sonin.mn

Эцэг , хүү хоёрын яриа
-Аав, аав! Би өнөөдөр хичээлдээ арван гурав авлаа.
 -Арван гурав гэнэ ээ. Юу гэсэн үг вэ?
-Математик дээр хоёр, гадаад хэл дээр хоёр. Харин унших дээр гурав, байгаль дээр гурав, түүхийн хичээл дээр бас л гурав. Нийлээд арван гурав болж байгаа биз дээ.

-Ээжтэйгээ хамт их дэлгүүр орсон жаалхүү төөрөв.
Ээжийгээ олох гэж баахан хайжээ. Гэвч олсонгүй. Тэгээд жаалхүү нэг худалдагчид хандан эвлэгхэн асуусан нь,
 -Уучлаарай хатагтай, та тохиолдлоор надгүй яваа эмэгтэйг хараагүй биз.

-Нэг өдөр Мишээл дүүгээ тэргэнд суулгаад түрж явжээ. Их халуун өдөр байсан учир бяцхан жаал Эрхэс тэр хоёрыг хөл нүцгэн дагаж явав. Мишээл,
-Чи гуталчны хүү байж шаахай ч үгүй явах юм.
-Хмм. Танай аав шүдний эмч, гэтэл дүү чинь одоо болтол шүдгүй л байна шүү дээ.


Эх сурвалж:”Ган Зам”