Хэд хоног “дундын бүс”-т аж төрсөн халимаг эр олон нийтийг шуугиулаад авлаа. Түүнийг Боромангнаев Батыр Батырович буюу Бормагнайн Баатар гэдэг. Тэрбээр манай Хөшигийн хөндийд тав хонов. Учир нь паспортынх нь хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 22-нд дуусчээ. Тиймээс хилээр нэвтрүүлсэнгүй. Б.Баатар нь Хөшгийн хөндийд байх хугацаандаа Монголын төрд хандаж, улс төрийн орогнол хүссэн өргөдөл бичсэн.
Уг нь Б.Баатар өргөдөлдөө “...Миний бие 1965 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. ОХУ-ын иргэн Боромангнаев Батыр Батырович, халимаг монгол хүн. 1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд Монгол, Халимагийн түүхийг зааж эхэлсэн. 2012 онд Элиста хотод “Монгол” клубыг үүсгэн байгуулсан.
Тэр жилдээ Монгол Улстай Халимаг улсын хамтарсан үйл ажиллагааны гэрээний төслийг боловсруулж, Халимаг БНУ-ын тэргүүн А.Орловт гардуулж өгсөн. Мөн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгч байсан. Сүүлийн 20 жилийн туршид Хүннү, Сяньби болон бусад эртний нүүдэлчдийн түүхийг Халимагт таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 онд Монгол Улсад ирж, түүхчидтэй уулзаж, Монголын түүхэн эх газраар аялсан. Сыма Цяний зохиол дотроос бидний өвөг дээдэс монголчуудын төр засгийн түүх Модуны үеэс 1000 жилийн өмнө эхэлснийг олж тогтоосон.
Монголын төрт уламжлал 2230 жил биш 3230 жилийн түүхтэй билээ. Оросын орос биш угсаатнуудын эрхийн төлөө тэмцэж, улмаар миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол Улсад улс төрийн оргонол олгохыг хүсэж байна” гэж бичжээ.
Мөн түүний талаар хэвлэлүүд, эх сурвалжууд “...Бормагнайн Баатар дэлхийн монголчуудын дунд ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан нэгэн” хэмээн бичиж байна. Ямартай ч ийм нэг Оросоос зугтаж, Монгол руу нэвтрэх гэсэн халимаг эрдэмтэн хүн хилийн цаана хэд хоноод буцлаа. Уг нь түүнийг оруулаад ирэхэд монголчуудын маань хувьд дургүйцэх шалтгаан алга. Харин ч алга таших нь олон байж мэднэ. Эндээс тэр хүн хэн бэ гэдэг нь бараг л харагдана. Гэвч тусыг эс олов. Монголын төрийн төлөөлөгч нар “..Монголд энэ хүнийг нэвтрүүлэх хууль эрх зүйн боломж байхгүй” хэмээв. Тэгээд өчигдөр өөр улс руу дамжуулан нисгэв. Харин халимаг Б.Баатар нэлээд гомдолтой явах шиг боллоо. Тэрбээр уржигдар цахим хуудастаа “... “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн танхимд байна. Хилийн алба Улаанбаатар руу намайг нэвтрүүлэхгүй байна.
Миний Орос паспортын хугацаа нислэгийн өмнөх өдөр дууссан. Монголын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилчид намайг барьж, татаж чангааж, улмаар хүрмийг маань урах шахсан. Намайг “...Гомдол гаргавал шууд Орос руу явуулна” гэж сүрдүүлсэн. Казахстан руу албадан гаргахыг хүссэн. Энэ бол Оросын сөрөг хүчнийг хөөж байгаа үйлдэл гэж би харж байна” гээд араас нь нэлээд ноцтой зүйлүүдийг бичжээ.
Энэ яахав, аргагүй. Өмнөх өдөр нь “Өдрийн сонин”-д “...Монгол Улсыг ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал гэж дотроо итгэдэг билээ. Тийм ч учраас эцсийн найдлага тавьж Монгол руу тэмүүлсэн ч замдаа надаас шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал үүсч, паспортын зөрчил гарсанд харамсаж байна” гэж ярьсан байгаа юм. Уг нь бид чинь “...Монгол туургатан”, “..Монгол цустан”, “...Дэлхийгээр тарсан монголчууд минь”, өөр юу юу ч билээ дээ, “...Эндээ гуравхан сая болохоос цуглуулбал 10 сая монгол байна” гээд л цээжээ дэлддэг сэн.
