Латин үсгээс “аврагдсан” нь
Монголын соёлын түүхэнд гарсан нэгэн том өөрчлөлт бол худам монгол үсгийг кирилл үсгээр сольж өөрчилсөн явдал юм. 1940 оны нэгдүгээр сард Чойбалсанг Москвад ЗХУ-ын дээд удирдлагатай уулзах үеэр Большевик намын Төв хороонд Монголын асуудал хариуцаж байсан К.Ворошилов монгол үсгийг орос үсгээр солих саналыг анх гаргажээ.
Тэрбээр Чойбалсанд зөвлөхдөө "Монгол шиг цөөн хүн амтай оронд 20 мянган хүнийг үгүй хийнэ гэдэг аймшигтай хэрэг биш үү. Урьд танай лам нар ном уншиж, мэрэг төлөг үзэж байсан гэдэг. Одоо тэднийг орлох хүн хэрэгтэй болох биз. Сургуулийг аль болох байгуулж боловсон хүчин бэлтгэх нь чухал.
Ер нь сэхээтнүүдийг хайрлах нь зүйтэй юм шүү. Танай монгол бичиг дэндүү олон үсэгтэй гэнэ билээ. Чингэхээр орос бичиг авч хэрэглэвэл болохгүй юу?" гэжээ. Энэхүү саналыг Чойбалсан үг дуугүй хүлээн авсан байна. Гэвч анхандаа монгол үсгийг орос үсгээр солихоос баахан зайлсхийж латин үсгээр солих нь зүйтэй гэж үзсэн ажээ.
Чойбалсан 1940 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын X их хуралд тавьсан Төв Хорооны улс төрийн тайлан илтгэлийн дотор худам монгол бичиг, монгол зурхайн тоог латин үсэг, араб тоогоор сольж өөрчлөх санал дэвшүүлжээ.
1940 он хүртэл монголчуудын хэдэн зуун жилийн туршид хэрэглэж ирсэн зурхайн тоо нь үндэсний тоо биш, феодалын шашны хамт Монголд нэвтэрсэн хэмээх үндэслэл гаргаж түүний оронд араб тоо авч хэрэглэхээр санал тавьсан нь дэлхийн ихэнх улс орны жишгийг харгалзсан бололтой.
Намын X их хурлын тогтоолд заасны дагуу латин үсгийг таван жилийн дотор нийт хүн амд заан сургах соёлын довтолгоо явуулж, бүх шатны сургуульд заах ажлыг идэвхитэй хэрэгжүүлж эхэлжээ.
Жилийн дараа гарсан гэнэтийн шийвдэр
Гэтэл нэг жилийн дараа намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл намынхаа их хурлын шийдвэрийг толгой мэдэн хүчингүй болгож 1941 оны гуравдугаар сарын 25-нд монгол үсгийг орос кирилл үсгээр солих шийдвэр гэнэт гаргажээ.
Тэр тогтоолд заахдаа, тус орны соёл, боловсролын цаашдын хөгжил нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэх, түүний баялаг соёлоос сурч эзэмших замаар явах болно.
Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхий л хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр байгаа ба мэргэжилтэй боловсон хүчнийг ЗХУ-д явуулан бэлтгэж байгаа учраас монгол үсгийг орос үсэг дээр тулгуурлан авах нь чухал гэж тэмдэглэсэн байна.
Тус хурлаас байгуулсан Ю.Цэдэнбал даргатай комисс шинэ үсгийн төслийг богино хугацаанд боловсруулан 1941 оны тавдугаар сард намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөр батлуулахын хамт 1941-1942 оны хичээлийн жилээс шинэ үсгийг бүх шатны сургуульд заах, ард түмнийг нийтээр шинэ үсэгт сургах тухай заажээ.
Монгол бичиг "Ангийн дайсан" болж хувирав
Тухайн үед монгол үсгийг кирилл үсгээр солих асуудлаар эрдэмтдийн санал харилцан адилгүй байв. Ц.Дамдинсүрэн нар монгол үсгийг кирилл үсгээр солихыг дэмжиж түүний дүрмийг шамдан зохиож давуутай талыг нь идэвхитэй сурталчилж байхад Б.Ринчен зэрэг зарим нь бичгийн ба ярианы хэл харилцан адилгүй байдг жам ёсыг мэдэхгүйгээр монголчуудын бичиг соёлын хосгүй өвийг устгаж байна хэмээн эсэргүүцэж байжээ.
