сонин mn
Миний аав, ээж есөн хүү нэг охин төрүүлж өсгөжээ. Бүгдэд нь “пүрэв” гэдгийг оруулсан нийлмэл нэр өгсөн байдаг. Хүний бэлгийн эс хос хромсом тээгч ажээ. Эмэгтэйг нь “XX”, эрэгтэйг нь “ХҮ" гэж ялган тэмдэглэдэг.
Эцгийн бэлгийн эсийн хромсомын хуваагдал ямар хүйстэй хүүхэд төрөхийг шийддэг. Аавын “X” хромсом ээжийн “X” хромсомын генийг сонговол эмэгтэй хүүхэд төрнө. Харин аавын “Ү” хромсом ээжийн “X” хромсомын генийг сонговол эрэгтэй хүүхэд төрдөг ажээ.
Аав албан хаагч болсноор манайх сумын төвд нүүж ирсэн гэдэг. Энэ үеэр Энхпүрэв сумын эмнэлэгт төржээ. Аавын “X” биш “Ү” хромсомын ген намайг сонгосон байгаа юм. Сумын төв дээр ээжийн талын хамаатнууд олон байсан юм билээ. Эмнэлгээс гарсны дараа тэд манайд ирж намайг мялаацгаасан гэдэг. Аавын талаас дүү нь айраг, өрөм тос ганзаглан хөдөөнөөс иржээ. Мялаалгын найр хийнэ гэж төлөвлөгдөөгүй байсан гэдэг. Гэтэл хийх нөхцөл аяндаа бүрджээ. 1985 онд Донецк хотын Политехникийн дээд сургуулийг “горный инженер” мэргэжлээр би төгссөн. Намайг төгсөхөд манай ээж над дээр урилгаар ирсэн бүлгээ.
 
Ээжийгээ арав хоног Азовын тэнгисийн эрэг дээр амрааж үзүүлэв. Тэнд ээжийнхээ амнаас анх удаа сонссон юм. Намайг төрөх үед мялаалга хийсэн гэдгийг.
 
Ээжийнх нь аав лам хүн байсан. Тиймээс ээж нь хуучны сүсэг ихтэй хүн. Чиний ах, эгч нар бүгд хөдөө төрцгөөсөн. Хөдөө хээр ганц гэрээр байхад мялаалга хийх боломж гарч байгаагүй. Хүүхэд гарсны дараа бие жаахан тэнхрэнгүүт үнээ малаа саагаад амьдралаа үргэлжлүүлэх ажил аяндаа ундарна. Аав чинь ухуулгын ажил гээд завгүй хүн байсан. Манай арван хүүхдээс мялаалга хийсэн анхных нь миний хүү. Мялаалга хийгдсэн учраас гадаадад ийм сайхан дээд сургууль төгссөн буй заа хэмээн ээж нь дотроо залбирч явдаг. Хүүхэдтэй болохоороо миний хүү мялаалга  хийж байгаарай гэж надад захиж байсан болой. Мялаалга дээр нэрийг маань асууж лавлаад байсан гэдэг. Танай хүүхдүүд чинь бүгд Пүрэвүүд. Хамгийн бага чинь охин билүү. Бас л нэг Пүрэвтэй нэр сонсогдсон. Одоо хэн гэдэг Пүрэв танайд шинээр төрж мэндлэв гэж асууж байсан юм билээ. Яг энэ үг 1555 оны Нострадамусын катренд бичигдсэн байгаа нь сонин. Францаар D'un "Qui-Jeudy". Англиар One "Who-Thursday" Оросоор Один “Кто-Четверг”. Нэгэн “Хэн-пүрэв” гурван гол эх авдаг нутагт төрж мэндлэх үед мялаалга хийх болно гэдгийг Нострадамус шифрлэн бичжээ. Энэ катрены шифрийг Нострадамчид буруу тайлсан байдаг учир зөвөөр засаж тэрлэв.
 
 
М.ЭНХПҮРЭВ