Сүүлийн арван жилд янз бүрийн улс орнуудад хүний бие махбодийн эмгэг өөрчлөлтүүдийн үндсэн шалтгааныг олж тогтоохоор олон тооны судалгаа шинжилгээг хийгээд нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрсэн нь хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын (супероксид анион, пероксид водород, гидроксилийн радикал, пергидроксилийн радикал, бусад...) үлдэгдэл хуримтлалын нөлөө гээд үүнийгээ “Оксидант стресс” хэмээсэн явдал юм.
Энэ нь эрт хөгширч доройтох, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулт олон өвчнүүд тухайлбал, зүрх судасны өвчнүүд, хорт хавдар, чихрийн шижин гэх зэрэг олон уршигт өвчний үндсэн эхлэл хэмээн үздэг.
Дорнын Уламжлалт анагаах ухаанд бие сэтгэлийн үйл ажиллагааны харилцан хамаарлын динамикийг олж мэдэн оношлох, түүнийгээ өвчин болж хямрахаас сэргийлэн зохицуулахад чиглэгдсэн “гурвалсан” ойлголтууд гол байр суурийг эзэлдэг.
Тухайлбал, сэтгэл санааны талд: тачаал, уур, мунхаг гурваас “Сэтгэл түгшил-Стресс” үүсэх нөхцөл бүрэлдэж байхад, бие махбодын талд: хий, шар, бадган гурваас “Исэлдэлтийн түгшил-Оксидант стресс” үүсэх нөхцөл, орон зай нь болж байдаг. Оксидант стресс гэдэг нь липидийн солилцоонд эдгээр чөлөөт радикалууд идэвхтэй нөлөөлснөөр ханаагүй хуримтлагдсан холбоосууд эсийн мембраны шинж байдлыг өөрчилж эсийг “сөхрөөн” гэмтээдэг.
Эсэд чөлөөт радикалууд тогтвортой ихэссэнээр судасны хананд уургийн молекулууд, ДНК, липидүүд исэлдэж бужигнадаг. Үүнийг “оксидант стресс” буюу “исэлдэлтийн түгшил” гэж нэрлэдэг нь сэтгэл санааны стрессээс гадна бие махбодийн дотоодод ихээхэн хор уршигтай стресс бас явагддагийг хүн болгон тэр бүр ойлгоод байдаггүй юм.
Хамгийн идэвхтэй чөлөөт радикалууд ДНК-ийн молекултай холбогдсоноор эсийн генийн аппаратыг гэмтээж улмаар өсөлтийн удирдлагыг алдагдуулснаар хорт хавдрын өвчлөлд хүргэдэг. Исэлдэж бужигнасан липопротеидууд судасны хананд нягтарч атеросклероз, зүрх судасны өвчинд хүргэдэг. Орчин үед 100 гаруй өвчнийг “оксидантстресс”-тэй холбож үзэх болсон байна.
“Оксидантстресс” буюу “исэлдэлтийн түгшил” нь хөгшрөлтийн эмгэг жамд бас гол хүчин зүйл болдог. Эсэд чөлөөт радикалууд тогтвортой ихэссэнээр судасны хананд уургийн молекулууд, ДНК, липидүүд исэлдэж бужигнадаг. Үүнийг “оксидант стресс” буюу “исэлдэлтийн түгшил” гэж нэрлэдэг нь сэтгэл санааны стрессээс гадна бие махбодийн дотоодод стресс бас явагддагийг ойлгуулах гэсэн хэрэг. Тэгээд ч бие сэтгэл хоёр салшгүй холбоотой нь ойлгомжтой.
Хүний бие организм бол зөвхөн эрхтэн, эсийн ердийн нэгэн цуглуулга биш, харин маш нарийн нийлмэл бүхэл цогц систем. Энэ системийн элементүүд нь хоорондоо маш эмзэг мэдрэмтгий баланс дээр харилцан үйлчилж, үйл ажиллагаа явуулж байдаг. Өвчин хэзээ ч бүтцийн өөрчлөлтөөр эхэлдэггүй, тэр нь дандаа үйл ажиллагааны гажуудал өөрчлөлт яван явсаар л хүндэрч, бүтцийн өөрчлөлтөнд хүргэдэг.
Биеийн үйл ажиллагааны зохицуулах системийн эрт үеийн ойлголт нь хий, шар, бадганы онол бөгөөд эдүгээ цагт нүүрс ус, өөх тос, эдийн шингэний солилцоо болдог. Энд л “Оксидант стресс” яваг-дах орон зай болдог билээ.
