sonin.mn
Иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийлгэж, "МУГЖ С.Жавхлан Сангийн Сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг шантаажилсан" гэсэн яриаг анх гаргасан билээ.
 
Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн биеэр Сүхбаатарын талбай дээр ирж, МУГЖ С.Жавхлантай уулзав. Энэ үеэрээ тэрээр:
"Би таныг мөнгө шантаажилсан гэдгийг цахим орчноос мэдээд шүгэл үлээсэн. Энэ нь тавилттай юм шиг, би Сангийн Сайдын дүү юм шиг харагдлаа. Би бүтэн жил дуугараад хэнд ч хүрээгүй.
 
Харин олон нийтэд өөрийн өөрчлөхийг хүсэж буй хуулийн заалтыг ярихын тулд хамгийн их хандалт авч байгаа хүн болох таныг онцолж, панчань хийсэн юм.
 
Гэхдээ энэ яаж шийдэгдэхийг би мэдэхгүй. Би цагдаа дээр очоод бүх юмаа мэдээлчихсэн. Одоо таны тухай юм ярьж болохгүй болсон. Би эрүүгийн хариуцлага хүлээх юм байна." гэжээ.
 
М.Чойжал