Сүүлийн үед намайг: “Чи муу хөлсний бичээч ганцхан Сү-гийн офшорыг ухаад Баттулгынхаа оффшор, төмөр зам хоёрыг ухсангүй”, “Адгийн муу хоёр нүүртэй новш”, “Чи тийм л мундаг судлаач юм бол Баттулгынхаа офшорыг ухаад бичээч”, “Чадахгүй ш дээ, чи муу шаар” гэж бараг жил шахам харааж байна. Үүнийг Сү туучий болон МАН-ынхан хийж байгааг би дэндүү сайн мэднэ. Арга нь нарийн бөгөөд зэвүүн. Түймрийн өөдөөс зурвас татаж гал унтраадагтай яг адил. Сү туучийн талынхан адилхан англи бичигтэй цаас, адилхан баримт үзүүлээд загнаад хэрэлдээд байхаар үүнд нь хариулах тун хэцүү. Манай олон нийт ч толгой нь эргэж гүйцэв. Зүйрлэвэл: “Адилдаа адил, годилдоо годил адилхан хулгайч ш дээ, еэ еэ, бөө вөө…” Ингээд эдгээр ноцтой асуудал хүүхэд нохойн тоглоом болж хувирав. Одоо энэ талаар бичиж хариу өгөх цаг болсон гэж бодож байна…
Дэлхийн офшорын товч түүх
Дашрамд оффшор, офшор гэж бүх дэлхий даяараа хоёр янз бичдэг учраас монгол хүний “залхуу” зангаар цаашдаа “офшор” гэж байхаар шийдэв.
Энэ талаар ярих хүмүүс “эрт урьдын цагт” гээд википедиагаас авсан үүх түүх яриад эхэлдэг. Эдүгээ офшорын “эрт урьдын” түүх гадаадын болон монголын сайтуудад пиг дүүрэн байгаа. Гэвч энэ нь монгол баагийд тун залхуутай, ядаргаатай ажил юм.
Офшорыг татвараас зугтсан баагийнууд 1950-иад онд бий болгожээ. Эхэндээ гэм халгүй мэт, хор хохирол нь ноцтой аюул учруулахааргүй байж. Ингээд “мэдсэн ч биш, мэдээгүй ч биш” яваад байж. Энэ чинь АНУ болон Баруунд үүссэн “эд” байгаа юм. Тэгтэл 1990-ээд оноос ЗХУ болон социалист систем задарснаар бултуулж, зугтаалгаж, дураараа идэж ууж болох сул чөлөөтэй мөнгө, хөрөнгө “хязгааргүй” их хэмжээгээр гарч иржээ. Ингээд Баруун, Зүүний хулгайч нар нэгдэж нийлэх үйл явц жам ёсоороо болжээ. Тодруулбал, Барууны татвараас зугтдаг “уламжлалт” баагийнууд, социалист системийн эд баялгийг хууль бусаар өмчлөх гэсэн “шинэ” баагийнууд нийлж байгаад нөгөө офшорын нянг чинь коронавирус болтол нь өсгөөд, сүүлдээ энэ нь цар тахал болж, дэлхийн эдийн засагт аюул занал учруулж эхэлжээ.
Дэлхий дахин аль дивангалавын 1950-иад онд үүссэн оффшорын асуудлыг хэзээ хойно дөнгөж саяхнаас ярьж шуугиж эхэлжээ. Хамгийн эхлээд 1989 онд Парижад болсон Их Наймын уулзалтаар Мөнгө угаахын эсрэг Санхүүгийн Бүлэг буюу монголчуудын “хар жагсаалт гаргадаг” гэдгээр нь сайн мэдэх FATF-ыг байгуулжээ. Гэвч FATF эхэн үедээ өөрийнхөө дотоод дахь мөнгө угаалтыг илүү анхаарч, оффшорын мөнгө угаалтыг сул анхаарч байжээ. Харин одоо бол өөр болсон шүү.
Улмаар 2012 онд Их 20-ийн уулзалт дээр энэ асуудлыг анх удаа албан ёсоор тавьжээ. Улмаар 2013 оноос эхлэн Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн Байгууллага (OECD) Татварын баазыг угаах, татвар авахаас ашиг зугтуулахтай тэмцэх төлөвлөгөө боловсруулж санал нэгтэй баталжээ.
Офшор ил болж эхлэв
Нэгэнт олон улсад тэмцэж эхэлсэн болохоор энэ ажлыг хийх байгууллага, хүмүүс тэр дороо гараад ирж. 2013 онд офшорт бүртгэлтэй компанийн эздийг илчилсэн мэдээлэл гарч эхлэв. Энэ нь зоригтон бол эдүгээ Британийн шоронд ял эдэлж буй Wikileaks сайт, түүнийг үндэслэгч Жулиан Ассанж билээ. Энэ дуулиант хэрэг дэлхий дахинаа “Wikileaks–Offshore_Leaks” гэж алдаршсан билээ.
Ассанж баагий 140 орны 130.000 хувь хүн, 120.000 “шуудангийн хайрцаг-фирм” буюу офшор компанийн нэрсийг зарлаад хаяжээ. Дэлхий дахин хэр их ялзарснаа анх удаа мэдэж бөөн дуулиан шуугиан дэгдсэнийг монголчууд бид мэднэ.