Ер нь бол манайхан нэг их сүржигнээд, эрхзүй яриад байхгүйгээр “хаалга”-аа нээчих байсан юм. Нэгэнт л паспортынх нь хугацаа дууссан бол хүчингүй гэсэн үг. Хүчингүй паспорттай юм чинь аль ч улсын иргэн гэж хэлэх боломжгүй.
Тиймээс Үндсэн хуулийнхаа Арваннаймдугаар зүйлийн 4-т заасан “...Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно” гэдгийг барьж болох байв. Бүр арга ядахад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярт чиглэл өгөхөд л хангалттай. Тэр дарга тодорхой хугацаа заасан түр оршин суух үнэмлэхээр нэвтрүүлчих эрхтэй. Гэтэл дарга нар “..Боломжгүй” гэсэн хариуг өглөө. Тэгвэл бид энэ хууль эрх зүй нь болдоггүй юм бол хүн ёсны “дүрэм журам” барих ёстой байлаа.Хойд хөрш Орос улс ч ингээд гүйгээд ирсэн хүнд иргэншил, паспортаа харамгүй л өгч байгаа харагддаг. Тэгж гэмээнэ Монгол руу “гүйсэн” түүний бодсоныг нь баталж, бас гадаад ертөнцөд “...Ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал” гэдгээ дахин зарлах ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(61)
Элбэгдорж монгол үндэстэнгээ гэртээ урьж байна гээд байсан хошгируулж байжээ элэг нэгт монголоо гээд ирж байхад хөөгөөд явуулж байдаг арай муухай л юм мэдээж хууль дүрэм гэж байгаа ч хүнлэг нийгэм гэж бас байдаг жудаггүй монгол төрийн нүүр гаргажээ
МАН бол Бээжингийн зааварчилгаагаар ажилладаг нам.Энэ хүнийг хөөж явуулах чиглэлийг манжийн шээс мантуу нүүрт илжиг Хүрэлсүх өгсөн. МАН хил гааль гэх мэт чухал чухал албан тушаалууд дээр манж хятад цусны хүнийг шилж сонгон томилдог..
Mongol tsagaach, dyrvegch hyleen avah gereend oroogyi... Ukrainii tsagaach, dyrvegchiig bairluulah zorilgoor baruund oiriinhoo irgediig tyreesiin bairnaas ni gudamjind gargaj baina.. Dyrvegch avch baigaa uls orond dyrvegchid Dor haxj, 2 oroo bairaar hangaj sar byr hamgiin bagadaa 500 dolloriin tetgemj ogch eryyl mend bolovsrol surguuli ajliin bairaar hangah dyremtei... Ter dyrmee bielyylehiin tuld oiriinhoo irgediig gudamjind chuluudaj baina... Chi iim hangamj mongold irsen dyrvegch byrt yzyyleh yy
Элбэгдорж энэ хүнийг амeрик руу татаж авч байгаа гэсэн мэдээ гарч бна лээ. Элбэгдорж урьж байгаа боловч МАН гэдэг мангас оруулахгүй бна ш тээ. Ялгааг олж хар! Хүн гуай
Элбэгдорж байсан бол оруулах байсан одоо харин дөндаа хяттад талыг баримтлагчид шийдвэр гаргаж байгаа учраас монгол цустай гэх нь бүр инээдэм байхоо, Элбэндоржид өнөөдөр эрх мэдэл байхгүй шдээ
Үхсэнийх нь ардчиллын баян бүрд.
