sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат нар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Д.Ганбат: "Надад АН-аас албан бичиг ирлээ. Энэ бичигт АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн тул намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан байна. Мөн УИХ-ын тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан" гэв.
Хачирхалтай нь хэвлэлийн хурлын үеэр ийм мэдээлэл хийх гэж байсныг М.Тулгат мэдээгүй байснаа сэтгүүлчдэд ярьсан юм.
 
Х.Цэцэн