Тэрээр нэгэнтээ эхнэрийнхээ авч өгсөн шинэхэн ботинкийг мөрийтэй тоглож алдчихаад хөл нүцгэн харьсан тухай их л эд бах, эр зориг болгон ярьсан нь бий. Гутлаа тавиад мөрийтэй тоглох нь яахав эр зориг, эрх чөлөө юм байлгүй. Харин алдчихдаг нь ёстой “юу вэ,юу вэ, юу вэ” биш үү. Өөрийгөө хэн бэ гэдгийг юу ч эргэцүүлж бодохгүйгээр ил цагаан илчилж байгаа нь сайн хэрэг мэт санагдах ч, цаана нь бөөн асуудал. Аливааг эргэцүүлж боддог нэгэнд бол гутамшиг. Улс төрч гээд байгаа нөхрийн хувьд бол байж боломгүй асуудал. Хамгийн хөөтэй юм нь, Гадаад их гүрнүүдийн тэрбумтан эрх баригч ноёд, тэдний тагнуулчид аливааг тунгааж бодоод, эргэлзээд байхааргүй түвшний сэтгэлгээтэй, огт гэгээрээгүй нөхрийг улс төрчдөөс хайж, судалж байдаг дамшигнууд гэсэн. Тэд өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөгөө, захиалгыг нь эргэлзэхгүйгээр шууд гүйцэтгэчих, мөнгө эрх мэдэл, албан тушаалд нугасгүй нөхрийг л олж тухайн улс үндэстнийх нь дээд эрх мэдэлд хүргэх алтан дүрэмтэй. Хариуд нь тухайн улс орны Төрийн эрх мэдэл, байгалийн баялгийг нь нөгөө төлөөний нөхөр, түүний хамтарсан бүлэглэлээр дамжуулан эзэгнэдэг жамтай гэдэг нь дэлхий нийтэд улам бүр илчлэгдсээр одоо маш тодорхой болчихоод байгаа. Тэр дүрмийн хүрээнд, Социалист системийг нурааж, гишүүн асан бага буурай орнууд руу шуналын шүлсээ савируулж, төлөөний нөхрөө хайж байсан Капиталист гүрнүүдийн өгөөшинд бүртгэгдсэнээ, гутлаа бооцоонд алдчихаад гудийдаггүй мань эрд ойлгох сэхээ байж таарахгүй л дээ. 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд, Ардчилсан холбоо эвсэл 50:25:1 харьцаагаар дийлэнх олонх биш ч яламшаан болж, анх удаа Төрийн эрх мэдэлд хүрлээ.
1997 оны хавар Капиталист ертөнцийн боссууд, геологи, уул уурхайн Олон улсын бага хурал нэрийн дор Э.Бат-Үүл нарын нөхдийг, Олон улсад “Хорт Боб” хэмээн авгайлдаг, алуурчин, зальхай луйварчин Фрийдландын эх орон Канад улсад дуудах нь тэр!!! Э. Бат-Үүл нар ч Капиталист том улс үзэхээр ухаан жолоогүй баярлаж, гялс манаргаад хүрчихэж, тэнд юу ч болсон юм хэн мэдлээ.
Харин Э.Бат Үүл, Фрийдланд гэдэг баян эр толгойноос минь үнэтэй бэлэг өглөө гэж нөхдөдөө мэдээлэл алдсан гэдэг. Ингэж л бид Фрийдланд гэгчийн нэрийг анх дуулсан даа. Э.Бат Үүлийн толгойноос үнэтэй тэр бэлэг юу байв. Мань эр бэлгээ хаачуулсан бол. Одоо оффшорт орооцолдуулаад байгаа тэр золиг биш биз. 3x3 орчим хэмжээний, түүнээс ч том байж мэдэх, хосгүй ховор очир алмаз байсан мэдээлэл тэнэж л явсан. За за юу ч байсан, хаачуулсан ч байсан Үүл бааваа маань толгойгоор үнэлэгдэх том бэлгийнхээ хариуг барих л ёстой болж. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэж өвөг дээдсээс бичиглэн үлдээсэн нэг лут дүрэм бий. Мөд удалгүй 1997 оны сүүлээр байх аа, Ц.Элбэгдоржийн засгийн газрыг түлхэн унагаж, Халзан Ганболдоор халхавчилан хэт нь Э.Бат Үүлийг Ерөнхий сайдад зүтгүүлэх ажиллагаа явсныг бид тов тодорхой санацгааж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди тухайн үеийн хуулиар хориг тавьсаар, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээ үргэлжлүүлсээр, 1998.10.02-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой болоод байсан, аливааг заавал эргэцүүлэн боддог, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн ажиллагаа явагдав. С.Зоригийн амийг хэн хөнөөв. Хэн хилсээр, нууцаар цаазлав. Хэлмэгдүүлэлт өнөө ч үргэлжилсээр байгаа биш үү. Эгэл жирийн иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилсээр яллачихаад гэм буруугүй нь илчлэгдэхээр суллах аргаа мэдэхээн байчихдаг, бусдын заавар зөвлөгөөг эргэцүүлэн бодож өөрийнхөөрөө зүтгэдэг, доктор М.Энхсайханыг хийсэн төсөл нь огт хэрэгжээгүй, хэнд ч хохирол учраагүй байхад төслийнх төлөө шоронд хийчихдэг ямар хууль, ямар шүүх орчинд хөмрүүлчих вэ, бид. Бүх дэлхийг захирах хязгааргүй шунал тачаалаа нуудаггүй, Барууны тэрбумтан ноёдын бууны нохой, тэднээс санхүүждэг байж тун магадгүй гэх хардлагад өртдөг, Хүний эрхийн үндэсний комисс гэх сүржин байгууллага хаачсан бэ??? Өнөө цагийн Ардчиллын манлайлагч, Улсын Баатар гээд байгаа Үүл бааваа Манлайлагч мөн үү? Арай толгойгоо мөрийнд алдчихаад мунгинаж яваа гадныханы боол биш биз.
Тэр нэг ээлжиндээ УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй байж байгаад Улаанбаатар хотын дарга болж доошоо орсон хачирхалтай явдал болов. Түүний хотын даргын сэнтийд залраад хийсэн түүхэнд мөнхөрсөн, нэгэн цуут ажиллагаа бол Нийтийн хувьсгалын аугаа их жолоодогч В.И.Лениний хөшөөг нийтийн нийгмийг үнсэн товрог болгохыг мөрөөдөгч нарын захиалгаар буулгасан гэх гаргалгаа цохиж л явсан. Арга ч үгүй юм. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг ертөнцийн дүрмийг бидний өвөг дээдэс ийнхүү цэцэлсэн билээ. Хөшөө дурсгалаар оролдох нь тэнэгүүдийн үйл бөгөөд түүхийн эсрэг гэмт хэрэг, нүгэл болно. Нүгэл нүдээрээ гардаг гэдэг. Түүх харах болно. Фрийдландын гарын түнш, Э.Бат Үүлийн хойноос, Хотын даргын төлөө УИХ-ыг хөсөр хаяж, үхэн хатан зүтгэсэн нөхөр бол Үндэсний бөхийн Улсын аварга Д.Сумьяабазар. Бөх хүн бүдүүн хадуун ч гэдэг үг бий. Бөх хүн бүдүүн өвсөнд гэх хэлц үг ч бий. Аварга маань, юу хийгээд, юутай орооцолдоод жудагтаа цөв оруулаад явна даа. Бурхан тэнгэр минь. Тэр уул уурхайн сайд байхдаа нөгөө л Фрийдландаас 10 сая ам.доллар хармайлсан гэх дуулиан тэгсхийгээд нам болсон. Ямар ч гэсэн Улаанбаатар хотын даргын сэнтий УИХ-ынхаас хол илүү үнэтэй бололтой. Идүүрэндээ байна уу? Өөр стратегийн онцгой ашиг сонирхол байна уу, гэдгийг Хэнбэ гуай хэлж өгөх юм бол. Үндэсний аюулгүй байдалд маш ноцтой хохирол учруулахуйц иймэрхүү илт бохир ажилагааг \операцыг\ судалж, тандаж учрыг нь олдог байгууллага маань юу билээ. Зүгээр л толгойг нь илээд, хувь хишиг горилж суудаг нь “юу вэ, юу вэ, юу вэ”. Үндсэн хуулиар ард түмнийх байх ёстой, Төрийн дээд эрх мэдэл хаа явнаа !!! Өнөөгийн дүр төрхөөр бол авилгачдын гарт оржээ. Эцэг өвгөдийн амиараа үнэлэн, бидэнд үлдээсэн эх орон, зөв хүчирхэг засаглалыг мөрөөдөж, түмэн олныхоо төлөө сэтгэлээ чилээж,үнэнийг мэдэхийг оролдож явдаг мань мэтийн эгэл жирийн Монголчуудын хохь нь болох уу? Үгүй дээ. Үгүй. Мөнх хөх тэнгэр одоо л бидэнд тусал !!! Бид чадна.
Хөвсгөлийн малчин Ай.Маджавын “Төрийн төлөө оготоно” цувралаас...
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Сэтгэгдэл(32)
Авилгач, хулгайч болоод ял аваад явсан юм биш үү?
Бат-Үүл өөрийн дүү Батхүү, түүний хүү нарыг хамруулан Эрдэнэтийн 49 луйварт гар дүрсэн байдаг. Ер нь эвгүй царайтай, өөдгүй хүн дээ.
АН Америкийн бууны нохой, утсан хүүхэлдэй гэдгээ батлав. Украины фашистууд, Украины алан хядагчидыг дэмжиж байгаа АН бол фашист, алан хядагч нам юм. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй.
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Хаанахын тэнүүлч нь Женко гийн захиалгаар иймэрхүү хэн ч тоохгүй нохой шинэшлэхгүй ийм юм эрээчиж тачаадаж суудаг бнаа хөөрхий.
Ene salag hulgaich odoo nadoel
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
1992 0ni VXiig xenii xen xen ANU iin citgel zvich zojef obertonii zaxialgaar ANU iin ediin zacagiin aluuchidii xaranxui Coxor bodlogiig manai eeriin AT nii bolbcoruulj 1990 eec 1992 on xvrtel bvx Ard niiteer xelelstvvlj bilen bolcon ix zacag VX iig xe xen vgvi xiij Amerk maygiin VX iig mongold urilaggvi zochinoor oruulj ircen cuuri vndecleliin ni Vnen zebeer gargaj tabix ni shudarga yocond niistex bolno AN nd bvx buruug toxox ni ervvl bu vzegdel MAN ene xeregeec multarch vldex vndecl baixgvi iimerxvv UT iin xiirxel ni tvvxiin aldaag Zacxad nost toi zabxaral nugalaa bolox bolno gedegiig ali i taldaa anxaarbal Zoxino
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Үнэн. Хятад улс ардчиллыг сонгосон бол өдийд эдийн засгийн индексээрээ хоёрт орж чадахгүй хөгжихгүй энэтхэг шиг таван зуун зургаан зуун сая үгээгүй ядуу иргэдтэй байх байсан.
Хоцрогдсон хар массаар ардачилагчдыг нүдүүлдэг. Сонгуульд ялчихаад ман чууд хамгийн түрүүнд ардачиллаа магтаад амёрик явж тусламжаа авдаг. Капиталистуудаа муулж тэдний тусламж дэмжлэгээр амьдралаа залгуулдаг. Сонирхолтой парадокс шүү.
Ардчилал аюулд орлоо! Ардчиллаа аварья! Бат-үүлийг нэн даруй сулла! NO ger horoolol!
Энэ өгөр хүүр манлайлан хулгайлдаг дээрэмчин, үхсэн элэнцэгний баатар бхав Эби дээ л баатар бх,үл бүтэх нөхөр.
бат үүл тийм ч энхийн цагаан тагтаа биш, цэвэр гартан ч биш шүүдээ. шүүх буруу шийдээгүй гэж боддог. ялт үйлдэл хийсэн бол ялаа эдлэх нь ардчиллын алтан дүрэмдээ хө Бат үүлээ
Ардчилалгүй улс Казахстан лугаа болноУдахгүй Путин улсаа тарааж ертөнцөд ганцаардана
Соц нийгэмд шаар шавхруу байсан хүн шдээ, Хамгийн хойд талын Дархадын суманд газар заагдаж очиж байсан новш,хулгайч.Тэр үеийн Хөвсгөлийн багш нар одоо ч амьд шүү, гэрч нар олон. Тийм ч учраас Социализм, коммунистууд гээд үзэхгүй,жинхэнэ хүн хог.
Ер нь Бат-Үүл, Элбэгдорж тэдний хамсаатан АН-ынханыг нэг сайн шалгаж, ард түмэнд тарьсан гай ланчигийг илчилдэг арга байдаг бол хэдэн зуундаа үл мартагдах гавьяа болох бизээ. Даанч Монгол төрд ийм гарьяа хийх удирдагч төрөх болв уу
хулгайч болсон байна шүү
1990 оны Нэг нийгмээс Нөгөө нийгэмд шилжих Түүхэн үйл явцыг манлайлагчдийг Одоогийн залуус ойлгох гэж Олон өнцгөөс харах л ёстой.
Буриадуудаа Монголчууд дуракууд биш.
Энэ малчин бас шаггүй эх оронч сэтгэл зүрхтэй нэгэн гэж харж байна. Өөрийн үгээр үзэл бодлоо маш бодитойгоор харж бичсэн гэж үзлээ.Үнэхээр ийм бэртэгчингүүд гадны гар хөл болж худал үнэн тэдний үгийг тоть мэт үнэнд тооцон бусдад мэдэмхийрч сурталддаг луйварчингууд захаасаа л Монголоор нэг байна,тэгээд өөрийгөө Баатараар цоллож гавьяа байгуулсан хүн шиг загнахыг нь яана гээч.
Хотод мөрийтэй тоглоод, хулгайч дээрэмчидтэй сүлбэлдээд хэрэгт орчих гээд байхаар нь аав нь хэргээс мулталж Хөвсгөлийн Ринчинлхүмбэ суманд багшаар явуулж хэргийг нь мартагнуулсан гэдэг.
Олон тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн Канадын луйварчинг шоронд яахан сандран очиж уулзсан нь их л сэжигтэй хэрэг гэж санагддаг. Хамсаатан нь гэсэн үг шүү дээ.
за сданууда нэг муу оркын худал чаасныг бага хөөрөг. жалгын нэг муу хоньчин хуцж л байг
Бат-үүл бол Монголын Ельцин
1990 онд ардчилсан гамингууд жагсаал хийн гарч ирээд монголын бүх аж үйлдвэрүүдийг өмч хувьчлал нэрийн доор дампууруулан идэж уун хөлжиж, монголчууд ажилгүй орлогогүй ядуурах тийм л хувь тавилантай байсан юм байлгүй дээ.
Хуулийн дор хүн бүр тэгш. Харин ч багадсаан
Одоо болио! Ардчлалын Баатраа шоронгоос гаргаа!!!!!