Үүний дараа 2016.04.03-нд “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Холбоо” байгууллага офшорт данстай 11.5 сая баримтыг илчлээд хаях нь тэр. Эдгээр баримтыг Панамын “Mossack Fonseca” компанийн мэдээллээс авсан тул “Панамын баримт бичиг” гэж алдаршжээ. Энэ баримт ил болсны дараагаас том улс төрийн завааруулах, замхруулах тоглолт эхэлжээ. Бие биенээ “офшорчин” гэж зарлах явдал моод болов. Үүнд: В.Путин, Ши Цинпин, Порошенко, Эрдоган г.м. холбогдохгүй хүн бараг алга болов. Хэрэв энэ хөөсийг хасвал Панамын баримт маш олон гэмт этгээдийг илрүүлж, офшортой хийх дэлхий дахины тэмцлийг эхлүүлж чаджээ.
Үүнээс хойш олон улсын түвшинд ч, тухайлсан орны түвшинд ч офшортой тэмцэх ажил идэвхижиж, офшорын эсрэг “үй түмэн” байгууллага бий болжээ. Эдгээр байгууллагын жагсаалтыг нетээс хайхад хялбархан олдоно.
Монгол офшор
Монголчууд Панамын баримт гарсан 2016 он хүртэл офшорын тухай мэдэх нь бүү хэл, офшор гэдэг үгийг ч сонсоогүй явж ирсэн нь хөдөлшгүй баримт юм. Манайхан Викилаксын мэдээллээр нэг хэсэг шуугисан боловч түүний улс төрийн талыг илүү сонирхоод офшорын талыг нь үлдээчихсэн юм.
Харин 2016 оны Панамын баримтаар анхаарч эхлэв. Учир нь тэнд монгол баагийнуудын нэр гараад ирэх нь тэр. 1 биш, 2 биш, 10 биш, бүхэл бүтэн 49 хулгайч офшорч баагийн нэр дурайтал гараад ирэхээр чинь анхаарч л таараа…
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн таарсныг хэлэх үү, монголын улс төрчид бие биенээ ёстойгоосоо балбаж эхлэв. Ухаан санаагаа солиортол балбалдав. Мэдээж монголын онцлог нөлөөлж офшорын асуудал марзан бөгөөд заваан хэлбэрт оров. Учир юу гэвэл өөрийнхөө офшорчныг “хасчихаад” нөгөө нөгөө намын офшорчныг газар дор ортол балбах хөдөлгөөн өрнөв. Захиалгат болон захиалгагүй клип, нэвтрүүлэг тоогоо алдав. Монголчууд аливаа юмыг “уран сайхны” хэлбэрт оруулахдаа гарамгай учраас дуу, шүлэг хүртэл гаргав. Одоо жүжиг, дуурь, балет гурав л л үлдэж байна…
Энэ ч яах аргагүй монгол зан байгаа юм. Сүүлдээ дургүйгээ хүрсэн улс төрчийг оффорчин гэж зарлан баалах бүх нийтийн уралдаан эхлэв. Нэг удаа “манай муу” Г.Уянгыг хүртэл офшорчин болгочихсон ч байх шиг. Үйлтэй амьтан шүү. Харин А.Баатархуяг бид хоёр сохор азаар “эсэн мэнд” үлдсэн юм…
“МАН бол 20, 30, 40, 50, 60 офшорчинтой, тэгэхэд манай АН бол ердөө л 2, 3, 4, 5, 6 офшорчинтой.” Өөдөөс нь: “Үгүй ээ. АН, МАН хоёр “яг тэнцүү” тооны офшорчинтой” г.м.
Гачлантай нь энэ тоо байнга өөрчлөгдөнө, хэн нь хэнийгээ, хэзээ “алах” гэж байгаагаас хамаараад офшорчдын “нэрсийн жагсаалт” байнга хөдөлнө. Үүнийг дагалдуулаад ТББ, хөдөлгөөнүүдийг турхирч жагсаал, цуглаан, өргөх бичигтээ хүрнэ. Би л лав тоог нь алдаж. Энэ тэнэг бөгөөд марзан үзэгдэл одоо ч үргэлжилсээр…
Сүүлдээ намайг “үхснээ хийгээд зүгээр суугаад байгаам”, “энийг ч ух, тэрийг ч илчил” гэж загнах болов. Зарим нь бүр “нэрсийн жагсаалт” барьчихсан над дээр зорьж ирнэ. “Чи, энэ хэдийг л нэг сайн ухаад өгөөч” гэж “захиална” шүү дээ…
Хаашаа юм, хэн нэгэн “тэмцэгч” баагийн “тушаал”, “захиалгын” дагуу би гол ажлыг нь хийж, илчилсний дараа мань тэмцэгч баагий миний бэлэн материалыг барьчихаад офшорчидтой үзэж тарах юм гэнэ. Хуцваа л байна. Энийг нь хийхгүй болохоор намайг харааж зүхэж эхэлнэ. “Оффорчдыг хаацайлсан”, “алагчилж үзсэн” г.м…
Офшорын монгол ойлголт
Татвараас зугтсан монгол баагий офшор бүсэд данс нээж, хамаг мөнгөө тэндээ аваачаад хав дарчихдаг гэж олон монгол “ойлгодог.” Ийм тэнэг юм гэж байхгүй л дээ…
Мөнгөө эргэлдүүлж, байнгын ашиг олж байх нь аль ч үндэстний хөрөнгөтний гол бөгөөд мөнхийн зорилт, төрөлх араншин байдаг.