Шинэ үсгийн төслийг хэлэлцсэн Засгийн газрын 1941 оны тавдугаар сарын нэг хурал дээр Чойбалсан шинэ үсэг авч хэрэглэхийг эсэргүүцэгчдийг няцааж эхэлсэн нь "Худам монгол бичиг бол манай ард түмний бичиг үсэг сурах, соёл боловсролоо хөгжүүлэн дээшлүүлэх явдалд их саадыг учруулж байсан билээ. Феодалын засаг төрийн толгойлогчдоос хувьсгалын өмнөх жилүүдэд... хуучин бичиг үсгийг ард түмнийг дарлан мөлжих зэвсэг болгон хэрэглэж байжээ...
Шинэ үсгийг бий болгон зохиох явдалд, саадыг учруулах явдал бол Монголын хэдэн зуун жилээр хоцорч ирсэн байдал болон соёл боловсролгүй, бүдүүлэг байдлыг хэвээр үлдээх гэсэн явдал мөн болохын дээр ард түмний эрх ашигт хор учруулж монголын ард түмний хувьсгалын замаар урагшаа бахархалтайгаар алхаж явсан хөлөөс чангаасан хэрэг мөн болно" гэжээ.
Ийнхүү бичиг үсэгт хүртэл ангич байр сууринаас хандаж, Монгол орны хоцрогдлыг, түүний соёлын хөгжлийн гайхамшигт өв болох худам монгол бичигтэй холбон феодалын дарлан мөлжлөгийн зэвсэг хэмээн ад үзээд уг бичгийг хэвээр хэрэглэхийг хүсэгчдийг хувьсгалд дэвшилд саад хийгч ангийн дайсан мэтээр тодорхойлсон нь анги ба ангийн тэмцлийн үзэл Чойбалсангийн ухамсарлт хичнээн бат бөх шингэснийг гэрчилж байна. Нөгөөтэйгүүр ЗХУ-ын дээд удирдлагуудын үгийг үг дуугүй дагадаг өөрийнх нь баримтлал үүнд нөлөөлсөн нь гарцаагүй.
Стольпины эндүүрсэн дүгнэлт
Гэвч худам монгол үсгийг орос үсгээр сольсон нь зөвхөн үсэг бичиг солих төдий бус, цаанаа улс төрийн гүн учир холбогдолтой гэж үздэг хүмүүс ч байдаг аж. Тухайлбал, Францын монгол судлаач Аркадий Стольпин үзэхдээ, Сталин Улаанбаатарын дэглэм ба Өвөрмонголын хооронд давж чадахгүй саад босгохыг зорьж яарч байв.
Кирилл цагаан толгойг үндэс болгож үсэг бичигээ шинэчилсэн нь хилийн цаадах Өвөрмонголд үл ойлгогдох бичгээр албан хэрэгээ хөтлөхөд чиглэгдэж байв" гэжээ. Тодруулбал, яваандаа ар, өвөр монголчуудын соёлын харилцаа холбоог бүрмөсөн таслах алсын тийм хорон санааг шинэ үсэг агуулж байсан гэнэ.
Гэвч Стольпины энэхүү дүгнэлт хэр оновчтой бол? Тухайн үед Сталин, Зөвлөлтийн дээд удирдлагад байсан хүмүүс Ар, Өвөрмонголыг холдуулах бус харин ойртуулж нэгтгэхийг зорьж байв. 1944 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн оройн 23 цагт И.Сталин Чойбалсанг Кремльд урьж зоог барьж Монголын тухай яриа болжээ.
Тэр үеэр Сталин "Чойбалсан бол ганцхан гадаад Монголын удирдагчаар зогсохгүй, мөн нэгэн адил дотоод Монголын удирдагч мөн" гэжээ. Үүнээс үүдэн тэнд байсан хүмүүс Халхаас бусад монголчуудын тухай яриа дэлгэжээ.
Тухайлбал, А.Микоян: "Тэдгээр монголчууд эрх чөлөөгөө олбол, танай монголчууд их өргөжих болно" гэхэд Чойбалсан "Тэр тийм бишээ. Би Монголыг өргөн, их болгох гэсэн юм биш.
Миний бодоход тэдгээр монголчууд эрх чөлөөгөө дор дороо олох нь чухал гэж санаж байна. Тэгэж эрх чөлөөгөө олж авсаны дараа яахаа өөрсдөө мэднэ биз." гэхэд Сталин "Зөв, зүйтэй" гэж дэмжсэн байна. Тиймээс дээрх асуудлыг улс төртэй хутгаж ойлгох нь утгагүй юм.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл0
Muu hogiin orosuud...ah gej tenegttdeg humuust helev...
