АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн бямба гарагт АНУ-ыг дефолтоос сэргийлэхийн тулд тус улсын өрийн тааз буюу дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.
Байден энэ тухай: "Одоо бид дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг байгуулах ажлыг үргэлжлүүлж байна" гэсэн байна.
Талуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбарт 886 тэрбум ам.доллар, ахмад дайчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 121 тэрбум ам.доллар, батлан хамгаалахын бус бусад хөтөлбөрт 637 тэрбум ам.доллар зарцуулах ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Ардчилсан нам төсвийн мөнгөний ихэнх хувийг дайн, галт зэвсэг, хүмүүнлэгийн тусламжид зарцуулж, америкийн эдийн засгийг сэхээнд оруулсан учраас ардчилсан намын рейтинг маш их унасан. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд найрамдах намаас Дональд Трамп эсвэл Рон Десантис сонгогдоосой.
Ардчилсан намын засгийн газар өрийн таазаа нэмэгдүүлж хүчирхэг эдийн засгийг байгуулна гэж шаачихаад зээлийнхээ ихэнх мөнгө 1,007,000,000,000 долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулна гэж байна. Америкийн дүр эсгэсэн ардчилалын тар нь танигдаж байна.
$ bainga hevlej irsen. caashdaach hevlene. ediin zasagiin huuli iim um. esvel dampuurna
Долларыг америкийн засгийн газар хэвлэдэггүй. Холбооны нөөцийн сан нэртэй хувийн компани хэвлэж америкийн засгийн газарт хүүтэй зээлдэг юм. Америкийн засгийн газар холбооны нөөцийн санд 30 триллион долларын өртэй. Америкийн засгийн газар өөрөө доллараа хэвлэдэг байсан бол америк улс өргүй, мөнгөө өөрөө захиран зарцуулах эрхтэй байх байсан.
Үнэндээ зээлийн мөнгийг америкийн эдийн засгийг сэргээж, америк иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулагдах ёстой байсан. Харамсалтай нь ардчилсан нам энэ их зээлийг америкийн эдийн засгийг сэргээж болон америк иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бус галт зэвсэг, дайн, хүмүүнлэгийн тусламжид зарцуулах гэж байна. Эцэст нь энэ зээл америкийн эдийн засагт дахин дарамт учруулж, америкийн иргэдэд өр болон үлдэнэ. Дүр эсгэсэн ардчилагчдыг 2024 оны сонгуулиар зайлуулж, бүгд найрамдах намаас Доналд Трамп эсвэл Рон Десантис сонгогдоосой.