sonin.mn

 

Хүүхнүүд, эрчүүдийг бүдүүн баргийн хүмүүс гэсэн ойлголттой байх нь бий. Хэнэггүй, хээгүй, гүдэсхэн зан чанартай гэх мэтээр үнэлж дүгнэдэг. Гэтэл сайн ажиглавал бас ч тийм биш аж. Тиймээс бүсгүйчүүд минь хайртай залуугаа энгийн үедээ ямархуу байдгийг нь нэг анзаарчихаарай. Тэгэхэд л хэн болох нь танигдана.
 
 
-Хэрэв өөрийн хүсэл сонирхлоо сайн мэдэрдэг бол нямбай эр хүний шинж.
 
-Гэр орон нь ундуй сундуй байдалтай байхад үүнтэйгээ дасан зохицоод жишим ч үгүй байвал энэ нь их нарийн мэдрэмжтэй, чамбай уран бүтээлч хүний шинж.
 
-Хааяа хааяа архи балгах дуртай, хөнгөн хөөргөн зантай бол энэ нь ардаа тулж түших ханийн тулгуур түшиг муутай, баярлаж гомдох нь амархан, өөртөө итгэлгүй эрийн шинж.
 
-Гал тогооны өрөө нь цэвэрхэн цэмцгэр, эмх журамтай байдаг бол энэ нь сайн хоол хийдэг, аливаад авьяастай ч хааяа жаахан эмэгтэй хүн шиг хэрэгт дуртай эрийн шинж.
 
-Угаалгынх нь өрөөнд бие угаадаг наад захын алчуур, саван, угаалгын нунтаг гээд ойр зуурын хэрэглэх юм байдаггүй бол энэ нь жинхэнэ залхуу залхаг эрийн шинж.
 
-Үс зүсэндээ ихэд анхаарч хими хийлгэж буржийлгадаг ч юмуу, сэнсдэж долгиотуулах зэргээр донж маяг хөөх дуртай бол энэ нь хувиа хичээгч эрийн шинж юм.
 
-Хэрэв бариу дотуур өмд өмсөх дуртай бол энэ нь сексийн чадвараа гайхуулах дуртай, тачаангуй бас тэгээд хүүхэмсэг эрийн шинж.
 
-Хэрэв үс нь халцрах юм уу, орой дээрээсээ шингэрч байгаа бол өөртөө итгэлгүй эрийн шинж.
 
 
Эх сурвалж: "Ганзам" сонин