Эртний эмпирик энэ ойлголтыг орчин үеийн анагаах ухааны ойлголттой уялдуулан үзэхийг оролдвол: Хий нь хөдөлгөөнтэй, динамик төлөв байдал. Мэдрэл-шингэний зохицуулах системтэй салшгүй холбоотой.
Шар нь био эрчим үйлдвэрлэх, оргилж бургилсан төлөв байдал. Дотоод шүүрэл-ферментийн систем ч үүнтэй холбоотой.
Бадган нь тогтонги, статик төлөв байдал. Дархлаа, эдийн зохицуулгын системтэй холбоотой.
Тиймээс ч уламжлалт анагаах ухааны хий, шар, бадгана гэсэн үндсэн гурван ойлголтоор эрүүл мэндийн тэнцвэр, тогтвортой байдлыг хянаж, урьдчилан сэргийлэх ургамлын гаралтай эм, тангуудыг хэрэглэсээр олон мянган жилийг элээсээр өнөөг хүрчээ. Эмийн ургамал бүр нь антиоксидант үйлдэл нөлөөтэй тул бие махбодид явагдаж байдаг “оксидант стресс"-ийг дарж байдаг үйлдэл нөлөөтэй.
Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оксидант стресстэй тэмцэх явдал эн тэргүүнд тавигдана гэдгийг л энд хэлэх гээд байгаа юм. Байгалийн антиоксидантууд бүхий эмийн ургамлууд нь эрүүл мэндээ хамгаалахад чухал ач тустай бөгөөд уламжлалт эмийн жор бүрт байдаг.
Ер нь гадаад орчны нөлөөллөөс ургамал өөрийгөө хамгаалах чадвар нь түүхэн урт хугацааны туршид бүрэлдэн бий болжээ. Тийм ч учраас энэ чанараараа ургамлын гаралтай түүхий эдүүд оксидант стрессээс хүнийг идэвхтэй хамгаалж байгаа талаар олон тооны судалгаагаар баталгаажсан байдаг.
Дорнын анагаах ухаан тухайлбал Хятадын уламжлалт анагаах ухаанд нэг болон хэд хэдэн төрлийн эмчилгээний ургамлыг агуулсан жоруудыг хэдэн мянган Жилийн өмнөөс хэрэглэж ирсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд оксидант стрессийн эсрэг эмийн ургамлууд чухал байр суурийг эзлэх болсноор хорт хавдар, судас хатуурах, харвалт, үрэвсэл, харшлын эсрэг үйлдэл нөлөөтэй нь батлагдаад байна.
Эмийн ургамлыг судсаар тарьдаг тариа болгох нь шинжлэх ухаан, технологийн өндөр түвшинд хийгдэх ажил юм. Ер нь тариурын тусламжтайгаар шингэнийг бие махбодид хийхийг тарилга гэдэг. Би энд ургамлын гаралтай хоёр төрлийн тарианы тухай онцлон хэлмээр байна. Үүнд:
1.Цахирмаа цэцгийн язгуурын Gastrodia elata Blume ургамлаас гарган авсан Гастродин тарилга,
2.Панакс Ното хүн орхоодойгоос шилдэг эмчилгээний бодисуудыг нь орчин үеийн тэргүүлэх технологиор ялган авч үйлдвэрлэсэн Панакс Ното хүн орхоодойн сапонин тариз буюу Луотай гэж нэрлэгддэг тарилга хоёр юм.
Эдгээр нь олон эмийн үйлдлийг нэгэн зэрэг үзүүлэх эмчилгээний өндөр үр дүнтэй болох нь олон жилийн судалгаагаар батлагдсан бөгөөд одоо зөвхөн Хятад улсад биш дэлхийд өргөн хэрэглэгдэж байна.
Панакс Ното орхоодойн сапонин, Гастродин тарилгын антиоксидант үйлдэл нөлөө нь бие махбодид богино хугацаанд үр дүнд хүрдгээрээ алдартай эм бэлдмэлүүд юм. Гуч гаруй жилийн өмнөөс маш олон туршилт судалгааны дүнд эдгээр тарилгуудыг гарган авчээ. Энэ нь тусгайлан бичигдсэн ном бүтээлүүдэд тодорхой тусгагджээ.
Сонирхолтой нь монголчууд ч дээрх тарилгуудыг арав гаруй жилийн өмнөөс нууц далд маш өргөн хэмжээгээр хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн байдаг. Та бүхэн санаж байгаа байх, дусал хийгээд эдгээгээд байдаг тухай нэлээд олон жилийн өмнө яригдаж байсан. Урд зүгээс ирсэн, эмч нь мэдэгдэхгүй хүн дээр оочирлоод, эгнэж суугаад дусал залгаатай байдаг тухай хот даяар ярьдаг үе байлаа.
Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж олон удаа хорьсон ч хүмүүс ирсээр л эмчлүүлсээр л байжээ. Бүр сүүлдээ сувилал байгуулаад тархинд цус харвасан, тал саатай хүмүүсийг дуслаар эмчилдэг газар болж хувирсан байсан.
Мөн Хятад руу манай өвчтнүүд цувран явж хэдэн дусал залгуулаад бие нь сайжраад буцаад ирдэг. Бүр монгол хүн хэвтүүлэх өрөө гэж Хөх хотын том эмнэлгүүдэд тусгайлан гаргасан байдаг. Монголоос эмнэлгийн хамтын ажиллагааны шугамаар очсон сувилагчид ямар дусал хийгээд монголчуудыг тийш нь хошууруулаад байгааг мэдэх үүрэг өгөөд явуулахад ер хэлэхгүй юм байна, олж мэдсэнгүй гээд ирдэг байлаа.
Яг энэ үеэс урдаас ирсэн эзэнтэй арав шахам эмнэлэг Монголд үйл ажиллагаа явуулж, нөгөө л дуслуудаараа монголчуудыг эмнэлэгтээ хуйлруулан цуглуулж, нутгийн монгол эмч нарын эмнэлгүүдээс түрүүлж хөл дээрээ босч том, том эмнэлгүүд болж өргөжсөн байдаг.
Үүний нууцыг мэдэхээр манай шавь, эмч тандан судалж, “нарийн овсгоо самбаа" гаргаж олж авсан тарианы шошгоны Хятадаар бичсэнийг тайлж уншсан нь Панакс Ното орхоодойн сапонин болон Гастродин тарилга байлаа. Түүнийгээ лавшруулан Хятадын эмийн үйлдвэрүүдэд нь очиж танилцан, ном зааврыг нь авч, эмнэлэг үйлчилгээнд хэр их хэрэглэдэг талаар судлан үзсэн байна.
Тэгээд хөөцөлдөж албан ёсоор Эрүүл Мэнд Спортын Яаманд бүртгүүлэн Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтанд оруулж хүн олондоо чөлөөтэй хэрэглэх боломжийг олгосон нь нэн сайшаалтай хэрэг болжээ.
Эдгээр тарилгууд бол Хятадад хамгийн өргөн хэрэглэдэг, гуч гаруй жилийн туршлагыг агуулсан эмийн ургамлаас анх удаа гарган авсан тарианууд ажээ. Панакс Ното орхоодойн сапонин буюу Луотай тарилга, Цахирмаа цэцгийн Гастродин тарилга эдгээр нь Хятадын эмийн даатгалаар олгогддог бөгөөд гуч гаруй жил хэрэглэгдэж хүмүүст үр дүнгээ өгсөн, биднийхээр бол аспирин шиг өргөн хэрэглэгдсэн эм бэлдмэл юм.
Монголчууд бол хамгийн шинэлэг үр дүн өндөртэй шинэ эм бэлдмэлийг, хамгийн түрүүнд авч хэрэглэх сонирхолтой улс билээ. Тэгвэл одоо бид өнөөдөр ургамлын дусал хийлгэхээр Хятад явах юмуу эсвэл нууц далдуур хэрэглэх бус албан ёсны дистрибьютороороо дамжуулан
Панакс Ното орхоодойн сапонин буюу Луотай тарилга, Цахирмаа цэцгийн Гастродин тарилга хоёрыг:
- Судас цэвэрлэх,
- Тархи, зүрхний цусан хангамж сайжруулах,
- Харвалтыг эмчлэх, анхдагч болон давтан харвалтаас урьдчилан сэргийлэх,
- Бага нягттай холестрин, триглицерид бууруулах,
- Цусны бүлэн,
- Судасны өөхөн болон эрдэст бүлэнг арилгах
- Цусны наалдамтгай чанарыг бууруулах,
- Тархины гэмтэл,
- Хүчилтөрөгчийн дутагдал,
- Нурууны цусан хангамж тэжээлийг нэмэгдүүлснээр ясны бүтэц үений төлжилт сайжруулах, улмаар нуруу, үений өвдөлт намдаах,
- Ой тогтоолт сайжруулах,
- Зөнөгрөлийн эсрэг,
- Сахарын өвчний хүндрэлээс хамгаалах,
- Нүдний торлог бүрхэвчийн цусан хангамжийг нэмэгдүүлэх,
- Бүлэнт бөглөрлийн эсрэг,
- Бөөрний түүдгэнцрийн цусан хангамжийг сайжруулснаар бөөрний дутагдлаас сэргийлэх,
- Нойргүйдэл, чих шуугилтын эсрэг,
- Анти оксидант-исэлдэлийн эсрэг чанараараа эсийн гэмтэл,
- Хавдрын эсрэг зэрэг өргөн заалтаар эмнэлэг үйлчилгээндээ монгол эмчийнхээ заавраар хэрэглэх боломжтой болж байна.
