Эмнэлэг бүр дээр иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа бөгөөд сүүлийн 2 долоо хоногийн байдлаар зарим эмнэлэгт ирсэн иргэдийн талархлыг хүргэж байна.
1. БГД-ийн 2-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайн. Ажилчдын харилцаа хандлага сайн, цэвэр орчинтой түргэн шуурхай үйлчилгээтэй, үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл байдаггүй. Мэдлэгтэй эмч нар байдаг.
2. “Ариун чанар" өрхийн эмнэлэг иргэддээ хүрч ажилладаг, эмчилгээ үйлчилгээ сайн шинжилгээг өрхийн эмчээр дамжуулж өгдөг нь таалагдлаа. БГД-ийн 10-р хороо 23-57 Д.Цэрэндолгор
3. БГД-ийн аль ч эмнэлгийн үйлчилгээ сайн байна. Би нэгдүгээр төрөх, Эх нялхас болон 3-р өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг ээ. Ер нь сайн шүү. Нярай хүүхдэд маш их анхаарал тавьдаг.
4. Багануур дүүргийн хүүхдийн тасгийн эмч Амгалан, Сэвжид нарт баярлаж байна. Намайг Өнөржаргал гэдэг. Миний хүү мэнэнгээ өвчин тусаад байхад хурдан шуурхай эмчилгээ хийж хүүг минь эдгээсэн эмч нартаа баярлалаа.
5. Хорооны эмч бидэн рүү утасдаж тариагаа тариулаарай гэдэг, мөн биеийн байдал асуух зэргээр анхаарал сайн тавьж үүргээ сайн ухамсарладаг. Танай хамт олонд таларахал илэрхийлье.
6. Туул, Насанжаргал, Өлзийсайхан эмч нартаа талархаж байна. ажилдаа үнэнч шударга иргэдээ гэсэн сэтгэлтэй хамт олон. Насанжаргал эмчтэй хамт олонд талархаж байна. Мөнхөө
7. 19-р хорооныхонд сэтгэл хангалуун байдаг. Сайн хамт олон шүү, талархал илэрхийлье. Эмч ажилчдын харилцаа тун сайн хүүхэд, хөгшидгүй л анхаарал сайн тавьж чаддаг.
8. "Сувилахуй" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа сайн байна. Бидэнд хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилдэг. Эрүүл мэндийн талаар сонирхсон асуултад зөвлөгөө өгч эелдэг зөөлөн харьцдаг, өрхийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 24-р байрны 6-р орц 92 тоот Энхтуяа.
9. Манай өрхийн эмнэлгийн эмч Билэгсайхан, сувилагч Отгонбаяр, Ариунаа нарт талархаж явдаг. Тус эмнэлгийн эмч сувилагч ажилтан нарт гомдол чирэгдэл байхгүй. Сэтгэлд хүртэл сайн үзэж зөвлөгөө өгдөг. иргэн Ууганцэнгэл.
10. Тус өрхийн эмнэлэг нь иргэддээ цаг тухайд нь үйлчилж ямар нэгэн шалтгаанаар хүлээлгэх болон албан төлбөр авдаггүй, ариун цэвэр сайн сахидаг, тохилог байдаг та бүхэндээ баярлалаа.
11. Би өрхийн эмнэлэгтээ умайн хүзүүний эсийн шинжилгээнд ороод явж байна. Надруу утасдаж дуудаж хэлсэн тэгээд шинжилгээ өгсөн. Ажилтай бид нарт ийм байдал таалагдаж байна.
12. Би "Сувилахуй" өрхийн эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, нийгмийн халамж авдаг юм. Анх Монголдоо ирээд групд хэрхэн орох, ямар эмчилгээ хийлгэх зэрэг мэдээллийг эмнэлгийн зүгээс өгч үзлэг хийж анхаарал тавьсан юм. Үүнд би маш ихээр баярлаж явдаг. Өрхийн эмнэлгийн дарга Нараа эмч анхаарал тавьдагт мөн баярлалаа. Та бүхний ариун үйлс үргэлж дэлгэрч яваг. БЗД-н 7-р хороо 15 хороолол 2-126 тоот Ц.Байгальмаа.
13. “Гурван цүүр” эмнэлгийн эмч нартаа баярлалаа. Хүүхэд үзүүлэх, шарлага хийх, анхан шатны тусламж үзүүлэхдээ сайн.
14. Дотрын Батбилэг эмч их өөриймсөг, өвчтөнүүдээ эргэж, тойрч маш сайн үздэг. Эмчилгээгээ маш сайн тайлбарлаж сайн хэлж тусладаг. Маш их баярлалаа.
15. Хөдөлмөрчидөд хөнгөн шуурхай үйлчилдэг. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
16. Хүүхэд маань халуураад сандраад ирэхэд үзэж зөвлөгөө өгч дор нь арга хэмжээ авч өглөө, хурдан үйлчиллээ.
