sonin.mn

 

Хонь
 
4-р сарыг бодвол хайр дурлалын хувьд тайван амгалан байх болно.  Гэхдээ энэ нь бусдыг татах увидас, халуухан байдлаар дутна гэсэн үг биш юм. Харилцаа чинь илүү нээлттэй, эерэг болох болно. Сэтгэл санааны хувьд амархан эмзэглэх талтай.
 
 
Хайр дурлалын талбарт чиний энэ эмзэг байдал зөв цагтаа зөв газраа илэрвэл нөхцөл байдлыг харин чамд ашигтайгаар эргүүлж мэднэ. Сээтэн хаях чадвар өндөр байх бөгөөд, хөнгөмсөг өнцгөөс таалагдсан нэгэнтэйгээ яриа өрнүүлэхэд ам чинь хэзээд бэлэн байх болно.
 
 
Өөрт төрсөн мэдрэмжээ бусадтай хуваалцсанаар шинэ хайрын эхлэл тавигдах боломжтой. Чөлөөт цагаараа гадуур зугаал. Энэ нь чиний эмзэглээд байгаа сэтгэлийг чинь ч тайвшруулна. Хэдэн сарын өмнөөс шийдэгдээгүй явсан санхүүгийн асуудал энэ сард шийдэгдэх нь.
 
 
Гэхдээ зүгээр хараад сууж болохгүй. Хувийн бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг ямар нэг чухал алхам хийх аятай боломжийг од эрхэс чамд бэлдсэн байна. Чи орлогоо нэмэгдүүлэхийн тулд их чармайлт гаргана. Үүнийхээ хэрээр чамгүй орлого орж ирэх төлөвтэй.
 
 
Сарын хоёрдугаар хагаст аль болох хурдан учрыг нь олохгүй бол болохгүй санхүүгийн асуудалд орсон мэт санагдаж болно. Гэхдээ тайвшраад хэсэг хүлээвэл энэ бүхэн өөрөө шийдэгдэх болно. Бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.
 
 
Ер нь энэ сард Ангараг гариг , Нар хоёр хонины ордод тохиох учраас санхүүгийн эрсдэл, хүндрэлээс чамайг хамгаалах болно. Цэлмэг тэнгэрийг дагаад сэтгэл санаа чинь ч гэсэн цэлмэх шинжтэй. Биеийн эрүүл мэндийн хувьд ч маш сайн байх болно. Сарын дундуур салхинд гарвал бүр ч сайн.
 
 
Үхэр
 
Дүрэлзсэн, догшин сар байх нь. Ангараг гариг Үхрийн ордод шилжсэнээр венийн судсан дахь цусны урсгал хурдсаж, хүсэл чинь эцэстээ тулж, цохилт нь хүчтэй мэдрэгдэх болно. 5 сарын эхний 10 хоногт хайр дурлалын талбарт эмзэг мэдрэмтгий байдал давамгайлах болно.
 
 
Үг даадаггүй бяцхан охин шиг л байх нь дээ. Сарын сүүлээр тогтворгүй шинжтэй байхаас гадна хариуцлага алдах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа уян хатан, бодитоор хандах хэрэгтэй болно.
 
 
Ганц бие Үхрүүдэд ямар нэг онцгой шинэ учрал тохиохгүй ч хуучин хайраасаа авах мэдрэмж гайхалтай байж болох юм. Өөрийгөө хөгжүүлэхэд энэ сарыг зарцуулвал үр дүн сайн байх болно. Ангараг гариг чамд эрч хүч, амбиц, ажиллах урам зориг харамгүй хайрлах болно.
 
 
Сарын эхний хорь хоногт Нар Үхрийн ордод байрласнаар чамайг хүмүүсийн анхаарлын төвд байлгаж, сайхан чанаруудыг чинь ил гаргаснаар эргэн тойрноосоо хүндлэл, талархал хүлээнэ. Нар болон Ангараг нь амжилтын гаригууд бөгөөд зөв цагтаа, зөв газраа олж чадвал хэнд ч хүчтэй дэмжлэг болж чаддаг юм шүү.
 