Delhiid aldarshsan guilgachin uls bolson shyy dee. Zygeer ch 1 yaduu guilgachin uls bish byyr nen yadyy guilgachin uls gedeg angilald bagtdag bolsoon. Gazar shoroon deeree gadnii hynii bool bolj gadaad dotood har shar huvalzuudaa tejeesen, heel hahuuli, byalduuchlal, omhii jorlongiin sistemtei, tyvdismd idegdsen iim l gazar.. Mongol ardchilaliin bayan byrd baij haragdaach, nar baruun hoinoos navtas nomorch garna gedeg bolno
МАН ардчиллыг булшилж байна даа намынхан нь улёын хөрөнгийг идэж бараагүй цагт тэр улс орон, ардчилал хүний эрх эрх чөлөө түй цаашаа
Одоогийн ерөнхийлөгч - д мэдэгдээгүй юм байхдаа - Хүрэлсүх ерөнхийлөгч ч бас ЭЛЭГ НЭГТЭН ЭЭ л гэдэг монгол туургатны тэргүуун ш дээ ...
МАН бол Бээжингийн зааварчилгаагаар ажилладаг нам.Энэ хүнийг хөөж явуулах чиглэлийг манжийн шээс мантуу нүүрт илжиг Хүрэлсүх өгсөн. МАН хил гааль гэх мэт чухал чухал албан тушаалууд дээр манж хятад цусны хүнийг шилж сонгон томилдог.
Үхсэн хүүк байгаа цагт өөдлөхгүй
Монгол бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй юм шиг байна. Орос болдог Казакстан Хятад болоод бна. Манайх далд дарамтанд ордог байраа…
Tiim bol hohi chini.
Халимагийг Монголтой нэгтгэхийг ухуулагч , тэрс үзэлтэнг АНУ-руу явуулах ажилыг амжилттай гүйцэтгэсэн АН, түүний гишүүд, Өмгөөлөгч Д.Ганбаяр,АНУ-элчин сайд( ДХЭ-байгууллагын төлөөлөгч,билетийг нь авч мөнгө төгрөгөөр тусалсан жүжигчин Сосорбарам , бусад АН-н гишүүд нарт талархал дэвшүүлье. Та нарын ажиллагаа улсын нэр хүндийг унагахаас хамгаалж хагас коммунист МАН-н нэр хүндийг дэлхийд унахаас аварсан билээ
Үхсэн ацны наадуул чин Америкаас санхүүжилт авч монгол улсыг сүйрүүлж бн Элбэгдорж ямар хүн бэ монголчууда эх орноо хайрлаач хэн хэн бэ гэдгийг таниач
Тун тааруухан юм болжээ.Женко буугаад азийн Монголыг европ гэдэг Орос Буриадуудын атганаас мултарсан гэж итгэж байсан юм.
Одоогийн гадаад хэргийн сайд гэж нэг дээл өмссөн хөлдүү хүүхэн байна аа. Мэдрэмжгүй мэдлэггүй сэтгэлгүй тэнэг хүүхэн
Энд тэнд нээрээ дээл өмсөөд юу хийгээд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалга хийгээд яваад байдаг байна аа
Мөнгөтэй Баагий байсан бол шийдвэр гаргах түвшний гарууд найр тавиад л оруулах байсан байх даа,
Тэр Баатар гэгч халимаг анхнаасаа Монголд улдэх гээгуй байхаа Монголоор ярьж ч чадахгуй тэр хун Монголд юу хийх юм Увс Ховдынхныг Залиимагын сорог хучнийхэнтэй холбож Оросын жсрэг ажил зохиоволл манайхан тэрийг нь хулээж авахгуй байдгуй яманай гадаад бодлогын зарчимд ч таарахгуй Харин ч Монголд ардчилал байхгуй гэж жаахан муулж байгаад хуссэнээрээ Америк явлаа даа
Энэ шизо чинь юугаа солиороод байна аа
Эргүү мал
Тэнэг хүн дуугай сууж байх нь сүртэй шүү.
Усан тээнэг
Халимагууд буриад та нараас өөр,наашаа сэтгэлтэй.Та нар Монголын зоон дээр 100 жилд хэл соёлоо бүгдийг өөрсдөө хаясан бол Халимагууд 400 жил зөвхөн оросуудын хүрээлэлд амьдарч аймаглуулсан устгуулсан.