Хоёр их хөршөө хараагаад чи хаашаа холдох вэ, чам шиг тэнэг гэхэд хэтэрсэн мулгуу юмнуудаас болж малчин, ажилчин, энгийн иргэд хохирч байна. Чаддаг юм бол иргэншлээ солиод өөртөө таарсан өндөг шиг өөгүй улс руугаа яваач ээ, чамайг урих амьтан ер олдох болов уу
chi muu chatsagatai mal orosiig xaraagaad xaa xoldov gej dee oros gedeg yndesten shig uujim saixan uls delxiid xobor doo oros xynii baraa ch xaraagyi maanag mangar yu medexev dee
Zuvlult Oros Mongold tusalsan n unen, gehdee uguu avaatai yarvigtai l hariltsaa baisan biz dee? 20000 hunee aluulchihaad ah duu geed baih n haashaa ch yum. End medeej Zuvlult Orosiin achaar yar tembuuneesee salj, garal uuslees ul hamaaran niitiin bololvsrol ezemshseniin ur shimiig uguisgeegui bolno.
хараах яах вэ. Цаашид яавал зохилтойг ухацгаая.
Muu hogiin orosuud...ah gej tenegttdeg humuust helev...
нохой засуулсан хүндээ сайн байдаг гэж үнэн юмдаа.
Нохой зассан хүндээ янаг
одоо Монгол бичигтэйгээ сууж бсан бол монголчууд бид хэчнээн бахарлтай, хэчнээн нүүр бардам байх билээ. дэлхий дахин Монголыг тоодоггүй нэг шалтгаан нь орос бичигтэй бгаа явдал. одоогийн төр барьж бгаа дарга нар бүгд экс-комунистууд эсвэд нэо-коммунистууд бгаа тул орос бичигтэйгээ зууралдаад бгаа хэрэг. одоогийн залуус төрийн эрхэнд гарвал шууд монгол бичигтээ орох ажлыг эхлэх биз ээ.
Baharhmaar baigaa bol uuruu suraachee. 10 jild zaadag l baisan. Odoo uvurMongol kino uzehed l hereg bolj magad daa.
Zarim neg turiin ajiltnuudiin nerIin huudas Mongol Bichig, Angli hoyor deer baih... Ali ali n alban yosnii bichig bish yum daa. Teriigee oilgodog n hed yum bol
төр засаг, эрдэмтэн мэргэд нэгэн сэтгэлээр зоригловол эргэж ирнэ.
Бичиг тооноос гадна тоогоо дуудах арга нь ч Орос маягийн болсон шүү дээ. 50,000 төгрөгийг бид одоо Тавин мянга гэдэг бол хуучин Таван түм гэдэг байлаа. Монголын хүн ам 2,900,000-г одоо Хоёр сая есөн зуун гэж байгаа бол хуучнаараа 290 түм гэх байлаа. Энэ мэтээр бидний сэтгэхүйг ч бас орос маягийн болгосондоо
er mgl bichig ch tiim ch saixan ed bish shyy dee yalanguya orchin tsagt...er ni solison ni ch bolson yum odoo bid yamar bayan uyangalag xeleer yarij bgaa bilee yyntei xen ch margaxgyi bx aa
яг үнэн. жишээ нь солонгосчууд 50 минга гэхгүй. У ман буюу таван түм гэж хэлнэ. бодуул хитад, ёпоон бүгдээрээ тэгж ярьдаг биз. монголчууд дорны язгуур соёлоосоо салаад одоо хэн ч биш орсын Чүкча улс болсондоо үнэхээр ой гутдаг болоод бна. ийм бүдүүлэг хоцрогдсон, үзүүлчих түүх соёлгүй оронд аж төрхөд маш гутамшигтай бна. уг нь нэг амьдрах юм бна улс шиг улсад амьдарч бгаад үхмээр бна;) ядахнаа өөрийн бичг үсэгтэй улсад.