 
Тэвчээр, дипломат маягийн харилцаа чамайг илүү чадварлаг харагдуулах ба саад бэрхшээлийг давахад тусална. Сарын эхний хагаст Буд гариг Үхрийн ордынхны талд зогсож мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, чадварлаг байдлыг нэмэгдүүлж зарим хүсээгүй адал явдлын дэргэдүүр чамайг тойруулах арга хэмжээ авсаар байх болно.
 
 
Сарын хоёрдугаар хагаст ажлын талбар илүү тайван байж жигдрэх болно. Энэ сарын турш эрч хүчээр бялхах болно. Хоногийн 24 цаг надад багадаад байна аа гэж бодогдож мэдэх юм. Фитнес, йогт бүртгүүлэхэд хамгийн тохиромжтой цаг нь. Гэвч ханиадны вирусны гэнэтийн халдлагаас сэргийлэх хэрэгтэй шүү.
 
 
Ихэр
 
Энэ сард Ихрүүд мэдрэмжлэг зүйлстэй ихээхэн учрах болно. Гэнэтийн гэмээр гайхалтай үйл явдал тохиолдоно. Мөн хайр дурлалын сэтгэл хөдөлгөсөн учралтай учирна. Ялангуяа сарын эхний 10 хоногт эсрэг хүйстэндээ татагдах байдал болон дур хүсэл ихээр нэмэгдэнэ.
 
 
Сугар болон Бархасбадь гаригийн тохиромжтой нөлөөгөөр хайр дурлалын романтик холбоо үүснэ. Санхүүгийн таатай нөхцөл байдал бий болох хандлагатай байна. Энэ сард ихрүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажил хэргийн харилцаанд ч энэ байдал эерэгээр нөлөөлөх болно.
 
 
Гагцхүү өөрт бий болсон боломжийг ашигтайгаар ашиглахдаа нөөц бололцоогоо бэлтгэ. Од эрхэс энэ сард танд өгөөмөр хандах болно. Ялангуяа сарын хоёр дахь арав хоногт санхүүгийн байдал эрс дээшилж олон шинэ боломжууд гарч ирнэ. Тэр дундаа сарын 15-ний өдөр маш том ажил өөрийг чинь хүлээж байна.
 
 
Гэхдээ инээсэн бүхэн найз биш гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй. Хэдийгээр энэ сар ихрүүдийг ивээж байгаа ч сэрэмжтай байхыг анхааруулж байна. Таагүй санагддаг хүмүүстэйгээ байх хэрэггүй. Эрч хүч энергээ бусдаас хамгаал. Мөн баг, хамтын ажиллагаанд няхуур ханд.
 
 
Өөрөө өөртөө найдах нь хамгийн зөв сонголт болно. Гэнэтийн аюулаас болгоомжил. Ялангуяа авто хэрэгсэлтэй харьцахдаа мэдээтэй байхыг сануулж байна. Мөн өөрийн эрүүл мэнд, бие бялдартаа анхаарал хандуулах нь сайн.
 
 
Мэлхий
 
Яг одоо чамд хайр сэтгэлийн асуудалд хагацал, харуусал учраад байгаа бол энэ сарын турш үргэлжлэх нь бололтой. Тиймээс эртнээс энэ бүгдэд сэтгэл зүйгээ бэлд. Хувь тавилан өөрт чинь илүү сайхан бэлэг бэлдчихээд хүлээж байгаа гэдэгт итгэ. Бүх зүйл одоо бодож байгаа шиг чинь муугаар эргэхгүй.
 
