sonin.mn
Үндэсний агаарын тээвэрлэгч “Изинис Эйрвэйз” ХХК аялал жуулчлалын түнш байгууллагуудтай хамтран Вьетнам Улсын үзэсгэлэнт хотуудын нэг Дананг (Da Nang) руу долоо хоног бүрийн баасан, бямба гарагт шууд нислэг️ үйлдэж байна. 
 
Мөн тус компани AIRBUS A330-200 маягийн шинэ агаарын хөлгөө 2022 оны 11 дүгээр сард ёслол төгөлдөр хүлээн авсан. Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын сүүлийн 20 гаруй жилийн туршид тасралтгүй хөгжүүлж, тэргүүлэх инноваци шингээн бүтээсэн A330-200 маягийн агаарын хөлөг хамгийн итгэмжит, хамгийн орчин үеийн агаарын хөлөг хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. 
 
AIRBUS А330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэх ба эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлж, харилцагч, хэрэглэгчиддээ улам ойртохоор зорин ажиллаж байна. Тус агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээр 13,500 км туулах чадвартай, эзлэхүүн нь 199м³, даац нь 62,8 тонн бөгөөд ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой юм.
 
Мөн “Изинис Эйрвэйз” компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувирган ажилласан. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол юм.