17. Би түр оршин суугаа хаягаар үзүүлдэг. Одоо 2 дахь удаагаа жирэмсний хяналтад орж байна. Үзүүлэхэд зүгээр асуудал хүндрэл гардаггүй эмч нар нь сайхан ааштай хүмүүс байдаг.
18. “Ариун чанар” эмнэлгээр үйлчлүүлээд маш олон жил болж байна. Ер нь үйлчилгээ сайтай түргэн, шуурхай. Баярлалаа гэж хэлмээр байна. Эмч нараас Насаа эмч хамгийн сайн үйлчилж үзэж зөвлөгөө өгдөг. Маш сайн эмч баярладгаа хэлье.
19. Өрхийн эмч нар жирэмсэн эх бидэнд маш сайн анхаарал халамж тавьдаг бидний араас ирж үзүүл яаж байна гэж утасдаж асуудаг. Яах ёстойг сайн хэлж зөвлөдөг.
20. Өрхийн эмнэлгийн эмч сувилагч нар маш сайн үйлчилдэг. Баярлалаа
21. “Ариун чанар” өрхийн эмнэлэг нь хорооны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг, ааш зан сайтай хамт олон.
22. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай сайн байна.10-р хороо Ганбаатар
23. БГД 2-р хорооны иргэн. Манай өрхийн эмч сувилагч нар соёлтой боловсон харилцаатай, залуу хүүхдүүд гэхэд их сайн.
24. БГД 2-р хорооны 6 тасагт хэвэн эмчлүүлэгч байна. Энэ эмнэлэг маш сайн эмчилгээ үзүүлж, шөнө хүртэл эмч нар нь ажилладаг, маш их баярлаж байна.
25. Цэвэрхэн орчинд үйлчилдэг. Найрсаг харьцаатай хамт олон. Эмчилгээний жор сайн мэддэг зөвлөгөө сайн өгдөг. Талархал илэрхийлье. Жаргал
26. Эмнэлгийн хамт олон түргэн шуурхай үйлчилдэг сувилагч нь ур чадвар сайтай. БЗД-н 7-р хорооны иргэн С.Байгаль
27. Дүүргийнхээ эмнэлэгт анх удаа хэвтэж байна. Хүнд нь тохирсон эмчилгээ хийж байна. Эмчилгээ, үйлчилгээ сайн, эмч, сувилагч нарын харилцаа сайн.
28. Анхны тусламжийг маш сайн өгдөг өрхийн эмч нартаа баярлалаа, үйлчилгээ сайтай өрхийн эмнэлэг. Эмч нартаа амжилт хүсье.
Сэтгэгдэл0
Би монголын эмч эрүүл мэндийн ажилчидад баярлалаа гэдэг багадна гэж боддог. Манай эрүүл мэнд дэндүү сайн шүү. Өөрсдийгөө муулах хэрэггүй. Жинхэнэ хүндээ ард түмэндээ хүрч ажиллаж чаддаг ганц байгууллага даа. Хүн юмыг мэддэг байх ёстой. Өвдөхгүй үхэхгүй юм шиг амирладаг хүмүүс дэндүү ухаан муутай юм шиг санагддаг. Эмнэлэгт зориулаад барьсан барилгыг булааж байгаа Тэмүүжин сайдад үнэндээ дургүй хүрдэг. Хүн өвдөх үхэхийн цагт юун эд хөрөнгө албан тушаал нөгөө үзэн ядаад байсан эмч эмнэлэг хоёроос өөр хэрэгтэй юмгүй л болдог юм даа. Би ходоодны хортын хорт хавдраар өвдөж нэг ёсондоо үхээд боссон юм Одоо сайхан яваа минь эмч сувилагч асрагчдын буян гавъяа гэж сүшиглэн залбирч явдаг Хавдрын хяналтанд байдаг хаалгаар нь орохдоо залбирдаг шүү. Хавдар судлалын эмч сувилагч асаргачидад эрүүл энх аз жаргалыг хүсье. АНУ-гаас бичлээ.
Зөв дөө эрүүл мэндийн байгууллага тэнд ажиллаж байгаа хүмүүст бид талархахгүй юм бол өөр хэнд баярлаж талархах болж байна. Луйварчид хулгайчид ард түмнээ гэсэн сэтгэл бий юу ёстой түй ч байхгүй. Өвдвөл гадаад руу л гарч эмчлүүлээд эдгэнэ үхэхгүй гэнэ эцсийн эцэст монголдоо л үхнэ гэнэ шүү дээ. Эрүүл мэндийн салбарыг муулахдаа биш хамаг анхаарал бололцоогоо дайчлан ажиллах ёстой.
Өнөөгийн энэ муухай нийгэмд хүн ардынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа газар эрүүл мэндийн л байгууллага шүү дээ. Сайн муу нэр дуулаад дуудуулаад тэд л зүтгэдэг.
Muu buhniig ni uudalj uls torjuuleed baidag. Getel tsaana ni edgeed eruul bolj baigaag ni ogt yaridaggui. Emc nartaa bayarlalaa