 
Учир нь яг одоо чи сэтгэл хөдлөлөөрөө бүхнийг төсөөлж байна. Хэрэв өөрийгөө тайван байлгаж чадвал сарын хоёр дахь арав хоногоос дотоод сэтгэлээ юу хүсэж байгааг мэдрэх болно. Өөртөө шинэчлэл хийхэд энэ сар тохиромжтой. Урьд нь хийхийг хүсдэг байсан зүйлсээ жагсаан бичиж, шинэ хүслүүдээ биелүүл.
 
 
Нийгмийн идэвхитэй бүлгүүдийн үйл ажиллагаанд оролц. Өөрөө ч мэдээгүй байсан шинэ авъяасаа нээн илрүүл. Энэ сарын эрч хүчээ өөр ажилд биш өөртөө зарцуулахыг хичээ.
 
 
Хувийн карьераа өсгөх тактикаа нарийвчлан зохион байгуул. Тавдугаар сарыг чимээгүйхэн бүгэж байгаад тэсрэлт хийхдээ зарцуулаарай. Өөрийгөө хэт ядраах хэрэггүй. Тайван байж, эрүүл мэнддээ анхаарал хандуул.
 
 
Арслан
 
Ангараг Буд гаригийн эсрэгцэлийн нөлөө сарын эхний өдрүүдэд хайр дурлалын харилцааг чинь сүүдэртүүлж мэднэ. Тайван байдлаа хадгалж, уурлахаас зайлсхийгээрэй. Сарын хоёрдугаар хагаст харилцааны уур амьсгал бүлээснэ.
 
 
Чи олон хүн оролцсон нийгмийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, хөгжилдөнө. Тэр нь хосуудыг буцаад эвлэрэхэд туслах ба найз нөхөд чинь ч та хоёрыг дэмжих болно. Хэрэв чи ганц бие бол, үдэшлэг дээр юм уу, найзынхаа таних хэн нэгэнтэй танилцаж магадгүй.
 
 
5 сарын 25-нд чамд хайр дурлал юм уу хүүхэдтэй холбоотой гэнэтийн зүйл тохиолдоно. Энэ сарын турш Арслангийхан ажил хэрэгтэй холбоотой чухал үйл хэргүүдэд оролцоно. Идэвх зүтгэл, амбиц өндөр байна. Чи өөрийгөө хэн гэдгийг, юу хийж чадахаа харуулахыг хүсч, үзэл бодлоо илэрхийлж дэмжүүлэхийг оролдоно.
 
 
Эхний өдрүүдэд энэ хүсэл чинь чамд үл ойлголцол авчирч мэдэх тул тайван байдлыг сахь. Хэдийгээр чи өөрийн зөв гэдгийг маш сайн мэдэж байсан ч, удирдлага болон хамт олондоо хүндлэл үзүүлэх шаардлагатай гэдгийг бүү мартаарай.
 
 
5 сарын 15-наас эхлэн санхүүгийн байдал чинь сайжирна. Энэ сард ихэнх ордныхны эсэргүүцэл сул, өвчинд өртөмтгий байх болно. Тэдний тоонд Арслангууд ч багтаж байгаа учраас амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндээ хайхраарай.
 
 
Охин
 
Энэ сар чиний хувьд өөрчлөлтийн, мөн өөрийгөө ойлгох сар байх бололтой. Зарим зүйлд өөртөө итгэлгүй болж, эргэлзэж, буруу зүгт явж ч мэдэхээр байна. Улмаар “буруу” харилцаа, эсвэл нэг дор олон харилцаанд орж магадгүй учир өөрийгөө хянаж, эргэцүүлэхийг зөвлөж байна.
 
 
Нүдээ “том” нээж, амьдралыг бодитоор хар. Хүмүүст амлалт өгөхдөө өөрийгөө сайтар сонс. Мөн бусдын өгсөн амлалтанд тэгтлээ их итгэхгүй байх хэрэгтэй. Харин удаан хамт байгаа хайртдаа юу юунаас илүү итгэж, хоорондоо ан цав, хүмүүсийн сул үг оруулж болохгүй шүү.
 
