sonin.mn
Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэж, байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрээр: " Сүүлийн үед иргэдийн дуртай болоод байгаа хүн болох Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийн хадам эгч нь ГХ-ны сайд Б.Батцэцэг. Тийм болхоор энэ хүн Засгийн Газраас хариуцлага нэхэх биш гэртээ хариад хадам эгчээсээ хариуцлага нэхээч ээ. Худлаа ард түмний нэр барих юм. Миний эмзэглэж байгаа ганц зүйл бол жинхэнэ ард түмний жагсаал болоход ирэх хүнгүй боллоо. Мөн маш чухал мэдэгдэл хийе. Би төрийн албаар ажил хөөцөлдөөд явсан.
 
 
МУГЖ С.Жавхлан гэдэг дуучин маань Сангийн сайд Б.Жавхлан гэдэг хүнээс "Хамаг Монгол" гэдэг тайлан тоглолт Монгол улс даяар хиймээр байна. Надад 4 тэрбум төгрөг өг гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаны хүн бүр ярьж байна. Гэтэл энэ талаар яагаад гадуур шуугихгүй байгаа юм бэ?
 
 
С.Жавхлан мөнгө өгөөгүй учраас Засгийн Газрыг огцруулах акци хийнэ гээд сүрдүүлээд явж байна гэнэ. Гэтэл залуус тэнд нь очоод лоббиных нь золиос болоод хохироод байна. Худлаа гэвэл Сангийн сайд Б.Жавхлангаас очоод асуу. Хэрэв би хүн гүтгэсэн бол хариуцлагаа хүлээе " гэв.
 
 
 
 
М.Чойжал