
Хамгийн том адуу: Бруклин Сьюприм /1928-1948 он/ Цэвэр цусны Бельги угсааны энэ морь өндөр - 1,98 м, жин - 1,44 тн, хүзүүний тойрог 259 см байв.
1.Хамгийн өндөр -шайр Семпсоны угсааны хөсөгний морь. Өндөр-2,19 м, жин - 1524 кг
2.Хамгийн жижиг адуу. Пампкины угсааны энэ морины өндөр нь 35,5 см, жин - 9,07 кг аж.
3.Хамгийн хурдан нь Сиглеви Слейвын угсааны морь ажээ. 804 м зайг 41,8 секундэнд 69,3 км /цаг хурдтай туулсан байна. /хүнгүйгээр/
4.Хамгийн урт насалсан. Хөгшин Билли хэмээх морь 62 жил амьдарсан
5.Хамгийн хүчтэй нь шайр Вулкан угсааны хөсөгний морь. Энэ адуу 29,47 тн жинтэй ачааг татсан.
6.Хамгийн өндөр харайсан: Хуазо морь 2,47 м өндөрт харайсан
7.Хамгийн хол харайсан нь Самтинг морь 8,4 м урттай саадыг давж харайсан.
8.Хамгийн удаан морин дээр аялсан нь: Генри Г.Герри. Энэ адуучин 22,565 км зайг 157 хоног туулсан байна.
9.Хамгийн өндөр бооцоо: Нихелейтер хочтой моринд 19,2 сая ам.долларын бооцоо тавьж байжээ.
10.Хамгийн өндөр шагнал: Нихелейтор хочит морь 3, 225, 653 ам.долларыг хожиж байв.
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”
Сэтгэгдэл(0)