Ямарч гэсэн усан буриадуудаас хэд дахин илүү монголоо гэсэн зовхи өөдөө ард түмэн Ер нь Ойрдууд зүгээр сууж байгаад бууж өгдөг ард түмэн биш
Manai tur 2 hurshoosoo heterhii haraat aidastai baina kazakstan ene2 ulsaas mash ih kazakuudiig tatan avsan yasanch ugui tegeheer hariltsaandaa baina mun manai deed tuvshind Mongolchuudiig tatan abuya gesen husel alga ugin shal hudlaa Chingis gej tseej deldej baihaar chimeegui baival deer dee harin say bolson yavdal bol naashaa temuulsen Namagmongolchuudad tom tsohilt bolov
Хойд хөршийн халимаг, буриад, тува, орос өчнөөн л хүн манайд ирсэн гээ биз дээ. Харин ч нэг ялгаварлан гадуурхаад бсан зүйл бхгүй бх шүү! Гол нь энэ Баатар гэдэг нөхөрт ч бгаа юм биш. Хойшид, би Монгол туургатан гээд л, ямар ч бичиг баримтгүй, эсвэл зөрчилтэй хүмүүс дураараа орж ирээд хэвтээд бдаг хоноцын газар болгох гээ юу? Одоогоор, хэдий жижиг буурай орон ч гэсэн өөрийн болон олон улсын дагаж мөрддөг хуультай, тусгаар Монгол улс гэдгээ хэн хэнд нь сануулсан зөв л шаардлага тавьж, зөв шийдвэр гаргасан гэж бодож бна. Нөгөө хүнийхээ ч аюулгүй бдлыг илүү бодолцсон юм шиг ээ.
Монгол гаралтай гэх харийн тэнүүлчдийг орогнуулдаг орон нь Монгол биш муусайн юмнууд ухаарах цаг болсон Халмиг Хазар гэх мэт хэдэн зууны өмнөөс нутагаа хаяд явсан тэнүүлчид
Яг үнэн аль тэнүүлчдыг авах юм дотроо ямарч бодолтой яваа юм
Хэрэв оросууд хууль бусаар зугтаасан манай тэрс үзэлтнийг буцааж өг гэвэл манайхан өгөхгүй гэж гүрийж чадах уу?.Ухаантай хүмүүс сэтгээд аль алиндаа халгүй явуулсан нь болсон байна.
Ene kazinochin avgaid turiin hunii medleg .zangarag bhgui ee.Zugeer munge haana tend.Ahmadiin zeel teglehed baahan 592 sayr shahaa bizde.Eniig tomilj bga bur chadvargui bga shde.Ene turiinhentei kazino togolsondoo l saaral ordond jaajignaj bgaa
МАН бол коммунист нам
Элбэгээ байсан бол ОРОС ХЯТАД аас айхгүй оруулах байлаа гэж
За тэнэг элбэгээ тэнгэрт гартал магтваа
Хил хамгаалахынхан болон, Гадаад яамныхан монголчуудад ч гэсэн яаж ийгээд өө сэв эрж авилга авах аргаа хайдаг, тийм л юм болсон байх.
Бүүр 1655 онд Халимагийн хаан алдарт Шүхэр дайчин Оросын хаанд үхэн зүтгэхээ тангараглаж, оросын төлөө дайнд цэрэглэхээ андгайлсан юм. Түүнээс хойш халимагууд тангаргаа зөрчөөгүй явж гавьяа байгуулж ирсэн ч 1941 он,2022 онд тангаргаасаа няцаж монгол туургатны нэр хүндийг гутаасан.1945 онд урвагч халимгуудыг цээрлүлэхээр И.В.Сталин Шивэр рүү цөлж олноор нь хядсан.Тухайн үед Панмонгол үзэлтэн Өрлөг жанжин шалгарсан хошой баатар Х.Чойбалсан цөлөгдсөн халимгуудыг Монгол улсад авчрч бүтээн байгуулалтанд ажиллуулъя гэсэн ч зөвшөөрөөгүй юм.Сая Халимгууд украйны нацистуудыг дэмжиж тусгаар тогтноно гэж өвчигнөсөн тул одоо ОХУ н зуултанд байгаа хүмүүс. Үйлийн үр гэж юм бий. Эд яах гэж ийм зангилгын эгзэгтэй цагт жигшүүртэйгээр урван тэрсэлдэг болсныг гайхах юм.Тэгэхэд Башкирууд орост хэзээд үнэнч гэдгээ илэрхийлж оноо цуглуулж байх жишээтэй.Эзэн Чингис хаан урвагчдыг үздэггүй байсныг бид мэднэ. Тэр эзнээсээ урвасан боолуудыг цаазалдаг байсан. Бидний монголчууд арчаагүй урвагчид биш.
