sonin.mn

Орхоны хөндийн Соёлын дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын болон Байгалийн өвийг хамгаалах 1972 оны Конвенцийн дагуу Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын анхны соёлын өв юм. Орхоны хөндийн соелын дурсгалт газар нь Өвөрхангай, Архангай аймгийн ойролцоогоор 150 мянган гектар талбай бүхий газар нутгийг хамардаг.

Үүнд орчны хамгаалалтын бүс, хамгаалагдсан газар нутаг орох бөгөөд Хөшөө Цайдамын дурсгалууд, Хар балгас хотын туурь, Хархорин, Эрдэнэ зуу хийд, Төвхен хийд багтана. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь дэлхий дахины болон Азийн түүхийн чухал үеүдийн гэрч, нотолгоо, хүн төрөлхтний үнэт зүйлс хэрхэн харилцан сүлэлдэж байсны нандин дурсгал. Нүүдлийн уламжлалт соёл оршиж буйг батлан харуулах онцгой ховор, хосгүй үнэт өв билээ.

Д.Дорж
Эх сурвалж: "Ган зам"