Оросын элитүүд Монголчуудыг бичиг үсэггүй зэрлэгүүд гэдэг Зэрлэгүүдэд Кирил үсэгт оруулж хүн болгосон гэж өөрсдийгөө их сайрхдаг Тэдний зарим Монгол бичигийг анх хараад Монголчууд бичиг үсэгтэй бсан гэхэд итгэдэггүй юм даа Ворошиловын санал биш цаанаасаа КГБ бэлтгэсэн бсан Монгол бичигийн сул тал болох ам бичгийн зөрүүг КГБ ашигласан болов уу
Худам монгол бичигруу оросууд уухайлан дайрч устгасаны гол учир шалтгааныг олж харах тархины тэнхээ байхгуй байж битий худлаа мэдэн буилж шал худлаа дэмий юм бичиж КГБ-МГБ гэж суржигнээд бай заа юу?Тэр уед чинь тэр байгуулага чинь НКВД гэдэг нэртэй байсын.Оросууд монгол худам хуучин бичигийг устгасанаар нэг сумаар олон туулай зэрэг устгаж чадсан алсыг харсан айхтар улс торийн бодлогыг монгол ундэстэний нэгдэл осолт нягтралруу их буугаар буудсан айхтар бодлог байсан.Уунд: 1.Юууны омно оросууд монгол худам бичигийг устгасанаар монгол хэлтэй оросын яс ундэстнууд болох буриад халимаг тува нарыг монголчуудаас тасалдуулан зангаа тавих ПАНМОНГОЛ гэсэн монголчуудын нэгдэх санаа сэтгэлийг устгасан явуулага.олон торлийн ая аялгуугаар хоорондоо ярьдаг боловч монгол худам бичиг монгол гаралтай янз бурийн яс ундэстнуудийн ярианы онго аяыг нэгэн жигд болгон ижилхэн ойлголцуулж нэгэн жигд болгож нэгдуулдэг тун айхтар бичиг байсаныг оросууд олж хараад бутаргах бодлог ийм маягаар явуулсан нь монгол ундэстний хувьд маш аюултай асуудал байсан нь оноодор ойлгомжтой болоод байгаа. 2.Оросууд ийм аргаар БНМАУ -ын монголчуудыг оросын буриад халимаг болон Хятадын овор монголчуудаас соёл хэл ам бичигийн ом санагаар тусгайрлуулан бас л монголчуудыг нэгдэж нийлуулсэн энэ манай эртний ов ийг устгасан нь овор ар монголыг уурдийн саланга байдалруу тулхсэн том алхам болсон. 3.Энэ бичигийг устгасанаар оросууд ар Монгол БНМАУ -г оорсдийнхоо бурэн мэдэлд оруулж монгол ов монгол соёлоос аль болох холдуулах бодлоыг алсы бодлогоор яваандаа ЗХУ-д нийлуулэн уусгах санаа оворлож байсан нь оноодрийн буриад халимагуудын байдлаас харахад ойлгомжтой байгаа.Буриад халимагууд хавтгайгаараа ундэснийхээ хэл амаа мэддэггуй бугд орос нэр зууж орос хэлээр хоорондоо ярьсан онин нудтэй оросууд болж хувирсан байгаа юмТэдэн дунд монгол хэлээрээ ярьдаг хун ганц ч байхгуй буур уусаад одоо дуусаж байгаань тун харамсалтай. Акадеик Ренчин гуай дамдинсурэнг засгийн газрын ордноос кирил бичиг хийсэн гэж торийн шагнал аваад гарч ирэхэд нь "За чинйи наад шагналыг чинь мялаанаа гээд овороо ухаж ухаж урчиисжн уранхай хув хуучин нэг тогрог гаргаж огч байсан гэдэг аман яриа байдын" Ренчин гуайн бол айхтар алсын хараатай туйлын ухаантай жинхэнэ монгол эрдэмтэн!
хэн мэдлээ би л лав хохироогой болоод л байна их мэдхүүд дэндүү их болжээ
Кирил бичиг монголчуудын боловсрох замыг нээсэн байх шүү. Уйгаржин үсэгтэй байх үед шинжлэх ухааны нэр томёог бичиж, уншиж чаддаггүй, ойлгож чаддагүй байсан юм билээ. 90 оноос нааш уйгаржин бичигтээ эргэж оръё гэж сэвсэргэн залуус хичнээн хөөрч савсганалаа, 20 гаруй жил өнгөрөөд байхад нэрээ зөв бичиж сурсан нь хэд байна.?
chi yag yneniig xellee,odoo ter yed zaalgaj bsan xyyxdyydees neree bichij sursan ni xed bilee..
чам шиг орсын бөгсийг долоосон дарга нар төр барьж бгаа учраас монгол бичигтэн болх хөдөлгөөнийг зогсоосн юмаа. танай тэр эгшиг нь гээгддэг гээгдэдгүй гэж 50 жил маргалдаж бгаа бичгийн хажууд төгс болровсронгүй дүрэмтэй бичиг. гэхдээ та нарын үе дуусаж бгаа ихэнх нь пээнсэд гарсан эсвэд үхээд дуусаж бнаа. шинэ монголоо гэсн залуучууд өвөг дээсийнхээ бичгээр тун удахгүй ажил хэргээ явуулдаг болно. кирил үсэг хог дээр гаргаж хаяна.