Чи худлаа ярьж байна! Үхэр. Нацистуудыг хэдэн сая халимаг дэмжсэн..? Чи худалч! нийт 250 000 халимаг!
Mongoliin tyyh bol urvagchdiin tyyh..500 Jil tyvdiin shar hyvalzyydiin tembyyt bogsiig gyalaital dolooj baina. Otgo jins, tsalin pynlyy, torgo durdan, hergem zereg goridson mongol huvalzuud manj hyatad ezeddee ynenchee haruulj yzyylj jiriin arduudiig zoosnii nyheer tsyvyylj mahiig ni ogtlon tamalj manj hyatad ezeddee ynenchee haruuljjee. Oros ah hyatad ah gej baahan navsganav Odoo 3-r ah, 4-r ah gej syrjignej byalduuchlana
Жилийн дараа Орос улс ЗХУ-ын замыг давтах болно. A. Чи түүнийг хүсэл тэмүүллээр үнсэж байхдаа өгзөгийг нь магтсаар л байдаг.
Guugee bariad ugtahaa Guren Mongol chine medne bla bla gedeg hudlaa zangaa bolitsgooy
Yhej hevtee, yag l ardchilaliin bayan byrd baij haragdaach. Orondoo barigdaj otond idegdsen tyvdismd idegdsen, gazar shoroon deeree gadnii hynii bool bolj gadaad dotood har shar huvalzuudaa tejeesen, niigem ni byalduuchlah, Heel hahuul, bogs dolooltiin sistemtei uls bol mongol... Olon ulsiin tavisan deer bol zygeer ch 1 yaduu guilgachin uls bish byyr nen yadyy guilgachin uls gedeg angilald bagtdag... Hychin togoldor Pass -gyi hyniig irsen ongorsoor ni butsaadag dyremtei... Uls toriin tsagaach avah gej baigaa bol dyrmeeree dor hayahad 2 oroo bairaar hangaj sar byr hamgiin bagadaa 500 $ -iin tetgemj ogch, eryyl mend bolovsrol surguuli, ajliin bairaar hangah dyremtei... Chi ingej asarch hamgaalj chadah uu byalduuch aa
Ийм мэдлэгтэй элэг нэгтэй туухч ирж байхад хулээж авах л хэрэгтэй байж дээ. Мэдрэмжгуй гэдэг нь...
Манайх түүхчдээр дутаагүй гадны худлаа түүхээр яахавдээ малаа
Хууль журам гэж бас байдаг юмаа. Юмыг битгий худлаа улс төрүүлээд бай. Хугацаа нь дууссан паспортоор нэвтрүүлдэг ямар улс орон энэ дэлхий дээр байдаг билээ.
Тэнэг юуч мэддэггүй сагсуу юмнууд монголд авах юм яриад байх юм хөөрхиич юмдаа болдоггүй юмаа малнуудаа
худлаа хоосон бүү далдгана нөхөр дамдин очир хууль дүрмээ л дагана ш дэ
Яг үнэн монгол хуультай ороон
Хугацаа нь дууссан паспортаар аль ч улс оруулахгуй. Хил хязгаарын дурэм журам гэж байдаг юм бгаа биз дээ. Нэг их шүүмжлэл бичсэн улсууд. Хар толгойгоо хичээгээд амьдарцгаа. Бүх улс оронд паспорт дуусахад 6 сар үлдсэн байхад анхааруулга хил дээр өгч байдаг шүү дээ. Монголоо гээд ирсэн ч гэх шиг. Урьд нь хаана явж байсмйн??? Худлаа л баыхгүй юу?
