sonin.mn
Саяхан болж өнгөрсөн 2023 оны Ирээдүйн шинжлэх ухаан форумын үеэр олон улсын эрдэмтэн судлаачид олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.
 
Тодруулбал Хонконгийн их сургуулийн захирал Жан Шян хэлэхдээ, "Сүүлийн жилүүдийн уур амьсгал, бохир хийн ялгарал, хүн төрөлхтний эрүүл мэнд зэрэг шинжлэх ухааны холбогдох асуудал нь нийт хүн төрөлхтөнд тулгарч буй оршин амьдрахын сорилт юм. Иймээс бид олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэжээ.
 
 
Мөн Токиогийн их сургуулийн хүндэт профессор Кацуши Айкючи хэлэхдээ, "Залуу эрдэмтэд нийгмийн сүлжээний индрийг ашиглан, олон төрлийн мэргэжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай" гэсэн байна.
 
Г.Бямба