Офшор байгууллагууд дараах үндсэн хэлбэртэй: офшоркомпани, офшор банк, офшор траст буюу итгэмжилсэн өмч, офшор даатгалын компани, трансфер (өмчийг зувчуулах) үнэ бүрдүүлэх зэрэг байдаг. Удаа нь эдгээр байгууллагууд луйврын үй түмэн бүдүүвч (схем) ашигладаг. Барилгын, үйлдвэрийн, тээврийн, үйлчилгээ үзүүлэх, хагас жилийн зээл, роялтийн төлбөр, шинэ үйлдвэр бүртгүүлэх, 100% урьдчилж төлөх, офшор компаниар дамжуулан түүхий эд нийлүүлэх луйвар зэрэг үй түмэн бүдүүвч, заль мэхтэй. Харин энэндээ тулаад ирэхээр үйлтэйгээрээ би л судална уу гэхээс офшортой “тэмцэгчид” шагайж харах ч үгүй. “Тэмцэл” хийх жигтэйхэн дуртай атлаа хамаг ажлаа надаар хийлгүүлэх гэж зүтгэнэ…
Монголын офшорын эсрэг тэмцэл хийгээд түүний эсрэг тэмцэл
Монголчууд оффшорын талаар Панамын баримт гарсны дараа буюу 2016 оны 4-р сараас мэдэж эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Үүнд манайхан ихэд цочирдож, үймэн бужигнаж эхэлсэн нь сонгуулийн үр дүн яаж ч эргүүлж мэдэх аюул нүүрлэв. Ингээд нүглийн нүдийг гурилаар хуурахаар шийдэв. Ард түмэнд болохоор “Офшорын эсрэг хууль” гэсэн жигтэйхэн сүртэй нэр ярьж сүржигнэнэ. Нидэр дээрээ: “Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ нь 2017.04.13 байлаа.
Яаж завхруулсан нь үнэн шог. Панамын баримтад ил тод зарлагдсан нэр бүхий 49 баагийг шалгахын оронд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38,9 мянган төрийн албан хаагчийг шалгахаар болж, мөн тэднийг офшорт данс нээхийг хориглож, хэрэв офшорт мөнгө нуусан бол 30 хоногийн дотор АТГ-т мэдээлэх тухай хууль юм. Би эхлээд “толгой нь хамуурсан тэнэг лаларууд” гэж бодож байсан боловч энэ нь офшорын заль мэхээ нуун далдлах арчаагаа алдсан новшийн арга байжээ…
Нэр ус нь ил тод 49 баагийн оронд төрийн албаны 38,9 мянган албан хаагчийг бүгдийг нь шалгахаар болж офшортой тэмцэх асуудал нохойн замаар оров. МАН офшортой тэмцэхгүй гэдгээ энэ новшийн хуулиараа бүрэн баталгаажуулсан юм. Ард иргэд “ашгүй дээ, офшорын эсрэг хууль баталчихаж” гэхээс өөр анзаарч байгаа хэн ч байсангүй. Харин судлаач хүн бол мэдээж анзаарна, анхаарна. Энэ заваан хуулиас хойш би офшорын луйвар бол бүхэлдээ МАН-ын мөнгө юм байна гэдэг ажлын таамаглал (прогноз) дэвшүүлж, шалгаж эхэлсэн маань удалгүй зөвдсөн юм…
Ингээд УИХ-ын сонгуулиар офшороор нэг сайн зодолдож, хулхи хууль гаргаж аваад санаа амрав. УИХ-ын сонгуулийн дараа офшорын асуудал намжиж, таг чиг болов. Энэ ч угаасаа ойлгомжтой…
Х.Баттулгын тэмцэл
Үүнээс жил орчмын дараа буюу 2017 оноос Х.Баттулга офшорын асуудлыг хөндөн тавьж “офшорын мөнгийг оруулж ирнэ” гэв. Үүнийг олон хүн сонгуулийн пиар гэж ойлгосон нь мэдээж.
Гэвч үгүй юм. Офшорын мөнгийг оруулж ирэх гэж Х.Баттулга шиг олон жил хичээн зүтгэсэн төрийн зүтгэлтэн байхгүй гэдгийг би бүх баримтаар нотолж чадна.
2017.07.20-нд буюу Ерөнхийлөгч болсныхоо “маргааш” АНУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Замдал Галтыг хүлээн авч офшор бүсэд байгаа Монголын мөнгөн хэрэгслийг буцааж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
2017.07.25. Х. Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргав.
2019.07.29. Х.Баттулга АНУ айлчлалынхаа явцад Д.Трамптай уулзсанаас гадна АНУ-ын Ерөнхий Прокурор Вилльям Барр болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчтэй уулзаж оффшорын асуудлыг хөндөж нааштай хариу авав. Чингэхдээ МУ-ын прокурорыг дагуулан явж, нэн тодорхой тохиролцоонд хүрэв.
Тэр алдарт тохиролцоо энэ байна: АНУ-ын тал НҮБ-ын Авилгын эсрэг тэмцэх Конвенцийн дагуу офшорт мөнгөн хөрөнгөө нуусан Монголын иргэдийн талаар болон Монголын эдийн засагт америкийн “бохир мөнгө”-өөр хийсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө оруулалтын талаарх бүх мэдээллийг ямар ч хүнд сурталгүй, аливаа саад тотгоргүй өгөх үүрэг хүлээнэ.
Х.Баттулга улмаар УИХ, ЗГ-т 5-6 удаа хэлж шаардаж уриалга гаргаж, иргэдэд энэ талаар цуцалтгүй ярьж, тайлбарлаж уриалав. Ярилцлага, сурвалжлага, тайлбар тоогоо алдсан.Ганц хүн үүнээс илүү юу хийх ёстой юм ?! Өөрөө офшорт баахан мөнгө нуучихаад энэ хөрөнгийг маань хураагаад өгөөд гэж гадаад, дотоодгүй олон жил давхидаг, байн байн уриалдаг тэнэг хүн гэж байдаг юм уу ?! Би бол хорвоо ертөнцөд байхгүй гэж бодож байна…
Өөдөөс нь МАН-ын засаг төр
Монголын засаг төр өөдөөс нь юу гэсэн гэж санана. Мартчихсан бол сануулаад өгье:
Г.Занданшатар: Авилгын эсрэг хууль гаргачихсан. Энэ чиглэлээр ажиллаж байна.