Sanal neg bnaa. Ter hun argagui erheer l manai ulsiig zorison. Ami nas amidral ni ayultai gedgiig meddeggui shiidver gargah chadvargui muu tur zasaglaltai gedgee haruulsan uildel bolloo.
Б. Дамдин Очир гуай минь дээ...Хуулийн дор хүн төрлөхтөн амьдардаг нь ардчилсан ёс журам гэж ярьдаг байж, хайртай хүндээ хууль хамаагүй гэж яаж болхов дээ. Тэр нь монгол байна уу харь байна уу адилхан л хууль бол хууль байх ёстой....хө Дамдиндорж гуай минь ээ Та бид цөөхөн гээд 1,5 сая/км хавтгайд гадаадын 10 сая монгол гэх хүмүүсийг цуглуулах гэж арай боддоггүй биз дээ таны боддог ах дүү 10 сая дотор яг монголоо гэсэн нь хэд бий бол оо......ямар бодолтой ямар шашинтан хүмүүс хэрэв ирэх бол гээд бодход мөнч олон юмны учир явдал гарнаа даа Б. Дамдин Очир минь ээ... Ардчиллын баян бүрд гэдэг таны шүтдэг тэр нэрийг чинь тээр жилийн хавар Америкийн цэргийн яамны сайд асан манай оронд ирэхдээ саймширч хэлсэн үг шүү дээ, тэд манай хоёр хөрштэй харшилтай учир тал эасч хэлсэн юм манайх сайндаа тэр энхрийлэхдээн ч биш ...хэлсэн... Өнгөрсөний хойноос гашуудаадаад яах ч билээ....
Ээ хөөрхий явчихсан юмуу…
Ээ чааваас паспорт сунгуулах уу байх уу гэдэг Монголын асуудал! !! Тэр хавиараа шийдэж болох л асуудал даан ч олонд цацчихаар чинь сенсац болчихож бгаа юм!!!Үнахээр авах ёстой хүн ирвэлсудлаад авчихаж бгаарай !!!
Тэгвэл янз бүрийн баагий нар хайрцаг хайрцгаараа орж ирнэ биз дээ. Орос маягаар хүмүүжсэн,хэл мэдэхгүй,Манайд амьдарч чадхачгүй
Үнэн үнэн, Монголчууд тэр дундаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүнийг ҮХЭЛРҮҮ ИЛГЭЭЛЭЭ.
Монголд үнэн юм бн у хүмүүсийн бичсэн сэтгэгдэл дор гадаад нэртэй троллууд ямар их юм бэ хэн дуртай нь монгол гэж ирээд бичиг баримтгүй улсыг оруулаад байх у монголчууд нэгнээ дагаж далбаанаас хүн танихаа бсан энэ хэн нэгний явуулга юм л бол атаархлаа гэнэ хэний троллууд бэ энийг л олж үнэнийг тогтоогоосой
Энэ хүн нэгэнт л хүчингүй паспорттай болохоор аль ч улс нэвтрүүлэхгүй юу
Хил гаалиинхан царай харсан бн.энгийн эрдэмтэн хүн даруу төлөв бас тэр гар хүндрүүлж мэдэхгүй манай тэнэгүүд ядуу гэж сүржигнэсэн хоосон толгойнууд дээрэнгүй харьцаж
Бид өөрсдийгөө биеэ даасан бусдаас хамааралгүй улсын иргэд гэж боддог ч бодит байдал дээр тийм биш. Э/З тал дээр Росснефть группын Забайкальский салбарын 100% хараат. ОХУ-д таалагдахгүй бол нефтийн цоргоо багасгахад хангалттай. Халимаг эрийг Орос ах бүү оруул гэж анхааруулж.
Паспортын хугацаа дууссан гээд байгаа биз дээ, хүчин төгөлдөр паспортай ирээд орогнолоо хүсээч. Даварсан муу гар
Дайн болж бна гсн утгаар улс төрийн орогнол хүссэн бол хүлээн авах шаардлага бгаа гэж үү.