sonin.mn

МАН-ын ээлжит бага хурал хуралдаж, намын удирдлагуудаа шинээр сонгосон билээ.
Олон нийт ч үүнд  янз бүрийн л байр суурьтай байгаа бололтой.
Харьцангуй туршлагатай улс төрчид С.Батболд, У.Хүрэлсүх нарын халааг авлаа гэх нэгэн байхад мөнөөх л Засгийн Газарт сайд байсан Г.Занданшатар дахин сонгогдлоо гэх хэсэг ч бий.


Юутай ч бага хурлын уур амьсгал тун "халуун" байсан бөгөөд  ялангуяа удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох үед энэ нь дээд цэгтээ хүрчээ.
НАМЭХ-оос санал болгосны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан хоёр эмэгтэйг Удирдах зөвлөлд нэр дэвшүүлж буйг зарлахад танхимд суусан гишүүдийн дийлэнхи нь "Болил доо та нар"  хэмээн орилж,  эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ингээд танхимаас нэр дэвшүүлэх болоход Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга, эдийн засгийн тоймч, сэтгүүлч М.Оюунчимэг хамгийн өндөр санал авч, Удирдах Зөвлөлд сонгогдсон аж.
Ийнхүү тус намын бага хурал нээлттэй, ардчилсан болсоны бас нэг жишээ нь танхим дахь  гишүүдийн дэмжлэгтэйгээр удирдах зөвлөлд сонгогдсон сэтгүүлч бүсгүй болж байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 хувь нь эмэгтэй хүн байхаар тус намын дүрмэнд заагдсан байдаг аж.

Ч.Явуу