сонин mn
ТОКИО. /Kyodo/. Японы Эрүүл мэндийн яам “Shionogi & Co” компанид гарган авсан “COVID-19”-ийн “Xocova” эмийг яаралтай журмаар хэрэглэхийг мягмар гарагт зөвшөөрчээ. Ингэснээр коронавирусний эсрэг үйлчилгээтэй дотооддоо гарган авсан анхны дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олгож байна.
 
 
“COVID-19”-өөр халдварлан хөнгөн шинж тэмдэг илэрч буй 12-оос дээш насныхан хэрэглэх боломжтой энэ эм нь тавдугаар сард баталсан яаралтай журмаар зөвшөөрөл олгох шинэ журмын дагуу зөвшөөрөгдсөн анхны эм болжээ.
 
 
“Бид эмийг түгээх систем бэлэн болсон даруйд 12 дугаар сарын эхэн үеэс эмчилгээнд хэрэглэх зориулалтаар түгээж эхлэхээр төлөвлөж байна” гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Като Кацүнобү ажлын хэсгийн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Японд сүүлийн үед өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод байгаа бөгөөд мягмар гарагт орон даяар 124 004 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 18 мянгаар өссөн үзүүлэлт болжээ. Түүнээс Токиод өнгөрсөн хоногт 12 758 хүнээс халдвар илэрсэн бол Хоккайдо болон зүүн ход нутгийн Иватэ, Ямагата мужид хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг