Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч байна. Сэлэнгэ аймаг Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 4 түймэр, Хүдэр суманд 2 түймэр асч байна. Мөн Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт 5 түймэр, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сумдад 2 түймэр асч байгаа гэнэ. Одоогийн байдлаар 700 гаруй гал сөнөөгч, 50 гаруй автомашин, орон нутгийн 350 иргэн түймэр унтраалцаж байгаа аж.
Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд болон Ерөө суманд гарч буй түймрийн голомтод биечлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл(2)
Таныг түймэрийн голомт ажилласнаар түймэр унтрахгүй.Харин та засгийн газараа хуралдуулж түймэрийг унтараахад бодлогоор яямар арга хэмжээ авах гэх мэтчилэн хийх зохион байгуулах асар их ажил бна шүү дээ.Онцгой байдлын хэдэн албан хаагчид л тэнд өдөр шөнөгүй ажиллаж бна шүү дээ Тэдэнд гал унтраах техник багаж хэрэгслэл нэн шаардлагатай байгааг анхаарч шийдвэр гаргаач
Өчигдөрхөн ЗГ-ын ээлжит бус хурал болж асуудлыг шийдвэрлэсэн ШҮҮМЛЭХ гэж төрсөн өвчтөн олон болжээ.МОНГОЛ улс сөнөхөд мөн ч ойртож байна даа.МАГТААЛ САЙШААЛЫН үг иргэдийн нь амнаас гарахаа болилоо,ажил хийх гэсэн нэгнээ шүүмжилж л бах таваа хангадаг,БОЛОВСРОЛ-гүй ерөнхийлөгчтэй за за ингээд тоочвол зөндөө...