Био ёс зүйн шинжээч, шинжлэх ухааны доктор, профессор Бадамжавын БОЛДСАЙХАН
Сэтгэгдэл0
Сайхан тайлбар хийж өгсөнд баярлалаа,Дүнжингарав хороололд байдаг хятад эмнэлэг дан ургамлын гаралтай дусал,тариа хийгээд хүмүүс ам сайтай байдаг учир нь энэ байжээ
Naad dusaal taria chini gaduur emiin sanguudad baigaa yu.Haanaas avah ve
Энэ үнэн үү? Энэ Болдсайхан чинь нөгөө СОНГОДО-гийн Их эмч мөн үү. Тэр бол тааруухан л хүн яригддаг шүү.
Harin tiim taaruuhan hun sanagdsan.bi buruu oilgoogui l ym bn
Тэр бишээ тэр Сонгдогийнх чинь Бундангийн Бадамсайхан
Бундангийн Болдсайхан
Одоо ч нөгөө "Эр хүнд итгэхээр, эрхий хуруундаа итгэ" гэгч л болоод байна шүү.
Энэ тарианууд нь тэгээд хаана байдагийн. Болдсайханд байгаа юм уу?
Энэ тарианы албан ёсны дистрибутер нь Долмалин ХХК юм байна.
мэрэгжлийн хүмүүс ингээд сайхан тайлбарлаад бичиж байвал зүгээр л байна интернет байгаад байдаг гэтэл эм тус бүрийг Монгол хэлээр тайлбарласан материалууд ховор байнаа
энэ хүн Сонгдогийн Болдсайхан бишээ АУДС төгсч хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад улмаар УБ-т ирж ШУА Ардын эмнэлгийн хүрээлэн УКТЭмнэлгийн Уламжлалын тасаг зэрэг газарт ажиллаж уламжлалт анагаах ухаан эмийн ургамал болон эмчилгээ танин мэдэхүйн чиглэлээр олон бүтээл ном туурвисан хүн байдаг Олон хүнийг эмчилж эдгээсэн эгэл даруу өөрийгөө сурталчлаад байдаггүй хүндээ Өөр олон сайхан танин мэдэхүйн ач холбогдолтой нийтлэл бичиж байгаарай
Энэ тариаг 3р эмнэлэгийн зүүн урд талд байдаг Долмалин эмнэлэг дээр хийлгэсэн Хятадад хийлгэж байсан тариа мөн байналээ тэднийх оруулдаг гэсэн
Энэ тариаг хаанаас худалдаж авах вэ.Ямар үнэтэй тариа вэ.Хэд нь 1 курс болох вэ
Нурууны суулттай хүнд үр дүн өгөх болов уу
энэ тариа мэлрэлийн өвчтэй болон нойргүйдэлд маш сайн шүү. Хүнсний 4 рүү уруудах замд байдаг.
Мэдрэл, тархины нарийсалт, харвалт,архаг ядаргаа, нойргүйдлийн эсрэг. Эмээ маань энэ тарианы хүчээр эрүүл саруул явж байгаа шүү.
энэ эм болон тариа нь ямар үнэтэй вэ.Хэдэн күрсээр яаж хэрэглэх авмаар байна.АУШИС -ийн доктор, професор их эмч Одонтуяагийн яриаг сонсоод сонирхож байна.Их хэрэгтэй тариа гэсээн.Монголдоо оруулж ирж байгаа эмч мэргэжилтэнүүдэд баярлалаа ажлын амжилт хүсье.
би монголд үйл ажиллагаа явуулж байгаа 3 эмнэлнэлэгт тариа хийлгэсэн ямар ч үр дүнгүй дэмйи бөөн мөнгө зарлагадаад одоо өнгөрсөн, харин дүнжингаравын ойролцоох энэ эмнэлгтйг хүмүүс магтаад байх юм очиж үзье гэж ярьж байгаа утас нь хэрэгтэй байна мэдэх хүн байвал өгөөч,
Хэрэглэж үзмээр байна.
яг энэ цаг үед энэ дусал ковидын дараа нөхөн сэргээх эмчилгээнд яг л таарах юм бн гж ойлголоо. дүнжингаравын хаана бдгийн бол мэдэх хүн бвал хаягыг нь зааж тус болоорой. баярлалаа.
сайн