сурахыг чинь хэн байг гэсэн юм вэ энэ сэтгэгдлээ хуучин үсгээр бичих чинь яасан юм хосоороо байгл дээ хүнд мэдлэг илүүдэхгүй .сураагүй байж олон юм ярих юм.
Оросын элитүүд Монголчуудыг бичиг үсэггүй зэрлэгүүд гэдэг Зэрлэгүүдэд Кирил үсэгт оруулж хүн болгосон гэж өөрсдийгөө их сайрхдаг Тэдний зарим Монгол бичигийг анх хараад Монголчууд бичиг үсэгтэй бсан гэхэд итгэдэггүй юм даа
Huuhduudiig alag zaastai chihreer saihan huurchdee!
ХА ХА ХА нээрээ тийм юм болов уу? нээрээ нохой засуулсан хүндээ сайн байдаг юм уу?
хуучин монгол үсэг шинэ цаг үед хоцрогдсон байлаа. дэлхийд хамгийн боловсронгүй үсэг бол болгар ламын зохиосон кирилловын кирилл үсэг гэнэлээ.бид зөв сонголт хийсэн.
битгий тэнэгтээд солиороод байгаа!Худам монгол бичиг бол бидний овог дээсийн соёлын ов!Яаагаадч бидний эртний овог дээдсийн маань олон зуун омог ястангуудын яриа хэлний зорууг зохицуулан засаж хоорондоо ойлголцдог байсан айхтар хэлбичиг хуний хумуусийн кирил бичигээс доорд байгаагуй.Зовхон улс торийн хэлмэгдуулэлтээр манай худам бичигийг устгасаннь одоо ойлгомжтой.
nohoi zasuulsan hundee sain saihan hellee
Ter bookoo 202.113.21.113.141 gegch shal gajigtav!! magtan mataad bna yy matan magtaad bna yy!!!!
хуучин монгол үсэгтэй байсан бол бид өвөрмонгол мэт л цементэн шалтай шавар дагзанд шүлсээ хаяад хэвтэж байх байв...
Энд хуучин монгол бичгийг хамгаалагчдаас хэд нь монгол бичгээ мэддэг вэ? Хэд нь Монгол бичгээр гардаг сонин захиалж уншдаг вэ?
zygeer xir ynertyylsen maanaguud uursduu ter bichigee oilgox chadbargyi malnuud l xii muurulduud bx shig bx yum...zaabal ter bichgiig xereglex shaardlaga bgaa ch yum uu xyzyygyi xynteigee adilxan setgedeg yumnuud l biz dee ...
Энэ муу Ворошилов хогоос болоод худам монгол бичгээ солиогүй байсан бол өдийд бараг Өвөрмонгол шиг дэлхийд дээгүүр орохоор хөгжчихсөн байхгүй юу. Ер нь үндэсний бичгээ солиогүй улсууд их өндөр хөгжсөн байх юм байна шүү. Ер нь манайх Өвөрмонголд дагаар орж, үндэснийхээ бичиг соёлоор явбал таарна доо. Өөр хөгжих гару харагдахгүй л байна. Яаж энэ муу крилл үсэгнээс сална аа. Би хүртэл уйгаржин үсэг танихгүй, нэг бол англи, латин, эсвэл кириллээр бичсээр байгаад насыг барж байна. Больчихьё гэхээр болохгүй ингээд бичээд л бичээд л...
сайны хажуугаар саар гэгчээр. битгий монголчуудын дунд яс хая.
монгол хүн юм бол хуучин бичгээ сурах чинь яасан юм одоогийн жаахан хүүхдээс дор
Medeej yls tur blgyi yahav oilgomjtoi shde orosyyd medeej bidend ungun deeree naashaa harj ineej tsaashaa harj bagalzyyrdah sanaagaa l bodoj yavsiim shde enend yund ergelzej maanagtana ve ain? Ted huurhii myy huchgyi bolson gants ydirdagchiig maani yu gej hoshgyyralhaa medehteigee shde
шинэ хуучин хоёр бичгээ зэрэг сурах хэрэгтэй хуучин бачгээ гэж хэт туйлширвар хэдхэн жилийн дараа залуус саяхан өнгөрсөн түүхээ ахмад биднээр уншуулах болно магадгүй бид үхээд өнгөрч мэднэ . тэр цагт бас кирилээ сурахгүй яаав даа гэнэ.
соелын талаар тодорхой