 
Санхүү, ажлын хувьд бэрхшээл гарах хэдий ч амжилт олохдоо гаргуун сайн байна. Тиймээс тэвчээд тэмцээд бай. Бүхнийг дахин шинээр эхлэх болсон ч хамаагүй, амжилтын төлөө ажрахгүй байх хэрэгтэй. Сарын дунд хэсгээр од эрхэс өгөөмөр зан гаргаж, үр дүн, нөлөөлөл нь удахгүй чамд ирэх юм байна.
 
 
Хамтын ажиллагаанд болгоомжтой хандаарай. Ямар хүмүүстэй ажиллаж байгаа эсэхээ дахин нэг бодож үзсэн нь дээр. Архи, согтууруулах ундаа гэх мэт анхаарал сарниулах зүйлсээс холхон байх нь хамгийн чухал.
 
 
Хөрөнгө мөнгө чамд маш хурдан орж ирэх болохоор түүнийг хэрхэн зөв зарцуулах эсэхдээ л санаа тавиарай. Сарын төгсгөл хүртэл өдөр өдрөөр чиний ааш зан, энерги эрч хүч, цоглог хэмнэл чинь нэмэгдэх болно. Тиймээс эхэн үеийн бэрхшээл, сул дорой байдалдаа бууж өгч болохгүй шүү, Охины орднынхоон!
 
 
Жинлүүр
 
Чиний энэ сарын мөрдлөг бол “Долоо хэмжиж нэг огтол”. Таван сар чиний тааваараа, тайван байх сар. Амьдрал чамд илүү сайхан санагдаж, шинэ боломжууд ар араасаа гарч ирэх болно. Бусадтайгаа мэдээллээ хуваалцаж, хамтдаа суралцаж, оюунлаг Жинлүүр байхыг од эрхэс зөвлөж байна.
 
 
Мөн хосын амьдралд нэг шат дээш алхаж, хайрттайгаа хамтран бизнес эхлүүлэх юм уу байр, үл хөдлөх хөрөнгө сонирхож магадгүй юм байна. Энэ нь чиний санхүүдээ санаа зовж буйтай холбоотой бөгөөд хэр их санаачлага, идэвх зүтгэл гаргахаас чинь хамаарч бүтэх эсэх нь шийдэгдэх ажээ.
 
 
Гэхдээ хүмүүстэй хамтран ажиллах үедээ үнэхээр хэрсүү, хашир хандаарай. /Хамгийн эхэнд бичсэнийг үргэлж сана/ Төлбөр тооцоо, ажлын хөлс цагтаа л төлөгдөх ёстойг санаарай. Азаар од эрхэс чиний талд байж, санхүүгийн ашигтай санал, боломжууд аажмаар нааштайгаар эргэх төлөвтэй байна.
 
 
Боловсрол, цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, гаднынхантай хамтран ажилладаг Жинлүүрүүдэд энэ илүү хамаатай. Та нар бүгд карьертээ нэг алхам урагшлах болно. Харин сарын эхэн үед энергиэр дутаж магадгүй тул түүнийг дийлэх хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй.
 
 
Сарын сүүлээр чи урьдны бага зэрэг санаа зовомтгой боловч эрч хүчээр дүүрэн Жинлүүр рүүгээ буцах болно. Дахин хэлье. Долоо хэмжиж байж огтлоорой, Жинлүүрүүдээ!
 
 
Хилэнц
 
Ангараг гариг Хилэнцийн ордод оржээ. Сорилтын сар хүлээж байна гэж хэлж болно. Чи дүрэлзсэн тачаангуй байдлаар цалгих болно. Ангарагийн нөлөөгөөр тэвчээр уян хатан чанар дарагдаж, түрэмгий болдог учраас зөрчил үүсэх магадлалтай.
 
 
Хайртай хүнтэйгээ харилцахдаа зөрүүдэлж, өөрийн эрхгүй хардаж зөрчил үүсгэх хандлагатай. Ялангуяа 5 сарын эхний хагаст. Хэрвээ чи харилцаандаа үнэхээр санаа зовж байвал одоо л маш ухаалаг, тайван, тэвчээртэй биеэ авч явах үе шүү.
 
