ АЛУУУЛЖ АЛЖ байгаа хүмүүсийг хараад сууж чаддаггүй юм СОВЕСТЬ гэдэг үг зөвхөн советын ЗӨВЛӨЛТ ХҮНД орос хүнд зуршмал зөвлөлт маягийн ёс суртхуун хэв шинжит юм
Путины түрэмгийлэлийг эсэргүүцсэн мэдэгдлийг Монгол улс яаралтай гаргах ёстой. Украины энгийн ард түмнийг алан хядаж бгаа алуурчид Гаагийн шүүаэд яллөгдах ёстой
Жоохон юм уншиж судал. Дараа нь цор цор гэх хэрэгтэй. 2014 оноос Донбасст алуулсан 14 мянган иргэний төлөө хэн дуугарч байсан юм бэ??? НҮБ үү АНУ юу эсвэл ЕХ дуугарсан билүү???
путинаас өмнө найман жил путины оросиргэдийг алж хүчирхийлж байхад барууны харгисууд яагаад нүдээ аниад сууж байсан бэ украйн зөвлөлтийн бүгд найрамдах улс байсан одооч хэвээр байна ЗХУ зөвлөлт украйныг фашист улс болгоод өгөөч гэж түрээсээр өгөөгүй билээ гэтэл ардчилсан улс гэдэг чинь явсаар байгаад нацист фашист улс болж хувирч байгааг юу гэх вэ
Хүний эрх, эрх чөлөө ардчиллыг эрхэмлэсэн монгол хүмүүс дэлхийн нийт олонтой хамт Пүтины дайныг эсэргүүцэж, Украиныг дэмжиж байна
худлаа шаа чи монголын ард түмэн биш гадаадаас ирсэн нацист байна
Зочин 202.9.47.36 17 цагийн өмнө Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, энэ дайныг ЕХ, АНУ олон жилийн туршид Украинд зэвсэг нийлүүлэн, үндэсний хэт даврагсдыг оросуудын эсрэг өөгшүүлэн турхирснаараа эхлүүлсэн. Одоо ч гэсэн дайныг зогсоох гээд байгаа юм бол юунд Украины армийг зэвсгээр хангаж, санхүүжүүлээд байгаа юм?!
За тэрэн шиг худлаа юм байхгүй шүү. Монгол улс фашизм нацизмыг эрс эсэргүүцэж байна. Энэ бол 21 р зуунд байж болшгүй үзэгдэл. Фашизм бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Тийм учраас орос улс фашизмыг 2 дох удаагаа бут цохих ёстой.
14 onoos hoist huuhed hugshidiig tamlan alj baihad duugarch baih ni yasan yum be 14000oros irgediig oros bolohoor duugaraagui seri irak libido olon says allaga uildsenee yah be
Nato g l ustga
өөрт н харь хамаагүй юмны төлөө санаа зовдог овоо сүнс ээ чи?
Төвөө сахих нь алзийтэй байх Эд нар нисээд алга болно бид нар л үлдэнэ шүү дээ
Зочин 202.9.47.36 17 цагийн өмнө Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, энэ дайныг ЕХ, АНУ олон жилийн туршид Украинд зэвсэг нийлүүлэн, үндэсний хэт даврагсдыг оросуудын эсрэг өөгшүүлэн турхирснаараа эхлүүлсэн. Одоо ч гэсэн дайныг зогсоох гээд байгаа юм бол юунд Украины армийг зэвсгээр хангаж, санхүүжүүлээд байгаа юм?!
АНУ, Канад, Европын Холбоо л Украйныг тархирч, зэвсэглэсэн ш дээ...
ЕХ, Ану чинь ийм худалч гүтгэгч нар байдаг юм уу ??
Европчууд уугуул индианчуудад америк канадын газар нутгийн эргүүлэн өгөх ёстой.
Засссс. Бүүр нийлчихээд Монголчуудын тархийг угаадаг болоо шив дээ. Мөрөөрөө байгаа Монголыг бүү оролд.
Орос Украин хоёр ярьж тохирч чаддаггүй нь ямар харамсалтай юм бэ? Дайнд хоёулаа хохирч сүйрч байна. Эгэл жирийн хүмүүсийн амь насаар тоглон, улс орноо сүйрүүлж байдаг ямар бодлогогүй амьтад вэ? Дайн түрэмгийлэлд хохирол, сүйрэл л байдгаас биш, ач холбогдол, сайн сайхан үр дагавар гэж байх уу? Муу муухай үр нөлөө нь хил залгаа манай оронд ч мэдрэгдээд байгаа юм биш үү?
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, энэ дайныг ЕХ, АНУ олон жилийн туршид Украинд зэвсэг нийлүүлэн, үндэсний хэт даврагсдыг оросуудын эсрэг өөгшүүлэн турхирснаараа эхлүүлсэн. Одоо ч гэсэн дайныг зогсоох гээд байгаа юм бол юунд Украины армийг зэвсгээр хангаж, санхүүжүүлээд байгаа юм?! гэжээ. ТА БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ГЭЖ!
Чи одоо өөрийнхээ тэнэгийг ингэж гай хуулах ямах хэрэг байнаа ?!
Орос улсаа түших ард түмний нэгдэл гээчийг Оросууд шоолоод даапаалаад "Не лай!" гэж гэнэлээ шүү !!!