У.Хүрэлсүх: Би шалгах ёстой хүмүүсээ шалгаж, гэмт хэрэгтэй тэмцэнэ.
Офшорын эсрэг тэмцлийн “анти” тэмцлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар манлайлан удирдах болов:
Ч.Хүрэлбаатар: Офшороос ганц ч төгрөг орж ирээгүй, Шалгаад үзсэн ч болно. Ерөнхийлөгч худлаа сүржигнэж байна.
Х.Нямбаатар: Хувийн өмчид хамаагүй халдаж болохгүй, ХОМ-ийн маягтыг шинэчилнэ. ҮХ-д заасан хүний эрхийн асуудал гэж бий. Офшортой холбоотой асуудалд хязгаарлалт тогтоохгүй бол болохгүй байгаа.
Эдгээр хоосон чалчаа яриаг нийлүүлбэл МАН-ын төр засаг офшор болон авилгатай тэмцэхгүй гэж ил тод хэлжээ гэх гарцаагүй дүгнэлт гарна. Ийм новшийн төр засгаас юу ч хүлээх хэрэггүй…
Баттулгын “офшор” болон Сү туучийн офшор
Одоо гол зүйл рүүгээ оръё. Харин алинаас нь эхэлдэг юм бил ээ ?! Бүх хүн сонирхоод байгаа болохоор Жонхуугаасаа эхэлье…
2017 оны үеэр Х.Баттулгын офшорын асуудал мандав. “Пүхх, пахх”, “Яг л ийм байж таарна”, “Өөдгүй новш”, өөр юу юу ч билээ, “муу” Жонхууг балбаж өгөв. Тэр мэдээлэл дараах агуулгатай:
“Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 1.0 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бүртгүүлсэн “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэлийн байгууллагын сайтад байршсаныг ил ол болгосон. Тэгвэл түүнтэй холбоотой өөр хэд хэдэн оффшор компанийн талаар мэдээлэл уг цахим хуудаст байна. Тодруулбал, эдгээр мэдээлэл нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын http://www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд нээлттэй байна.”
Энэ мэдээлэл 2017 оны үеээс гарч, өсөж хөөсөрч томорсоор одоо болтол үргэлжилж байна. Зөвхөн өнгө зүс нь өөрчлөгдөж байгаа. Ингээд Сергей Михалковын “Ялаа яагаад заан болсон бэ ?” гэдэг хүүхдийн зохиол шиг юм болов. Энэ бол Сү туучийн аргаа барсан, арчаагүй, бузар гүтгэлгээс өөр зүйл биш юм.
Үнэнээ хэлэхэд би ч гэсэн Женког чамгүй хардаж байв. Ингээд би үүнийг ухаж үзсэн, ухах ухахдаа судлаачийн няхуур зангаар их удаан ухсан. Гэвч юу ч гарсангүй. Энийгээ хэлээд хаясан чинь “худлаа шаагаад л…”, “яг харагдаач…”, “Жонхуугаа өмөөрөх гэж ядчих юм, муу шаар чинь…” Өөр юу ч билээ, нетээр дүүрэн хараал, зүхэл, шаардлага байгаа юм чинь би юугаа нэмэхэв дээ…
Тогтож хайрла, Эрхэмүүд ээ. Сингапурын офшор бүс гэж дэлхийд байдаггүй юм. Тодруулбал, олон улсад зарласан 50 орчим офшор бүс, манайд зарласан 42 улсын жагсаалтад Сингапурын офшор бүс гэж ор тас байхгүй. Өөрөөр хэлбэл Сингапур офшор бүс биш. Тэгээд ч энд дурсан сайт нь Сингапурын ЗГ-ийн аж ахуйн нэгжийг бүртгэсэн жирийн, хэн бүхэнд нээлттэй сайт. Би офшорт нуусан мөнгө хөрөнгө, түүний эздийг хайж байгаа болохоос дэлхийн энд тэндээс “бүх” монголчуудын эд хөрөнгийг бүртгэх, ил болгох үүрэг надад байхгүй, тэгээд ч энэ бол ганц хүний хүчрэх ажил биш…
Судлаач миний дэргэд оффшор бүсэд бүртгэлтэй нь тов тодорхой 49 баагийн хэрэг бэв бэлэн байгааг гүйцэд судлаагүй хэвтэж офшоргүй бүсээс монголын мөнгийг хайж явах ёстой юу ?! Лай л байна. Би ямар нисдэг бор морь, нисдэггүй бор морь хоёрыг солиод алчихдаг Болдоггүй бор өвгөн байгаа биш…
Хэн нэгний өмнө Сү туучийн офшор бүсэд байгаа нь ил болсон 57.1 сая $ буюу 159.8 тэрбум төгрөгийн гэмт хэрэг, нөгөө талд нь Х.Баттулгын офшор бус улсад байгаа 1 сая $-ийн хэрэг байгаа гэж саная. Эрүүл ухаантай хүн бол мэдээж Сү туучийн хэргийг ухаж таарна. Харин судлаач Ганаа бол ухаж болохгүй юм гэнэ. Хуц, солиор, балайр…
Ингээд л би Х.Баттулгыг цааш нь ухаагүй юм. Байхгүй юмыг зохиож ярих эрх надад байхгүй. Одоо ойлгомжтой гэж санана. Дуртай юм бол өөрсдөө ухаад юм олж долоогоорой. Ёстой харагдаач…
Харин Сү туучийн гэмт хэрэг тов тодорхой. Үүнийг надаас гадна Б.Отгон, Л.Мөнхбаясгалан, Г.Уянга, А.Баатархуяг, Б.Бундхорол нарын бусад олон хүн ямар ч хөдөлбөргүй баримтаар илчилсэн. Гэтэл бүгдээрээ “хөлсний бичээч”, “гүтгэгч” нэр зүүчихэв. Үнэхээр тэгж их гүтгүүлээд байгаа юм бол тэр шүүхдээ өг л дөө. Бидэнд шүүхэд авч очоод үзүүлэх хангалттай баримт байгаа…
Харин Сү туучийд ямар ч баримт байхгүй. Яахав, “Сингапурынхаа баримтыг” аваад шүүхэд өгч болно ш дээ. Ингэвэл дэлхий дахинд болон Монголд шоолуулж шившгээ хутгахаас өөр ямар ч үр дүнд хүрэхгүй…
Бид л Сү туучийн мөнгө гэж яриад байгаа болохоос үнэн хэрэг дээрээ энэ нь МАН-ын удирдагч 49 баагийн офшорт нуусан асар их мөнгө юм. Энэ бол монголын ард түмний өмч гэдэг нь эргэлзээгүй.
