БЕРН. /Reuters/. Төв Европын мөсөн голууд урьд хожид үзэгдээгүйгээр хурдацтай хайлж, талбай нь хамгийн ихээр багассан тухай Швейцарын Шинжлэх ухааны академийн Дэлхийн мөсөн гадаргуугийн ажиглалтын хорооноос /SCC/ пүрэв гарагт мэдээлжээ.
Тус хорооноос гаргасан тайланд дурдсанаар, Швейцарын мөсөн голууд хоёрхон жилийн аагим халууны улмаас эзлэхүүнийхээ 10 хувийг алдсан байна. Тодруулбал, 2022 онд 6 хувийг, 2023 онд 4 хувийг тус тус алджээ. Ер нь бол, мөсөн голууд жилд 2 хувиар татарсан тохиолдолд “туйлын ноцтой” гэж тодорхойлж ирсэн байна.
Тайлангаас харвал, 1960-1990 оны хоорондох 30 жилийн хугацаанд хайлсантай тэнцэхүйц хэмжээний мөс сүүлийн хоёрхон жилийн дотор хайлж үгүй болсон байна. Өвөлдөө цас багатай, зундаа хэт халсан нь ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэж тайланд дүгнэжээ. Үүний зэрэгцээ олон жижиг мөсөн голууд алга болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
германд гол мөрнүүд нь хатсан.
өдөртөө хайлам халуун шөнөдөө их хүйтэн байгаа. ургамал мод стрессдэх хэмжээнд
Ямарч ашиггүй мөсөн голоор яадгийн хэрэггүй. Иймд тайван амгалан байцгаа. Зун үер болох үед жилд уух усаа нөөцөлж авахад л хүн төрөлхтөн хэдэн мянган жил л амьдарна шүү дээ.
ууршиж байгаа чийг цас мөс болж буухгүй байна гэдэг гангийн шинж.
мөсөн голууд ууршиж хайлаад. антарктид, арктикийн мөснүүд. гренланд. далайн хажууд хуурай газарт ган.