 
Хамгийн сайн стратеги бол хамт байж, асуудлыг илэн далангүй ярилцаж шийдвэрлэх. Ганц бие Хилэнцүүд хачирхалтай хүнтэй болзоо тогтоохоос аль болох татгалзаарай. Ялангуяа олон нийтийн газар танилцсан хүн дэмий л болов уу.
 
 
Ажил хэргийн харилцаа сарын эхний хагаст бага зэрэг хүндэрнэ. Энэ нь магадгүй чамайг аливаад бодлогогүй, түргэн хариу үйлдэл үзүүлэхэд хүргэнэ. Хатуурхал, бардам зан чинь нөхцөл байдлыг хурцатгах аюултай учир аль болох зөөлөн байж, эерэг өнцгөөс нь харахыг хичээгээрэй.
 
 
Ямар нэг өрсөлдөөн, тэмцээнд орвол тийм ч сайн үр дүн гарахгүй. Ерөнхийдөө ямар нэг зөрчил, өрсөлдөөнөөс зайлсхийх нь зөв. Гэхдээ сайхан мэдээ ч бас байна. Ялангуяа сарын хоёр дахь хагаст гэнэтийн бэлэг, ивээн тэтгэлэг эсвэл багагүй орлого орж ирэх бололтой.
 
 
Ангараг, Санчир гарагууд эсрэгцэж байрласнаас эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй байх нь. Гэнэтийн осол, өвчний голомтоос болмгоомжилвол сайн. Дархлаагаа нөхөж, амин дэм, эрүүл хоол хүнс хэрэглэж өөртөө маш сайн анхаарал тавихыг од эрхэс чамд зөвлөж байна.
 
 
Нум
 
Тавдугаар сар танай ордныхны хайр дурлалын амьдралд сайхан цагуудыг нөөцөлсөн байна. Гэхдээ тэдгээр өдрүүд сарын эхэнд тохиохгүй. Эхний арав хоног хосуудын хувьд харин ч жаахан ярвигтай байж мэднэ.
 
 
Тодорхой ажил юм уу, эрүүл мэндийн асуудал, ямар нэг саад тотгор, хязгаарлалтаас шалтгаалан та хоёрын эв найр саатаж мэднэ. Чиний шаардлага, хүлээлт хэт өндөр байснаас болж урам чинь хугарна. Азаар энэ бүхэн удаан үргэлжлэхгүй.
 
 
Таван сарын 9-нөөс Сугар гариг чиний хайр дурлалын ордонд орсноор бүрхэг мананг арилгаж, чамайг ахин инээмсэглүүлэх болно. Илүү дулаан, илүү дотно, тэмүүлэлтэй, гүн гүнзгий харилцаа үүсч, та хоёрын хоорондох үл ойлголцол амархан арилна.
 
 
5 сарын 15-наас Буд гариг, 21-нээс гэрэлт Нар Нумын ордонд очиж дурлалыг чинь илүү эрч хүчтэй, догдлох зүйлтэй болгоно. 5 сарын сүүлийн 10 хоногт ямар нэг баяртай үйл явдал тохиож магадгүй. Ажил хэргийн хувьд Нумууд завгүй, шахуу хуваарьтай, яаруу сандруу өдрүүдийг туулах бололтой.
 
 
Өдөр тутмынхаа төлөвлөгөөг нарийн гаргаж, цагаа зөв зохицуулж, ажлынхантайгаа эв найртай байхыг эрхэмлэ. Сахилга бат, хариуцлага, тэвчээр чамд хэрэг болно. Таван сарын 2-р хагасаас хүндхэн байдал арилна.
 