“Хэрэв офшороос миний гэсэн мөнгө олдог юм бол тэрийгээ Та нар авчраад өөрсдөө хуваагаад аваарай.” Хэрэв санаж байвал энэ үгийг Х.Баттулга бүх ард түмний өмнө ТВ-ээр ам бардам хэлсэн юм. Харин Сү туучийн амнаас ийм үг гарахыг хүлээж горьдсоны хэрэггүй. Учир нь тэр ингэж ам бардам хэлж чадахгүй. Учир нь тэр сонгодог офшорчин, иймээс гэмт хэрэгтэн…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
2021 оны 04 дүгээр сарын 14.
Сэтгэгдэл0
Яахав дээ.Монголчууд кириллээр бичдэг байхад дэлхийг Оросоор л дамжуулж харна.Пздагаар ярьдаг хүмүүст офшор ч дүүрсэн хэрэгээ.
su tuuchii-giin mongonii eh uusver iu baidag ium bol doo? hurelsukh miye-teigee temzej baihdaa shudarga unen baih shig baisan, odoo buh erh medeliig gartaa avsanii daraa Hurelsukhiin shudarga unen shalihgui ium baijee gedegiig oilgov
энэ нөхрийнхөөр Баттулга энхийн цагаан тагтааа ажээ
Ямар ч гэсэн Х.Батулга офшортой ямар ч холбоогүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Та хоёр чинь одоо нэг газраас хоорондоо бичилцээд байх юм. Уулзаад ярилцаач. Хаха
женко батлага Оффшортой түй ч хамаагүй гэвэл тэрэн шиг худлаа үг байхгүй л дээ...гааяг гуай та женкогийн 17 чингэлэг усных нь шавхруунаас нь долоочихоо юу?
Tiim Battulga offshore-d dansgui yym bna
Sudlaach Offshort mungu baighui gd baihad unshaad oigodoggim bol Buu surug yum bich
ezniihee zahialgaar maniigaa munhruulah gene
Chi bitgii hutsaa
Энэ этгээд Жонхуугаас нилээн юм салгаж дээ Жонхуу энхийн цагаан тагтаа болж Сү туучий нь хог болох нээ бас их хуцваа,
За даа тодорхой байна дөө Баттулгын хүн гэдэг нь эхлээд оффшорын түүх баахан бичлээ дараа АНУруу прокуророо дагуулаж оффшорын мэдээлэл солилцоё гэжээ энэ нь оффшорчингуудтай Сү туучийтай тэмцэх баталгаа юм байна л даа Тэгэхдээ жаахан толгой эргүүлэх аргаар биччээ Гэхэдээ Баттулгыг оффшорчин биш нотлох гэж аядаж чадахгүй л дээ Баттулгыг оффшорчин гэдгийг Америк биш Сингапур нотлож байгаа юм Мөн хамаарал бүхий хүмүүс гэж бий л дээ Баттулгын хамаарал хүн Швейцарьт үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан дансдаа мөнгө байршуулсан байх худалдаж авсан байшинг мэддэг хүн байна Швейцарь Америк биш ер нь Баттулга ямар хүн бэ юу хийж байсан хүн бэ яаж хөрөнгөжсөн бэ гэдгийг ерөнхийд нь монголын ард түмэн мэдэх байхөө цаг хугацаа өнгөрөх тусам нотлогдох болно энийг харин баттай хэлж чадна за даа чиний тэр магтаад байгаа Уянгыг чинь монгол ард түмэн ямар овойгүй хүн бэ гэдгийг мэддэг болсон одоо бүгд дургүй Эрхэм судлаачаа бид нар чамтай чамгүй олоод мэднэ гэхдээ бид Оффшорчин Сү туучийгийн хүмүүс биш
Эргүү мал аа. Сингапур офшор биш. Харин Та нар шиг лаларууд Сингапурыг офшор бүс гэж зарласан шүү. Энэ чинь харин о/у-н гэмт хэрэг болно шүү.... Судлаач Х.Д.Ганхуяг.
202.9.46.25 Тулгаагийн олон компаниуд бүртгэлтэй Сингапур ч Хонгконг ч оффшор.
