sonin.mn
Хятад-Арабын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум-2022 Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогджээ. Хятадын Төв радио телевиз ба Саудын Арабын хэвлэл мэдээллийн газраас хамтран зохион байгуулсан “Харилцан солилцоогоо бэхжүүлж, Хятад Арабын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” сэдэвт форумд Хятадын болон Арабын 22 орны төрийн өндөр албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн, судлаач зэрэг 150 гаруй зочид төлөөлөгчид онлайн, оффлайн хэлбэрээр оролцсон байна. 
 
Саудын Арабын Худалдааны яамны сайд бөгөөд Мэдээллийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мажид Касби видео илтгэлдээ, “Арабын орнууд Хятад улсыг олон салбар дахь хамтын хөгжлийг биелүүлэх найдвартай түнш гэж үзсээр ирсэн. Уг форумоор дамжуулан хоёр талын соёлын солилцоог бэхжүүлэн, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, олон салбар дахь хөгжлийг дэмжихийг хүсэж байна. Мөн Араб, Хятадын хэвлэл мэдээллийнхэн уг форумын үр дүнг идэвхитэй хэрэгжүүлж, Араб, Хятадын хамтын ажиллагааг үргэлжлэн дэмжинэ гэдэгт найдаж байна” гэжээ.
 
Г.Бямба