sonin.mn
Америкийн нэрт эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш хоёрдугаар сарын эхээр өөрийн цуглуулсан мэдээллээ олон нийтэд дэлгэж, "Умардын урсгал" хийн хоолойг АНУ-ын тагнуулын байгууллага болон армийнхан нууцаар дэлбэлж сүйтгэсэн болохыг илчилсэн билээ.
 
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “чихгүй толгой царайлан" дуугүй байгаа бол энэ сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк Таймс, Их Британийн The Times болон Германы олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Умардын урсгал"-ын дэлбэрэлтийг Украиныг дэмжигч бүлэглэл үйлдсэн хэмээн гэнэт мэдээлж эхлэв. Барууны хэвлэл мэдээллийн "шинэ материал"-ыг харсан Сеймур Херш CGTN-ний хөтлөгч Лю Шиньд ярилцлага өгөхдөө “Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхийн тулд ийм зүйл хийсэн бөгөөд “Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлэх хүчин чадал Укрианд байхгүй” гэжээ.
 
Наянтайн Далантай