Судлаач гуай Баттулга оффшор хулгайг хэлэхээс их айж байнаа энэ чинь өөрийг чинь мөнгө авч магтан дуулагч ценцургүйчүүд нэг нь гэж харагдаж байна оо
Баримт байвал гаргаад тавиач нэг л хардсан баагий чи эхнэрээ хардаж байгаа биш.эсвэл энэ хүн шиг баримттай нь судлаад ярь чадахгүй бол өмхий амаа тат.
Одоо болих хэрэгтэй.Хэтэрхий нэг талыг барих юм.
Чи хоншоор чинь хүрвэл нөгөө талаас нь биччих. Ёстой харагдаач... Судлаач Х.Д.Ганхуяг.
Сү сүүнэгтнээд өөртөөгөө адилхан болгох гээд арга ядаж яваа юм бна. Тэр хөрөнгө бол ард түмний өмч болох байгалийн баялгийг тэр хүн ганцаараа эзэмших нь хир зохимжтой юм бол? Тухайн үед мэдээлэлд ойр байснаараа монголд 2-хон хүн л хувийн ашиг сонирхлоороо байгалийн баялагийг өөрийн болгосон бдаг. Харин олсны хирээр улсдаа татвар төлөх л үүрэгтэй байх. Түүнээс офшорт нууж бгаа нь буруу шүү дээ.
Odoo ch unshih hungui bolj dee.
орсыг хараасан хэнийгч болов ухаарай орос 120 оффшор ухсан юм шүү их ч юм олсон орост бүх мэдээ байгаа байх тэгээд монголын баячууд орсоос гэрэвшээд байна орос хятад хоёр сайн ухсан одоо монголын оффшор ил болж байна унгар гаралтай америкийн нэг оффшорчныг орос мэдэхийн дээдээр мэднэ
Ёстой голыг олж бичнэ гэдэгл энэ бхдаа аргагүй судлаач хүн юм таны нийтлэлүүдийг бнга уншдаг амжилт хүсье
Орос хэл сурцгаая Монголчуудаа.
Offshor gej gadaad nereer margaldaad yanavdee. Mgl.s mungu hulgailj luivardsan l bol ovilogogui luivarchin etgeeduud mun !!! Uuniig erhemuud margaad nemerguiee . Odoo tsag uur blj ard irged hen be? Gedgiig tantai tangui bugd medehteegee bolson !!! Odoo ta uur sedevruu ordoo.
Би ямар сэдвээр бичихээ Монголд хэнбугайгаар ч заалгахгүй. Миний бичих сэдвийг зааж өгдөг чи муу лалар юу юм, хэн юм ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
Лалар гэвэл....өөрийгөө судлаач гэж өргөмжилдөг Ганхуйяк чи өөрөө л жинхэнэ ЛАЛАР ПИЗДА....орос эхнэрийн салтааны алчуур женкогийн шавхруу амттай байна уу?
Genco offshire той байх нь зөв яагаад гэвэл төрийн тэргүүн,Төгрөг нуурын 250 сая $, төмөр замын залилан Америкад үл хөдлөх болсон бүх баримтыг бүү үгүйсгэ хөлсний ганаа худлаа хүмүүсийн толгой бүү угаа хэн ч энэ гүтгэгчийг итгэхгүй.
Би энэ удаад зөвхөн офшорын тухай л бичсэн. Бусад асуудлыг би цувруулаад бичнэ, гайгүй. 4 хуудас өгүүлэлд Монголын бүх асуудлыг Бурхан багш ч багтааж бичиж чадахгүй. Иймээс чи битгий хадуураад, балайраад тэнэгтээд бай. Тэнэг лалар вэ ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
Орос эхнэрийн салтааны бөөс женко батлага түй ч Оффшоргүй гэж хуцсаны чинь төлөө хичнээн лонх ус өгч байх юм бэ дээ?
Батлагын 17 чингэлэг уснаас амсчихаад гуйваад байгаам биш үү?! Ккк.
X:BATTYLGA zob khun.Tuund itgej bolno.
батлагад күний нөөц байхгүй.....кулгайчийн л нөөц бий
эээ чааваас өчнөөн компанийн нэр ус эл тод гараад байхад ухаагүй юм гэнэ үү? шадар туслах нь таван толгойд техник шахсан белаз компани нь хүртэл dominican republic гээд оффшор бүсэд бүртгэлтэй байгаа нь улсын бүртгэлд ил байна... яаж ч нуугаад нэмэргүй шүү дээ
Ийм юмыг жиргээгээр нуугдаж байгаад биш, харин нэр усаа тавьж байгаад баримттай нь ил тод бичдэг бичдэг юм аа. Чи бол жиргээнээс илүү гарахгүй хөгийн лалар... Судлаач Х.Д.Ганхуяг.
Гэхдээ бид нар чам шиг биеэ үнэлэгч янхан биш....
ТА НАР ӨӨРСДӨӨ ЮМ УНШИХГҮЙ! БҮХ ЮМЫГ НЬ УХААД ГАРГААД ӨГӨХӨӨР ИТГЭХГҮЙ! СУДЛААЧ ГАНХУЯГ ШИГ ҮНЭНИЙГ ШУУД ХЭЛДЭГ ХҮН ОДОО БАЙХГҮЙ!!! ХЭРЭЛДЭЖ ЦАГ ҮРЖ БАЙХААР ЧАДДАГ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ГАРГААД ИР! НУСАН БУУНУУДАА...ККК
Илэрхий зусар зуйрган юмыг юугий нь уншдаг юм...женко өөрөө өчнөөн олон оффшортой гэдгийг нь барин тавин нотлоод байхад...энэ алкаш өвгөн л зөрж зүтгээд байна шд
Zuitei sain baina!
ene obgon 30 jil soliorolyn tuvshind yum zaraachaad bas oortoo sudlaach genee orobdmoor ....