 
Сүүлийн арав хоногоос шинэ гэрээ хэлцэл хийх юм уу , өмнө нь дааж авч байгаагүй төсөл дээрээ хуваарилагдана. Санхүүдээ хянамгай ханд. Хэдий бүсээ чангалах хэрэгтэй байгаа ч өр тавих хэрэггүй. Дэмий зүйлд мөнгө үрэх хандлага их байна шүү.
 
 
5 дугаар сард эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Осол гэмтлээс холуур байж, гэртээ эрт харьж байгаарай. Өвчний жаахан л шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүл, тоохгүй орхиж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд ч сайн анхаар.
 
 
Матар
 
Чиний сэтгэлийг зовоох олон асуудал байх ч, түүнийхээ хажуугаар эротик хүсэл, тэмүүлэл тасралтгүй төрнө. Дур тачаалын гариг Ангараг Матрын ордны хайр дурлалын ордонд оржээ.
 
 
5 сарын 9 хүртэл Ангарагтай цуг мэдрэмтгий байдлын гариг Сугар оршиж, 5 сарын 15 хүртэл сээтэгнэл, янаглалын Буд гариг ч бас чамтай ойр байх болно. Санчир гариг байгаагүйсэн бол эдгээр хоршилын нөлөөгөөр бүх зүйл сайхан байх байлаа.
 
 
Сарын эхний хоёр долоо хоногт Санчирын уршгаар бага зэрэг азгүйтэл, хэрүүл маргаан, саад тотгорууд тулгарах бололтой. Дээрх од гаригийн зохилдолгоо нь үерхээд эсвэл гэрлээд удаагүй байгаа хос, хараахан баталгаатай болоогүй харилцаанд илүү нөлөөлөх болно.
 
 
5 сарын хоёрдугаар хагаст бүх зүйл хамаагүй дээрдэнэ. Чи нөхөртэйгөө цуг ажил хэрэг хөөцөлдөх юм уу, ажлын газрынхаа хүнд татагдана. Хайрттайгаа хамт өдөр тутам хийдэг ямар нэг үйлд оролцох бололтой. Жишээ нь цуг фитнесст явах, хамтран бизнес эрхлэх, сургалтанд суух г.м.
 
 
Мэргэжлийн үүднээс энэ сар гэрэлтэй харагдаж байна. Бархасбадь гариг чамд ивээлээ харамгүй хайрлаж, илүү дээр нөхцөлтэй өндөр цалинтай ажлын санал юм уу, чадвар чансаа, бүтээлч чанарыг чинь харуулах даалгавар оноогдож мэднэ.
 
 
5 сарын 15-наас Буд гариг чиний оюун санаа, ухаан бодлыг цэгцэлж харилцаа холбоо, аялалтай холбоотой асуудлуудыг ивээнэ. Сарын сүүлийн арав хоногт Буд, Сугар, Бархасбадь гаригийн гурвал чамд амжилт бүтээлийг авчирна.
 
 
Багаар ажиллавал илүү үр дүнтэй. Санхүүгийн талд нэг их эерэг өөрчлөлт байхгүй ч, айхтар уналтанд орохгүй. Сарын эхэнд бие сульдаж мэднэ. Хэт их ачааллаас зайлсхийж өөрийгөө хайрла.
 
 
Хумх
 
Мөрөөдлийн эхлэл тавигдах сар. Энэ сард чиний хүсэж мөрөөдөж байсан зүйл биелэх магадлал өндөр байна. Тийм учраас хийж байгаа ажилдаа тууштай хичээнгүй байх хэрэгтэй. Бусадтай хуваалцахын аргагүй мэдрэмж, хэцүү өдрүүд, очиж амжаагүй болзоо, хэрүүл, таагүй гэнэтийн бэлэг, үл ойлголцол аль ч тохиолдож магадгүй.
 
 
Хамгийн гол нь тэглээ гээд гутрах хэрэггүй. Муу өдөр гэж байдгаас биш муу амьдрал гэж байхгүй. Сарын хоёрдугаар хагаст харин гайхалтай аз жаргал чамайг хүлээж байна гэнэ шүү. Эмэгтэй хумхуудын хувьд хүүхэдтэй болж магадгүй.
 
