Аавдаа хайртай гэж нэг ч удаа хэлээгүй юм сан. Амнаас гардаггүй тэр хайр зүрхэнд хичнээн амгалан, гүн гүнзгий анирланам. Яг л хичнээн халавч үл ууршим, зах хязгаар, гүн ёроолыг нь хэмжээлж барамгүй далай тэнгис мэт.
Аавдаа тийм л их хайртай. Орчлонгийн жамаар аав минь тэнгэрт халихад магад миний хайраар бүтсэн их далай халгиж цалгин үерлэж, нулимс болон гадагшлах биз. Бодохоос ч аймаар юм. Ухаан орохоос аавынхаа евөр өөд мацаж, хүссэнээ авах гэж усан нүдэлсэн минь зөндөө боловч томорч ухаажихын хэрээр эрхлэхийн эрхэнд урсаад ирдэг бэлэн нулимсаа дотогш хураасаар хайрын тэнгисийг үүсгэсэн байх.
Харин аавынхаа уйлж байхыг урьд нь харж байсангүй. Охин нь цагаан даашинзтай, гоёхон бүсгүй болчихоод жаргалтай харцаар мишээж байтал аав минь намайгаа нэг л өрөвденгүй харж, үе үехэн хүрэн бор хацрыг нь дагаад нулимс гялтганан бууна. Миний хуримын өдөр хэзээ ч уйлдаггүй аав минь уйлж билээ. Тэр нулимс бол өөрийгөө ч үл мартан байж өсгөсөн үрээ өрөвдсөнийх.
“Дураараа юмсан, авсан аав ээж нь над шиг уучлах болов уу” гэж зовнисоных. Үл нурах уул мэт хүчирхэг аав минь өөр юун д ч биш үрийнхээ жаргалд жавар шургах төдийд эмтрэх юм. Сүрлэг сайхан аавынхаа сүнсэнд шингэсэн амин үр нь болохоор, суу алдарт нь хувь тавилан минь үүрд багтсан болохоор би хичээж амьдрах учиртай. Аавдаа хязгаар нь үгүй хайртай билээ.
Т.Оюумаа
Эх сурвалж: "Ган зам" сони
Сэтгэгдэл0
Ямар гое хэлсэн байна вэ? Унэн шуу! Аав нарыгаа хайрлаж яваарай!
Бодлын цагаан хун өдөө сэгсэрэх мэт сэтгэл сэргээд нарны цацраг нүд гялбуулж дурсамж үерлээд дөлгөөн их мөрний эрэг дээр ганцаар зогсохлугаа адил өөрийгөө мэдэрч ачилж хүндэлхүйн ухаан зүрхээр урсаж үрсээ гэсэн шавхагдашгүй энэрлийг сүүгээр бичсэн мэт эх эцгийн хайр халамжинд ториносон хүмүүн заяа би түмэнтэй залбирмой.Баярлалаа амжилт Оюумаа.
Oo goe iim l yum bichij unshij baimaar baikh yumManai kheden setgyylch nertei ukhauud dandaa nus nulims cus bichne byrzalxmaar
ЖИЖИГХЭН ОХИНОО ЖИНХЭНЭ ЭР ХҮНД ЖИРИЙН БУСААР ӨГНӨ ГЭЖ БОДДОГ.ЖИМС ХАЗАХ МЭТ ЭМЗЭГЛЭЭД ЖИХҮҮН АМЬСГАЛАА ҮЛЭЭЖ ЯВДАГ .ЭЦЭГ ХҮН БҮХЭНД ИЙМ НЭГ ГЭГЭЭН ХИРНЭЭ ЭМЗЭГ МЭДРЭМЖ БАЙДАГ БӨЛГӨӨ
Т.Оюумаа ийн яахоо мейл хаяг байна уу.
гого
үнэхээр гоё байлаа. Мундаг юм аа АМЖИЛТ
ex goy bechgee aabdaa xairtai gej xelmeer bolloo
Гоё байна Талагдлаа
Аав