Монголын хамгийн олон буюу 3 сая хагас хандалттай блогтой судлаачийг чиний өрөвдөх илүү зан...Хэмжээгээ мэдэж хуц... Судлаач Х.Д.Ганхуяг.
Одоохондоо юм үзэж доль цохиогүй байгаа гэнэн хүмүүсийг хуурч л бай,цаг нь болохоор чамайг хүмүүс нулимана....
Батболдын олсон бух монго эрдэнэт бороо гоулд оюутолгой гэдэг нь ойлгомжтой байсан ш дээ энэ жижиг улсад нууц бараг байхгуй ш дээ
Олигтой ч бичиж чадахгүй хэт нэг талыг бариад Жоонк чинь улаан хулгайч ш дээ. Бүгд мэддэг болсон.
женког нухацтай сайн ухваад шалгавал юун Сү......аягүй бол хүн амины хэрэг ч гарч магадгүй шүү.Дон Вито Корлеонег шүтэн бишрэгч шүү дээ
Сү олны өмнө өөрийгөө хамгаалах үндэслэлээ гаргаад ярилцлага өгмөөр юм. Үнэхээр гүтгэсэн бол шүүхэд өгөхгүй яагаад таг байна. Үнэхээр цэвэр бол шалгуулчих хэрэгтэйшт. Ингэхгүй байхыг бодохоор нотой хулгайч нь ойлгомтой л байна. Өмөөрөөд байгаа хөлсний п нарт нь хэлэхэд та нар энд энэ судлаачтай хэрэлдлээ гээд олны санааг өөрчилж амжихгүйээ
17 чингэлэг чинь Сайхансамбуу Бадамжунай нарын хамтын бүтээл байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Бусад хүмүүс ч мөнгө оруулсан шүү дээ. Одоогийн ерөнхийлөгч офшорт түй ч байхгүй. Хэрвээ байвал та гарыг ав гээд байгаа шүү
Ганцхан ҮНЭНИЙГ хэлэх үү !! Ганхуяг гуайн өөдөөс даарч байгаа хүмүүс бол адгийн шаар хоолоо ингэж олж иддэг хоёр хөлтэй мал эцгээ мэдэхгүй гичээний гөлөг байгаа.
Өөрөө женкогийн угаадасны гөлөгөн жингэр үү?
Ezniihee tuhai jaahan um unsh https://www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/the-mongolian-connection-to-lukashenkos-money/amp/?__twitter_impression=true&__twitter_impression=true
За үүнээс илүү ойлгомжтой тайлбар гэж юу байхав дээ...
Hey, dear friend. Don't try to dupe us ALL to no avail. You are jumping the fence strongly as well. Where is your brain. Be sensible. The oddest oddities smell from your paid body,. Don't lie outright playing like a Non-sycophant creature, honey. You look like a lose-lose Rat not a Win-win toy. Jenko didn't act Presidential, was not UP TO THE TASK. Completely. Was actually Nothing of VALUE to Mongolia. Please get off the chart, stay stupid my friend being a total moron n brothel gal not male.
You are like indeed a Trojan Horse, manipulating every other time with your evil-tricky articles, showing up time and again to cheat Mongols who became NOW definitely un-cheatable, with your dirt. With deep Hatred towards Mongolia. Destroyed it multiple times stealing from it RUTHLESSLY.
People's Party will win either way in June. Landslide. Your ticket will drop dead while Huuk will win again. You will cry a river. Nothing like torpedoing your Ship while it's sinking. Sorry I am very tough on you all, effective now. I have been too soft n sweet n TOLERANT towards you. For a while. Now, grand farewell .
ТА НАР ТИЙМ ИХ ЮМ МЭДДЭГ БОЛ СУДЛААЧ ГАНХУЯГ ШИГ БАРИМТТАЙ ГАРГААД ИР! ЁСТОЙ ТАРХИА УГААЛГААД ТУЛГА ТОЙРСОН ХОВ ЖИВНЭЭС ӨӨР ЮМГҮЙ НУСАН БУУНУУД... Х.БАТТУЛГА СҮ. БАТБОЛД ХОЁРЫН ХЭН НЬ ГАРААРАА ХӨДӨЛМӨРЛӨЖ МӨНГӨТЭЙ БОЛСНЫГ МОНГОЛЧУУД МЭДНЭ!!!
Ёстой зөв зөнөж чадаагүй тэнэг өвгөн юм даа. Ийм судлаач гэж чааваас
Чи тэгээд яах гэж уншдаг юм?Судлаачийн бичсэнийг уншчихаад л шээс чинь савираад байган биш үү???
цэцэн тэнэг хүн гэ ж энэ хүнийг хэлнэ
ер нь л эрүүл мэнд сэтгэцийн эмгэгээ эмчилүүлсэн дээр дээ .
Судлаач Женкогоос энэ эрхэм алдрыг хүртсэн юм уу?