 
Энэ сарын эхээр үл хөдлөх хөрөнгийн болон гэр бүлийн бизнестээ анхаарал хандуулаарай. Санхүүгийн ар талаа баталгаатай болгох хэрэгтэй. Зөвхөн ажил дээрээ ч биш, гэртээ ч ажлаа хийхгүй бол чамд хийх юм олон байна.
 
 
Энэ бүхний үр дүн гарах тул харамсах хэрэггүй дээ. Ганц асуудал нь чиний хийж байгаа ажилд гэр бүлийнхэн чинь төдий л дуртай байхгүй нь. Юу юугүй бухимдахаасаа өмнө тэдний тайлбар, зовнилыг сонсож үзээрэй. Буруу сонголт гаргахаас зайлсхий.
 
 
Харин сарын хоёрдугаар хагаст илүү амар тайван, завтай байх бололтой. Чиний авьяас чадвараас бүх зүйл шалтгаална. Чамайг төсөөлж байсан албан тушаалд чинь аваачиж ч мэднэ. Зарим нэг зүйлийг шинэчил. Ажилтай холбоотой хурал цуглаан, хүлээн авалт, арга хэмжээнд их орно.
 
 
Ажлын ачаалал ихтэйгээс болоод ядрах, бие сульдаж болзошгүй. Мөн санаандгүй гэмтэж бэртэж болзошгүй. Гэнэтийн ослоос сэргийл. Хаврын улирал тул өөрийгөө дээд зэргээр тордож, амин дэм ихээр хэрэглээрэй. Гэр бүлийн асуудал үүсч магадгүй. Бусадтай маргалдахаас сэргийлээрэй. Сарын сүүлээр бүх зүйл сайхан болно.
 
 
Загас
 
Хайр дурлалын тал дээр Загасууд энэ сард бага зэргийн асуудалтай байх бололтой. Үл ойлгоцол үүсч болзошгүй тул үүссэн асуудлыг хайртаасаа нуух хэрэггүй. Ярихаасаа өмнө дахин нэг бодож үзэх зарчмыг битгий мартаарай.
 
 
Чиний эсрэг сөрөг байр суурь баримталж байгаа хүмүүс рүү дуугаа өндөрсгөхгүйгээр тоохгүй орхичих. Тэгэхгүй бол маргаан хурцдах аюултай. Хэрвээ аялалд явахаар төлөвлөж байсан бол сарын сүүл болгож хойшлуулаарай.
 
 
Сарын хоёрдугаар хагаст илүү нам гүм, амар амгалан аюулгүй байна. Хайртайгаа хамтдаа намуухан орчинд цагийг өнгөрүүлээрэй. Аз жаргал хажууханд л байдаг шүү дээ. Хамтдаа ирээдүйн амьдрал, гэр бүл, ажлынхаа талаар ярьсан ч болно.
 
 
Чамд юу л байна, ажил хийх эрч хүч байна. Энэ их эрч хүчийг дэмий үрэх хэрэггүй. Олдсон боломж бүрийг хурдан атган аваарай. Сарын эхээр их олон хүнтэй танилцах бололтой. Шинэ танил бүр шинэ боломжийг дагуулах болно.
 
 
Тавдугаар сар чиний хувьд боломж, шинэ хаалга, аз байх нь ээ. Сайн бүхний хажуугаар саар зүйл тохиолддог. Тийм учраас энэ сард ганц нэг үл ойлголцол үүсч магадгүй байна. Гэхдээ үр дүн нь тийм ч аюултай байхгүй.
 
 
Хийсэн ажил, төлөвлөгөө бүхнээ тэмдэглэж авч байгаарай. Чамд удахгүй хэрэг болох болно. Холбоо барих хэцүү байна гээд хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгууллагаа өөрчилж болохгүй. Тэнд л чиний том боломж байгаа.