sonin.mn

Адольф Гитлерийн тухай ойлголтыг өөрчилсөн ноорог цаасууд 2008 онд олдсон. Уг ноорог цаасанд “Цасан гоо ба долоон одой”-н баатрууд болох Ухаантай, Даруухан хоёрыг зурсан байжээ. Үүнээс гадна Пиноккиог дутуу зураад үлдээсэн аж. Эдгээр зургийг тэр санамсаргүй бүтээгээгүй. Гитлер “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн киноны нэг хувийг хадгалдаг байсан бөгөөд хувийн кино театртаа хааяа үздэг байжээ. Түүнийг Диснейн бүтээлд нугасгүй гэдгийг ч ойр дотныхон нь мэддэг байсан аж. Геббельс түүнд Микки Маусын хэлбэртэй сувенир бэлэглэчихээд хожим нь өдрийн тэмдэглэлдээ "Фюрер үүэд сэтгэл хангалуун үлдсэн” хэмээн бичжээ
 

Эх сурвалж:”Ган Зам”