оффшор дүүрсэн баларсан дууссан хэрэг биш харин байнга шинэрүүлэн хятадын тасралгүй хувьсгалын онолоор явагдаж таарна оффшор бол гудамжны дээрэмчид шүү хөнгөн үйлдвэр хувьчилж аваад унагаахгүй хүнсний үнийг нэмээд улсын дайтай ажлуулж байгаа ерөнхийлөгчийг оффшортой зүйрлэхгүй оффшор бол ард түмний хөрөнгийг хулгайлаад хулганын нүхэн дэх сувд шиг булчихаад чононуудтай хувааж идэж байгаа хүмүүсийг ямар сэтгэлтэн ямар хүн ямар элит хөрөнгөтөн гэх вэ орос хүн орос орныг бүү хараа Орос хүнээр тэжээлгэж хамаг юмыг зарж идчихээд орос хүнийг айсандаа хорссондоо бүү адла энэ монгол хараал байдаг эхээн шаа эцэгдээн шаалга ал чинь хар ал эхий нь шаамар этүгэний аман этүгэний хажуу долоон бөлдөг гэх ястны олон хараал бий ганц орос хараадаг гүй
Энэ хулгайч нар эцэс тегсгелгуй менгений хэруул хийж ,бие биенийхээ хэтэвч руу енгийх юм .Улс орон ,ард иргэдийн ажил амьжиргааг ярьж санаа зовох юм байхгуй !Энэ хуний бичиж байгаа унэн бол оффшорт хулгайн менгее нуусан ,тэнд менгее нуугаагуй хулгайч нарын хоорондын хэруул ,тэмцэл явагдаж байх шиг.Женко бол хулгайч гэхдээ оффшорт менге нуугаагуй хулгайч юм байна Нохой нь нохой гэхдээ манай нохой гэж баахан нохой уржуулсэн нэг эрхэм хэлээ биз дээ?"Монгол ялна "гээд байдаг нь Олон хулгайч нараас оффшорт менге нуугаагуй нь ялна гэсэн уг юм байна ! Гэхдээ л гадаад руу менге гаргадаг л юм байна !Эх орондоо бол эд нар яаж итгэх вэ дээ !Хулгай илэрвэл эрсдэлтэй биз дээ ?Негее талаар Америк болон дагагч улс орнууд еерсдее том менге хуулэгч нар шдээ . Оффшорт хяналтнаас гадуур менге эргэлдээд байдгийг л хулээн зевшеерехгуй байгаа хэрэг (тэр менгийг ч хянадаг байж магадгуй )Тэдний хяналтнаас гадуур эргэлдээд терроризм гэж ундсэндээ еерсдийнх нь бий болгосон хар мангас тэндээс санхуужээд эхэлсэнд
учир байгаа тул далимдуулж ФАТФ мэтийн бутэц бий болгож хар ,саарал менгений урсгалыг хяналтандаа авах гэсэн хэрэг ингэж дэлхийд менгений хяналтаар алдагдсан колони ,ядуу буурай орнуудыг эрхшээлдээ байлгах арга олсон .Менгенд унэр байхгуй гэх боловч одоо унэртэй болсон байна ,Манай хулгайч нар ардчилал нтр гэж солиорч Оросын колони мэт улиглах боловч чонын амнаас барын аманд орсноо нэрэлхээд хэлж чадахгуй байгаа юм .Харин ч чоно сургийн ,олонтойгоо явдаг бар бол хар амиа хичээсэн араатан .Улс орны хэмжээнд ардчилал ,дэлхийн хэмжээнд глобалчлал буюу ганц Америк жанжлагч !Манай улс терийн хийрхэгчид ардчилал гэж гое юм руу шуурч ороод улс орноо хэзээ ч дуусашгуй хэруул тэмцэл ,атаа жетее ,хулгай луйврын орон болгсон нь унэн !Тархи угаана,хошигруулна ,чихэр егч хуурана ,еер юм байхгуй
Ер нь бол Сү жонхуу 2 хоёулаа бие биенийхээ харыг гайхацгаасан хэрээнүүд тэдний хэрхэн яаж хөлжсөн үүх түүх бүгдэнд ойлгомжтой
өөрөө хулгайч Хүрэлбаатараар офшорын хэргийг шийдүүлэх гэнэ ха ха Хотгор шанага утаагй түлшний мөнгө идэж голийсон хулгайч Хүрэлбаатар үрийн үрд хар сүүдэр нь үр хүүхэдэд нь тусна хоол үл болно идсэн мөнгө нь
Давхар татварын хэлэлцээрийг ашиглаж татвараа нимгэлэх гэсэн компаниуд оффшорт бүртгүүлээд, гадаадын хөрөнгө оруулалт нэрээр монголд буцааж оруулсан, хөнгөлөлт эдэлсэн л схем шүү дээ. Монгол дах дансанд байхдаа хууль ёсны байсан мөнгө оффшор компанийн дансанд орохоороо хууль бус болохгүй. Төрийн албан хаагч оффшор данстай байж болохгүй гэхээр нь нэр усаа шилжүүлцгээсэн л асуудал. Хууль ёсоор олсон бол тэр мөнгө хаана ч байсан хууль ёсны л байна. Авилгын мөнгөө хадгалсан бол өөр хэрэг. Авилгаар амь зуудаг шимэгчид ихэнх нь оффшорын учрыг олоод явах чадваргүй. Монголд юм хийдэг томхон компаниуд л хуулийн зай завсрыг ашигласан нь энэ. Болдог үед нь ашигласан, болохгүй гэхээр нь больчихсон л хэрэг.
Үнэнииг гаргаж ирдэг судлаач баримт гаргаад ирэхэд дан МАН ын худалч хулгайчууд байхад хулгайчуудыг булзааруулахын тулд Батлагын офшор гээд шал өөр юм яриад байгаа нь эргүүдээ биш МАН гэдэг авилгачин намаа хамгаалж байгаа тролууд нь л байна Тогтоогдчихсон 49 офшорчныг эхлээд яриач малуудаа