Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь академич Д.Доржготовыг энэ сарын 24-нд хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ.
Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт Чингис хаан тэргүүн зэргийн одонг өчигдөр хүртээсэн.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.
Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржготов болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг.
Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү "Оюуны хөдөлмөр"-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл(13)
Яасан гэж?
Элийрэл балайрал
byy ataarahzgaa,nobsnyyd aa!!!
Хүмүүсийн амьжиргааш сайжруулах, эдийн засгиыг өсгөхөд хувь нэмэр оруулсан юм уу? Эсвэл хэрэглээний ямар ч үр ашиггүй зүйл судлаад байсан юм уу. Урьд өмнө бол тийм их орлого ашиг оруулсан, эсвэл хэмнэлт гаргажээ гэдэг байлаа. Гэтэл одоо ямар хэрэг, ач холөогдодтой нь үл мэдэгпэх юманд л шагнал олгоод байх шиг
Хеерхий дее, насаараа гуйлгачин амьдарсан новш шуу дээ. Энэ байр нь ур садад нь буян болог.
Mongold baigaa ene nobsiin charaitai ters yzeltnyydiig tenger abaad yabaasai!!!!yagaad ene tom doktort bair egch bolohgyi gej???????
Одоо бусад одон авсан хүмүүс барьцана яах гэж ийм балай юм хийдэг юм бэ Аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав одоо байрыг нь нөхөж өгөх хэрэг гарч дээ
өдийн насандаа рон гэргүй явав гэжүүдээ. боль.
Яахав дээ, ач зээ нартаа өгөг л дээ, номын мөр хөөсөөр бид улсын өгсөн орон сууцнаас өөр юмгүй хоцорсон хүмүүс, ккк...
Баянхошуунд айлын амбарт байсан юм болов уу?
Зөвөө зөв. Шинжлэх ухааныг дэмжихгүй бол бөх дэмжээд өөдлөхгүй юм бна.
Зөв шүү Эрдэмт хүний хийсэн ажил түмэн жилдээ хүртээлтэй энэ доор балайраад байгаа хар орк сэтгэлгээтэй өчүүхэн тархинууд ойлгохгүй ээ бөх морио уралдуулаад дуугаа дуулж хошин шог үзээд явж байхдаа таарна
ШУА-ын олон тэрбум тесел хаачсан талаар яагаад дурдахаа больсон бэ?! Эрхэм Сайд.