сонин mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дээд удирдлагын албан тушаалд Хаким Жеффрисийг сонгожээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд энэхүү өндөр албыг хашсан анхны өнгөт арьст иргэн болох юм.
 
 
 
Нийт 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд залуу үеийн удирдагчдын эрин эхэлж, Нэнси Пелоси тэргүүтэй 80 гаруй насны ахмад төлөөлөгчдийн үе дуусаж буй бололтой байгааг энэхүү санал хураалтын дүн илтгэж байна.
 
 
 
Нью-Йорк муж улсаас Конгресст сонгогдсон, өдгөө 52 настай Х.Жеффрис нь ирэх оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийх 118 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн даргын албыг хашина. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг