Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй хэсгүүдэд хориглох тэмдэг байршуулжээ.
Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна.
Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Анхааруулаад хориглоод байхад зөрчиж яваад шатахуунтай машин живүүлсэн этгээдүүдэд зандалчлал гэсэн зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноо.
Гарсан зардал болон хохирлыг өөрсдөөр нь төлүүлж өндөр торгодог болчвол тэнэгтээд живэх нь цөөрөх байхдаа.
Одоо мосний баяр гээд хоорцоглоод хэд хоног ургэлжлэх улсын баяраас том ажил зохиох хэрэг байна уу нэг баахан машин цуглуулаад зам дээр нь хаалт хийж боож байгаад цагдаагийнхан машин бурээс 10000 тогрог авдаг хэнд хэрэгтэй юм бэ гадны хун байтугай нутгийнхан айж эмээж явдаг байхад олон хун машин цуглуулж эрсдэлд оруулж хуний боогнорол уусгэж байх нь хэнд хэрэгтэй юм бэ тор захиргаа гэж байна уу ?