sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хоёр эрэгтэй нэр дэвшигчийн гэргий хоёул Болормаа нэртэй төдийгүй нэг жил төрсөн ажээ. Тухайлбал Х.Болормаа 1964 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн бол Б.Болормаа мөн оны зургаадугаар сарын 15-нд төржээ.
 
 
Түүнчлэн тэргүүн хатагтай Х.Болормаа багадаа ааваасаа өнчирсөн зургаан хүүхэдтэй айлын ууган нь бол Б.Болормаагийн хувьд айлд өргүүлсэн ганц охин бөгөөд 10 дутаар ангид ороод төрсөн ээжийгээ мэдэж авсан гэнэ лээ.
 
 
Дашрамд сонирхуулахад Ц.Элбэгдорж, Х.Болормаа нар 1985 онд зуныхаа амралтаар эх орондоо ирээд гэрлэлтээ батлуулсныхаа дараа хүүтэй болсон бол яг жилийн дараа Б.Бат-Эрдэнийнх гэдэг айл охинтой болж 1987 онд гал голомтоо бадраасан гэдэг.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"