БЕРЛИН, есдүгээр сарын 30. /DW/. "С5+1" буюу Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон ХБНГУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Берлинд болж, талууд стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо.
Уулзалтын дараа гаргасан удирдагчдын мэдэгдэлд, дипломат харилцаа тогтоосноос хойш сүүлийн гучин жилийн хугацаанд Төв Азийн улсууд болон ХБНГУ-ын харилцаа хөгжиж байгааг тэмдэглэжээ. Удирдагчид мөн олон талт хоёр талын хамтын ажиллагаа, түүнчлэн Европын Холбоо болон олон талт форматын хүрээнд Төв Азид явуулж буй Германы хамтын ажиллагааг онцлон тэмдэглэлээ гэж уг бичигт дурдсан байна.
Үүний сацуу "Хамтын үнэт зүйлс, харилцан хүндэтгэх, харилцан ашиг сонирхлын үндсэн дээр түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэрээ дахин нотолжээ. Ингэснээр стратегийн түншлэлийн харилцаа эдийн засаг, эрчим хүч, уур амьсгал ба байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын шууд солилцоонд чиглэгдэх ёстой.
Германы Канцлер Олаф Шольц Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг баасан гарагт засгийн ордонд хүлээн авч уулзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
germanuud 80 jiliin omno obgodiig chuny yaj alsan bilee xenii xuchind onoodor ta nar baunaa
Soyolt German oron hezeeneesee mongolchuudtai ulamjlalt sain hariltsaatai baisan saihan uls mongoliin anhani seheetenuud germand surch bolovsorson baisaniig ergen sanahad taatai saihan baina
Дараагийн окрайныг бэлдэж эхэллээ дээ
Урдаас нь бүслэх нь дээ...