Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний хэсгийн борттехникч ахлах дэслэгч Эрдэнэбаатарын Будрагчаа нь анхны бие даасан нислэгээ МИ-171Е загварын нисдэг тэргэн дээр амжилттай гүйцэтгэж борттехникчээр бие даан нисэх эрхээ амжилттай авч нисэх хүчний шинэ залуу боловсон хүчнүүдийн бахархал бахдам амжилтын эзэн нь боллоо.

Ахлах дэслэгч Э.Будрагчаа нь 2013-2019 оны хооронд ОХУ-ын Воронеж хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг МИ-8МТ нисдэг тэрэгний их бие хөдөлгүүрийн инженер мэргэжлээр төгсөж, 2019 оноос хойш тус ангид нисдэг тэрэгний их бие хөдөлгүүрийн техникч, борттехникчээр ажиллаж байна.

Нисэх хүчний шинэ залуу боловсон хүчнүүдийн нэг болох ахлах дэслэгч Э.Будрагчаа нь газрын бэлтгэлийн дадлагыг амжилттай хангаж, 81 цагийн дадлага нислэгийг борт-инженер хошууч С.Энх-Амгалангийн удирдлага дор хийж гүйцэтгэн анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэсэн юм. Түүний энэхүү баярт үйл явдалд ангийн удирдлага, хамт олон, ар гэрийн төлөөлөл нь оролцож түүнд баяр хүргэн амжилт хүсэж, мөнх хөх тэнгэр нь цэлмэг хөөрөлт буултын тоо нь тэнцүү байхын ерөөлийг дэвшүүлж, ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ааьынхаа шийрийн хатаасан архичин л битгий болоорой.Танай аав чинь мөн ч их архи уудаг бас их харгис балмад хүн. Цэргийн ангид ажиллаж байхдаа мөн ч их цэрэг зоддог яргачин байсан.
удам муутай лалар юм биш үү
Оросод төгсөж Европ дээд Ази доорд гэж тархиа угаалгачихсан хүмүүсийг одоо Монголын бүх төрийн албанаас хал.