1921 онд ленин германыг ялаад 60 сая хүн үхээд ЗХУ-ыг байгуулсан 20 хон жилийн дотор СТАЛИН социализмыг байгуулаад Германы эсрэг дэлхийн 2-р дайнд ёвропийн 274 дивизийн эсрэг байлдсан ялсан японы милитеризмыг ЗХУ америк хятад солонгос ялсан ЛЕНИН монгл улсыг байгуулж СТАЛИН социализм байгуулж СТАЛИНЫ сургуулийн сурах бичгээр сурч сталины байгуулсан их сургуульд сурч төгсөцгөөсөн одоо монгол улсын ард иргэд капиталист олигарх оффшорчин помещик газрын эзэд банк санхүүгийн мөнгө хүүлэгчдийн гадаад дотоодын мөлжигчдийн дарлал боолчлолд байна
Vnen ylah bolno oros oron mandtguai
.Орос дахин Европыг фашизмаас, мөн бактериологийн дайнаас аварлаа. Европ үүнийг ойлгохгүй байна.Харамсалтай.
Ардчилсан зарчмаар бол хэсэг мөнгөтэй этгээд хуйвалдан цөөнхийг дарамтлахыг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд олон ургалч үзлийг тунхагладаг. АНУ, ЕХ нд өөрийн ашиг сонирхол ,байр суурь бий.Бид хүлээн зөвшөөрнө. Харин Монгол улсад бас өөрийн эрх ашиг,байр суурь бий. Энэ байр суурийг АНУ ч, ЕХ ч хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ бид зөвхөн тэднийг аялдан дагалдах ёстой бол энэ ардчилал ч биш,тэгш эрх ч биш.Нэг бол ардчилал,тэгш эрх гэсэн юм огт байхгүй гэдгийг тэд тунхаглах ёстой. Тэгвэл бид АНУ гэсэн дарангуйлагчийг хүлээн зөвшөөрье. Хэрвээ ардчилал гэж юм байдаг, тэгш эрх гэж юм байдаг гэвэл бид, тэгвэл бидэнд бас эрх ашиг бий гэж хэлье. Монгол улсад Монгол улсын эрх ашиг гэдэг юугаар ч солихгүй эрх ашиг бий. Бид хоёр хөрштэйгээ хэзээ ч тэрсэлдэхгүй. Яг энэ зарчмыг 1990 онд АНУ н ТНБД Жеймс Бейкер Монголд айлчлахдаа бидэнд зөвлөсөн юм. ОХУ тай ч, БНХАУ тай ч бид хаа холын ижил хүйстнүүдийн шахалтаар сөргөлдөхгүй.
Mongold ANU-iin tsereg bairsshaagui, holbootnii gereegui. Bidniig yaj hamgaalah yum?
Бүтэн , жилийн турш ил тодоор нацист үзэл санаагаа тунхаглаж байсан бандерууд 14 биш,140 биш,1400 бмш,14000 орос хүнийг зөвхөн эх хэлээрээ ярьсны төлөө алан хядсан байхад хүний эрх ардчилал донгосдог энэ хоёр нүүртэй хүн хогнууд хаана байсан бэ.Тэгсэн атлаа Шинжаанд хүний эрх зөрчлөө гэж юугаа солиороод донгосоод яваа нь сэжгийн ёс зүйтэй зарчимтай англосаксуудыг үзэн ядах үзлийг төрүүлж байна. Тэдний тунхагладаг хүний эрх хаачсан бэ. Манайд бас сэжиг хүрэм ёс зүйтэй хүн хогнууд орос хүнийг алж болно гэж байна. Тэд хэн бэ. Ардчиллаар халхавчилсан нацистууд дэлхий даяар тархсан байна.
Сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийгөө хангаж чадахгүй царай алдаж байж биднийг тэдний худал үгэнд итгэж өөрсдийгөө золиосолно гэж эд яаж бодож чадав аа. Бидний төлөө монгол хүмүүс хохир гэж байгаа бол хол очиж хуц гэж хэлье. Барууны хөрөнгө оруулалт бол зээл нэртэй занганд хийж аваад боолчлох схемтэй нь тов тодорхой. Одоо манай улсыг түрүүчийн зээлүүдээр багалзуурдах гэж байна. Манай улсыг ажиглаж байна гэж канад шулам заналхийлж байна. Энэ нөгөө ардчилал нь уу.
Орос Украйны дайны хариуцлагыг фашизмыг дэмжин өөгшүүлсэн сүүлийн 10 наран жил орос улсын эсрэг өдөөн хатгалга элдэв хоригийн үйл ажиллагаа явуулсан Европын холбоо болон НАТО хүлээх ёстой.
Сүүлийн үед Европын , нато холбоо нэртэй улсууд яагаад гэнэт Монголыг сонирхоод уулзалт цуглаан хийгээд сайжраад байна. Оросыг хүчгүйдэлэх гээд Украиныг ашиглаад үр дүнгүй болонгуут Оросын хөрш орон манайхыг ашиглах гээд байгаа юм биш биз дээ. Ядуу буурай хэдэн доллар өгвөл юу ч хийхээс буцахгүй гэж хэдхэн хүний төлөөллөөр сэтгээд. Хэчнээн оронд энийн сахиулна гэж ороод үнсэн товрог болгоод хамаг хэрэгтэй гэсэнг нь тоноод гэнэт гараад явчихдаг түүхэн үйл явдлын ул мөр одоо ч хэвээрээ байгаа улс олон бий. Дотоодынхоо ядуу архичин мансуурагчдаа зөнд нь хаяаад хот мужаар нь ялгаад хөгжлийн хэдэн янзын төвшинд байгаа улсууд шүү дээ.